iNet.mn дагах

ТОРГООР УРЛАДАГ “УРАН ШУВУУ”

“БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа цүнх урлаач бүсгүй С.Мөнхбаярыг урьсан юм. Тэрбээр торго арьсыг хослуулж, өөрийн гэсэн өвөрмөц загвартай цүнх, түрийвч, үүргэвч урлах болоод хоёр жил  гаруй болж буй. Цүнх шаглаж, өрхийн орлогоо нэмэгдүүлэх сэдлийг авга эгч нь анх түүнд өгчээ. “Цагаан сарын өмнөхөн авга эгчийндээ очсон юм.

Тухайн үед эгч бэрдээ зориулж, торгоор цүнх урласан байсан. Их гоё загвартай, цэвэрхэн хийцтэй болохоор нүд өөрийн эрхгүй унасан. Тэгтэл “Дахиад хоёр торгон цүнх бий. Зургийг нь фэйсбүүкт оруулаад зараад өг” гэхээр нь “Уран бүсгүйчүүд” группт зар тавьсан юм. Гэтэл олон хүн урмын үг хэлж, захиалга өгсөн. Ингээд л эгч бид хоёр тэр загвараар цагаан сараар олон захиалга авч оёж эхэлсэн дээ” гэснээр бидний ярилцлагын суурь тавигдсан юм.

Түүний авга эгч нас сүүдэр 70 гарсан ч оёж шаглах үйлд хэнийг ч дагуулахгүй уран ажээ. С.Мөнхбаяр бүсгүй нэг хэсэг эгчтэйгээ хамтарч оёж, багагүй орлого олжээ. Цүнх оёх бүртээ эгчийнх рүүгээ явах нь гурван хүүхэдтэй ээжид тийм ч хялбар даваа биш ээ. Заримдаа үр хүүхэд, ажил төрлөө гэх үү, эсвэл үйл урлах ажлаа хийх үү гэдгээс эхлээд сонголттой тулгарах үе бишгүй гардаг байж. Тиймээс л бие даан ажиллахаар шийдсэн нь энэ. Үндсэн мэргэжлээр ажиллахаас гадна өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд “Уран шувуу” хуудсыг нээж, захиалга авч эхэлсэн нь өдгөө арьсан оруулгатай торгон цүнхний монгол брэндийг нэвтрүүлж чадсан байна.


Эмэгтэйчүүд гоё сайхан бүхэнд дуртай. Тиймээс өөр олон загварыг туршиж, хийх тусам худалдан авалт нь нэмэгдэж эхэлжээ.Тэрбээр “Захиалга өгөхдөө ийм загвараар хийлгэж болох уу” гэдэг. Аль болох тухайн захиалагчийн хүссэн загвараар хийж өгөхийг боддог. Аливаа зүйлийг хийхэд алдаа, оноо хамт дэнслэгдэнэ. Хийж бүтээх тусам загвар хийц сайжирна. Шүүмжлэл бишгүй сонссон. Алдаагаа засаад л хийнэ. Хүмүүс захиалга өгөхөөр худалдааны төвөөс торгоо авна. Торго зардаг эгч нар сүүлдээ таньдаг болсон. Захиалга ч өгнө. Нэг удаа бор торгоор захиалга өгсөн эгчийн цүнхнээс болж хадам ээжид нь их загнуулж байлаа. Одоо бодоход сайхан дурсамж л даа. “Намайг хүрээд ир” гэхээр нь очтол  өөдөөс айхтар загнаж билээ. Хүн зөв юм хэлж байхад юу хэлэх бил ээ. Ахиж л тийм алдаа гаргахгүй шүү гэж бодсон. Тэр эгч хэрхэн яаж оёбол гоё болох талаар их зүйлийг хэлсэн. Энэ ч их тус болсон доо” гэлээ.

Анхны бүтээл бүхэн алдаа оноо дагуулах нь мэдээж. Гэвч шүүмжлэлийг шагнал мэт хүлээж авч, засч залруулж чадвал амжилтын зүгт хөтөлдөг жамтай. Тиймдээ ч С.Мөнхбаяр зэмлэл хүртсэнийгээ одоо хэр нь дурсаж суугааг харахад чамин чанартай торгон цүнхийг чамбай хийх хэрэгтэйг хэдхэн хатуу үгээр дамжуулж хэлсэн нь түүнийг хурцалжээ. Захиалгчийнхаа хүссэн өнгө загвараар цүнх хийж өгөх нь түүний үүрэг. Захиалга ирэх бүрт худалдааны төв орж материал авна. Хэдэн метрээр нь биш см-ээр хэмжүүлж торгоо худалдаж авна. Худалдагч нар өөдөсхөн торго авахын төлөө хайчлуулах нь гээд тун дургүй.  Тэглээ гээд тэрбээр шантраагүй.Арга эвийг нь олоод л хүссэн торгоо авчихдаг найдвартай хэдэн хүнтэй болсон гэнэ. Эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг бидний хувьд арьсан оруулгатай торгон цүнх зөв сонголт байж мэдэхээр. Жилийн дөрвөн улиралд өнгө загвараа сонгоод барихад хөлдөж, хугарахгүй. Угааж, цэвэрлээд ашиглахад арчилгаа багатай гэв. Түүнээс зарим асуултад хариулт авлаа.

-Цүнхний загвар, хийц их гоё юм. Ажиглаад байх нь ээ, багагүй ажиллагаа ихтэй юм шиг санагдлаа?
-Гар ажиллагаа ихтэй. Яг л хувцас оёохтой адил. Анх цүнхний доторлогоогоо яаж хийхээ төдийлөн мэддэггүй байв. Янз бүрийн туршилт хийсэн. Өөрийнхөө цүнхнүүдийг ханзалж үзэн хэрхэн, яаж хийснийг нь харна. Интернэтээр цүнхний талаарх мэдээллийг хайж уншина. Судалгаа хийх гээд багагүй хичээж байж хийж сурсан даа.

-Авга эгчээсээ цүнх хийх санааг авсан гэсэн. Таны багш гэж ойлгож болох нь ээ?
-Тэгэлгүй яахав. Авга эгч маань миний багш шүү дээ. Нас сүүдэр 70 гарсан ч үйл урлахдаа хэнийг ч дагуулахгүй. Яг одоогоор цүнх оёхгүй байгаа. Бие нь жаахан чилээрхээд байна.

-Өнгө загварын өргөн сонголттой хийж байгаа юм байна. Захиалагчид ихэвчлэн ямар өнгөөр хийлгэдэг вэ?
-Ихэвчлэн бараан өнгөөр хийлгэдэг. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалдаг байх  л даа. Харин гадаадаас ирдэг захиалга нь голчлон тод өнгөөр байдаг. Олон төрлийн загвараар хийж байна. Хэрэглэгч захиалагчдынхаа саналыг сонсч, чанартай чамин цүнх хийж өгөхийг зорьдог.

-Мэргэжлээрээ ажиллахын хажуугаар өөрийн гэсэн өрхийн бизнес эрхлэж байна. Гурван хүүхэдтэй ээж энэ их ажлыг яаж амжуулдаг юм бэ?
-Миний хувьд нефтийн инженер мэргэжилтэй. 24 цаг ажиллаад гурван хоног амардаг. Гурван хоногийн амралт маань надад маш том боломжийг олгодог. Хүүхдүүдээ харж халамжлахын хажуугаар цүнхнийхээ захиалгыг авна. Эмэгтэйчүүд их бүтээлч болсон байна лээ. Интернэт орчныг зөв ашиглаж чадвал орлого олох боломжтой. Гэртээ хүүхдээ харангаа өөрийнхөө сонирхлыг хөгжүүлж, өрхийн орлого олдог олон ээж байдаг юм билээ. Тэднээр бахархаж, бас захиалгаар юм хийлгэдэг.

-“Уран шувуу” пэйж хуудсаараа захиалга авахаас гадна хийсэн бүтээлээ олон нийтэд түгээж байгаа. Цаашид өөрийн нэрийн брэндээ хэрхэн өргөжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Үйлдвэрлэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах төлөвлөгөө бий. Давхар ажил хийдэг учраас зав чөлөө муу гардаг. Гэрийн эзэгтэй хүний хувьд хийж хэрэгжүүлэх ажил ар араасаа л ундардаг шүү дээ. Бүгдийг нь зохицуулаад л амьдарч байна даа.

-Аливаа ажлыг эхлүүлэхэд санхүүгийн асуудал тулгардаг. Уг нь ЖДҮ-ийн зээл гэж байдаг ч зорилтот бүлэгтээ төдийлөн очдоггүй гэсэн шүүмжлэл бий. Та санхүүгийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ?
-Өөрөө зохицуулсан. Эмээгийн оёдлын гар машин надад их хэрэг болсон. Эхний нэг жил эмээгийн  машинаар цүнхээ оёсон. Олсон орлогоосоо хуримтлал үүсгээд машинаа шинэчилсэн.  Өрхийн үйлдвэрлэл эрхэлж, цаг наргүй хөдөлмөрлөдөг хүмүүсийг төр засаг дэмжээсэй гэж боддог. Гэртээ биш үйлдвэрлэлийн хэмжээнд байр түрээслээд хийвэл цүнхний үнэ дагаад л нэмэгдэнэ. Одоохондоо гэрээрээ үйлдвэрлээд худалдаалж байна.

-Бензинийн үнэ нэмэгдэхэд бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг. Үүн шиг торгоны үнэ нэмэгддэг үү?
-Торгоны үнэ баярын үеэр огцом өсдөг. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 3000-4000 төгрөгөөр нэмэгдсэн байна лээ. Торгоны үнэ нэмэгдсэн гээд цүнхнийхээ үнийг нэмдэггүй. Түрээсийн байр ашигладаггүй болохоор үнийнхээ дүнг барихыг хичээдэг. Үндэсний үйлдвэрлэл гэхээр үнэтэй зардаг гэсэн шүүмжлэх их байдаг шүү дээ. Харин би бол үнийн дүнгээ цаашид барьж, монгол хүний хүч хөдөлмөр сэтгэл шингэсэн цүнхийг олон хүн хэрэглээсэй гэж боддог юм.

-Цүнхээ хэдэн төгрөгөөр зардаг вэ?
-25-65 мянган төгрөгийн үнэлгээтэй зардаг. Загвар, хэмжээнээсээ шалтгаална. Сүүлийн үед цүнх хийж зардаг хүмүүс олон болсон байна лээ. Олон байгаа нь сайн ч саар зүйлс ажиглагдаж байна. Хүний загварыг хуулбарлах тохиолдол их гардаг. Хийж байгаа хүн бүр өөр өөрсдийнхөө загвараар хийж хүмүүсийн хэрэгцээг хангавал нэмүү өртөг шингэсэн гадаадаас импортоор орж ирсэн цүнхийг худалдан авах шаардлагагүй болно.

Арьс, торгийг хослуулан өвөрмөц шийдэлтэй цүнх хийдэг бүсгүйтэй ярилцахад ийм байлаа. Тэс ондоо бүр нефтийн инженер мэргэжилтэй ч авга эгчийнхээ зааж, зөвлөснөөр эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ болсон цүнх урлаад хоёр жилийг үджээ. 24 цаг тасралтгүй ажилладаг ч амралтын гурав хоног нь түүний хувьд хоёр дахь ажлаа амжуулах хугацаа нь. Цаашид өөрийн гэсэн ажлын байртай болж, үйлдвэрлэлийн хэмжээнд цүнх хийх нь түүний ойрын зорилготой үйлчин бүсгүйдээ үйл нь уран байж, уран бүтээлийн олз омог арвин байхыг хүсэн ерөөе.
С.Ичинхорлоо
 
скачать dle 12.0

“Их Долоо”-гийн уулзалт болох газраар Дональд Трамп хувийн амралтын газраа шалгаруулжээ

18/10/2019, 10:18

"Монгол экспорт экспо-2019"-д 100 гаруй ААН оролцож байна

18/10/2019, 10:16

“Тавь гаруй жилд бид юу эсийг үзэж, хамт өнгөрүүлсэн гэх вэ”

17/10/2019, 19:20

БРАВО: Монголын баг хүрэл медаль хүртлээ

17/10/2019, 19:10

Дуучин Т. Ариунаа хөлбөмбөгийн үнэнч фанат

17/10/2019, 19:07

Нэвтрүүлэгч Чимгээ залуу сайхан харагддаг нууцаа хуваалцлаа

17/10/2019, 09:45

Таны тэтгэвэр зээл авахад биш өдрийн хоолоо залгуулахад л хүрэх юм байна гэдэг

17/10/2019, 09:34

БУСДЫН ДУУГААР ДУУ ХИЙХИЙГ ХҮСЭЭГҮЙ ЗАЛУУХАН УРАН БҮТЭЭЛЧ ОХИНД ХҮМҮҮС АМ САЙТАЙ БАЙНА

16/10/2019, 17:28

24 Эмч, бэлгийн замаар дамжих халдвар болон халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр БНХАУ-д суралцана

16/10/2019, 17:17

Тамирчин О.Саруул самбо бөхийн дэлхийн аварга болжээ

16/10/2019, 16:59

"Талын түмэн адуу" наадам ирэх сарын эхээр болно

16/10/2019, 16:58

“Түүх мартахгүй” киног бүтээхэд зориулж 500 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов

16/10/2019, 16:53

"Дэлхийн хүнсний өдөр 2019" өдөрлөг зохион байгуулагдаж байна

16/10/2019, 16:41

Гэрлэх ёслолын ордонд 48 хос гэрлэлтээ батлуулав

16/10/2019, 10:12

Хагас мянган айл шинэ орон сууцанд орох батламж гардав

16/10/2019, 09:33

БНХАУ-ын шилдэг их сургуулиудыг танилцуулж байна

16/10/2019, 09:30

АНУ-ын мөсөн голууд 50 жилийн дараа устана

15/10/2019, 10:33

Ж.Мөнхбат: Нам томилгоог бүгдийг нь мессэж, е-майлээр авч байгаа шүү дээ

15/10/2019, 10:31

Чулуун нүүрс, алтны экспорт нэмэгджээ

15/10/2019, 10:19

Нийлэг уутыг хэрэглээнээс халж чадсангүй

15/10/2019, 10:14

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн вагоныг тогтмол явуулж эхэллээ

15/10/2019, 09:41

Орон сууцыг түрээслээд өмчлөх загвар олон оронд үр дүнгээ өгчээ

15/10/2019, 09:38

Хоёр орны сэтгүүлчдийн Өвөрмонгол орноор аялсан тэмдэглэл…

15/10/2019, 09:26

Улаанбаатар хотод хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ сүүлийн нэг жилд 10.5% өсжээ

14/10/2019, 17:51

Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарцын U turn буюу буцах эргэлтийн замаар хэрхэн зорчих вэ?

14/10/2019, 16:37

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 70 дугаар чуулган болж өндөрлөлөө

14/10/2019, 16:23

133-р сургуулийг шинэ байртай болгохыг төрийн гурван өндөрлөгөөс шаардлаа

14/10/2019, 16:20

“ДОЛГОРМАА ОХИНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЦГЭЭЕ”

14/10/2019, 16:16

Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн сурагчдын эцэг эхчүүд жагсав

14/10/2019, 16:07

Я.Мөнх-Эрдэнэ: Иргэд өргөн нэвтрүүлгийн 20 суваг, 3 радио үнэ төлбөргүй хүлээн авах боломжтой боллоо

14/10/2019, 10:05

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43