iNet.mn дагах

Яндангийнхаа хаалтыг битгий хаа

“Ямар ч тохиолдолд яндангийнхаа хаалтыг битгий хаа” гэж энэ өвөл уриалах байна. Бид нойтон нүүрс түлж үзсэн. Утаа сорох аргагүй болтол пийшингээ дүүргэж чихээд, дээр нь яндангийн хаалтаа хааж унтаад угаартсан гашуун туршлага ч  бий.  Тэгвэл шахмал түлш ч гэсэн пийшингээ дүүргэж чихээд яндангийн хаалтаа хаачихвал угаартдаг гэдгийг саяын харамсалтай  явдал харууллаа. Хэдийгээр шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа ч шахмал түлш утаа гардаггүй, сайн шатдаг гээд иргэд яндангийн хаалтаа хаачихсан байсан гэсэн мэдээлэл байна.
Болсон явдлыг сошиалд янз бүрээр цуурч байна. Нэг хэсэг нь “Засгийн газар тэнэг шийдвэр гаргасан” хэмээн бухимдлаа илэрхийлж. Зарим нь   “Түүхий нүүрсээ түлээд болоод л байсан, хэрэггүй зүйлээр оролдож хүний аминд хүрлээ” гэж. Тэр дунд  “Агаарын бохирдлыг  бууруулна гэж гоё  яриад, зуух, янданг солих гэх мэтээр мөнгө идээд цэвэрхэн явж болох байтал ийм зүйлтэй хутгалдаж ойчих нүхээ малтдаг хохь нь” гэж ёжилсон нь ч байна. Бүгд л  дор бүрдээ нэгийг хэлж, хоёрыг сануулж. Гэхдээ “Шахмал түлш буруутай” гэх тал нь  давамгайлжээ. Эндээс харахад   нэг юм болонгуут бодож, эргэцүүлэх, мэргэжлийн байгууллагуудынхаа  амыг харалгүй шууд  туйлширдаг  бидний гаж зуршил, нийгмийн маань “зан”  болж төлөвшихөд хүргэж байна уу даа.
 Шахмал түлш бол Засгийн газраас  агаарын бохирдлыг бууруулах, иргэдээ эрүүл орчинд амьдруулахын төлөө  зорилго тавьсан анхны  том ажил. Анхны ажилд нь     алдаа, оноо  гарсан ч  түүн  дээр нь дөрөөлж  “Боль, зогсоо” гэхээсээ өмнө “Бид юун дээр алдаж вэ, яаж  засах  вэ”  гэдгээ дүгнэх ёстой баймаар. Аливаа юм хоёр талтай. Тухайлбал,шахмал түлшийг хэрхэн хэрэглэх, пийшингийн төрлөөс шалтгаалж галлагааг яаж хийх талаарх  заавар,  зөвлөмж  хэрэглэгчдэд дутмаг байна. Өнөөдөр үс угаадаг шингэн саван хүртэл  үсээ норгохоос эхлээд цэвэр усаар зайлах хүртэл зааварчилгаатай байгаа. Яг түүн шиг  “Тавантолгой түлш” компанийн зүгээс шахмал түлшний уутан дээр  нэгдүгээрт нь, хоёрдугаарт нь, гуравдугаарт нь гэж байгаад зөвлөгөө, зааварчилгаа, санамжийг биччихвэл тэр нь  хэрэглэгчдэд гарын авлага, мөрдөх дүрэм нь болно шүү дээ. Дээр нь “Яндангийнхаа  хаалтыг  битгий хаа” гэдэг  анхааруулгыг өгөх нь зүйтэй.
Ер нь бол  бараа бүтээгдэхүүн  зарж борлуулдаг,  үйлдвэр  үйлчилгээ явуулдаг  ихэнх  байгууллага, аж ахуйн нэгж   тухайн бараа, ажлынхаа  сурталчилгаа, зааварчилгааг борлуулагч нараараа дамжуулан хийдэг. Зарж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ талаар зөвлөгөө, зааварчилгаа өгдөггүй, асуухаар мэддэггүй борлуулагчаас хэн ч худалдан авалт хийхгүй. Нэг бол “Хэрэгтэй л юм гэсэн” гээд авчихдаг, хариад хэрэглэж чадахгүйд хүрнэ. Шахмал түлш  үүнтэй адил. Нөгөө талаар, хэчнээн зааварчилгаа, зөвлөмж өгөөд байхад мөрддөг нь хэд билээ. Замын хөдөлгөөний дүрмээ  мөрдөхгүй аюултайг нь мэдсээр байж нялх хүүхдээ хөтлөөд улаан гэрлээр зүтгэдэг нөхдүүд захаас авам  байдаг. Тэд маань  шахмал түлш хэрэглэхэд юу анхаарах вэ, яах вэ гэдгээ боддог, асуудаг  байгаасай.
Эцэст нь хэлэхэд, шахмал түлшнээс  болж олон хүн угаартсан, зарим нь амь насаа алдсан гэдэг үйл явдалд   дөрөөлж  нойтон нүүрсний ченжүүд Засгийн газрыг шахаж,  иргэдийг турхирах нь тодорхой боллоо. Халуун намраар Налайх, Морингийн даваанд нойтон нүүрс бэлдэж зэхсэн тэд “Шахмал түлш асахгүй нунтаг хог байна”  хэмээн иргэдэд ухуулж, ийм оролдлогуудыг хийж ирсэн. Засгийн газар  тооцоо, судалгаанд тулгуурлахгүйгээр шахмал түлшний хэрэглээг нэвтрүүлээгүй байх. “Тавантолгой түлш” компани ч гэсэн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, шахмал түлшийг үйлдвэрлэлд  туршиж байж хэрэглээнд гаргасан байж таарна. Эцэст нь дахиад л түүхий нүүрсээ түлж хорт утаан дотор  амьдрах уу,  шинэ технологийг нэвтрүүлж шахмал түлш хэрэгдэн утааг багасгах уу гэдэг сонголтын өмнө нийслэлчүүд ирээд байна. Алдаагаа засаад урагшлах уу,  айдаст автаж ухрах уу гэдгийг  Ерөнхий сайд шийдэх бололтой. Ямар ч шийдэлд хүрсэн бай, хэрэглэч та яндангийнхаа хаалтыг битгий хаагаарай.
#НҮҮРС #ТАВАНТОЛГОЙ ТҮЛШЯндангийнхаа   хаалтыг  битгий хааскачать dle 12.0

Оюутнуудын тоо өмнөх оныхоос буурчээ

17/01/2020, 14:35

М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилжээ

17/01/2020, 14:34

ОХУ-ын Засгийн газар огцорлоо

16/01/2020, 14:59

Ч.Ганбатын бүтээл 2019 оны дэлхийн спортын "Шилдэг 3 зураг"-ийн нэгээр шалгарлаа

16/01/2020, 09:25

ОХУ анхны хүүхдээ төрүүлсэн ээжид 20 сая төгрөгтэй тэнцэх тэтгэмж олгоно

16/01/2020, 09:23

“Улаанбаатар 1983” гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

15/01/2020, 15:26

Б.Пүрэвдорж: Хятад компанийг дэмжсэн Ч.Улаан сайд огцрох нь зөв

15/01/2020, 12:49

Сонгуулийн нийт саналын 50 хувьд хяналтын тооллого явуулна

15/01/2020, 12:46

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд тавих хяналтыг чангатгана

15/01/2020, 12:45

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлав

15/01/2020, 12:44

МАН-ЫН МӨНГӨЛӨГ ГИШҮҮД УИХ-Д НЭР ДЭВШИХ ЭРХЭЭСЭЭ САЙН ДУРААРАА ТАТГАЛЗАЖ ЭХЭЛЛЭЭ

14/01/2020, 17:03

“ШИЛДЭГ-99” БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЗАЛУУЧУУДЫГ ТОДРУУЛАХ БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА

14/01/2020, 11:24

Улсын драмын эрдмийн театрыг нураахаар болжээ

14/01/2020, 11:22

Говь-Алтай аймгийн 443 өрхийн 308.2 мянган толгой мал отроор өвөлжиж байна

14/01/2020, 09:54

Хотын захирагч С.Амарсайхан 103-д дуудлага өгсөн иргэнтэй утсаар холбогдов

14/01/2020, 09:53

Б.Чимидийн нэрэмжит шагналыг гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

14/01/2020, 09:51

Г.Саран: Ирэх сараас тэтгэвэр 8 хувиар нэмэгдэнэ

14/01/2020, 09:49

Гэр хорооллын айл, өрхүүдэд угаарын хий мэдрэгч суурилуулж эхэллээ

14/01/2020, 09:48

Б.Хаш-Эрдэнэ: Түрүү жилийн сүүлийн хоёрхон сарын хугацааны популизмын зардал гэхэд л 1.1 их наяд төгрөг болчихсон

13/01/2020, 11:29

Шинэ үеийн банкны үйлчилгээ-100 киоскийг ХААН Банк орон даяар суурилууллаа

13/01/2020, 11:27

Гал түймэртэй тэмцэх байгууллагыг үүсгэн байгуулсны 98 жилийн ой тохиож байна

13/01/2020, 11:22

Японы тэрбумтан сарыг хамт тойрон аялах найз бүсгүй хайж байна

13/01/2020, 11:21

Монгол, АНУ, Япон эдийн засгийн түншлэлээ гүнзгийрүүлэх нийтлэг эрмэлзэлтэй байна

13/01/2020, 11:19

ДЭМБ: Хятадад гарсан шинэ вирусний халдвар нэмж тархаагүй

13/01/2020, 11:18

Ардчилсан Үндсэн хууль баталсны 28 жилийн ой тохиож байна

13/01/2020, 11:17

Аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ

13/01/2020, 11:16

К.Гоны эхнэрийг баривчлах зөвшөөрөл гарчээ

8/01/2020, 09:34

Ноолуурын үйлдвэрүүдийг үнэлэв

8/01/2020, 09:33

"Монголын сайхан бичигтэн" 23 дахь уралдааны шилдгүүд шагналаа гардав

8/01/2020, 09:32

Австралийн муж ундны усаа хэмнэх зорилгоор 10,000 тэмээг нядлахаар болжээ

8/01/2020, 09:29

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37