iNet.mn дагах

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

Ажилсаг хүнийг бурхан шагнаж, амжилтынх нь замыг нээдэг гэдэгт  итгэдэг. Аливаа зүйлийг хийхэд мэдлэг чухал  ч мэрийлтгүй бол хүн юу ч хийж бүтээж чадахгүй. Хичээл зүтгэлийг эрхэм болгож хийж бүтээх чин хүсэлтэй С.Ганчулуун бүсгүйг “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цуврал нийтлэлдээ онцолж байна.

Түүний ээж насаараа оёдолчин хийсэн хөдөлмөрч буурал. Ээжийн оёж хатгах, урлаж шаглах үйлс үр хүүхдүүдэд  нь өвлөгдөн үлдэж, өнөөг хүртэл уран чадварын  үргэлжилсээр яваагийн нэг нь С.Ганчулуун. Тэрээр 20 жилийн турш өөрөө өөртөө багшилж өнөөгийн өндөрлөгт хүрчээ. “Хөндлөн хөх зүү барьж чадахгүй. Оёж сур” гэж ээж нь хэлэхэд хэнэггүй хандсандаа одоо ч битүүхэндээ харамсдаг гэдгээ тэрээр нуусангүй. Арван жилийн сургуулиа төгсөөд амьдралын далайд хөл тавихдаа сэлүүрээ тэрээр зөв сонгосон.

Түүний сэлүүр оёж, мэтгэх. “Би л хийж чадна” гэж өөртөө байнга хэлж зоригжуулдаг тэрээр оёдлын сургалтад ч сууж үзээгүй. Оёж сурах хүсэлдээ хөтлөгдөн Нарантуул захаас 200 мянган төгрөгийн материал авсан нь инээдтэй ч гэлээ ирээдүйг нь гэрэлтүүлж чаджээ. Учир нь 100 ширхэг хувцас оёх материалаар нэгийг ч оёж чадаагүй нь өнөөдөр түүний амьдралд дурсамж болон үлджээ. “Өөрөө эсгүүр гаргаад өдөр шөнөгүй оёсон ч хүн өмсөх ганц  хувцас гараагүй ээ. Гэхдээ шулуун оёдлын машин сайн оёж сурсан. Аргагүй л дээ. Тийм их материалаар оёсон юм чинь сурах нь дамжиггүй. Тэр үеэс өөрийгөө оёж чадахыг мэдэрсэн. Тэгээд л оёх ажилдаа ханцуй шамлан орсон юм. Анхны бүтээл маань шуба байсан. Тухайн үед 38 мянган төгрөгөөр зарж, хүмүүсээс урмын сайхан үгсийг их сонссон” гэв.

Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэвэл хүн  юуг ч хийж чаддагийг С.Ганчулуун үйлдлээрээ харуулж яваа бүтээлч нэгэн. Мэргэжлийн сургуульд сураагүй ч мэдрэмжээрээ оёж сурсан. “Тэгж оёно шүү” гэж түүнд хэн ч заагаагүй. Өөрөө л оролдож, оёж, ханзалж, янзалсаар өнөөдөр төрөл бүрийн хувцсыг урлаж, түмэн олноо гоёж явна. Мэргэжлийн гэх тодотголтой өөрийгөө өргөмжилдөг хэн нэгнээс илүү гэхэд бараг л хилсдэхгүй. Энэ талаараа “Мэргэжлийн сургууль төгсөөгүй ч мэдлэгээ тэлээд явж байна. Олон хүнээс их юм сурсан. Одоо ч суралцаж явна. Өөрийнхөө хэмжээнд загвар зохион бүтээнэ.


Зохион бүтээсэн загвараа өөрөө эсгээд, оёдог. Оёх тусам л хүний чадвар сайжирна. Тэгэхээр хүн хийж байгаа ажилдаа тууштай л хандах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт сурна. Хамгийн гол нь зүтгэлтэй хүний итгэлийг алдахгүй сэтгэлийг сэвтээхгүй л амьдрах учиртай” гэсэн юм. Шөнөжин сууж оёсон хувцсаа өглөө нь Нарантуул зах дээр очиж зардаг худалдагчийн ажлыг давхар хэдэн турш хийжээ. Халуунд халж, хүйтэнд хөрдөг гэж тэрээр шантраагүй ч харшил гэх өвчтэй болсноо халаглан ярьж байсан юм. Ажил хийвэл ам тосдоно  гэдэг үгээсээ няцаж, цуцах эрх түүнд байгаагүй. Урлах болон унтах цагийн хувиараа ч гаргадаг байжээ. Түүний хэлж буй үг бүрээс аливаа зүйлд сэтгэлтэй ханд гэдгийг ойлгож болно.
Ээжийнхээ эгэлгүй хайрынхан  ачийг  бага ч гэсэн хариулахсан
 Зориод ирсэн үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцтэл урлаж шаглах уран ажлаа хийдэг  С.Ганчулуун “ГОО-ЦАЦАА” хувцас загварын урлантай. Түүний урлангаас гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хэн нэгнээ хайрлах халамжлах, хамтарч ажиллахын сайхныг мэдэрнэ. Гэр бүлийн тэр дундаа хадам талынхаа хайрыг хүртсэн бичил бизнес гэхэд бараг л хилсдэхгүй. Өнөөгийн нийгэмд аливаа зүйлийг хийж эхлүүлэхэд хэн нэгний дэм заавал хэрэг болдог. С.Ганчулуун ч энэ замналыг тойроогүй дайраад гарсан.  Бизнес эхлүүлэхэд санхүүжилтийн асуудал тулгарах нь мэдээж.


Гэрээрээ болон хувцас загварын салонд ажиллаж байсан түүнд өөрийн гэсэн урлантай болоход хадам дүү нь дөрвөн сая төгрөгийн цалингийн зээл авч өгсөн гэдэг. Урлан ажиллуулахад ажлын байрны асуудлыг  хадам ах нь ажлынхаа нэг өрөөг суллаж өгч түүнд тусалсан нь тав тухтай орчинд ажлаа хийх боломжийг бүрдүүлж өгчээ. Ханийнх нь хоёр охин дүү нь эгчдээ тусалж, хамтын бизнесээ эхлүүлээд нэг сарын хугацаанд зээлээ төлсөн байна. Өөрөө загвараа зохион бүтээж, фэйсбүүк хуудастаа зураг байршуулснаар сар шинийн загварын монгол цамцны захиалга авчээ. Олон захиалга авсан тэд өдөр шөнөгүй оёж, ажлын байрандаа хэсэг байрлажээ.
Дүүгээрээ авхуулсан зээлээ төлөөд зогсоогүй хадам ээждээ хамгийн гоё булган шуба авч бэлэглэсэн талаараа С.Ганчулуун нулимс цийлэгнүүлэн ярьсан юм. “Ээж минь үргэлж миний ажил үйлсийг дэмжиж, санаа тавьдаг юм. Яг л намайг төрсөн охин шигээ хайрладаг. Охиныгоо төрүүлээд хөхөнд сүү орохгүй хэцүү байсан. Үүрээр гараад захаас гүзээ авч ирээд шөл хийж “Миний охин идчих. Сүү орно” гэж билээ. Ээжийнхээ энэ их сэтгэлийнх нь ачийг  бага ч гэсэн хариулахсан гэж бодож явдаг. Эмэгтэй хүн гоё, ганган явахыг л хүсдэг. Ээж минь ч мөн адил. Тэр үед бас л захиалга орж ирсэн. Хоёр дүүтэйгээ ярилцаад ээжийгээ баярлуулахаар боллоо. Тухайн үед би хослолоо ломбардад тавьсан байв. Сонголттой нүүр тулсан. Гэхдээ би бөгж зүүсэн ч зүүгээгүй ч яалаа л гэж бодогдож билээ.
Тэгээд ээжийгээ дагуулаад дэлгүүр явсан даа. Ээжийгээ баярлаж байхыг хараад илүү жаргалтай болсон” гэв. Хайраар дүүрэн газрыг л гэр бүл гэдэг бол “ГОО-ЦАЦАА” хайраас бүтсэн урлан гэж хэлж болохоор. Хань нь түүний арын албыг хариуцаж, гадаа гарч эр, гэрт орж эм болдог ажилсаг нэгэн, төрийн албанд нэр төртэй ажиллаж, түмэн олныхоо төлөө ажил үүргээ биелүүлж яваад харамсалтайгаар бэртэл авсан тангараг өргөсөн цагдаа. Ханийгаа үргэлж дэмжиж, хөөрхөн охиноо харах үүргээ сайн биелүүлдэг гэдэг нь  С.Ганчулууны ярианаас мэдрэгдэж байв. Хийсэн бүтээлийг минь магтаж, шүүмжилдэг ганц хүн гэдгийг  тэрээр онцолсон юм.

Хамтдаа хөтлөлцөөд оёсон хувцсаа зарах гээд хотын зах, худалдааны төвүүдээр явж байсан үе ч тэдэнд бий. Бие давхар байхдаа оёсон 20 ширхэг нэхий малгайгаа зарах гэж хотын нэг захаас нөгөө зах хүртэл ханьтайгаа хамт алхаж, худалдагч бүрээс малгай авах уу хэмээн  асууж явсан нь тэдний  амьдралын сайхан түүх. 

Бүх мөнгөөрөө материал авч, шөнөжин сууж оёсон малгайнуудаа зарагдахгүй бол яанаа гэж айж явсан хоёр бүх малгайгаа таван мянгад зараад харьсан гэдэг. Хөдөлмөрч хүний хөлс дусалж, хийсэн бүтээлийнхээ шагналыг авна гэдэг л энэ биз.
"ГОО-ЦАЦАА" хувцас загварын урлангийн хаврын шинэ коллекц

  С. Ичинхорлоо  

 



Гэрэл зургийн Б.Гэрэлчулуун

скачать dle 12.0
1 270 Сэтгэгдэл

1 270 сэтгэгдэл

  1. Yeezy

    2020/01/09 01:01:50

    http://www.yeezy380.us/ Yeezy Yeezy

  2. yeezy shoes

    2020/01/14 15:01:06

    My wife and i got really happy John could do his research using the ideas he grabbed using your web page. It's not at all simplistic just to be offering key points that other people have been trying to sell. And now we take into account we have the website owner to give thanks to for that. Those explanations you have made, the easy website menu, the relationships you will aid to create - it's got most fantastic, and it's really helping our son in addition to us understand this subject matter is pleasurable, and that's especially serious. Thanks for everything! yeezy shoes

  3. hermes belt

    2020/01/18 01:01:31

    I'm also commenting to make you be aware of what a outstanding encounter my wife's girl encountered checking the blog. She came to find several things, including what it is like to have an incredible giving mindset to let many more very easily thoroughly grasp various complicated subject areas. You really did more than my expected results. Thank you for rendering the important, trustworthy, edifying not to mention unique thoughts on this topic to Emily. hermes belt

  4. longchamp

    2020/01/20 20:01:46

    My spouse and i have been really joyous when Peter could conclude his preliminary research out of the ideas he got from your site. It is now and again perplexing to simply be giving for free techniques which some other people have been trying to sell. Therefore we do know we now have the blog owner to thank because of that. These illustrations you've made, the straightforward site navigation, the friendships you make it easier to instill - it's got most powerful, and it's really letting our son in addition to the family feel that this subject is enjoyable, which is highly mandatory. Thank you for the whole lot! longchamp

  5. Yeezy 350

    2020/01/21 17:01:23

    http://www.nfl-jerseys.us.org/ Cheap NFL Jerseys Yeezy 350

Сэтгэгдэл үлдээх

Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж эхэллээ

Өчигдөр, 21:18

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хамгийн том гавьяа

Өчигдөр, 21:05

короновирусийн халдварын 14840 шинэ тохиолдол бүртгэгдэж 242 хүн нас баржээ

Өчигдөр, 20:56

Ц.БАЯРДАВАА: Амьдралыг өөдрөгөөр харах боломжийг спорт надад бэлэглэсэн

Өчигдөр, 20:53

Талийгаач С.Болороо бүсгүйг Засаг дарга нь дарамталдаг байсан уу?

Өчигдөр, 20:51

Японы хоёр түшмэл аяллын хөлөг онгоц дээр коронавирусний халдвар авчээ

Өчигдөр, 20:46

2020 оны төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарч болзошгүй

Өчигдөр, 20:44

ШУУРГА СӨРСӨН НҮҮДЛИЙН ЭЗЭД

Өчигдөр, 20:40

Энэ сарын 23-27 хүртэл Улаанбаатар, аймгуудаас орох, гарах хөдөлгөөнийг хориглов

Өчигдөр, 20:36

МАН-ынхан Ж.Эрдэнэбатыг огцруулж, Ж.Лхагвасүрэнг Чингэлтэйн Засаг даргаар түр томилжээ

Өчигдөр, 20:34

Т.БАДРАЛ:ЦАГААН САРЫН ӨДРҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ БОЛ ХОТ РУУ ОРОХ,ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААНА

19/02/2020, 11:48

Азийн бөхчүүд олимпын эрхийн төлөө Бишкек хотноо хүч үзнэ

19/02/2020, 11:29

Туульч А.Балдандоржийг соёлын биет бус өвийн шилдэг уламжлагчаар тодруулав

19/02/2020, 11:28

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30 хүртэл сунгахаар болжээ

19/02/2020, 11:26

Н.Энхболд: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 30 хүртэл сунгалаа

19/02/2020, 11:24

Сүүлийн 24 цагийн дотор 136 хүн коронавирусын халдвараар нас барлаа

19/02/2020, 11:23

Р.Дагва: Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтын эзэд нь өнөөдрийн 16-18 настнууд гэдгийг бодолцох ёстой

18/02/2020, 19:10

Б.Болдбаатар: Гэрэл зургийн ертөнц дахь чимээгүй хувьсал буюу гар утасны зураг

18/02/2020, 13:46

Монгол Улсын Засгийн газар хүмүүнлэгийн аян эхлүүллээ

18/02/2020, 13:37

Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш

18/02/2020, 13:33

Л.Нинжжамц: Та бид дэлхий хэмээх нэгэн дээвэр дор хамт амьдардаг

17/02/2020, 18:06

“The Hu” хамтлаг Ирланд улсад аялан тоглолтоо хийлээ

17/02/2020, 18:05

Б.Ганхуяг: Иргэдийн эзэмшилд байгаа 2.2 тэрбум ширхэг хувьцаанд ашиг хуваарилна

17/02/2020, 18:04

Г.Занданшатар: Хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй

17/02/2020, 18:02

Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмнэлгүүдийн бэлэн байдалтай танилцлаа

17/02/2020, 18:01

Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байхыг уриалав

17/02/2020, 17:59

Үйрмэгний төлөө тэмцэлдэж буй хулгануудын зураг шилдгээр шалгарчээ

13/02/2020, 18:44

Д.ДАМБА-ОЧИР: У.Хүрэлсүх “Сонгуулиар хандив авахгүй” гэсэн нь “Мөнгөтэй хүмүүс, компаниудын барьцаанд орохгүй шүү” гэдгийг л сануулсан х

13/02/2020, 17:57

Манай улс БНХАУ-тай хиллэдэг хилээ маргаашнаас хаахаар боллоо

13/02/2020, 17:51

Эрээн хотод “COVID-19”-ийн халдвар дахин бүртгэгдээгүй

13/02/2020, 15:41

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13