iNet.mn дагах

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станц, “Сонгино” дэд станцын барилга угсралтын явцтай танилцлаа.


Энэ сарын 10-ны байдлаар нийслэлиын өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байна гэсэн мэдээллийг салбарынхан өгч байна.  Монгол Улсын Засгийн газар эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, эх үүсвэрийн нөөцийг бий болгох хүрээнд Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэх, Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын турбогенераторыг шинэчлэхээр шийдвэрлэсэн. Энэ ажил ид үргэлжилж байна.



Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын  2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангахад үндсэн болон туслах тоноглолын их засвараар 885, хөрөнгө оруулалтаар  677, техникийн зохион байгуулалтын ажлаар 412 ажил төлөвлөсөн байна.  Энэ сарын 10-ний байдлаар, 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс илүү гүйцэтгэл аж. Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнууд болон үйлдвэрийн ажилчдад ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг сануулав. Мөн “Cонгино” дэд станц, “Их тойрог” төслийн цахилгаан дамжуулах агаарын шугамийн ажлыг эрчимжүүлж, яаралтай ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг үүрэг болгов.

1959 онд байгуулсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь Дулааны 2,3,4 дүгээр цахилгаан станц, Амгалан дулааны станцад үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг Нийслэлийн төвлөрсөн дулаанд холбогдсон аж ахуйн гэрээтэй 3163 хэрэглэгч, ОСНААУГ-ны харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв, хувийн тусгай зөвшөөрөл эзэмшигч 54 компанийн 10.5 мянган барилгын халаалт, хэрэгцээний халуун усны хэрэглээг жилийн турш тасралтгүй, найдвартай ханган ажилладаг. Мөн “Баянхошуу дэд төв”-ийг төвлөрсөн дулаанаар хангах дулааны шугам угсралтын ажил өрнөж байгаа юм. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн долоо дугаар хороо, Хилчин хорооллыг төвлөрсөн дулаанд холбох юм.


“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК  нь 1968 онд ашиглалтанд орсон бөгөөд өнөөдрийн байдлаар, Төвийн эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 17.3 хувь, нийслэлийн дулааны эрчим хүчний хэрэглээний 34.8 хувь, үйлдвэрийн технологийн уурын хэрэглээний 55 хувийг хангаж байна.  2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 41 ажил өрнүүлэх бөгөөд өнөөдрийн байдлаар 69 хувьтай байна.

“Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК нь 1983 онд ашиглалтанд орсон бөгөөд өнөөдрийн байдлаар,  Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний 58 хувь, нийслэлийн дулааны эрчим хүчний хэрэглээний 55 хувийг хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр юм. Өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хэвийн явж байна.

“ДЦС-3” ТӨХК өргөтгөлийн төслийн ТЭЗҮ-ийг “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ гүйцэтгэж, Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан технологийн зөвлөлд танилцуулжээ. Тус зөвлөл ТЭЗҮ-г дэмжжээ.

“Cонгино” дэд станц, “Их тойрог” төслийн цахилгаан дамжуулах агаарын шугмыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалагаар, 2012 онд барьж эхэлсэн. “Их тойрог” төслийн 220/110/35 кВ-ын 2х125 МВА хүчин чадалтай “Сонгино” дэд станц, 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам мөн “Зайсан-Сонгино” 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр тус тус “ЭХБУТ” ХХК ажиллаж байна.скачать dle 12.0

Хийн хоолойг дамжуулах чиглэл төмөр замын дагуу байхаар тохиролцлоо

10/12/2019, 13:11

“Нарны хүү, сарны охин” компанид байр захиалж, хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу

10/12/2019, 13:08

Дуучин Ч.Бат-Эрдэнийн шинэ албан тушаал

10/12/2019, 13:05

Иргэдийн нэр барьж шантаажлагсад хэн вэ

10/12/2019, 13:00

Сургуулиудад ус цэвэршүүлэгч суурилуулав

5/12/2019, 14:43

“Facebook” аялал, подкастад зориулсан программ бүтээхээр төлөвлөж байна

5/12/2019, 14:42

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ хийж буй айлчлал

5/12/2019, 14:31

Халаалтын 11 уурын зуухны янданд утаа шүүгч байхгүй байна

4/12/2019, 15:47

Гутлын бизнес эрхлэгчдэд үйлдвэрийн анхдагч үнээр хүссэн гутлаа хийлгүүлэх боломж нээгдлээ

4/12/2019, 15:44

Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, цэцийн гишүүнээс огцрохыг шаардлаа

4/12/2019, 15:41

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

4/12/2019, 15:38

ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

4/12/2019, 15:36

Нийслэлд байшин, орон сууцны тооллого явагдаж байна

4/12/2019, 15:35

CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ “Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

4/12/2019, 15:34

“Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ-ын хамт олон нэгдэж, шинжилгээнд хамрагдлаа

2/12/2019, 15:01

Залилангийн гэмт хэрэг үйлдсэн Нигери улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жилийн хорих ял оноолоо

2/12/2019, 14:42

Монгол хийдүүдийн талаар цуврал нийтлэл - Хэрлэнгийн Зүүн хүрээ

2/12/2019, 14:38

Ц.Чинбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж мөнгө завшдаг ТББ олширлоо

2/12/2019, 14:16

Баян-Өлгий аймгийн “Даяннуур”-ын мөс цөмөрч ачааны автомашинтай иргэн живжээ

2/12/2019, 14:14

Автозам ашиглалтын хураамжаа Candy-гээрээ төлдөг боллоо

2/12/2019, 14:10

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат боллоо

2/12/2019, 14:09

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвтэй болов

2/12/2019, 14:05

Оюуны спортын тамирчид багаараа олон улсын холбооны дэлхийн аварга болов

2/12/2019, 14:04

Улсын начин Н.Баярбаатар түрүүлэв

28/11/2019, 11:10

Х.Баттулга: The Hu хамтлаг алтан "Гэрэгэ" адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа

28/11/2019, 11:07

Ш.Батболд: Нийгмийн тодорхой хэсэг "Жокер" киног үзээд өөрийгөө гол дүрээс нь олж харсан байж магадгүй

28/11/2019, 11:04

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол болов

26/11/2019, 14:41

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ёсчлон баталгаажуулав

26/11/2019, 14:39

Эртний Монгол ахуйг харуулсан “Өв” үзэсгэлэнг нээв

25/11/2019, 14:02

Б.Шаравын "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд залав

25/11/2019, 13:56

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09