iNet.mn дагах

Эрдэнэтийн цагаан тоосонд баяртай гэж хэлэх өдөр ойртжээ

Хавар, намрын салхитай өдрүүдэд Эрдэнэт хот орчимд цагаан тоос дэгдсэн байхтай олонтаа таарч байв. Үйлдвэрийн хот болохоор хүдэр олборлосон шороон овоолгоос тоос босдог байх гэж боддог байлаа. Үе үехэн салхиар “сэрдэг” тэрхүү цагаан тоос хаанаас гардаг, хүний эрүүл мэндэд, байгаль орчинд, мал амьтанд үнэхээр хор хөнөөл учруулдаг уу гэсэн асуултад хариулт авахыг зорилоо. Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалж цагаан тоос зөвхөн хавар, намрын салхи ихтэй улиралд биш зун, өвөл ч дэгддэг болсон талаар Эрдэнэт хотынхон ярих болсон. Аймгийн холбогдох төрийн байгууллага болон Эрдэнэт үйлдвэрийнхэн цагаан тоосыг дарах чиглэлээр Дэд хөтөлбөр боловсруулан ИТХ-аар батлуулжээ. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр баяжуулах технологиор хүдрээс зэс молибден гарган авч олборлодог. Олборлосон хүдрээс 2 хувийг метал хэлбэрээр ялган аваад үлдсэн 98 хувийг өөрсдийнх нь тогтсон нэршлээр Хаягдлын аж ахуй руу илгээдэг ажээ. Булинга буюу хатуу шингэн хэлбэрийн нийлмэлийг тусгай талбайд хуримтуулдгаас цагаан тоосны үүсэл эхэлнэ.
Үйлдвэр тэртээ 40 жилийн өмнө тухайн үеийн Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн зураг төслөөр барьж ашиглалтад оруулахдаа л Хаягдлын аж ахуй гэх нэршил тогтжээ. Угтаа бол Ашигт малтмалын хуулиар Үүсмэл орд гэж нэрлэх учиртай юм билээ.  Булингыг хаягдлын талбайд асгаад усыг нь 90 хүртэл хувиар шүүн авч үйлдвэрлэлийн хэрэгцээнд эргээд ашигладаг. Ингээд таван шат дамжлагаар буталж, нунтагласан хүдэр хатахаар салхитай үед цагаан тоос босдог юм байна. Уул уурхайн мэргжилтнүүдийн ярианаас үзвэл цагаан тоос босоод байгаа нарийн шороог кварцын элс гэж нэрлэдэг. Үйлдвэр ажиллаж эхэлснээс хойшхи 40 жилийн хугацаанд 800 гаруй сая тонн кварцын элс хуримтлагдсан гэсэн үг. Хаягдлын аж ахуй буюу үүсмэл ордын хуримтлал нэмэгдэж өндөрсөхийн хэрээр цагаан тоос босох давтамж нэмэгдэх болсон гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон хэллээ.
Өнөөлдрийн байдлаар цагаан тоос босдог эх үүсвэрийн 70 хувийг дарж чаджээ. ИТХ-аас баталсан дэд хөтөлбөрийн хүрээнд энэ онд 80 хувь дарах зорилт дэвшүүлсэн ч 100 хувь дарахаар ажиллаж байгааг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх ярилаа. Хүмүүсийн санааг зовоогоод байгаа цагаан тоосыг технологийн хувьд гурван аргаар дарж байгаа юм байна. Нэгд, булингыг дарагч бодистой барьцалдуулах замаар дэгдэмхий чанарыг нь багасгадаг ажээ. Хоёрт, тоос дарагч бодисыг устай холих аргыг нэвтрүүлжээ. Энэхүү технологиор цагаан тоос дарахын тулд тусгай техник захиалсан гэдгийг албаны хүмүүс хэллээ. Гуравт, үйлдвэрлэлийн технологийн аргаар хаягдлын талбайг усалж байна. Эдгээр аргуудыг нэвтрүүлснээр цагаан тоос дэгддэг 800 га талбайн 560-ыг дарж чаджээ.
Цагаан тоосыг бүрэн дарах эдгээр зорилтод эргэлзэх хүн мэр сэр байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бодитой судалгаа, зорилт, хэрэгжүүлж байгаа алхмуудаас нь харахад цагаан тоосонд баяртай гэж хэлэх өдөр ойртжээ. Эрдэнэт үйлдвэрийнхэн энэ жил Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал харицсан хэлтэс шинээр байгуулсан байна. Үүнээс гадна цагаан тоос дарах алба хэмээх шинэ нэгж байгуулж хүн хүч, тоног төхөөрөмжөөр хангах тал дээр онцгой анхаарч байгааг хэлсэн. Өнөөдрийн байдлаар Цагаан тоос дарах албанд 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа тухай Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа ярилаа. Энэхүү хөрөнгийг тоос дарахад шаардлагатай бодис худалдан авах, тоног төхөөрөмжөөр хангахад зарцуулжээ.
Цагаан тоос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн үү гэдэг асуулт зүй ёсоор гарна. Нүдээр харахад энэ нарийн тоос уушгийг баллаж байгаа даа гэх бодол хэнд ч төрөх байх. Эрдэнэт үйлдвэрийнхэн 2006 оноос эхлэн аймгийн холбогдох төрийн байгууллагуудтай хамтран нөлөөллийн бүсэд амьдарч байгаа хүмүүсийг хамруулсан 12 удаагийн үзлэг, шинжилгээ хийжээ. Ингэхэд цахиурын давхар ислээс шалтгаалсан уушги тоосчих өвчний тохиолдол илрээгүй гэж Эрдэнэт үйлдвэрийн эмнэлэг сувилал цогцолборын үйл ажиллагаа хариуцсан орлогч, их эмч Ж.Ганчимэг хэллээ. Шинжилгээг энэ нутагт дунджаар 28.6 жил амьдарсан хүмүүсийн хамруулсан гэдгийг тодотгосон. Товчхондоо бол цагаан тоос хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн гэх үндэслэл өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй ажээ. Гэхдээ шинжилгээгээр гарсан үр дүнд сэтгэл ханаад суух биш Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж нарийн шинжилгээ, дүгнэлт гаргуулахаар албан ёсоор хандаад байгаа юм байна.
Зөвлөлтийн мэргэжилтнүүд үйлдвэрийг анх байгуулах, төлөвлөхдөө хаягдлаас босох цагаан тоосыг хэрхэн дарах талаар тооцоолол хийгээгүй байдаг. Нэмэлт хайгуулын үр дүнд Эрдэнэт үйлдвэр дахиад 60 жил ажиллах боломж бүрдсэн талаар Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өнгөрсөн онд хэлж байсан. Энэ ажлын хүрээнд Баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г шинээр хийж байгаа бөгөөд хаягдлын асуудлыг хамгийн орчин үеийн технологиор шийдэхээр зорьж байгааг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх хэллээ. Ямартай ч Эрдэнэт хотынхны санааг зовоосон цагаан тоосны дэгдэлтийг ирэх жил гэхэд бүрэн дарахаар ажиллаж эхэлжээ. Ажил саадгүй энэ эрчээрээ урагшилбал цагаан тоосонд баяртай гэж хэлэх өдөр ойрхон болжээ.скачать dle 12.0
2 Сэтгэгдэл

2 сэтгэгдэл

  1. adidas tubular shadow

    2019/07/20 07:07:06

    I truly wanted to write a brief word so as to appreciate you for those marvelous solutions you are sharing on this website. My rather long internet look up has now been rewarded with professional information to write about with my close friends. I 'd claim that many of us website visitors are unequivocally blessed to exist in a fabulous community with very many perfect professionals with good ideas. I feel really grateful to have seen the website page and look forward to tons of more fabulous moments reading here. Thanks a lot once again for everything. adidas tubular shadow adidas tubular shadow

  2. curry 5 shoes

    2019/07/21 05:07:36

    Thanks a lot for giving everyone a very splendid opportunity to check tips from here. It is often very great plus packed with amusement for me personally and my office co-workers to search your website at the very least three times in 7 days to read the newest secrets you will have. And of course, I'm always fascinated for the remarkable guidelines served by you. Certain 3 points in this article are essentially the most beneficial we have all ever had. curry 5 shoes http://www.curry5shoes.net

Сэтгэгдэл үлдээх

МОНГОЛ УЛС АНХНЫ АЧАА ТЭЭВРИЙН БОИНГ 737-300 ОНГОЦТОЙ БОЛЛОО

Өчигдөр, 16:46

Аполло 11 хөлгийн програмыг зохиосон эмэгтэйн аварга хөргийг 100,000 толь ашиглан бүтээжээ

Өчигдөр, 12:20

"Их хурд-8" хурдан азарганы уралдаанд Төв аймгийн харъяат Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

Өчигдөр, 12:16

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 69

19/07/2019, 20:45

Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно

19/07/2019, 10:07

Молдир Мекенбаева: Би жюү жицүгээс өөр спортоор хичээллэхгүй, энэ бол миний цор ганц сонголт байх болно

19/07/2019, 10:04

ЖДҮХС-гийн зээлийн эхний шатанд 47 иргэн, ААН тэнцжээ

19/07/2019, 10:02

“The Hu” хамтлаг АНУ, Канадад аялан тоглоно

19/07/2019, 10:00

Японы анимэ студид гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 33 болжээ

19/07/2019, 09:59

“IT PARK”-ЫН ЗАХИРЛЫГ МЕРИТ ЗАРЧМААР ТОМИЛОХ ЁСТОЙ

18/07/2019, 15:10

Амралтын өдрүүдээр 180 орчим дуудлага иржээ

18/07/2019, 11:11

Шинэ жолооч нарын эрхийг хязгаарлах журам Британид нэвтрэх гэж байна

18/07/2019, 11:10

А.Туяабаатар: Налайх дүүргийн 700 хүний суудалтай спорт цогцолбор арваннэгдүгээр дүгээр сард ашиглалтад орно

18/07/2019, 11:09

Монгол Улс үндэсний сайн дурын илтгэлээ анх удаа НҮБ-д танилцуулав

18/07/2019, 11:05

Японы хориг арга хэмжээ дэлхийн эдийн засагт хохирол учруулж болзошгүй гэв

18/07/2019, 11:03

Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс

18/07/2019, 11:01

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 68

17/07/2019, 15:40

Наадмын өдрүүдэд 606 эх амаржжээ

17/07/2019, 15:36

Нэгдүгээр сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнэд оноосон ялыг хэвээр үлдээв

17/07/2019, 14:53

Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хоёр сар хаана

17/07/2019, 14:50

Н.Номтойбаяр: "RFC Mongolia 2019” уралдаанд оролцогчид шавар, ус, уулын оргил зэрэг 16 давааг туулна

17/07/2019, 14:47

Тээврийн хэрэгслийг дахин боловсруулах төв байгуулна

17/07/2019, 14:42

З.Энхболд: Найман дүүрэг аймгийн түвшний засаг захиргааны нэгж болно

17/07/2019, 14:41

Японд сүүлийн 60 орчим жил тохиолдоогүй сэрүүн зун болж байна

17/07/2019, 14:40

Олон нийтээс ирсэн саналуудыг багцалсан Ерөнхийлөгчийн төслийг ОЛОН НИЙТ нь дэмжихгүй байна

17/07/2019, 14:38

Н.Цагаанхүү, Л.Эрдэнэчулуун дарга аа, Нийтийн эзэмшлийн 10-хан алхам газарт барилга бариад байна

17/07/2019, 14:01

Сэтгэл зүйн зөвлөгөө авах ач холбогдол

16/07/2019, 16:30

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 67

16/07/2019, 12:40

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 66

16/07/2019, 12:39

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 65

16/07/2019, 12:37

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Онцгой байдлын алба хаагчид 17 мянган хүний амийг авран хамгаалжээ

20/06/2019, 12:06

"Улаанбаатар төмөр зам"- ын гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

6/06/2019, 14:39

МГЗНХ-ноос зохион байгуулсан орон нутгийн гэрэл зурагчиддаа зориулсан сургалт амжилттай боллоо

16/05/2019, 11:01

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

УНТЭ элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгаагаа амжилттай хийжээ

12/03/2019, 10:23

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55