iNet.mn дагах

Мөрдөгч, хэсгийн төлөөлөгчөө хөсөр хаясан Монголын цагдаа

“Орон гэртээ харилгүй cap болж байна.

Аймгийнхаа долоо, найман суманд болж байгаа хэрэг, осол аваар бүхэн дээр очих ёстой. Нэг сумаас нөгөө сум руу давхина. Хулгай дээрмээс эхлээд очихгүй, орхиж болдоггүй хэрэг, зөрчил нэгээхэн ч үгүй. Хоолгүй, нойргүй явах өдрүүд олон.
Өвдөх эрхгүй, хувийн амьдралынхаа зовлон гачаалыг яриад төрийн ажлыг хойшлуулах ямар ч боломжгүй. Үр хүүхэд, эхнэр, орон гэрийнхээ барааг харахгүй хоёр, гурван cap болох ч үе бий” хэмээн ажлынхаа онцлогийг ярьж суусан залуухан мөрдөгчийн яриа өнөөдрийн сэдвийг хөндөхөд хүргэлээ.

Цагдаа олон нийтийн газарт бие зассан, өөрийн эзэмшлийн орон сууцаа мартсан... гэх мэт мэдээлэл нийгмийн нэг хэсгийг цахим орчинд багагүй бухимдуулсан. Энэ бүхнийг зөвтгөх гэсэнгүй гэдгийг энд тодруулъя.
Хөдөө хөхөрч гадаа гандсан эгэлхэн амьдралтай зуу зуун эрчүүд орон нутаг, аймаг, сум, багт хэсгийн төлөөлөгч, мөрдөгчөөр томилогдон ажилладаг. Гэвч тэдний унтах, амрах, байрлах өрөө тасалгаанаас эхлээд унаа тэрэг, бензин тос хөсөр хаягдсан нөхцөл олон байна. Тухайлбал, цагдаагийн алба хаагчийн хувцас, хэрэгслийг бүрэн хангахад жилд 20 орчим тэрбум төгрөг шаардлагатай ч улсын төсвөөс үүний дөрөвний нэгийг л өгдөг гэдгийг албаныхан хэлж байгаа юм.
Ялангуяа, замын зохицуулагчаас эхлээд орон нутгийн цагдаа, мөрдөгчдийн хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, машин хангамж муугаас болж нэг сумаас нөгөө рүү очиж чадахгүй байх, хүний унаанд дайгдах тохиолдол гардаг гэнэ.Монголын цагдаа зурган илэрцүүд
Тэр бүү хэл цалингаасаа албаны ажил бүтээхийн тулд бензин, шатахуун хийх ч үе байдгийг хэлж байгаа юм. Бид мөрдөгчийн амьдралын жаргал зовлонг ойлгохын тулд долоон сумын хэрэг, зөрчил хариуцаж ажилладаг гэх залуухан мөрдөгчтэй холбогдож уулзсан юм. Түүний нэр, харьяалсан орон нутгийг тодорхой бичихгүй байхаар тохиролцсоны дагуу эх сурвалжаа нууцаллаа.
Учир нь цагдаагийн албанд зүтгэж байгаа хэн ч тушаалын дагуу ам нээх онцгой эрх, үүрэг хүлээдгийг нь хүндэтгэх ёстой билээ.
Бид цагдаа гэхээр яагаад ч юм тушаасан, заавардсан, хатуу чанга эрс хэмээн төсөөлдөг. “Цагдаа цагийн найз” хэмээн муутгадаг. Гэтэл мөрдэстэй, тангараг өргөсөн эдгээр эрсийн нийгмийн асуудал орхигджээ. Ялангуяа, сум, орон нутгийн цагдаа нарт хэрэг зөрчлийн мэдээ хүлээн авсан даруйдаа аваад гарах унах тэрэг ч байхгүй тохиолдол бий гэнэ. Манай улс 21 аймаг, 330 сумтай.
Сум бүрт ихэвчлэн хоёр цагдаа үүрэг гүйцэтгэдэг, энхийг сахиулдаг. Гэтэл сумын хэсгийн цагдаа, төлөөлөгч гэх хоёр хүн монголын цагдаагийн байгууллагын хийх ёстой ажил, иргэнд үзүүлэх бүхий л үйлчилгээг үзүүлэх нийтлэг үүрэгтэй. Энэ нь цухасхан харахад өргөсөн тангаргаасаа няцахгүй байх ёс болон тогтсон цагдаагийн ажлын загвар мөн ч нөгөө талаас нь бодвол хэрээс хэтэрсэн ачааллыг хоёрхон хүний нуруунд үүрүүлсэн дарангуйлал мөн аж.
Дарангуйлал хэмээсний учир нь тухайлбал, Төв аймгийн сумдад өрнөж бай-гаа бүхий л осол аваар, хэрэг, зөрчлийг хоёрхон цагдаа бүртгэж, албажуулна гэсэн үг. Ийм байхад орон гэртээ очиж амрах, халуун хоол цайгаа тогтсон цагтаа идэж уух, ядаргаа, ачааллаа арилтал унтаж амрах, эхнэр хүүхдэдээ цаг гаргах, халамжлан анхаарах боломж эдгээр цагдаа нарт олдох уу. Ямар сайндаа л гурван cap орон гэр, эхнэр хүүхдийнхээ барааг хараагүй сумаас сум дамнаад явна гэх яриаг сонсох вэ дээ. 
ЦАГДААГҮЙ ГУРАВ ХОНОВОЛ БИДНИЙ АЖЛЫГ ОЙЛГОНО
“Цагдаа нарыг тойрсон асуудал олон нийтийг бухимдуулж байна” хэмээн дараагийн асуулт тавьж амжаагүй шахам суутал “Монгол Улс цагдаагүй 72 цаг болоход л эмх замбараагүй болно.
Гурав хоног цагдаагүй байлгахсан гэж заримдаа боддог. Бидний ажлыг яг энэ үед л ойлгох байх. Мэдээж мянга мянган цагдаа дунд ганц хоёр хүн нь хазгай гишгэх, хэн нэг өөнтөгч хүний нүдэнд буруу үйлдэл хийж харагдах л байх.
Гэхдээ бид хамгийн болохгүй, бүтэхгүй бүх харилцааг зохицуулдаг хүмүүс. Маш хүнд нөхцөлд ажиллана. Уур бухимдалтай, уй гашуудалтай хэцүү бүхний өөдөөс тулдаг. Энэ бүхнийг ойлгох хүн бараг байхгүй.
Гэр бүлийнхэн л ойлгодог” хэмээн даруухан хариулсан. Сумаас сум дамнаж, зөрчлөөс зөрчил рүү давхиж, хэргээс хэрэг рүү шилжиж явсаар залуу насаа дуусгадаг бололтой. “Биднийг улаан дохиураа бариад л халаас нь түнтийж ахуй нь дээшилдэг хэмээх буруу ойлголт олон хүнд байдаг юм шиг. Гэтэл бид чинь зарим үед утсандаа ч нэгжгүй, машиндаа ч бензингүй болох үе зөндөө.
Зарим үед мачийж мачийж олсон сарынхаа цалингаар бензин хийнэ, дуудлагаар очсон айлдаа талх, мах авч өгсөн жишээ ч бий. Гэлээ гээд бид тус дэм болсноо яриад явдаггүй. Тэгж ажил, мэргэжлээ сурталчлах, өөрийгөө тодруулах үүрэг чиглэл ч байдаггүй” гэсэн. Цагдаа, мөрдөгч, хэсгийн байцаагч нар авто замын осол болон хүний амь нас эрсдсэн үйл явдал л битгий гараасай хэмээн залбирдаг гэдгийг тэрбээр онцолсон.
Хүүхэд насны мөрөөдлөөрөө жигүүрлэж цагдаа болсон эрчүүд цөөнгүй байдаг. Гэтэл эрүүл мэнд, нийгмийн асуудал, хувийн амьдралын бүхий л хэрэгцээ, шаардлага нь хөсөр орхигдож сум, сууринд ажлын таатай нөхцөлгүй орхигдсон мөрдөгч, хэсгийн байцаагч нараа Монголын цагдаа харах цаг болжээ. Орчин нөхцөлийг нь сайжруулахаас эхлээд ачааллыг нь бууруулах чиглэлд боловсон хүчний бодлого хөндөх цаг болжээ.
Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны шинэчлэл ярьж эхлэхгүй бол хуучирсан арга барилаар сум, орон нутаг дахь цагдаа, мөрдөгчийн ажил урагшлахгүй байгааг анхаараач.
Хэдийгээр монголын цагдаагийн бодлого, үйл ажиллагааг сүүлийн арваад жилтэй харьцуулбал, гэрэл гэгээтэй, олон нийтийг соён гэгээрүүлсэн, зөвд уриалан дуудсан ажлууд бишгүй өрнөж байгаа. Өөрөөр хэлбэл, цагдаа, олон нийтийн хамтын ажиллагаа нягт болж байна гэчихвэл буруутахгүй ээ. Энэ нь иргэд рүү хандсан олон ч ажлыг хийж ирсэнтэй холбоотой.
Ингэхдээ олон нийт рүү хандсан, цагдаагийн байгууллага өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилсан, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхдээ иргэдийн дэмжлэгийг татан оролцуулсан бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн нь өдгөө цагдаагийн алба нээлттэй болж байна гэсэн үнэлгээг авсан.
Жишээлбэл, олон нийтийн цагдааг сонгон шалгаруулж, оюутан эргүүл, нийтийн болон урамшуулалт эргүүлүүдийг ажиллуулдаг болсон, “School police”-oop дамжуулан эцэг эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад оролцоод эхэлсэн гээд цагдаагийн ажилтай иргэний үүрэг нэг юм гэдгийг ойлгуулсан нь сайшаалтай олон ажлыг нэрлэж болно.
Үүгээр нийт цагдаагийн ажлыг харлуулах гэсэнгүй, сум, орон нутагт ажиллаж амьдарч байгаа мөрдөгч, хэсгийн төлөөлөгчийнхөө нийгмийн асуудлыг бүхий л түвшинд нь анхаараач гэдгийг л дуулгах гэв.
скачать dle 12.0

Энтерпрайзинг хөгжлийн хөтөлбөрийн 7н долоо хоногийн турш хэрэгжүүлсэн ба хаалтын үйл ажиллагаа боллоо

Өчигдөр, 15:34

Сэлфи хийсэн Франц жуулчин Тайландын хүрхрээнээс унаж амиа алджээ

Өчигдөр, 15:28

"Монголын үндэсний фронт" нэгдлийн жагсаал болно.

Өчигдөр, 13:53

ҮСХ: 2.1 саяын орлоготой өрх 33 мянгаар нэмэгдэв

Өчигдөр, 13:06

”ЧИНГИСИЙН ЦОМ” МОНГОЛ ТУУРГАТНЫ ХОЛИМОГ ТУЛААНЫ ” МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13″ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Өчигдөр, 10:41

Филиппин улс луйврын сүлжээ ажиллуулдаг Хятадын 312 иргэнийг нутаг буцаажээ

Өчигдөр, 10:34

Д.Гарди: Монгол Улсад гадаад багш ажиллахаар ирэхдээ 4-5 шалгуурыг давах шаардлагатай

Өчигдөр, 10:32

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдлаа.

14/11/2019, 22:03

Маргаашаас төвийн 6 дүүргийн 27 сургуулийн бага ангийн сурагчдыг автобусаар зөөнө

14/11/2019, 13:23

Японы шинэ эзэн хаан өнөө шөнө Нарны эх дагинатай хамт зоог барьж хононо

14/11/2019, 13:02

Шүүхийн захиргааны 58 албан хаагч тангараг өргөлөө

14/11/2019, 13:01

Хуучирсан автомашиныг дахин боловсруулах эрхзүйг бүрдүүлнэ

14/11/2019, 12:59

Мөнгөө валютаар хадгалахыг сонгож буй иргэдийн тоо өсжээ

14/11/2019, 12:58

BTS хамтлагийн 21 цомог нэгэн зэрэг "iTunes" чартад жагслаа

14/11/2019, 12:50

Питер Пэн хүүхдийн мюзикл жүжиг дахин тоглогдож байна

14/11/2019, 12:47

"Жем Групп"-ийн “Спорт наадам” боллоо

13/11/2019, 16:39

"Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсээ баян, ядуугаар нь ялгахгүй байранд оруулах саналыг тавьж байна"

13/11/2019, 14:37

Сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна

13/11/2019, 14:25

ХАНАН ДУГУЙ буюу магад хамгийн сүүлчийн “МОНГОЛ НҮҮДЭЛЧИД” П.Баттулга

13/11/2019, 14:21

Түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ

13/11/2019, 14:20

Үрээ гэсэн ээжийн хайр, тэсвэр тэвчээр бөхийх ёсгүй

13/11/2019, 14:18

Ази тивийн залуу боксчид аваргаа шалгаруулж байна

13/11/2019, 14:14

"Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хяналтыг сайжруулахыг Сангийн сайдад зөвлөмөөр байна"

13/11/2019, 14:10

Боломжтой үедээ аялах биш, аялах боломжийг өөртөө гарга

12/11/2019, 15:48

Б.Баасандорж: Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд 86,000 орчим хаяг байдаг

12/11/2019, 15:38

Эхний 10 сард 61,069 суудлын автомашин импортолжээ

12/11/2019, 15:36

Иргэн Б.Болороо суултаа зогсоож байгаагаа хэллээ

12/11/2019, 15:35

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨРТ “ШАР ЦАВ”

12/11/2019, 11:56

12 мянган зүрх, эрч хүч, том жишиг-Т.Ариунаа

11/11/2019, 17:49

​Жагсаалын дараа хошууч генерал Б.Баярмагнай фронтын ажлаас хөндийрч байгаагаа мэдэгдэв

11/11/2019, 12:14

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29