iNet.mn дагах

Д.Даваасүрэн: “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд эхний ээлжинд гурван төсөл хэрэгжүүлнэ

ГХЯ-наас өнгөрсөн онд хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүн, цаашдын зорилтын талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй ярилцлаа.Ð.ÐавааÑÒ¯ÑÑн: зÑÑган илÑÑÑүүд
- ГХЯ-наас 2018 онд хийсэн ажил, хүрсэн үр дүнг дүгнэвэл?
-Гадаад харилцааны салбарын үйл ажиллагаа өөрийнхөө үндсэн зорилго буюу Монгол Улсын хөгжлийн гадаад таатай орчинг бүрдүүлэх чиглэлд үр дүнтэй ажиллаж байна гэж хэлж болно. 2018 онд Монгол Улсын эдийн засаг 7 орчим хувиар өслөө. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2017 оноос 18.2 хувиар өсөн, 13 тэрбум орчим ам. долларт хүрсэн нь түүхэнд байгаагүй их үзүүлэлт юм. Үүнээс импорт 5.8 тэрбум ам.доллар, экспорт 7 тэрбум ам.доллар байна. Гадаад валютын нөөцийн чухал үүсвэр болох экспорт гэхэд ганцхан жилийн дотор 23 хувиар өсөөд байна. Түүнчлэн өнгөрсөн оны эхний 10 сард 1.7 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт оржээ.
Манай гадаад харилцааны тэргүүлэх чиглэл болох ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаагаа тэнцвэртэй хөгжүүлэх, хамтын ажиллагааны эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудал бидний анхаарлын төвд байсаар ирсэн, байх ч болно. “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх механизм байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн бөгөөд 32 томоохон төсөл дотроос эхний ээлжинд хэрэгжүүлэх 3 төслийг тохирсон. ОХУ-тай Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрийг 2018 онд байгууллаа. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэхээр болов. Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн орон сууцны асуудлыг шийдвэрлэх хүрээнд 1008 айлын түр суурьших орон сууцны төслийг БНХАУ-ын Засгийн газраас олгосон 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэхээр тохирсон. ОХУ-тай харилцаа хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийн асуудлаар тохиролцох, БНХАУ-тай  Хөгжлийн зам хөтөлбөрийг Бүс ба зам хөтөлбөртэй уялдуулах, 2020 онд Хятадтай хийж буй худалдааг 10 тэрбумд хүргэх, хөрш орнуудтай байгуулсан зарим гэрээ хэлэлцээрүүдийг шинэчлэх, хил орчмын дэд бүтцийг сайжруулах, хөрш орнуудын нутгаар дамжин далайд гарах боломжийг нэмэгдүүлэхийг зорин ажиллаж байна. АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай байгуулсан 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх Хоёр дахь Компакт гэрээг 2018 онд байгуулж, Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх  дэд бүтцийн хөтөлбөрт зарцуулахаар тохиров. Японтой Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг энэ онд ашиглалтад оруулах, Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн Европын холбоо Монгол Улсад 2014-2020 онд олгохоор шийдвэрлэсэн 65 сая еврогийн тусламжаа үргэлжлүүлэхээр болсон бол Энэтхэгийн Засгийн газрын 1 тэрбум ам.долларын зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар болов. БНСУ-тай 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгох Ерөнхий хэлэлцээрийг байгуулж, Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд ашиглахаар тогтсон.
Түүнчлэн Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд 2015 онд сонгогдон 2016-2018 онд гишүүнээр ажилласан нь чухал ач холбогдолтой байв. Монгол Улсын санаачилгаар Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв /ДГХБО-ын ОУСТ/-ийг Улаанбаатар хотноо байгуулан ажиллаж байна. Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурал болон дагалдах бусад хурал уулзалтуудыг жил бүр тогтмол зохион байгуулснаар бага хурлын нэр хүнд өсөж, бүс нутгийн улсуудын оролцоог хангасан, албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачдын өргөн оролцоотой нээлттэй механизм болон төлөвшиж байна. 2018 онд манай улс олон талт 6 гэрээнд нэгдэн орж, Засгийн газар хоорондын 22 гэрээ байгуулж, өмнө нь байгуулсан 9 гэрээг хүчин төгөлдөр болгож, байгууллага хоорондын 65 гэрээ байгуулж бүртгэсэн бөгөөд байгууллага хоорондын 128 гэрээ байгуулахтай холбоотой процесст оролцсон нь 2017 оныхтой харьцуулахад  даруй 60 орчим хувиар нэмэгдсэн болно.
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн монголчууд хөтөлбөр”-ийн хүрээнд “Хилийн чанад дахь Монголчуудын III чуулга уулзалт”-ыг өнгөрсөн оны 9 дүгээр сард Улаанбаатар хотноо Ерөнхий сайдын ивээл доор зохион байгуулав. Мөн түүнчлэн “Монгол Улсын Соёлын элч нарын Анхдугаар чуулга уулзалт”-ыг амжилттай зохион байгуулсан. Дипломат, албан паспорт олгох ажиллагааг сайжруулах, тавих хяналтыг чамбайруулах үүднээс “Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн батлуулж, хэрэгжүүлж эхлэв. АНУ-д хөдөлмөр эрхлэх эрх бүхий Н2 ангиллын визийн олголт 2018 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхлэв. Иргэдэд олон удаагийн виз олгох асуудлыг хөөцөлдөн ажилласны үр дүнд Солонгосын тал олон удаагийн визийг зохих иргэдэд 2018 оны 10 дугаар сараас эхлэн олгож байна. Гадаад харилцааны сайдын санаачилга болох “Бүс ба Зам - зорчих нөхцөлийг хөнгөвчлөх” хүрээнд Чингис хаан нисэх онгоцны буудалд тусгай гарц нээв.
2018 онд Монгол Улсын төр, засгийн тэргүүн, Гадаад харилцааны сайд, төрийн дээд, өндөр албан тушаалтнуудын гадаад улсад хийсэн 20 айлчлал, гадаад улсын төр, засгийн тэргүүн, дээд, өндөр түвшний төлөөлөгчдийн манай улсад хийсэн 12 айлчлалын бэлтгэлийг ханган хэрэгжүүлэхийн зэрэгцээ Засгийн газар болон ГХЯ-наас шууд болон хамтран зохион байгуулсан олон улс, бүс нутгийн хэмжээний 6 хурал, зөвлөгөөн, Засгийн газар хоорондын комиссын 15 хуралдааныг зохион байгууллаа.
-ГХЯ-ны 2019 оны зорилт юу вэ?
-2018 оны ололт амжилтаа бататган, эрч хүчийг хадгалж, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт гарч буй нааштай байдлыг бататган бэхжүүлэхийн төлөө манай яам идэвхтэй ажиллах болно. Дэлхий ертөнц маш хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж, бидэнд тулгарч буй сорилт, бэрхшээлүүд нэмэгдэж, улс орнуудын харилцан хамаарал улам гүнзгийрч, аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн хөгжлийн шинэ орчин бүрэлдэж байна. Олон улсын тавцанд гарч буй эдийн засгийн хүндрэлтэй асуудлууд улс төрөөс ихээхэн хамааралтай болж байна. Нөгөө талаас дэлхий даяаршиж, шинэ шинэ боломжууд гарч ирж байна. Эдгээр хүчин зүйлс нь Монгол Улсаас олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд явуулах бодлого, хоёр болон олон талт дипломат үйл ажиллагааны ач холбогдлыг улам нэмэгдүүлж, сонгодог дипломат үйл ажиллагааны эдийн засгийн ач холбогдол өсөж, гадаад орчин, нөхцөл байдлыг мэдэрч, хурдтай, эрчтэй, санаачилгатай ажиллахыг биднээс шаардаж байна. Гадаад бодлогын үр өгөөжийг бодит хөрсөн дээр буулгаж, ард иргэдийн амьдралд нааштайгаар нөлөөлөх, үүнийгээ мэдрүүлэх явдал чухал байна. Энэ зорилтын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх төрийн айлчлал болон “Бүс ба зам”-ын дээд түвшний хоёр дахь уулзалтад оролцуулах, ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монгол Улсад айлчлуулах, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын болон Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтыг тус тус зохион байгуулах, ОХУ-д хийх Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг зохион байгуулах, ОХУ-ын Төрийн Думын даргыг Монгол Улсад айлчлуулах, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой болон Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
2019 онд Европын холбоотой байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах, Монгол Улс, ЕХ-ны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэхэд анхаарахын сацуу АНД-н бүс нутгийн улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж, эерэг хандлага гарч байгаатай холбогдуулан энэ чиглэлд өрнөх үйл явцыг анхааралтай ажиглах, Монгол Улсын оролцоог хангах чиглэлд идэвхийлэн ажиллана. Дижитал Элчин сайдын яам буюу Online Trade Mission нээх,  худалдааны төлөөлөгчийн газруудын шинэ институцийг бэхжүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих,  экспортын бараа бүтээгдэхүүний төрөл зүйлийг нэмэгдүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээрүүд байгуулах зэрэг олон шинэлэг алхмуудыг хэрэгжүүлэхээр бид ажиллаж байна.
Монгол Улс Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийн хэрэгжилтийн Үндэсний сайн дурын илтгэлийг 2019 онд болох Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний уулзалтын үеэр танилцуулах, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 6 дугаар бага хурал болон “Залуучууд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт семинарыг Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулах зэрэг томоохон арга хэмжээг 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж, бэлтгэл ажлыг хангаж байна. Эдгээр ажил, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр манай улсын хөгжлийн гадаад орчин илүү сайжирч, ард иргэдийн амьдрал ахуйд эерэг өөрчлөлтүүд гарах болно гэдэгт эргэлзэхгүй байна.  
-Гадаад харилцааны яамны нэг үндсэн чиг үүрэг нь Монгол Улсыг гадаадад сурталчлах. Энэ чиглэлээр танай яамнаас сүүлийн жилүүдэд хийсэн ажлуудаас дурдана уу?

-Монгол Улс өвөг дээдсийнхээ, нүүдэлчдийн ахуй амьдралын хэв маягийг хадгалахын зэрэгцээ мэдээллийн эрин болсон XXI зууны хөгжилтэй хөл нийлүүлэн алхах, дэлхий нийтийн хөгжлөөс хоцрохгүй байхыг эрмэлзэж байна. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн хамгийн том орон боловч Монгол Улсын хүн ам ердөө 3 сая. Гадаадын хүмүүс, ялангуяа Америк, Европын орны иргэд биднийг хараад монгол хүн байна гэж хэлэх нь тун ховор. Иймээс Монгол орноо, монголчуудаа гадаадад таниулах, өөрсдийгөө сурталчлах асуудал манай гадаад бодлогын тулгын гурван чулууны нэг. Монгол сумочдоор дамжуулан Японд та биднийг нэлээд сайн мэддэг болж байна. Дуурийн дуучид, уран бүтээлчдээр маань дэлхий монголчуудыг мэддэг болж байна. Монгол Улсаа сурталчлах, гадаад ертөнцөд таниулах үүднээс өөрийн нэрнээс илүүтэйгээр эх орныхоо нэрийг цуурайтуулж байгаа эдгээр иргэдийг Монгол Улсын Соёлын элчээр томилон, ажиллуулж эхлээд байна. 2018 оны 9 дүгээр сард Соёлын элч нарын анхдугаар чуулга уулзалтыг хийсэн. Одоо гадаад, дотоодын 44 хүн Монгол Улсын Соёлын элчээр ажиллаж байна.     
Түүнчлэн гадаад сурталчилгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, нэгдмэл удирдлага, зохицуулалтаар хангах зорилго бүхий “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг Засгийн газраас хэрэгжүүлж байна. Гадаад харилцааны сайд уг зөвлөлийг тэргүүлэн ажилладаг, соёл, урлаг, аялал жуулчлал, спорт, үндэсний брэнд бараа бүтээгдэхүүнийг сурталчлах болон монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр жилд 100 гаруй ажлыг манай яам бусад байгууллагатай хамтран дотоод, гадаадад зохион байгуулж байна. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гадаад сурталчилгааны ажил тодорхой удирдлага, зохицуулалтгүй явж ирсэн. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр гадаад сурталчилгааны үйл ажиллагаа нэгдсэн бодлогод зангидагдаж, салбар хоорондын ажлын  уялдаа холбоо сайжирч байна. Мэдээж, бид өөрсдийгөө бусад улс оронд сурталчлан таниулахад чамгүй хөрөнгө шаардлагатай нь мэдээж, гэхдээ хөрөнгө төсөв хомс гээд суулгүй өөрсдийн боломж бололцоонд түшиглээд нэлээд олон ажлыг хийж амжуулаад байна.
-Гадаадад маш олон залуу сурч, ажиллах боллоо. Тэдний дараа дараагийн үе ч өсөн томорч, монгол ахуй, монгол соёл заншлаас улам холдсоор байна. Манайх шиг цөөн хүн амтай улсад энэ нь нэг талаар ихээхэн эмзэг сэдэв. Энэ тал дээр танай яамнаас ямар ажил хэрэгжүүлж байгаа вэ?
-Эдүгээ хилийн чанадад 150 мянга иргэн амьдарч байна гэсэн  баримт бий. Эдгээр иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдэнд шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх асуудал ГХЯ болон гадаадад байгаа Дипломат төлөөлөгчийн газар (ДТГ)-уудын ажлын нэг гол зорилт чиглэл мөн. Монгол хэл, уламжлалт өв соёл, зан заншлаа хойч үедээ өвлүүлэх, монгол сургууль, соёлын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2016 оноос “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийг мөн манай яам хариуцан хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Миний Монгол наадам” уралдаан, “Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын чуулга, уулзалт“, “Эх түүхийн олимпиад”, “Монгол орны хөгжилд” чуулга уулзалт болон урлаг соёл, спортын олон үйл ажиллагааг зохион байгуулсан. Хилийн чанадад суугаа ДТГ-ууд маань үндэсний баяр болох Цагаан сар, Наадмын үеэр амрах бус, эх орноо сурталчилсан соёлын наадмууд зохион байгуулж байгаа. Гадаадад байгаа Монголчуудын холбоод ч үүнд идэвхтэй оролцож байгааг хэлмээр байна. Гадаадад олон жил ажиллаж амьдарч байгаа манай иргэд үр хүүхэддээ монгол хэл соёл, зан заншлыг уламжлуулан үлдээх хүсэл эрмэлзлэлтэй байна. Иргэдийн энэ хүсэл эрмэлзлэлийг дэмжих, хилийн чанадад монгол хэл, соёлын төвүүдийг дэмжих, багш нарыг нь заах арга зүй болон сурах бичгээр хангах хүрээнд “Монгол хэл, соёлын сургалтын төвүүдийн жишиг хөтөлбөр”-ийг Боловсролын хүрээлэнтэй хамтран боловсруулж, “Бага боловсролыг нөхөн олгох хөтөлбөрийн хүрээнд 350 гаруй “Монгол хэл”, “Математик”-ийн сурах бичгийг монгол сургуулиудад хүргүүлээд байна. “Европ дахь монгол хэлний багш нарын семинар”, “Хилийн чанад дахь монгол сургууль, соёлын төвүүдийн багш нарын цахим сургалт” зэргийг энд дурдаж болох юм. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Дэлхийн Монголчууд” хөтөлбөр болон “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн хүрээнд хилийн чанад дахь монгол хүүхдүүдэд өвлүүлэн үлдээх, монгол судлалаар суралцаж буй гадаадын оюутан, залуусыг дэмжин ажиллахад анхаарал тавьж, тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. 2018 оны байдлаар гадаадын 14 улсад 40 монгол, хэл, соёлын сургууль ажиллаж байна. Манай яамнаас санаачлан “Эх түүхийн олимпиад”-ыг “Түүхийн улсын олимпиад зохион байгуулах дэд хороо”-той хамтран хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдүүдийн дунд 2017 онд онлайн хэлбэрээр зохион байгуулсан. Нийтдээ 29 улсаас 134 монгол хүүхэд оролцсон, ихээхэн өрсөлдөөнтэй олимпиад болсон. Хоёр насанд шалгарсан хүүхдүүдийг ГХЯ-ны хүндэт өргөмжлөл, эх орондоо ирэх онгоцны тасалбар, олон улсын “Найрамдал” зусланд амрах эрхийн бичиг зэргээр урамшуулсан нь тэднийг эх түүхээ судлах сонирхлыг нь сэргээж, цаашид хэл, соёлоо улам шимтэн суралцахад ихээхэн урам өгсөн. Энэ жил 3-р олимпиадыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Монгол наадмыг гадаадынхан ихэд сонирхож, ирж үздэг, зодог шуудаг өмсөөд барилддаг, хүүхдүүдээ сураар харвуулдаг зэрэг сайхан уламжлал тогтоод байгаа. ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэлтэй Монгол наадмыг олон улсад сурталчлах, гадаадад амьдарч буй монгол иргэдийн санал санаачлага, хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “Миний монгол наадам” уралдааныг гадаадад үйл ажиллагаагаа явуулж байгаа ТББ-уудын дунд зарладаг. 2015 оноос эхлүүлсэн уралдаанд “Сан-Франциско дахь Бэй-Ариагийн монголчуудын холбоо”, 2016 онд “Вашингтон ДС орчмын монголчуудын холбоо”, 2017 онд “Монгол-Германы ТББ-ын зөвлөл, 2018 онд “Швед дэх монголчуудын холбоо” тус тус тэргүүн байрны өргөмжлөл хүртээд байна.
-Гадаад худалдааны эргэлт түүхэнд байгаагүй  дээд амжилт тогтоолоо гэж та мэдэгдсэн. Үүнд гадаад харилцааны зөв бодлого, гадаад улс орнуудад хэрхэн өөрийгөө зөвөөр, эергээр сурталчлах зөөлөн хүчний бодлого бас нөлөөлсөн гэж үздэг. Энэ талаарх таны бодол?
-Бид олон жил соёлын импортлогч орон байсан. Харин одоо соёл урлаг, зөөлөн хүчний экспортлогч орон болох ёстой. Өнөөдөр бид дэлхийн хүн ардын харилцан ойлголцол, эв найртай хамтран амьдрах, дэлхийн ард түмнүүдийн үлдээсэн гайхамшигт өв соёлуудаас суралцах үйл явцад чухал хувь нэмрээ оруулах цөөхөн улсын нэг. Энэ ч утгаараа манай яам гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд, өргөмжит консул, соёлын элчүүдээрээ дамжуулан улс эх орноо сурталчлах төрөл бүрийн ажлыг зохион байгуулж ирлээ. Үр дүн ч гарч байна. Монгол наадам зөвхөн тухайн улсад оршин суугаа монголчуудын дунд зохион байгуулагддаг байсан бол ихэнх газрууд хотын захиргаа, соёлын газруудтайгаа хамтран хийдэг, тэд ч бас их анхаардаг болжээ. Тухайн орны сонин хэвлэлээр ч монголчууд наадам хийж, бөх барилдуулсан тухай мэдээ хаа сайгүй. Гадаадаас ирж байгаа жуулчдын тоо ч жил ирэх тусам нэмэгдэж байна. Энэ нь мөн л манай элч төлөөлөгч нар ажлаа үр дүнтэй, оновчтой хийж байгаатай холбоотой. 
-2019 онд манай улсын гадаад сурталчилгаанд ямар онцлог үйл явдлууд болох вэ?
-Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Турк Улстай дипломат харилцаа тогтоосны 50, Европын холбоотой 30, Вьетнамтай 65, Швейцарьтай 55, Герман, Тайландтай 45 жилийн тэгш ой тохиож байгаа. Ойн хүрээнд бид соёл, хүмүүнлэгийн харилцаагаа хөгжүүлэх, Монгол Улсыг сурталчлах, Монголын уран бүтээлчдийг тус улсын зах зээлд гаргах гарц замыг нээх зэрэг олон чухал ажлыг төлөвлөж, ойг тэмдэглэх төлөвлөгөөний хүрээнд өргөн хүрээтэй ажил зохион байгуулна. Энэ бүх тэмдэглэлт ойг бид уламжлал болгон хоёр орны төр засгийн гэхээс илүүтэйгээр ард түмний баяр болгон тэмдэглэхээр зорьж байна.
Халх голын ялалтын түүхэн 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Жилийн турш тэмдэглэн өнгөрүүлэх энэхүү ойг амжилттай зохион байгуулах, энэ хүрээнд хоёр орны соёл, хүмүүнлэгийн харилцааг улам бүр идэвхжүүлж, ОХУ-ын залуу үед хоёр улсын түүхэн найрсаг харилцааг харуулах, улс орноо сурталчлан таниулах ажлыг хийх болно. Монгол Улс бол олон мянган жилийн түүхтэй монгол угсаатны гал голомт, өлгий нутаг монгол судлалын салбарыг цаашид эрчимтэй хөгжүүлэх, олон улсын монгол судлалын төв байх бодит боломжоо нэмэгдүүлэхэд байнга анхаарах хэрэгтэй. Энэ хүрээнд бид монгол судлалыг олон улсын болон бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй сурталчлан таниулах, гадаад дахь монгол судлалын төвүүд болон монгол судлаачдыг дэмжин хамтарч ажиллах, монгол судлаачдын залуу халааг бэлтгэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллах болно. 2019 онд энэ чиглэлээр хийх томоохон ажлуудын нэг бол дэлхийн 26 улсад хадгалагдаж буй Монголын түүх, соёлын өв, дурсгалуудаар 20 цуврал боть гаргах, цаашид цахим мэдээллийн сан бүрдүүлэх  зорилготой “Дэлхийд тархсан монгол өв” төслийг Олон улсын монгол судлалын холбоотой хамтран хэрэгжүүлэх юм.   
Мөн Монгол-Америкийн залуучуудын жилийг энэ онд тэмдэглэнэ. Энэ хүрээнд залуучуудын идэвх санаачлагыг дэмжсэн олон ажлыг манай яам төлөвлөөд байгаа. Бид анх удаагаа Фейсбүүк Форумыг зохион явуулахаар төлөвлөж байна. Өнгөрсөн онд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Калифорн мужид байх Фейсбүүк Группын төв оффист зочилж, энэ саналыг тавьсан. Тэд их найрсагаар хүлээн авсан. Хэрэв бид амжилттай хэрэгжүүлж чадвал анх удаа ийм төрлийн форумыг зохион байгуулна гэсэн үг. Мөн Фейсбүүк болон бусад олон нийтийн сүлжээг ашиглан Монгол Улсын сурталчилгааг хийх судалгааны ажил эхлүүлээд явж байна. 
-Танай яам АТГ-ын гаргадаг шударга байдлын үнэлгээгээр яамд дундаас хамгийн өндөр үнэлгээ авсан байна билээ?
-Тийм. Авилгатай тэмцэх газрын 2018 оны шударга байдлын үнэлгээний дүнгээр манай яам 100 онооноос 80.2 оноо авч төрийн бусад яамдын дотроос хамгийн сайн үнэлгээний дүн үзүүлсэнд баяртай байгаа. Дашрамд тэмдэглэхэд, 2018 онд манай байгууллагын ил тод байдлын үнэлгээ 96.3 хувь, шилэн дансны хөтлөлтийн 87.7 хувь, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийн дундаж үзүүлэлт 91.5, үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт 98.0 хувийн гүйцэтгэлтэй гарсан байгаа.  Бид 2019 онд энэхүү амжилтаа бататгах, гадаад харилцааны салбарын үйл ажиллагааг чанаржуулж сайжруулах, дотоод хяналт, сахилга хариуцлагыг дээшлүүлж, салбарын хэмжээнд хууль тогтоомж, эрх зүйн актын хэрэгжилтийг хангах, байгууллагынхаа үнэлгээний дүнг ахиулах, байгууллагынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
-Төрийн албаны сахилга хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр ямар ажил хэрэгжүүлж байна вэ?
-“Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2017 оны 01 албан даалгавар, “2018 оныг “Хариуцлагын жил болгон зарлах тухай” Засгийн газрын 2018 оны 32 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд ГХЯ-ны албан хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах ажлыг тогтмол зохиож байна. Албан хаагчдын ирцийн бүртгэлд дүн шинжилгээ хийж, танилцуулж хэвшсэн нь ажлын цагийн хоцрогдлыг бууруулж ажлын бүтээмжийг дээшлүүлэхэд үр дүнгээ өгч байна. Иргэдээс албан тушаалтан болон ДТГ-т хандаж ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтэд байнга дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа  ба иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн дундаж үзүүлэлт 2018 онд 99.7 хувьтай гарсан. 
-ГХЯ-ны хүний нөөцийн бодлогын хэрэгжилт болон 2018 хүний нөөцийн шилжилт хөдөлгөөний талаар мэдээлэл өгнө үү?

-Хүний нөөцийн бодлого болон салбарын хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн, тухайлбал, Хилийн чанад дахь ДТГ-уудад томилогдох дипломат, төрийн захиргааны болон үйлчилгээ, техникийн ажилтнууд, төв аппаратын газар, нэгжид томилон ажиллуулах ажилтнуудын асуудлыг Төрийн албаны зөвлөлийн тус яамны дэргэдэх Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлдэг. Хүний нөөцийг чадавхжуулах ажлын хүрээнд албан хаагчдын мэдлэг чадвар, чадавхи, гадаад хэлний түвшинг дээшлүүлэх зорилгоор жилийн сургалтын төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг хангаж ажиллалаа. Тухайлбал, чөлөөт худалдааны хэлэлцээр, эдийн засаг, хилийн худалдааны чиглэлээр 44, хууль, эрх зүйн чиглэлээр 7, дипломатын чиглэлээр 50,  гадаад хэлний сургалтад 4, магистрын сургалтад 3, орчуулагчийн  сургалтад 15 зэрэг давхардсан тоогоор нийт 116 албан хаагчийг гадаад улсад зохиогдсон сургалтад тус тус хамруулсан. Үүнээс гадна бусад төрийн болон төрийн бус байгууллагаас тусгайлсан сэдвээр зохион байгуулсан 13 удаагийн сургалт, семинарт ажилтнуудаа хамруулсан байна. 
-Албан хаагчдынхаа эрүүл мэнд, нийгмийн баталгаа, ажиллах нөхцөлийг сайжруулах хүрээнд хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл өгнө үү?
-Засгийн газраас дэвшүүлсэн санаачилгын хүрээнд тус яам Нийслэлийн 16 дугаар цэцэрлэгтэй хамтран яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийг 2016 онд байгуулж, яам болон Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын албан хаагчдын хүүхдүүдийг хамруулж байна. Энэ нь албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон алхам болсон юм. Сүүлийн 2 жил дараалан нийт албан хаагчаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулсан. Тус яамны өргөтгөл хэлбэрээр баригдсан “Ёслол хүндэтгэлийн өргөө”-г 2017 онд ашиглалтад оруулж, оффисын өрөө тасалгаа, бялдаржуулах болон йог, бясалгалын танхим, хурал уулзалтын өрөөнүүдийг бүрэн тохижуулснаар албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулсны зэрэгцээ ажлын бус цагаар дасгал хийж, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн нь чухал ач холбогдолтой ажил болсон юм.
-Танай яаманд ажилд орох хүсэлтэй хүмүүсийг ямар шалгуураар авдаг вэ? Төрийн албан хаагчийн шалгалтад тэнцвэл ажилд орох боломжтой юу, эсвэл тусгай шалгалт өгөх шаардлагатай юу?
-Дипломат алба бол төрийн тусгай алба юм. Тус яамны дийлэнх ажлын байранд ажиллах хүмүүст тусгай шаардлага тавигддаг. Тухайлбал, түгээмэл 2-оос доошгүй гадаад хэлийг өндөр түвшинд эзэмшсэн байх, олон улсын харилцаа, эрх зүй, худалдаа, эдийн засаг зэрэг мэргэжлээр их дээд сургууль төгссөн байх гэх мэт. Энэ утгаараа төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтыг агуулсан төрийн тусгай дипломат албаны шалгалтыг зохион байгуулдаг бөгөөд шалгалтад тэнцсэн иргэдийг нөөцөд бүртгэх, газар, нэгжүүдэд байршуулдаг.скачать dle 12.0
206 Сэтгэгдэл

206 сэтгэгдэл

  1. jonn3

    2019/10/14 23:10:07

  2. jonn2

    2019/10/15 00:10:45

  3. jonn1

    2019/10/16 01:10:21

  4. nike air max 95

    2019/10/17 07:10:49

    I have to show some appreciation to this writer for rescuing me from such a matter. As a result of searching through the world wide web and coming across basics that were not powerful, I figured my entire life was done. Living without the presence of answers to the difficulties you've sorted out all through your guide is a critical case, and those which might have badly affected my entire career if I hadn't come across your web blog. Your primary expertise and kindness in controlling all areas was vital. I don't know what I would've done if I hadn't discovered such a thing like this. I can at this point look forward to my future. Thanks for your time so much for the high quality and effective help. I will not be reluctant to suggest the blog to anybody who needs support about this matter. nike air max 95 http://www.airmax-95.com

  5. jonn2

    2019/10/17 19:10:27

  6. jonn1

    2019/10/18 04:10:55

  7. adidas stan smith men

    2019/10/18 04:10:27

    I would like to show thanks to the writer just for bailing me out of this type of circumstance. Because of surfing around throughout the world wide web and finding tricks which are not powerful, I thought my life was well over. Being alive without the solutions to the issues you've fixed all through your main write-up is a crucial case, and the kind that could have adversely affected my entire career if I had not come across your site. Your own skills and kindness in taking care of all things was helpful. I'm not sure what I would have done if I hadn't come upon such a step like this. I'm able to at this time relish my future. Thanks for your time so much for this specialized and effective guide. I won't think twice to refer your blog post to any person who will need recommendations about this subject matter. adidas stan smith men http://www.adidasstansmith.us.com

  8. jonn1

    2019/10/18 05:10:34

  9. nike foamposite

    2019/10/19 03:10:38

    I would like to express my thanks to this writer just for rescuing me from this particular problem. As a result of looking throughout the world-wide-web and seeing opinions that were not productive, I was thinking my entire life was well over. Living devoid of the strategies to the problems you have fixed as a result of your good short post is a serious case, and the kind which may have in a wrong way affected my entire career if I had not encountered your web site. Your good talents and kindness in playing with all areas was priceless. I don't know what I would have done if I hadn't come upon such a solution like this. I am able to at this moment relish my future. Thanks for your time so much for the impressive and result oriented help. I won't hesitate to endorse your blog to any individual who ought to have guide on this area. nike foamposite http://www.nikefoamposite.us.com

  10. jonn3

    2019/10/19 10:10:32

    comment1, order vasotec, 8-PP, price colospa, 139286, order calan, 8OOO, cheap inderal la, kralvw, buy levothroid, =-OO, cheap kamagra polo, wcqzjm, price epivir hbv, 516, online beloc, lmkqqd, purchase albenza, 1281, price speman, 460885, cost beloc, 947, cheap gasex, 34193, buy reglan uk, 881,

  11. salvatore ferragamo belt

    2019/10/20 02:10:35

    I needed to send you a little bit of remark to be able to thank you as before regarding the magnificent methods you've shown above. It is certainly seriously generous of people like you in giving extensively all that a number of us might have offered for an ebook to earn some dough for their own end, mostly since you might have tried it if you ever desired. These basics in addition worked to be the good way to fully grasp that other individuals have a similar dreams the same as my very own to understand whole lot more with regard to this matter. I am certain there are many more fun occasions in the future for people who scan through your blog post. salvatore ferragamo belt http://www.ferragamobelt.us.org

  12. off white jordan 1

    2019/10/21 02:10:27

    A lot of thanks for all your valuable labor on this web page. Betty really likes participating in research and it's really easy to understand why. All of us notice all regarding the powerful way you make precious thoughts through the web site and even boost response from others on the topic then our princess is now studying a whole lot. Take pleasure in the rest of the year. You are always conducting a fabulous job. off white jordan 1 http://www.offwhite.us.com

  13. nhl jerseys

    2019/10/21 22:10:35

    Needed to post you this bit of observation to help thank you as before on the breathtaking tactics you've shared in this article. This is so shockingly generous of you to deliver unhampered what a few individuals could possibly have offered for sale as an ebook to make some bucks on their own, most importantly now that you might have tried it if you ever desired. Those secrets also served to be the fantastic way to comprehend someone else have the identical dream much like mine to figure out somewhat more with reference to this problem. I know there are numerous more enjoyable occasions up front for individuals that see your site. nhl jerseys http://www.nhljerseysshop.us.com

  14. hermes bag

    2019/10/22 18:10:50

    I in addition to my friends have been viewing the best strategies on the website and instantly came up with a horrible feeling I had not expressed respect to the website owner for those secrets. Most of the guys are actually for this reason happy to learn all of them and already have absolutely been enjoying them. We appreciate you genuinely quite considerate and also for figuring out this kind of impressive tips millions of individuals are really eager to be aware of. Our own honest apologies for not expressing gratitude to you earlier. hermes bag http://www.hermes-handbags.us.com

  15. jonn1

    2019/10/22 22:10:02

  16. jonn3

    2019/10/23 06:10:22

  17. jonn2

    2019/10/24 01:10:38

  18. tanishq on diamond quality in new ad

    2019/10/24 06:10:41

  19. designer purses that start with b stockx

    2019/10/25 06:10:38

  20. jonn2

    2019/10/25 19:10:48

  21. jonn2

    2019/10/26 09:10:43

  22. jonn3

    2019/10/27 02:10:38

  23. jonn3

    2019/10/28 18:10:23

  24. jonn3

    2019/10/29 09:10:55

Сэтгэгдэл үлдээх

Энтерпрайзинг хөгжлийн хөтөлбөрийн 7н долоо хоногийн турш хэрэгжүүлсэн ба хаалтын үйл ажиллагаа боллоо

Өчигдөр, 15:34

Сэлфи хийсэн Франц жуулчин Тайландын хүрхрээнээс унаж амиа алджээ

Өчигдөр, 15:28

"Монголын үндэсний фронт" нэгдлийн жагсаал болно.

Өчигдөр, 13:53

ҮСХ: 2.1 саяын орлоготой өрх 33 мянгаар нэмэгдэв

Өчигдөр, 13:06

”ЧИНГИСИЙН ЦОМ” МОНГОЛ ТУУРГАТНЫ ХОЛИМОГ ТУЛААНЫ ” МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13″ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Өчигдөр, 10:41

Филиппин улс луйврын сүлжээ ажиллуулдаг Хятадын 312 иргэнийг нутаг буцаажээ

Өчигдөр, 10:34

Д.Гарди: Монгол Улсад гадаад багш ажиллахаар ирэхдээ 4-5 шалгуурыг давах шаардлагатай

Өчигдөр, 10:32

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдлаа.

14/11/2019, 22:03

Маргаашаас төвийн 6 дүүргийн 27 сургуулийн бага ангийн сурагчдыг автобусаар зөөнө

14/11/2019, 13:23

Японы шинэ эзэн хаан өнөө шөнө Нарны эх дагинатай хамт зоог барьж хононо

14/11/2019, 13:02

Шүүхийн захиргааны 58 албан хаагч тангараг өргөлөө

14/11/2019, 13:01

Хуучирсан автомашиныг дахин боловсруулах эрхзүйг бүрдүүлнэ

14/11/2019, 12:59

Мөнгөө валютаар хадгалахыг сонгож буй иргэдийн тоо өсжээ

14/11/2019, 12:58

BTS хамтлагийн 21 цомог нэгэн зэрэг "iTunes" чартад жагслаа

14/11/2019, 12:50

Питер Пэн хүүхдийн мюзикл жүжиг дахин тоглогдож байна

14/11/2019, 12:47

"Жем Групп"-ийн “Спорт наадам” боллоо

13/11/2019, 16:39

"Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсээ баян, ядуугаар нь ялгахгүй байранд оруулах саналыг тавьж байна"

13/11/2019, 14:37

Сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна

13/11/2019, 14:25

ХАНАН ДУГУЙ буюу магад хамгийн сүүлчийн “МОНГОЛ НҮҮДЭЛЧИД” П.Баттулга

13/11/2019, 14:21

Түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ

13/11/2019, 14:20

Үрээ гэсэн ээжийн хайр, тэсвэр тэвчээр бөхийх ёсгүй

13/11/2019, 14:18

Ази тивийн залуу боксчид аваргаа шалгаруулж байна

13/11/2019, 14:14

"Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хяналтыг сайжруулахыг Сангийн сайдад зөвлөмөөр байна"

13/11/2019, 14:10

Боломжтой үедээ аялах биш, аялах боломжийг өөртөө гарга

12/11/2019, 15:48

Б.Баасандорж: Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 86,000 орчим хаяг байдаг

12/11/2019, 15:38

Эхний 10 сард 61,069 суудлын автомашин импортолжээ

12/11/2019, 15:36

Иргэн Б.Болороо суултаа зогсоож байгаагаа хэллээ

12/11/2019, 15:35

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨРТ “ШАР ЦАВ”

12/11/2019, 11:56

12 мянган зүрх, эрч хүч, том жишиг-Т.Ариунаа

11/11/2019, 17:49

​Жагсаалын дараа хошууч генерал Б.Баярмагнай фронтын ажлаас хөндийрч байгаагаа мэдэгдэв

11/11/2019, 12:14

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29