iNet.mn дагах

Н.Шагай: Нэг түмэн инженер бэлдэж чадвал жилдээ тэрбум долларын цалингийн орлого Монголд орно

Монгол Улсын нэг түмэн инженерийг бэлтгэн хөгжлийг араас нь биш урд нь амдаж гарах зорилго тавин ажиллаж буй Нэст Академийн үүсгэн байгуулагчдын нэг Нямдоржийн Шагайг бид "Өглөөний Хүн" буланд урьж ярилцлаа.
Н.Шагай нь 2015 оноос дэлхийн хамгийн том компанийн нэг Амазонд ахлах инженерээр ажиллаж буй. Тэрбээр өөрийн энэхүү амжилтад ханалгүй олон олон монгол залууд өөрт бий болсон боломжийг олгохоор Нэст Академийг үүсгэн байгуулалцсан байна. Ингэхдээ монгол залуус заавал харийг зорих бус эх орондоо ажиллаж хөдөлмөрлөөд олон улсын стандарт бүхий өндөр орлоготой амьдрах нөхцлийг бий болгохоор ажиллаж байгаа юм.
Н.Шагай бид хоёрын ярилцлага зөвхөн мэдээллийн технологийн салбар бус хүний нөөцийн зах зээлд ямар өөрчлөлт гарч байгаа талаар өрнөлөө. 
iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”  үргэлжилсээр…
Ярилцлагын зочин: Н.ШАГАЙ Shagai Nyamdorj (Facebook),Shagai.ny (Instagram)
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort (Twitter)
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn
 

НЭГ. 200 орчим туршлагатай инженер цугларч чадах юм бол тэрбум долларын үнэлгээтэй IT компани үүсгэх боломжтой

 
- Өөрийн тань ажлын намтрыг харвал дандаа олон улсын компанид ажилласан юм байна. Амазонд ажиллах хүртэлх ажлын намтраа уншигчдад танилцуулахгүй юу?
- Тэгье ээ. Их сургуулийн төгсөх курсээсээ Fuji Infox Net гэж япон компанид ажиллаж эхэлсэн.
Учир нь биднийг хоёрдугаар курст сурч байхад энэ компани Японд 14 хоног дадлага хийх шагналтай нэг олимпиад зарлаж байсан юм. Энэ олимпиадад нь түрүүлээд японд дадлага хийж байсан. Тэгээд л энэ компанитай холбоотой болсон.
Ингээд төгсөх курстээ ажилд орж Авлигатай Тэмцэх Газрын одоо ашиглаж буй албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг хүлээн авах системийг хийж байлаа.
Энэ төслөө дуусгаад Японд хэд хэдэн төсөл дээр ажиллаад жил орчмын дараа АНУ руу магистрт суралцахаар явсан юм. Мөн сурч байх хугацаандаа мэргэжлээрээ ажил хийдэг байсан. Ингээд Амазонд ажлын ярилцлагад орж тэнцээд 2015 оноос хойш ахлах инженерээр ажиллаж байна.
- Амазонд хийж буй ажлынхаа тухай танилцуулахгүй. Яг ямар төслүүд дээр төвлөрч ажилладаг вэ?
- 2015 оноос Амазонд шинэ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ нь Амазоноор бүтээгдэхүүнээ борлуулж байгаа хүмүүст үзүүлэх үйлчилгээний тухай юм. Тодруулбал, хэрэглэгч Амазоноос бүтээгдэхүүн худалдаж авбал хоёр өдрийн дотор гар дээр нь хүргэлтийн хөлсгүйгээр ирдэг төсөл юм. Өмнө нь Амазон зөвхөн өөрийнхөө агуулахаас хэрэглэгчид бүтээгдэхүүнээ үнэгүй хүргэж өгдөг байсан бол одоо бүтээгдэхүүнээ зарж буй өөр хэрэглэгчдэд ийм боломжийг олгож байгаа.
Хүргэлтийн системийг хариуцсан ахлах инженерээр ажиллаж байгаа гэсэн үг.
- Ахлах инженерийн хувьд хэчнээн хүнийг удирддаг вэ?
- Тухайн төсөл бүрээсээ хамаардаг. Багадаа 2-5, их нь 10-аас дээш болоод ирдэг. 
- Амазонд ажиллахын хажуугаар монголд Нэст Академийг хамтран үүсгэн байгуулалцаж ажиллаж байгаа юм билээ. Нэст Академийн ажлаа хэрхэн зохицуулж байгаа вэ?
- Чөлөөт цаг маань 100 хувь энд төвлөрч байна.
- Одоо монголд ирчихсэн байгаа нь ээлжийн амралтаа аваад ирчихсэн байгаа хэрэг үү?
- Тэгж хэлж болно. Гэхдээ ээлжийн амралт гэж хатуу хуваарьт баригддаггүй. Яг өөрийн удирдах түвшний ажилтантайгаа тохиролцож чадвал хэзээ ч хамаагүй амралтаа авах боломжтой байдаг.
 
- Амазон дахь ажлын нэг өдөр чинь хэрхэн өнгөрдөг вэ?
- Ажлын цаг бүртгэл гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл, шаардлагатай хурал, уулзалт дээрээ л байж байвал тухайн хүний хэдэн цагт ирээд хэдэн цагт явж байгаа нь тийм чухал нөлөөтэй биш. Миний хувьд өглөөний 8-9 цагт оффис дээрээ очоод 17 цаг гээд ажлаасаа гардаг. Тухайн баг, хэлтэс болгон ажлын горимоо дотроо тохирдог. Манай багийн хувьд Лхагва гарагт мөн 16:30 цагаас хойш ямар нэгэн уулзалт хийхгүйгээр тохирсон байдаг.
Мэдээж цагийн бүртгэл байхгүй ч зорьсон төлөвлөсөн зүйлээ цагт нь гүйцэтгээд л явах шаардлагатай гэсэн үг.
Миний ажлын хувьд түвшин ахих бүрт код бичиж суухаасаа илүү хурал, уулзалтад оролцох, бусдыг чиглүүлэх нь илүү чухал үүрэг болж ирсэн. Ажлын 70-80 хувь уулзалтуудад зарцуулагдаж байна.
- Хүний цалинг асуух бүдүүлэг гэдэг. Гэхдээ монгол хүүхдүүдэд ямар боломж байгааг таниулахын тулд өөрийн тань цалинг асуувал хариулж болох уу?
- Болно оо. Ер нь цахиурын хөндийд ажиллахад гарааны цалин жилийн 100 мянга орчим доллар байгаа. Минийх жилийн 200-300 мянган доллар байдаг.
- Өнөөдрийн байдлаар Цахиурын хөндийд 200 гаруй монгол залуу ажиллаж байгаа гэсэн албан бус мэдээлэл бий. Энэ талаар тодорхой мэдээлэл бий юу. Ер нь залуус мэдээллийн технологийн мэргэжил эзэмшсэнээр ямар боломжууд бий болж байгаа вэ?
- Яг тооны хувьд надад нарийн мэдээлэл алга. Ямартай ч мэдээллийн технологийн салбарт ажиллаж буй хүмүүсийн дундаж цалин харьцангуй өндөр.
Учир нь эрэлт нь дэлхий даяар өндөр байна. Мэдээж тухайн хүний чадвар чансаагаас хамаараад шатлал нь өөр өөр. Хэрэв чи чадаж л байвал дэлхийн топ компаниудад ажиллах боломж их байна гэсэн үг.
Харьцангуй олон улсад ажиллах боломжтой мэргэжил учраас сэтгэлгээ ч сайн задрах боломжтой юм уу. Өөрөөрөө жишээлээд бодоход л монголд байхдаа сэтгэлгээний хувьд их хавчигдмал, асуудлыг олон өнцгөөс харах чадвар муу байсан юм шиг санагддаг.
- Монголд яагаад чөлөөтэй сэтгэх боломж хязгаарлагдмал байна вэ. Өнөөдөр мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх гээд янз бүрийн оролдлогууд хийсээр байна. Яг юу нь болохгүй байгаа талаар бодлоо хуваалцахгүй юу?
- Монголын туршлагатай инженерүүд маань бүгд л энэ тэнд очоод тус тусдаа компани байгуулах гээд зорьчихдог. Тал талд магадгүй нэг ижил зүйлийг эхнээс зэрэг зэрэг хийгээд суучихдаг юм шиг.  Өөрөөр хэлбэл нэгдмэл байдал дутагддаг.
Миний судалж тооцоолж байгаагаар 200 орчим туршлагатай инженер цугларч чадах юм бол тэрбум долларын үнэлгээтэй IT компани үүсгэх боломжтой. 200 гэдэг тоо ч учиртай. Сүүлийн 10 жилд бий болсон туршлагатай инженерүүдийн тоо ийм байх болов уу гэж судалсан. Эдгээр туршлагатай инженерүүд нийлээд ажиллавал уг нь олон улсын зах зээлээс ч санхүүжилт, хөрөнгө оруулалт татах боломж маш их байна.
Бие биетэйгээ зохицохгүй байгаа л асуудлын гол болов уу.
Хувь хүний хувьд чөлөөтэй сэтгэх боломж гэдэг дээр энд байгаа зарим инженер асуудлыг зөвхөн өөрсдийнхөө хүрээнд сэтгэж, хардаг. Гэтэл олон улсын түвшинд ажиллаад ирэхээр хийх ажил, сонголт ямар их байгааг харах боломж бий болдог мэт. Миний хувьд яг л ийм өөрчлөлт явагдсан. Гэтэл энд ирээд монголчуудтайгаа уулзахад яг л миний тэр хязгаарлагдмал байсан үе мэдрэгддэг.
 
- Нэгдэж, нийлдэггүй байдал манайд мэдээллийн технологи гэлтгүй бүхий л салбарт тулгардаг бэрхшээл байна.
- Тиймээс ч бид энэ байдлыг Нэст Академи дээр өөрчлөхийг хичээж суралцагчдадаа мэргэжлийн ур чадвараас гадна нэгдэж нийлж багаар ажиллах чадварыг суулгах сургалтуудыг давхар оруулж байна. Үндсэн сургалтын агуулгаа хүргэхдээ багаар ажиллах чадварыг хөгжүүлээд явж байна гэсэн үг.

ХОЁР. Цахиурын хөндийд өнөөдөр бакалаврын диплом шаардахаа больж байна

 
- Одоо цахиурын хөндийд ажиллаж буй үндэстнүүдийн харьцаанд ямар өөрчлөлт орж байгаа вэ. Энэтхэг, Хятадууд дийлэнх нь байгаа гэж байсан.
- Миний мэдэж байгаагаар Цахиурын хөндийд ойролцоогоор 40 хувь нь энэтхэгчүүд, 40 хувь нь хятадууд байгаа. Үлдсэн нь бусад улсынх гэсэн үг. Зөвхөн миний ажиллаж байгаа 10 хүний нэгж багийг аваад үзэхэд л хоёр америктай байх жишээтэй.
Өөрөөр хэлбэл, азиуд түлхүү байгаа нь монголчуудад ч боломж их байна гэсэн үг. Гэхдээ бид нэгдэж, нийлж чадахгүй бол энэ боломжийг ашиглах магадлал улам буурсаар байна гэсэн үг.
- Нэгдэх нийлэх нэг алхмыг Нэст Академи дээр хийж Цахиурын хөндийд ажиллаж буй 20 гаруй мэргэжилтэн танайд зөвлөхөөр ажиллаж байгаа гэсэн. Энэ мэдээлэл зөв үү?
- Тийм ээ. Facebook, Google гэх мэт компанид ажиллаж байгаа инженерүүд бий.
- Нэст Академи дөрвөн жил сурахаар хүүхдүүд ямар нэгэн боловсролын зэрэг авахгүй юм билээ. Энэ ямар нэгэн бэрхшээл дагуулах уу?
- Цахиурын хөндийд өнөөдөр бакалаврын диплом шаардахаа больж байна. Бид дотоодын компанид гэхээсээ илүү олон улсын түвшинд ажиллах хүмүүс бэлдэж байгаа учраас үүнд санаа зовохгүй байна.
Ямар ч байсан өнөөдөр монголын их, дээд сургуулийг төгсөж байгаа шинийг санаачлах, бүтээлч байдал огт байдаггүй, яг нэг хэвэнд цутгачихсан юм шиг адилхан хүмүүсээс өөр хүүхдүүд байна гэж бодож байгаа.
Дэлхий дээр өнөөдөр хүн ажилд шалгаруулж авахад дараах шилжилт өөрчлөлт гарч байна.
Өнөөдөр мэдлэгийг цээжлэхээс илүү түүнийг машинаар хайлгачих нь амар, хурдан, зардал багатай, бүр илүү ч чадвартай болчихсон байна
Слайд 1,
 
Тодруулбал, өмнө нь боловсрол, мэдлэг чухал байсан бол өнөөдөр ур чадвар, асуудал шийдэх болон хамтран ажиллах чадвар хамгийн чухалд тооцогдож байна.
Яагаад гэвэл өнөөдөр мэдлэгийг цээжлэхээс илүү түүнийг машинаар хайлгачих нь амар, хурдан, зардал багатай болчихсон байна. Мөн машин нь хүнээс хамаагүй өндөр түвшинд мэдээллийг хайх, боловсруулах чадвар улам бүр хөгжсөөр байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн мэдээлэл хайх, боловсруулах чадвараа илүү хөгжүүлэх нь оновчтой гэсэн үг.
Слайд 2,
 
Ингээд ярихаар хүмүүс машинаас юугаараа илүү вэ гэдэг асуулт гарж ирнэ. Тэр нь асуудал шийдвэрлэх чадвар мөн шинийг санаачлагч байдлаараа давуу талтай.
Слайд 3,
 
- Яг Амазоны хувьд автоматжуулалт буюу хүний хийдэг байсан ажлуудыг робот гүйцэтгэх байдал хэрхэн хувьсан өөрчлөгдөж байгаа тухай ярихгүй юу?
- Өнөөдөр дэлхий дээр нэг хүнийг ажиллуулна гэдэг маш өндөр зардалтай болсоор буй. Тиймээс үүнийг яаж хэмнэх вэ гэдэг бизнес бүрийн өмнө тулгамдаж байгаа асуудал. Ялангуяа өндөр хөгжилтэй орнуудын хувьд ажиллах хүчний зардал өндөр болсоор байгаа. Тиймээс ч тухайн ажлын байрыг аль болох автоматжуулах арга замыг хайсаар байна. Ямартай ч энэ үйл явц цаашдаа улам нарийссаар л байх болно.
Амазон дээр энэ үйл явц хоёр аргаар хэрэгжиж байна. Нэг нь олон шат дамжлагатай ажлуудын дамжлагыг бууруулахад технологийн шийдэл ашиглах.
Хоёрдугаарт тухайн ажлын байрыг шууд робот ч гэх юм уу программын аргаар орлуулах. Ингэхдээ дан хүнээр хийлгэж үзээд ямар зардал гарж буйг тооцох мөн дан роботоор хийлгэсэн зардлыг тооцохоор зардал ойролцоо гараад байгаа юм.
Харин энэ бүгдийн дараа хүн, машин хоёр хоршоод ажиллах нөхцлийг туршаад үзэхээр хамаагүй үр ашигтай гарсан байдаг. Тиймээс хүн бүрийн хувьд мэдээллийн технологийн боловсрол, ур чадвар ямар чухал болж байгааг бас харуулж байгаа болов уу.
Слайд 4,
 
Хүүхдэд хэрхэн асуудал шийдвэрлэх, багаар ажиллах чадварыг суулгадаг вэ гэхээр одоогийн манай боловсролын тогтолцоогоор буюу цээжлэлтийн аргаар явдаг систем хийж чадахгүй болчихож байгаа юм. Хүүхдийг өөрөөр нь шийдвэр гаргуулж харин хажууд нь зөвлөн туслах, чиглүүлэх замаар эдгээр ур чадварыг бага насанд нь суулгаж, дадлагажуулах шаардлагатай болж байгаа юм.
Тиймээс ч Нэст Академи дээр бид хүүхдүүдэд мэдлэг заахаас илүү чадамжуудыг суулгахыг оролдож байна.
Слайд 5,
 
Слайд 6,
 
- Нэст Академи ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад сургалт явуулаад жил гаруй хугацаа өнгөрлөө. Үр дүнгээсээ танилцуулахгүй юу?
- Сурагчдын чадварыг ийм сайн түвшинд өснө гэж би бодоогүй байсан. Нэг жилийн хугацаанд гэхэд сурагчид маань маш их сайжирсан байна. Миний бодож байснаас хамаагүй илүү байгаа нь гайхалтай байгаа юм. Үүнээс хийсэн дүгнэлт гэвэл монгол хүүхдүүдэд сонголтыг нь өгвөл боломж маш их байна гэдэг нь харагдаж байна.
(Хүүхдүүдийн хийсэн бүтээлүүдтэй ЭНД дарж танилцана уу)
- iKon.mn сурагчдад мэргэжил сонголтуудыг танилцуулах хүрээнд мэдээллийн технологийн салбарыг дэмжин ажиллаж байгаа. Учир нь мэдээллийн технологийн ур чадвар нь өнөөдөр хүн бүрт хэрэгцээтэй болчихсон. Үргэлжлүүлээд мэргэшээд сайн мэргэжилтэн болж чадвал олон улсад эрэлт нь ч их байна. Гэтэл яг өнөөдөр суралцаж байгаа оюутнуудын ердөө 2.3 хувь нь IT-ийн чиглэлээр сурч байгаа юм. Энэ тоо буурсаар ийм түвшинд ирээд байна. Монголд юм яагаад эсрэгээрээ байна вэ?
- Хоёр үндсэн шалтгаан байгаа болов уу. Нэгдүгээрт мэдээллийн технологийн сайн мэргэжилтэн болохын тулд тухайн хүнээс нэлээд их хүчин чармайлт шаарддаг. Бие даан суралцах чадвар маш их шаардана.
Инженер, программист бол хуурч, хулхидаж болдоггүйгээрээ онцлогтой мэргэжил.
Юу гэхээр чиний хийж буй зүйл болохгүй л бол болохгүйгээрээ, ажиллахгүй бол ажиллахгүй байгаа нь тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл, үр дүн нь ил байдаг зүйл.
Зарим мэргэжлийг аргалаад яваад байж болоод байх шиг.
Гэтэл мэдээллийн технологи бол хуурмаг зүйлгүй салбар.
Чи энэ чиглэлээр ажиллаж чадахгүй бол чадахгүй л гэсэн үг. Тиймээс ч энэ нь хүнээс илүү их хүчин чармайлт, олон цагаар сууж сурч, судлах шаардлагыг бий болгодог.
Олон улсын хандлагыг ч хараад байхад хүүхдүүд мэдээллийн технологийг сурч эхлээд орхих тохиолдол их. Бараг суралцаж эхлэгсдийн 80-85 хувь нь энэ мэргэжлээ орхидог судалгаа бий.
Нөгөө талд, мэдээллийн технологийн чиглэлээрх багш нарын хувьд их асуудалтай.
Энэ тэндээс хуулж авсан зүйлээ л хүүхдүүдэд заагаад байдаг. Практик туршлагагүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд цааш хөгжихөд дэмжлэг болж өгч чаддаггүй юм шиг. Тэр хэрээрээ ч хүүхэд, залуусын хувьд хичээл нь сонирхолгүй болж цааш сурах эрмэлзлэлийг унтрааж байдаг юм шиг санагддаг.
Хүүхдүүдэд зүгээр л хичээлийг цээжлүүлэх замаар явдаг гэж хэлж болно. Уг нь илүү их бүтээлч, шинийг эрэлхийлж, санаачлагч нэгэн болгож хөгжүүлэх ёстой салбар шүү дээ. Тиймээс ч энэ арга барилуудыг өөрсдийн байгуулсан сургууль дээрээ өөрчлөхийг хичээн ажиллаж байна.
Залуус шинээр сурч байх хугацаанд хийж буй зүйл нь маш их алдаатай тулгардаг. Алдаа гаргасан учир шалтгаанаа хайх дээр маш их цаг зарцуулдаг. Гэтэл багш нь түүн дээр нь зөвлөж чадахгүй байна гэдэг асуудал. Өөрөөр хэлбэл, энэ гацааг гаргах туслах багш нар маш их хэрэгтэй. Тиймээс ч ийм туслах багш нар Нэст Академи дээр ажилладаг.
 
- Ахлах, дунд ангиасаа сурагчид код бичих ур чадварт суралцаад, бүр их сонирхолтойнууд нь түүнийгээ гүнзгийрүүлж судлаад 12-р анги төгсөхдөө шууд ажлын байранд гарах боломжтой болж байгаа жишээнүүд манайд гарч байна.  Одоо танайх ахлах ангийн сурагчдыг элсүүлээд яг энэ чиглэлийн мэргэжилтэн буюу ажлын байранд гарахад бэлэн төгсөгчдийг бэлдэнэ гэж ойлгож байгаа зөв үү?
- Тийм. 8-9-р ангийн сурагчдыг дөрвөн жилийн турш сургаад олон улсын хэмжээний мэргэжилтэн болгож бэлтгэнэ гэсэн зорилго тавин ажиллаж байгаа.
Энэ жилийн хувьд дөрвөн жилийн эхний жилээ 40 хүүхэд төгсөж байна гэсэн үг. Эдгээр 40 сурагч нэг дэх жилийн төгсгөлд аппликейшн хөгжүүлэх чадвартай болчихсон байна. Дөрөв дэх жилээ төгсөхдөө бидний яриад байдаг хиймэл оюун, их өгөгдлийн сан гэсэн агуулгаар хичээл заалгана.

ГУРАВ. Монголчуудын хувьд америк, япон тэгдэг гэж байна гээд л араас нь дагаад л үзээд байдаг. Үнэндээ яаж урд нь гарах вэ гэж ярьдаггүй

 
- Өөрийн тань өмнө нь өгч байсан ярилцлагыг уншвал өнөөдөр мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд Монголдоо амьдраад олон улсын компанийн ажлуудыг хийж улмаар ОУ-ын стандарт бүхий өндөр цалинтай ажил хийх боломж их болсон тухай ярьсан байсан.
Яг ийм байдлаар ажилладаг монгол залуус ч нэг үеэ бодвол бий болжээ. Ийм боломж бололцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэсэн байсан. Энэ тухай тодруулахгүй юу?
- Бид академийнхаа уриа, зорилгыг “Нэг түмэн монгол инженер” гэж тодорхойлсон. Цахиурын хөндийд ажиллаж буй анхан шатны инженерүүдийн гарааны дундаж цалин жилийн 100 мянган доллар гэж дээр дурдсан.
Тэгэхээр бид энэ түвшинд хүрч 10 мянган инженер бэлдэж чадвал жилдээ нэг тэрбум долларын цалингийн орлого олох боломжийг монголд бий болгоё гэж зориод байгаа юм.
Энэ төслийг яагаад эхэлсэн бэ гэхээр 2016 онд Амазон дэлхийн хаанаас ч хамаагүй инженерүүдийг ажилд авах төслийг эхлүүлсэн. Энэ үед нэлээн олон монгол залууг бэлдээд Амазонд оруулах гэсэн боловч нэг нь ч шууд монголоос орж чадаагүй.
Ингээд сэтгэлээр унаад явж байтал Amazon Future Engineer хөтөлбөр зарлагдсан нь дунд сургуулийн сурагч, төгсөх ангийн сурагчид, их сургуулийн нэг, хоёрдугаар курсийн оюутнуудыг дадлагажигч ажилтнаар авах боломжийн тухай байв. Энэ талаар холбогдох хүмүүстэй нь уулзаад асуутал "Энэ бол зөвхөн Америкт хэрэгжиж байгаа хөтөлбөр. Гэхдээ гаднаас оюутан, сурагч авч болох ч үнэхээр боломжийн олон тооных л байхгүй бол бид очих нь утгагүй, зардал өндөртэй байна" гэсэн.
Үүнээс л бид хэрхэн тэр олон тооны хүүхдүүдийг бэлдэх тухай бодож эхэлсэн. Хэрэв инженерүүд нь бэлэн байвал томоохон компаниуд тухайн улсад нь очоод оффисоо нээгээд ажиллаж байгаа туршлага олон байна. Польш, Эстони бол үүний жишээ болж буй. Тиймээс ч монголд 10 мянган инженер бэлдэж чадвал Google, Facebook монголд ирээд оффисоо нээх бүрэн боломжтой.
Өөрөөр хэлбэл, инженерүүд маань заавал гадаад руу гарах эсвэл дотооддоо ажиллахад сэтгэл дундуур байдлыг өөрчлөх бүрэн боломжтой болж байгаа юм.
- Монголд эхнээсээ ийм боломжууд бий болж байгаагийн нэг нь Японы Дэнцү группийн Дэнцү Дата Артист Монгол компани. Монголд 400 инженер ажилд авах зорилготой. Өнөөдрийн байдлаар 60 гаруй хүнтэй ажиллаж байна. Хэрэв ийм боломж олон болвол гадаадад ажиллаж байгаа монгол инженерүүд нутагтаа буцаж ирэх үү?
- Инженерүүд монголыг орхиж байгаа нь хоёр шалтгаантай гэж боддог. Нэгт нь, мэдээж үнэлэмжийн асуудал.
Хоёрдугаарт, тухайн инженерүүдийг удирдаж байгаа хүмүүс маань өөрсдөө мэдээллийн технологийн ямар ч мэдлэггүйгээс болж инженерүүдийнхээ үр ашгийг гаргаж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, мэдээллийн технологи ямар чухал вэ, үүгээр юу бүтээж, юуг өөрчилж болох вэ гэдгийг ойлгодоггүй хүмүүс их. Тиймээс ч инженерүүд явсан нь дээр байгаа юм.
Иймд бид байдлыг өөрчлөх гээд инженерүүдийг бэлдээд тэднийг ажилтай болгох гадаадын компаниудыг нь урих суурийг нь бий болгох гэж зорьж байгаа. Түүний дараа гадаадад байгаа инженерүүд маань эх орондоо эргэн ирэх болов уу гэж бодож байна.
Монгол эцэг, эхчүүдийн хувьд боловсролыг өндрөөр үнэлж орлогынхоо 30-40 хувийг хүүхдийнхээ боловсролд зарцуулж байгаа нь дэлхийд байхгүй үзүүлэлт
- Түрүүн Амазонд хэд хэдэн монгол залууг монголоос шууд ажилд оруулах гээд чадаагүй гэж байсан. Гэхдээ Цахиурын хөндий дэх компаниудад ажилд ороход өөрөө бусдад их тус болдог гэж сонсож байсан?
- Энэ тухай ярихаар их онгирсон болох биз. Ямартай ч залууст боломж үргэлж нээлттэй байгаа.
 
- Нэст Академийн эхний жилийн сургалтын үр дүнд хүүхдүүд их сайн амжилт үзүүлсэн гэж байсан. Уг нь боломж, орчныг нь бүрдүүлж чадвал та бүхэн зорилгодоо хүрэхэд ойрхон байна. Тийм үү?
- Сургалтын үеэр ажигласан зүйл гэвэл монгол хүүхдүүдийн хувьд хувьсах чадвар маш сайн.
Мөн бас нэг ажиглагдсан зүйл гэвэл эцэг, эхчүүдийн хувьд боловсролыг өндрөөр үнэлж орлогынхоо 30-40 хувийг хүүхдийнхээ боловсролд зарцуулж байна гэж бид судалсан. Энэ нь дэлхийд бараг байхгүй үзүүлэлт шүү дээ.
Өөрөөр хэлбэл, сонголтыг илүү их өгвөл монголчуудад боломж байгаа юм.
- Монгол Улс гуравхан сая хүн амтай. Ийм байтал аж үйлдвэрийн орон болно гэсэн зорилгыг төр засгийн удирдлагууд маань ярих юм. Гэтэл бидний олон жилийн хөгжлийн хоцрогдлыг арилгах боломжийг мэдээллийн технологи олгож байдаг. Хүн ам манайхаас ч бага Эстони улс гэхэд үүнийг үлгэр жишээ хийж байна шүү дээ.
- Хөгжлийг араас нь чирэгдэж, дагаж явах уу, урдаас нь амдаж түрүүлэх үү тухай яриа гэж ойлгож байна. Монголчуудын хувьд америк, япон тэгдэг гэж байна гээд л араас дагаад үзээд л байдаг. Үнэндээ яаж урд нь гарах вэ гэж нэг ч ярьдаггүй. Бид ийм л бодлоор Нэст Академийг байгуулсан.
Слайд 7,
 
Нэст Академийн тоон үзүүлэлтийг харахад дэлхийд байхгүй амжилт гаргачихаад байна.Мэдээллийн технологийн чиглэлийг сонгон суралцаж байгаа хүүхдүүдийн 85 хувь нь энэ чиглэлийг эхний нэгээс хоёр жилд орхидог судалгаа олон улсад байдаг.
Гэтэл манай сургалтад элсэн сурагчид 95-аас илүү хувьтай сураад байгаа юм.
 
 
iKon.mn сайтын шинийг санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч, манлайлагчдын цуврал “Өглөөний хүн”  үргэлжилсээр…
Ярилцлагын зочин: Н.ШАГАЙ Shagai Nyamdorj (Facebook), Shagai.ny (Instagram)
Ярилцсан: Ч.БОЛОРТУЯА   @Bolort (Twitter)
Гэрэл зургийг: Б.БЯМБА-ОЧИР  MPA.mn
2019.6.25
скачать dle 12.0

Еcдүгээр сараас даатгалаараа фитнест явж эхэлнэ

Өчигдөр, 11:12

"Өнөөдрийн Монгол" хөтөлбөрийн тайлант үзэсгэлэнгээс

Өчигдөр, 11:10

Улаанбаатар хотод бүтэн зам бараг үлдсэнгүй

21/08/2019, 10:17

Боао форумын бага хурлын оролцогчдод зориулсан бэсрэг наадам боллоо

21/08/2019, 10:15

Энх тайван цаг ирж буйг сурталчилж дугуйтай эргүүл хийв

21/08/2019, 10:14

Баруун аймгуудыг холбох автозам ашиглалтад орлоо

21/08/2019, 10:13

"Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн" байгуулах төсөлд санал авчээ

20/08/2019, 15:02

Шинээр хадны хөмөг, зоосон зураг илрүүлжээ

20/08/2019, 14:57

Нийтийн тээврийн автобусны тоог 10 хувиар нэмжээ

20/08/2019, 14:56

Нийтийн тээврийн автобусны тоог 10 хувиар нэмжээ

20/08/2019, 14:56

Олон улсын гэрэл зурагчид Аварга тосон нуур орчмын хог цэвэрлэв

20/08/2019, 14:55

Б.Тамир: Монголд ийм хэмжээний олон ангит кино хийгдэж байгаагүй

19/08/2019, 13:56

HUAWEI ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР УЛАМ ХҮЧИРХЭГЖИЖ БАЙНА

19/08/2019, 13:53

Цагдаа, гал сөнөөгчдийн наадмын чөлөөт бөхийн төрөлд зургаан медаль хүртжээ

19/08/2019, 13:47

“Mongolia Today-2019”: Түүхт Халхгол суманд ажиллав

19/08/2019, 13:46

"Наймдугаар сарын сүүлээр нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байна"

19/08/2019, 13:18

Амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийгдэнэ

19/08/2019, 13:13

Гэр, байшингаа дулаалахад зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

16/08/2019, 13:19

Гадаадын зурагчид манай улсад ажиллаж байна

16/08/2019, 13:18

Боловсролын зээлээр суралцаж, гэрээний үүргээ биелүүлсэн 13,000 гаруй иргэний дипломыг олгоно

14/08/2019, 15:25

Ходоодны дуран өвчин тараах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ

14/08/2019, 15:23

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа

14/08/2019, 14:39

Нефтийн үйлдвэрийн ажилчдын 540 айлын орон сууцны барилгын шав тавилаа

14/08/2019, 14:38

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна

14/08/2019, 14:36

Аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийслэл рүү тарваганы мах оруулахыг хориглолоо

13/08/2019, 16:39

“Торгоны зам-2019” автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав

13/08/2019, 13:18

Халх голын ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэв

13/08/2019, 13:16

Чингэлтэй дүүргийн X хороонд дахин төлөвлөлтөөр барьж буй 234 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно

12/08/2019, 19:12

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Түүхэн дэх хамгийн агуу гэрэл зургуудыг хэн, ямар камераар дарсан бэ?

26/07/2019, 13:07

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

"Аравт" морин цэргийн анхдугаар уралдаан эхэллээ

5/08/2019, 10:29

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

9/10/2018, 12:01

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58