iNet.mn дагах

Монгол Улсын газар нутгийн 80 гаруй хувь иодын дутагдалтай бүсэд хамаардаг

Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс“Иод дутлаас сэргийлье”эрдэм шинжилгээ, онол практикийн олон улсын хурлыг Корпорэйт зочид буудалд өчигдөр зохион байгуулав. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, иодын дутлаас урьдчилан сэргийлэхийн тулд иодоор малын тэжээл, хүнсийг баяжуулах орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх нь ихээхэн ач тустайг тус хурлаар хөндлөө.


Хурлын үеэр“Сайн биотех”ХХК-ийн захирал Я.Энхбаяртай ярилцсан юм.

-Иод дутлын эмгэг гэж юу вэ, үүнээс үүдэх сөрөг үр дагаврын талаар тайлбарлаач?

-Далай тэнгисээс алс уулархаг нутгийн хөрс, усны иодын агууламж бага байдаг нь иод дутлын эмгэг үүсэх гол шалтгаан болдог. Хүний бие махбодид зайлшгүй шаардлагатай бичил тэжээлийн нэг болох иоддутлын улмаас бие бялдар, оюун ухааны хөгжилд гарч буй сөрөг илрэлийг нэгтгэн иод дутлын эмгэггэж нэрлэдэг. Иод дутлын эмгэг нь нас, хүйс, нийгмийн байдлыг үл харгалзан нийт хүн амыг бүхэлд нь хамардаг тул“чимээгүй тахал”гэж болно.  Иод дутлын үед урагт амьдрах чадвар муудах, тархи мэдрэлийн хөгжил саатах, ураг дутуу болон амьгүй төрөх, хугацаа нь гүйцэд боловч жин багатай төрөх зэрэг шинж илэрдэг. Мөн хүүхдийн бамбай булчирхай томрох, оюун ухаан хомсдох, сэтгэхүйн хөгжил хоцрох, сонсгол хэл ярианы согог, биеийн гажиг илрэх, хөдөлгөөний эрхтэн саажих, өсөлт хөгжил хоцрох, одойрох шинж илэрдэг бол, насанд хүрэгчдэд бамбай булчирхай томрох, бамбайн дааврын үйлчилгээ хүртдэг эрхтэний үйл ажиллагааны хямрал/зүрх, тархи, элэг, бөөр, булчин/үүсэх, дулааны зохицуулга алдагдах, нөхөн үржихүйн эрхтэн хямардаг. Зөвхөн хүнд ч гэлтгүй мал, амьтанд хээл хаях, сувайрах, бие давжаарах, ашиг шим буурах зэрэг олон сөрөг үр дагавартай.



-Хүн өдөрт хэр хэмжээний иод хэрэглэх шаардлагатай вэ, хэрэгцээт иодыг хэрхэн зохистойгоор авах вэ?

-Насанд хүрсэн хүний биед дунджаар 15-20 мг  иод байдгийн 70-80 хувь нь бамбай булчирхайд агуулагддаг. Хүн өдөрт дор хаяж 100-150 мкг иод хэрэглэж чадвал бамбай булчирхайн даавар хэвийн ялгардаг. Хүн хэрэгцээт иодныхоо 92 хувийг хүнснээс, үлдсэн хэсгийг агаар, ус, хөрс, орчноосоо авдаг.

-Монгол Улсын хүн амын дундах иод дутлын эмгэг өнөө ямар байдалтай байна вэ?


-Монгол Улсын газар нутгийн 80 гаруй хувь иодын дутагдалтай бүсэд хамаардаг. Далай тэнгисээс алс уулархаг нутгийн хөрс, усан дахь иодын агууламж бага байдаг нь манай орны хүн, мал амьтны иодын дуталд өртөх үндсэн шалтгаан болж байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр манай улсын хүн амын дундах “Иод дутлын эмгэгийн тархалт”-ыг 1992-1995 онд анх удаа судалсан байдаг. Энэхүү судалгаагаар, Монгол Улсын дийлэнх бүс нутгийн хүн амын дунд иод дутлын эмгэгдундбахүндзэргийн тархалттай байсан. Иймээс Монгол Улс“Иод дутлын эмгэгийн устгах”зорилтод нэгдэж 1996-2010 онд“Иод дутлын эмгэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг гурван үе шаттай хэрэгжүүлснээриод дутлын эмгэг тархаж буй түвшин 30 хувь болж буурсан.

-Хүнсний давсыг 1995 ондиоджуулжэхэлсэн. 2003 онд“Давс иоджуулж, иод дутлаас сэргийлэх тухай”хуулийг баталсан. Үүний дараа хүнсний зориулалтын бүх давсыг иоджуулах асуудлыг хуульчилсан. Энэ ажил үр дүнгээ хангалттай өгч чадсан уу?

-Хүнсний зориулалтын бүх давсыг иоджуулсан ч хүн ам, ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд иод дутлын тархалт тогтвортой буурахгүй байна. 2010 оны судалгаагаар иоджуулсан давсны хэрэглээ нэмэгдсэн ч жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд иод дуталд өртөх эрсдэлтэй эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр буюу 40 гаруй хувьтай байсан. Энэ нь жирэмсэн эмэгтэйчүүд зөвхөн иоджуулсан давс хэрэглэснээр иод дутлаас бүрэн сэргийлэх боломж хомс гэдгийг харуулж байна. Жирэмсэн  эмэгтэйчүүдийн иодын хангамж хангалтгүй байвал төрөлхийн иод дуталтай хүүхэд төрөх эрсдэл байсаар байх болно.

-Иодоор малын тэжээл, хүнсийг баяжуулах орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн талаар тодорхой мэдээлэл өгнө үү?


-Манай компани 2019 оноос эхлэн мөрдөх Баяжуулсан хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өндөг, мах, гурил, сүү, хүнсний  ногооны  дахин боловсруулалтын бүтээгдэхүүн болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг органик иодоор баяжуулан үйлдвэрлэж байна. Судлаач эрдэмтэд маань ОХУ-ын эрдэмтэдтэй хамтран эрхзүйн орчны хэмжээнд иод дутагдлын асуудлын салбарт судалгаа, хөгжлийн чиглэлийг тодорхойлох "Био иод" хөтөлбөр эхлүүлсэн. Түүнчлэн хөдөө аж ахуй, бүх төрлийн амьтад болон шувуунд зориулсан премикс үйлдвэрлэн нэвтрүүлж байгаа юм. Энэ нь хүнд зориулсан хүнсний бүтээгдэхүүнийгорганик байгалийн иодоор баяжуулж байна гэсэн  үг.

-Иодоор баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний үнийг хэр зэрэг нэмэх вэ. Жишээ болгож иодоор баяжуулсан бүтээгдэхүүнийг танилцуулна уу?

-Бидний туршлагад үндэслэн “НВЦ” ХХК  иодоор баяжуулсан өндөг гаргасан. Нэг өндөг 50 мг иод агуулсан байгаа. Энэ нь нэг хүүхдийн өдөрт авах иодны норм. Хэтрүүлэн хэрэглэлээ ч аюулгүй. Органик байгалийн иод нь гаж үзэгдэлгүй, тун  хэтрэхгүйг эрдэмтэд нотолсон. Бүтээгдэхүүний өртөг мэдээж бага зэрэг нэмэгдэнэ.

-Тэгвэл иод дутлын эмгэгийг ойрын хугацаанд устгах боломжтой гэж үзэж болох уу?

-Хэрэв бид бүтээгдэхүүний олон нэр төрөл, их хэмжээгээр үйлдвэрлэх ажлыг зохион байгуулж чадвал Монгол Улсын иод дутлыг арилгах нөхцөл байдлыг сайжруулж, өргөн хүрээний эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээний үндэс болно. Органик иодоор баяжуулсан хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх юм бол иод дутлын эмгэгийг устгах боломжтой.
А.Гэрэлтуяа 

Гэрэл зургийг Н.Батбаярскачать dle 12.0
2 Сэтгэгдэл

2 сэтгэгдэл

  1. fila

    2019/07/20 05:07:03

    I intended to post you that tiny note so as to thank you very much the moment again for these precious concepts you've provided on this website. This has been simply surprisingly open-handed with people like you to offer without restraint what exactly a lot of people could possibly have offered for sale as an e book to make some money for themselves, particularly since you could have done it if you ever desired. The principles likewise acted to be the fantastic way to recognize that many people have similar eagerness like my very own to find out many more with respect to this issue. I believe there are many more pleasurable sessions up front for individuals that take a look at your blog. fila fila

  2. moncler outlet

    2019/07/21 06:07:22

    I intended to write you one very little remark so as to thank you very much once again considering the fantastic tactics you've documented in this article. It's quite surprisingly generous with people like you to give openly what exactly a lot of folks would have distributed as an electronic book in order to make some bucks on their own, notably now that you might have done it in the event you considered necessary. These points in addition worked to provide a fantastic way to recognize that other people online have the same zeal just as mine to see somewhat more when considering this problem. I'm certain there are thousands of more enjoyable situations up front for many who read carefully your site. moncler outlet http://www.monclersoutletonline.com

    I抦 impressed, I must say. Actually rarely do I encounter a blog that抯 both educative and entertaining, and let me tell you, you've gotten hit the nail on the head. Your concept is outstanding; the problem is one thing that not enough people are talking intelligently about. I'm very glad that I stumbled throughout this in my search for one thing regarding this. yeezy boost 350 http://u.to/QzT_Dw

Сэтгэгдэл үлдээх

МОНГОЛ УЛС АНХНЫ АЧАА ТЭЭВРИЙН БОИНГ 737-300 ОНГОЦТОЙ БОЛЛОО

Өчигдөр, 16:46

Аполло 11 хөлгийн програмыг зохиосон эмэгтэйн аварга хөргийг 100,000 толь ашиглан бүтээжээ

Өчигдөр, 12:20

"Их хурд-8" хурдан азарганы уралдаанд Төв аймгийн харъяат Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

Өчигдөр, 12:16

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 69

19/07/2019, 20:45

Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно

19/07/2019, 10:07

Молдир Мекенбаева: Би жюү жицүгээс өөр спортоор хичээллэхгүй, энэ бол миний цор ганц сонголт байх болно

19/07/2019, 10:04

ЖДҮХС-гийн зээлийн эхний шатанд 47 иргэн, ААН тэнцжээ

19/07/2019, 10:02

“The Hu” хамтлаг АНУ, Канадад аялан тоглоно

19/07/2019, 10:00

Японы анимэ студид гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 33 болжээ

19/07/2019, 09:59

“IT PARK”-ЫН ЗАХИРЛЫГ МЕРИТ ЗАРЧМААР ТОМИЛОХ ЁСТОЙ

18/07/2019, 15:10

Амралтын өдрүүдээр 180 орчим дуудлага иржээ

18/07/2019, 11:11

Шинэ жолооч нарын эрхийг хязгаарлах журам Британид нэвтрэх гэж байна

18/07/2019, 11:10

А.Туяабаатар: Налайх дүүргийн 700 хүний суудалтай спорт цогцолбор арваннэгдүгээр дүгээр сард ашиглалтад орно

18/07/2019, 11:09

Монгол Улс үндэсний сайн дурын илтгэлээ анх удаа НҮБ-д танилцуулав

18/07/2019, 11:05

Японы хориг арга хэмжээ дэлхийн эдийн засагт хохирол учруулж болзошгүй гэв

18/07/2019, 11:03

Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс

18/07/2019, 11:01

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 68

17/07/2019, 15:40

Наадмын өдрүүдэд 606 эх амаржжээ

17/07/2019, 15:36

Нэгдүгээр сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнэд оноосон ялыг хэвээр үлдээв

17/07/2019, 14:53

Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хоёр сар хаана

17/07/2019, 14:50

Н.Номтойбаяр: "RFC Mongolia 2019” уралдаанд оролцогчид шавар, ус, уулын оргил зэрэг 16 давааг туулна

17/07/2019, 14:47

Тээврийн хэрэгслийг дахин боловсруулах төв байгуулна

17/07/2019, 14:42

З.Энхболд: Найман дүүрэг аймгийн түвшний засаг захиргааны нэгж болно

17/07/2019, 14:41

Японд сүүлийн 60 орчим жил тохиолдоогүй сэрүүн зун болж байна

17/07/2019, 14:40

Олон нийтээс ирсэн саналуудыг багцалсан Ерөнхийлөгчийн төслийг ОЛОН НИЙТ нь дэмжихгүй байна

17/07/2019, 14:38

Н.Цагаанхүү, Л.Эрдэнэчулуун дарга аа, Нийтийн эзэмшлийн 10-хан алхам газарт барилга бариад байна

17/07/2019, 14:01

Сэтгэл зүйн зөвлөгөө авах ач холбогдол

16/07/2019, 16:30

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 67

16/07/2019, 12:40

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 66

16/07/2019, 12:39

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 65

16/07/2019, 12:37

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Онцгой байдлын алба хаагчид 17 мянган хүний амийг авран хамгаалжээ

20/06/2019, 12:06

"Улаанбаатар төмөр зам"- ын гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

6/06/2019, 14:39

МГЗНХ-ноос зохион байгуулсан орон нутгийн гэрэл зурагчиддаа зориулсан сургалт амжилттай боллоо

16/05/2019, 11:01

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

УНТЭ элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгаагаа амжилттай хийжээ

12/03/2019, 10:23

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55