iNet.mn дагах

Б.Бямбадорж: Жижиг оврын тусгай зориулалтын төхөөрөмж 4-5 хүний ажлыг гүйцэтгэж байна

Нийслэлийн зам талбайн үйлчлэгч нарын ажлын ачааллыг хөнгөвчлөх зорилгоор цэвэрлэгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх тендерийг Хот тохижилтын газраас зарлаж, тус тендерт “ДАЛУ” ХХК шалгаран цэвэрлэгээ, усалгаа, үйлчилгээний 20 ширхэг бага оврын төхөөрөмж болон том оврын агаар чийгшүүлэгч таван машиныг энэ онд богино хугацаанд нийлүүлсэн байдаг.
Тэдгээр тусгай зориулалтын машины нийт төсөвт өртөг нь 4.2 тэрбум төгрөг болохыг ЭНД-ээс харж болно. 
Харин энэхүү өртөг нь бодит ханшаас хэт өндөр байгаа талаар зарим иргэн олон нийтийн сүлжээгээр шүүмжлээд буй. 
Үүнтэй холбоотойгоор бид “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбадоржоос энэ тухай тодрууллаа.
 
-Улаанбаатар хотын цэвэрлэгээнд ашиглах болсон хог цэвэрлэх 20 ширхэг, агаар цэвэршүүлэгч таван ширхэг машины тус бүрийнх нь үнийн талаар та мэдээлэл өгөхгүй юу?
- Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн А/290 захирамжаар нийслэлийн Хот тохижилтын газарт тусгай зориулалтын машин, механизмыг худалдан авах эрх шилжиж ирсэн.
Үүний дагуу цахим хэлбэрээр, нийтэд нээлттэй байдлаар хоёр багцад хувааж тендер зарласан.
Ингээд Сангийн яамны хяналт дор зам цэвэрлэх зориулалт бүхий бага оврын тусгай зориулалтын 20 ширхэг машиныг оруулж ирэхээр гурван компани нээлттэй тендерт оролцсон.
Нэг бичил цэвэрлэгээний машиныг нь 145 сая төгрөг байхаар төсөвлөгдсөн. Харин тендерт шалгарсан компани нь 142 сая орчим төгрөгөөр нийлүүлсэн.
Том оврын тусгай зориулалтын агаар цэвэршүүлэгч, усжуулагч машины тухайд нэг бүрийн үнэ нь 250 сая төгрөгөөр төсөвлөгдсөн байсан. Үүнийг 245 орчим сая төгрөгөөр авсан.
Зам угаах, агаар чийгшүүлэх болон бичил оврын, зам шүүрдэж цэвэрлэх машиныг оруулж ирэх нийт 4.1 тэрбум төгрөгийн тендер зарлагдсан гэсэн үг.
Захиалагч байгууллагын хувьд бид техникийн үзүүлэлтийн шаардлагыг нь маш сайн тавьсан.
Барууны стандартад нийцсэн, техникийн тодорхойлолтад заасан үзүүлэлтийнхээ дагуу машинуудыг хүлээн авсан. Бичил техник буюу бага оврын Герман, Английн машин 120-140 мянган еврогийн ханштай байгаа.
Та бүхэн зах зээл дээр ямар үнэтэй байгааг өөрсдөө ороод үзэж болно.
-Тухайн машинуудыг онлайнаар 20-30 сая төгрөгөөр буюу та бүхний худалдаж авсан өртгөөс 4-5 дахин багаар худалдаалагдаж байна гэсэн шүүмжлэл дагуулсан. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Тэрийг бол би мэдэхгүй. Манайд өмнө жил хүртэл нэг бүрийн үнэ нь 60 бил үү 80 саяар ирсэн бага оврын 10 ширхэг цахилгаан бичил төхөөрөмжийг нийлүүлсэн. Түүнийг  ашиглалтын шаардлага хангахгүй гээд хүлээж аваагүй.
Техникийн хүчин чадал муутай бичил төхөөрөмжүүд зөндөө л байна. Хятад улсад янз бүрийн машин миханизм үйлдвэрлэдэг.
Гэвч тэдгээр нь ашиглалтын шаардлага хангахгүй, техникийнхээ тодорхойлолтод хүрэхгүй.
-Тэгвэл энэ онд оруулж ирсэн дээрх машинуудыг та ашиглалтын шаардлага бүрэн хангаж байгаа гэж үзэж байна уу. БНХАУ-аас оруулж ирээгүй бол хаанаас оруулж ирсэн бэ?
 - Энэ ажил дээр ганц манай байгууллага биш Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Худалдан авах ажиллагааны газар, Замын цагдаагийн газар гэх мэт төрийн албаны бүх комисс нь томилогдоод, судлаад, шаардлага хангасан техник гэж үзээд хүлээж авсан шүү дээ.
Хамгийн гол нь тэдгээр машиныг ашигласнаар хөдөлмөрийн бүтээмж эрс сайжирсан.
Хот тохижилтыг ийм машинтай болгох нь нийслэлийн Засаг даргын бодлогын хүрээний ажил байсан учраас Засаг дарга ч өөрөө хяналтаа тавьсан.
Эдгээр төхөөрөмж нь БНХАУ-д Герман улсын лицензээр үйлдэрлэгдсэн бичил оврын төхөөрөмж юм шүү дээ.
БНХАУ-ын зах зээлд цахилгаанаар ажилладаг, стандартын шаардлага хангахгүй буюу нэг хоёрхон сар ажиллаад эвдэрчихдэг техникүүд маш олон байгаа гэдгийг дахин сануулья.
Мэдээж нийслэлийн ЗДТГ-аас судалгаа хийсний үндсэн дээр дундаж үнийг тодорхойлсон болов уу.
Миний санаж байгаагаар 2010 онд ч гэсэн нийтийн тээврийг сайжруулах зорилгоор нийслэлийн ЗДТГ-аас Солонгосын машиныг хямд үнээр авчирч байсан. Өнөөдөр Улаанбаатар хотод явж л байна.
Харин урд нь тэрнээс хямд үнээр оруулж ирж байсан, шаардлага хангахгүй Хятадын техникүүд нь эвдрээд дуусаж байсан.
Тухайлбал, Хятадад Hovo гэдэг машиныг л гэхэд хэдэн янзаар үйлдвэрлэдэг. Улсын үйлдвэрүүдэд нь үнэтэй байдаг бол хувийн хэвшлийн үйлдвэрт нь хямд үнэтэй байдаг. 
Хувийн үйлдвэрийн хямд машин нь төмрийн зузаанаас эхлээд чанар нь муу байдаг. Түүн шиг гадуур тийм хямд дүнтэй машинуудын чанар тийм л байгаа.
Жижиг оврын тусгай зориулалтын төхөөрөмж нь 4-5 хүний ажиллах ажлыг гүйцэтгэж байна.
Өнөөдөр манай авто бааз дээр цахилгаанаар ажилладаг 10 ширхэг жижиг оврын тусгай зориулалтын техникийн шаардлага хангахгүй машин байж л байна. Түүнийг хүлээж авахгүй байгаа.
Тэр нь хоёр цаг болоод унтарчихдаг учраас хөдөлмөрийн бүтээмжгүй. Харин одоогийн 20 машин бол дизелээр ажилладаг, хөдөлмөрийн бүтээмж нь хамаагүй өндөр.
Мөн олон үйлдэлтэй тусгай зориулалтын машин гэдгийг ойлгох хэрэгтэй.
скачать dle 12.0

Ухань хотод хөл хорио тогтоов

Өнөөдөр, 15:45

Жолооч нар "Гэрэгэ" цахим киоскоор даатгалаа төлөх боломжтой боллоо

Өнөөдөр, 15:44

Б.ЭНХ-АМГАЛАН: ХУЙВАЛДАЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ ЦАГ ҮЕ ӨНГӨРСӨН

Өнөөдөр, 14:24

ДУНДАЖ ТЭТГЭВЭР 409 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЛОО

Өнөөдөр, 09:47

Г.БАТХҮҮ АГСНЫ ХҮҮ Б.ГАНХӨЛӨГ:ААВ МААНЬ ГАДНЫ НӨЛӨӨТЭЙ АМИА АЛДСАН

Өнөөдөр, 09:45

Британийн парламент “Brexit”-ийн хуулийн төслийг баталжээ

Өнөөдөр, 09:42

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Симонетта Соммаругатай уулзлаа

Өнөөдөр, 09:41

Ерөнхийлөгч Х.Баттулга “Стратегийн алсын хараа: Евроази” хэлэлцүүлэгт оролцлоо

Өнөөдөр, 09:40

Коронавирусээр халдварласан гурван хүн нас баржээ

Өчигдөр, 09:31

ГХЯ, МҮХАҮТ экспортыг нэмэгдүүлэхэд хамтран ажиллана

Өчигдөр, 09:29

Дэлхийн эдийн засгийн чуулган эхэллээ

Өчигдөр, 09:27

“СӨХ-г татан буулгавал оршин суугчид хамгийн ихээр хохирно”

21/01/2020, 14:38

БНХАУ нийлэг уут болон хуванцрын хэрэглээнд хориг тавьж байна

21/01/2020, 14:35

Нийслэлийн өнгөрсөн үеийн өнгө төрх

21/01/2020, 14:33

Хятадын коронавирусийн халдварын анхны тохиолдол Өмнөд Солонгост илэрчээ

20/01/2020, 17:13

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг яаралтай тусламжийн төвийн үйлчилгээний чадамжаа хоёр дахин нэмэгдүүллээ

20/01/2020, 17:12

Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ

20/01/2020, 14:57

Сүгияама Тэрүзо: Сайн зураг авахыг хүсвэл тархи, зүрхээ зэрэг ажиллуул

20/01/2020, 14:55

Харри, Меган нар язгууртны хэргэмээсээ татгалзаж, татвар төлөгчдийн мөнгийг буцааж төлөхөөр болжээ

20/01/2020, 10:15

НӨАТ-ын сугалаанаас ЗУРГААН АЗТАН тус бүр 10 сая төгрөг хожлоо

20/01/2020, 10:13

Шинэ клип: Rapper MB - Зүрхэнд чинь

20/01/2020, 10:07

Монголын боксчид Станбулын ОУТ-ээс 3 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

20/01/2020, 10:02

Хятадад шинэ коронавирусээр халдварласан хүний тоо нэмэгджээ

20/01/2020, 10:01

Ерѳнхий сайдын ажлын бүрэлдэхүүн Өмнѳдэлгэр суманд ажиллав

20/01/2020, 10:00

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэхийг өнөөдөр шийднэ

20/01/2020, 09:59

Оюутнуудын тоо өмнөх оныхоос буурчээ

17/01/2020, 14:35

М.Мишустинийг Ерөнхий сайдаар томилжээ

17/01/2020, 14:34

ОХУ-ын Засгийн газар огцорлоо

16/01/2020, 14:59

Ч.Ганбатын бүтээл 2019 оны дэлхийн спортын "Шилдэг 3 зураг"-ийн нэгээр шалгарлаа

16/01/2020, 09:25

ОХУ анхны хүүхдээ төрүүлсэн ээжид 20 сая төгрөгтэй тэнцэх тэтгэмж олгоно

16/01/2020, 09:23

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25