iNet.mn дагах

А.Ариунзаяа: Өвөөгийн минь нэр төр давхар явдаг учраас буруу хазгай гишгэхээс эмээдэг

Харьцахад нээлттэй, шулуун яриатай, “баггүй” хүн гэж би түүнийг тодорхойлно. Хариуцсан ажилдаа эзэн болсон хүн гэдгийг ч түүний хийж бүтээснээс харж болох юм. Үүнээс илүүг нуршилгүйгээр Үндэсний Статистикийн хорооны дарга Аюушийн Ариунзаяатай ярилцсанаа хүргэе. 
......................................................................................................................................................................................................................................................
-Та төр нийгмийн нэрт зүтгэлтэн П.Жасрай гуайн зээ охин. Өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж яваа бүсгүй гэх имиж таныг дагадаг. Гэхдээ та төрийн албанд шинэ хүн. Хэдий шинэ ч Үндэсний статистикийн хороог сайн удирдаж авч яваа гэх чимэг таны “гуншин”-д нэмэгджээ, өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд. П.Жасрай гуайн зээ охин гэдгээр бус статистикийн Ариунзаяа гэдэг нэрээр одоо та тодорхой хүрээнд танигдаж эхэлж байна. Тэгэхээр таны өнөөдөрт хүрсэн замналаас эхлээд илэн далангүй ярилцах гэсэн юм, болох уу?
-Ярилцах саналыг тань би зөвшөөрч байна.
-Баярлалаа. Ярилцлагаа таны бага наснаас эхэлье гэж бодлоо. Өнөөдрийн Ариунзаяаг та хэрхэн бүтээв. Таны амьдралд “Пунцагийн Жасрайн зээ охин” гэдэг тодотгол хэр нөлөөтэй вэ?
-Өвөө, эмээ хоёр маань нэг охин, хоёр хүүтэй, тэднээс нь төрсөн 10 ач, зээтэй. Хамгийн том зээ нь би. Би эцэг, эхээс хоёулаа. Дүү минь надаас гурван насаар бага. 
Дүү бид хоёр Пунцагийн Жасрайн ганц охины хүүхдүүд. Ээж маань 35 настайдаа, бага нагац ах маань өвөөг бурхан болсны дараа удалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Одоо миний том нагац ах минь л бий. Залуу гэр бүл ажил хөдөлмөр ид хийж бүтээж байх насанд үр хүүхэдтэй болчихоор төдийлөн анхаарал халамж тавилгүй, хэн нэгнийхээ ээж аав буюу өвөө, эмээд нь даатгаад орхидог тэр жамыг бид бас л туулж өссөн. Нэг л мэдэхэд том болчихсон байдаг. Нэг ёсондоо, өөрийн хүүхдийнхээ өсөж бойжиж байгаа хугацааг анзааралгүй өнгөрөөдөг юм шиг. Өвөө, эмээ нар ч хүүхдэдээ гаргаж чадаагүй тэр их хайр, халамжаа ач, зээ нартаа үзүүлдэг дээ. Өвөөгийнхөө анхны зээ байсан учраас тэр их хайр халамжинд нь өссөн юм. Ганц охин нь олон жил өвдсөн учраас өвөө, эмээ маань зээ охиноо их эрхлүүлнэ, анхаарал тавина.Намайг долоон настай байхад аав маань Москвад Худалдааны төлөөлөгчийн газарт ажиллах болж, бид тэнд таван жил амьдарсан. 
Монголд 1992 онд ирэхэд өвөө маань дөнгөж Ерөнхий сайд болж байв. Эх орондоо гурван жил амьдарч байтал ээжийн маань өвчин хүндрээд дахиад Орос руу явсан. Төд удалгүй ээж маань бурхан болж, бидний амьдралд их хүнд цаг хугацаа байсан. 
Өвөө маань хайртай ганц охиноо алдсан, нам нь ээлжит сонгуулиар маш том ялагдал хүлээсэн үе. Хувь, хувьсгалын амьдралдаа хүнд цохилтод орсон цаг хугацаа байлаа, өвөөгийн маань хувьд.
-Өвөө тань 1992 онд Монгол Улсын Ерөнхий сайд болж байхад та өсвөр насны хүүхэд байжээ. Тэр үед улс төрийн амьдралыг хэрхэн харж байв, нийгмийн амьдрал ороо бусгаа амаргүй цаг хугацаа байсан шүү дээ?
Манайх Төмөр замд байдаг, би Орос гуравдугаар сургуульд сурдаг байлаа. Ерөнхий сайдын зээ охин гэхээр л жирийн амьдралаас тасарсан, эрх амьтан гэж боддог хүмүүс байж магадгүй. Хүүхэд байхдаа би их урт үстэй охин байсан, нэг удаа автобусны мөнгө хураагч эгч хүмүүсийн дундуур гараа явуулаад миний үснээс татаад “Билетээ аваач ээ” гэж байсан нь санаанаас гардаггүй. Хичээлдээ зайгүй шахам автобусанд шахцалдаад л явна. 1995 онд багш нар ажил хаяж байсныг санаж байна. Үүнтэй холбоотойгоор би тухайн үед сурагчдын дунд зохиогдсон уран зохиолын уралдаанд оролцож шагналт байр эзэлж сонинд нийтлэл маань гарч байсан. Туршлагатай багш нар нь ажлаа хаяад ганзагын наймаанд явчихсан, шинэ сургууль төгссөн залуухан боловсон хүчнээр дүүрсэн үе учраас олон талаас нь авч үзэх ёстой гэсэн өнцгөөр нийтлэлээ бичиж байсан санагддаг юм. Хэдийгээр хүүхэд байсан ч ардчиллын дараах нийгмийн амьдралын ороо бусгаа үе зах зухаас нь санаанд тод үлджээ. Талханд очерлох бол тэр үеийн хүүхдүүдийн бараг үүрэгт ажил байсан даа. Бусдын л адил нийгмийн амьдралд оролцож байсан. Гэхдээ картын барааны үе төдийлэн урт хугацаанд үргэлжлээгүй, жил гаруй л болсон байх. Инфляцийн төвшин өндөр, лангуун дээр давс, бор гоймонгоос өөр бараагүй үеийг өвөөгийн маань удирдаж байсан Засгийн газар өөрсдийн мэдлэг чадвар, ур ухаанаараа даван туулж, хурдан гаргаж байсан гэдгээр түүхэнд үлдсэн байдаг. 
-Хүүхэд насандаа өнчрөл хагацал амсч хэцүүхэн байсан ч өвөө тань таныг буруу эрхлүүлээгүй юм шиг ээ?
-Том болоод хэн болохыг хүсдэг вэ гэж хааяа асууна. Тэр үед “Би хүний эрхийг хамгаалагч болно” гэж төвөггүй шууд хариулдаг байсан. Яагаад гэхээр, 1992 онд өвөөг Ерөнхий сайд болсны дараа шог зураачид сармагчин болгож зурна. Өвөө тэр бүхэнд инээгээд л “Нээрээ л костюм худалдаж авахад миний гар уртдаад байдаг юм. Надад сармагчны төрлийн юм байгаа байх аа” гэж хошигноно. Харин би “Таныг яасан гэж доромжилж байгаа юм, тэднийг шүүхэд өгөх ёстой” гэнэ, хүнийг хамгаалах юмсан, шударга ёсонд нийцэхгүй байна гэж бухимдана. Тэр бүрт өвөө маань “Ариунзаяа нэлээд юм дуулгана шүү” гэж итгэл хүлээлгэдэг байсан. Магадгүй өвөө маань өөрөө үлгэрлэж хүмүүжүүлж байсан учраас ерөнхий ханыг маань хардаг байсан байх. 
Өвөө маань намайг 27 настайд өөд болсон. Хэдийгээр би бага насандаа өвөөтэй их ойр байсан ч 16 настайдаа Орос руу яваад ээж маань бурхан болсон учраас тэндээсээ Герман руу шилжсэн. Германд найман жил сурч, амьдраад 2005 онд Монголдоо ирсэн. Тэгэхээр би гэдэг хүн үндсэндээ, найман жил Оросод, найман жил Германд амьдарчээ. 
-Хүний нутагт 16 жил амьдарч сурч боловсорчээ. Ямар мэргэжил эзэмшиж, ямар зорилго өвөртөлж эх орондоо ирж байв даа?
-Германд улс төр-нийгэм судлал, түүхийн ухаанаар магистрын зэрэг хамгаалаад 2005 онд Монголд ирэхэд өвөө маань нас нэлээд дээр гарчихсан, УИХ-ын гишүүнээсээ арай буугаагүй байсан үе. Ирэхэд өвөө “Эмэгтэй хүнд улс төр ээлтэй биш. Хувийн хэвшилд орсон дээр” гээд улс төр рүү татаж оруулаагүй. Манай нагац ах тухайн үед залуучуудын холбоог байгуулж явсан ч дүү охиноо улс төр рүү оруулж байгаагүй. Ингээд би “Монгол даатгал” компанид ажил орж, найман жил ажилласан. Тэгээд өвөөгийнхөө 80 насны ойгоор буюу 2013 онд намд элсэх хүсэл эрмэлзэл төрөөд шийдвэрээ гаргаж байлаа. 
-Нээрээ та чинь намд элсэнгүүтээ дарга болчихсон бил үү?
-Тэр их сонин тохиолдол. Энэ талаар хоёулаа сүүлд нь ярина аа.
-Улс төр-нийгэм судлал, түүхийн ухаанаар мэргэжил эзэмшсэн хүн “Монгол даатгал” компанийг чухам яагаад сонгосон юм бэ?
-Монголд 2005 онд ирэнгүүтээ гурван долоо хоноод л энэ байгууллагад орсон юм.
Германчууд маш хариуцлагатай, цаг ягштал барьдаг, жилийн дараа болох үйл явдлыг өнөөдөр төлөвлөдөг хүмүүс. Тэнд удаан амьдарсан болохоор ажилгүй байж болохгүй гэх бодол толгойд суучихаж. Тухайн үед “Чингис хаан” зочид буудалд хөдөлмөрийн яармаг зохион байгуулагдсан юм. Намайг эх орондоо ирэх үед шинэ ажлын байр олноор бий болж байсан цаг. Гадаадад төгссөн монголчуудыг эх орондоо ирж ажиллахыг уриалсан “Зөгийн үүр” хөтөлбөр эхэлж байсан үе л дээ. Манай хамаатны эгч “Монгол даатгал” компанид  тухайн үед ажиллаж байсан юм, тэр хүн надад ажлын санал тавьсан. Ингээд Хүний нөөцийн менежерээр ажилд орж байлаа.  Анх ажилд ороход хэцүү байсан. Монголоо гээсэн гэвэл намайг л хэлэх байсан байх. Монгол хэлээр ярихдаа ч тааруу. Одоо ч гэсэн залуусыг харахад хэт багаас нь гадаад хэлээр сургалт, боловсрол олгочихоор Монгол хөрсөндөө буух, эх хэлээрээ өөрийгөө илэрхийлэхэд хүндрэл гарч байх шиг. Япончууд хүүхдийг 12 нас хүртэл эх хэлээр нь сургаж, үндэсний онцлог, үнэт зүйлийг нь маш гүнзгий суулгаж өгч байна. Энэ тодорхой үндэслэлтэй юм байна гэдгийг би өөр дээрээ мэдэрсэн. Монголчуудад үдээс өмнө, хойно гэсэн цаг л байдаг гэх хошигнол байдаг. Германууд товлосон цагаасаа 15 минутын өмнө очдог, энэ бүхэн эхэндээ хэцүү байсан. Одоо ч уусаад монголжсон доо. /инээв/. Гэхдээ Монгол Улс маань хөгжин дэвшин өөрчлөгдөж байна. Арван жилийн өмнөх шиг цаг барьдаггүй байдал ард хоцорч, хариуцлага, ухамсар дээшилсэн.
-Хувийн хэвшилд найман жилд ажиллахдаа та юу сурав. Магадгүй хувийн хэвшил таньд одоогийн энэ байр суурийг авчрахад боловсроход том түлхэц болсон болов уу?
-Хувийн хэвшилд хүний нөөцийн менежерээс эхлээд даатгалын борлуулагч, менежер, тэргүүлэх менежер болтлоо дэвшин ажилласан. Борлуулагч менежер гэдэг бусад хүнд “агаар” худалдаж байгаатай л адил ойлголт. Даатгал гэдэг эрсдэлээ шилжүүлэхийг хэлнэ. Хэзээ нэгэн цагт эрсдэл тохиолдвол даатгалын компани таньд туслана гэсэн бараа бүтээгдэхүүн. Тэр гарт баригдахгүй, мэдэгдэхгүй, 100 хувийн эрсдэл тохиолдоно гэсэн ойлголт бас байхгүй. Үүнийг ойлгож даатгалын бүтээгдэхүүнээ худалдахын тулд тодорхой хэмжээнд хүнийг ойлгож, харьцах чадвартай байх ёстой. Би ийм зан чанарын өгөгдөлтэй төрсөн юм шиг байгаа юм. \инээв\
Даатгал гоё салбар, би үргэлж талархаж явдаг. Эх орондоо ирээд хоёр жил ажиллаж байтал өвөө маань бурхан болсон. Маш гэнэтийн тохиол, МАН /тэр үеийн МАХН/-ын XXV дугаар Их хурлын хоёр дахь өдрийн өглөө өвөө маань насан эцэслэсэн, урд өдөр нь сэтгэл нь хөдөлж, зүрх нь дэлссэн байсан юм. Өвөө монголчуудын хөгжлийн гарц хүнийг дагаж биш урьтаж харж дэвших ёстой. Монголыг Оюутолгой биш Монгол толгой хөгжүүлнэ, уул уурхай хөгжих ёстой ч Оюутолгой, Тавантолгой зэрэг цөөхөн хэдэн стратегийн уурхай байхад болно, тэр чигээрээ үүцээ задалж болохгүй гэдэг байсан. Нөгөөтэйгүүр мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих ёстой, монголчууд их оюунлаг. 
Залуусыг биотехнологи, нанотехнологиор бэлдэх ёстой гэж байсан. Одоо бодоход, тэртээ 15-20 жилийн өмнө телевиз, сонины ярилцлагад одоо бидний яриад байгаа зүйлүүдийг өвөө маань хэлж байжээ. Өвөөгийн хэлж ярьсан зүйлүүд нийгэмд мартагдаад байгаа юм шиг санагдаж эхэлсэн. Тэгээд 2017 онд “Миний өвөө Пунцагийн Жасрай” номыг гаргаж, өвөөгийнхөө хэлж, ярьж байсан үгийг эмхэтгэсэн хэрэг. Үүнээс өмнө өвөөгөө сануулах ёстой юм байна гэх бодол дотор минь яваад байсан, тэгээд ямар ч байсан намд элсье гэж шийдсэн дээ.
-Гэнэт шийдээд л намд элсчихсэн хэрэг үү?
-Өмнөх жил нь буюу 2012 онд сонгуулийн үеэр шиг санаж байна. Зурагтаар Сүхбаатарын зээнцэр тэр МАХН-д элслээ гээд гарч байсан. Түүнийг хараад Жасрай гуайн зээ охин А.Ариунзаяа намд элслээ гээд хэлүүлбэл гоё юм уу гээд бодоод өнгөрч байв. 
Тэгээд л сэтгэлийн дуудлагаараа намд элсэх хүсэлтээ гаргахад тухайн үеийн удирдлага хүлээж аваад батлах гардуулж байлаа. Тэр бол 2013 оны аравдугаар сарын 27. Тухайн үеийн намын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ариунзаяа чи намд элсэж байгаа нь сайн хэрэг. Өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар орж ирж байгаа чинь зөв. Бид намын удирдлагын багийг шинэчилж байгаа. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн залууст боломж олгох бодлого баримталж байна. Тийм учраас манай намын аппаратад орж ажиллах боломжтой юу” гэсэн санал тавьсан. Тухайн үед би их билэгшээж, баяртайгаар хүлээж авсан. 
МАН-ын рейтинг 2013 оны үед төдийлэн сайн биш, ээлжит гурван шатны сонгуульд ялагдчихсан байсан үе. Өвөө маань байсан бол яах байсан бол гэж бодно. Бүх насаараа намд ажилласан 18 настайдаа тэр үеийн МАХН-д элссэн хүн шүү дээ. Намын бодлогоор дамжиж улс орны бодлого явагддаг учраас ухамсарт амьдралаа энэ бүхэнд зориулсан өвөө маань өнөөдөр амьд байсан бол нам нь хоёр талцаад, гишүүд нь гурван шатны сонгуульд ялагдал хүлээчихснийг хараад сэтгэл нь өвдөх байсан байх гэж бодсон. Тиймээс ч энэ намд зүтгэж, залуу хүнийхээ үүрэх ёстой ачааг үүрье гэх бодолтой нүүр тулсан юм. Тэр сэтгэлдээ хөтлөгдөөд намд ажиллах санал тавихад нь баярлаад шууд зөвшөөрсөн. Тухайн үед би “Монгол даатгал” компанид маш өндөр цалинтай. Дээрээс нь борлуулалтын орлогоос урамшуулал авна. Манай намын нягтлангууд миний нийгмийн даатгалын дэвтрийг харчихаад “Манайд ажилд орж байсан хүмүүсээс хамгийн өндөр цалинтай нь та байна. Яагаад намд орж байгаа юм” гэж байсан. Тэгж хэлж байсныг би дараа нь ойлгосон.
-Улс төрийн намын цалин мэдээж бага. Сонгуульд ялагдсан үед бүр хэцүү. Дээрээс нь хувийн хэвшлээс улс төрийн намын аппаратад орж ажиллах маш амаргүй байсан биз дээ?
-Намын ажилтан байтугай газрын даргын цалин маш бага. Нам маш их өртэй, санхүү нь хүнд. Цалингаа арай чүү өгнө, үүнтэй зэрэгцээд манай улсад эдийн засгийн хямрал үүссэн. Бүх нийтээрээ л бүсээ чангалсан үе. Бизнесийн байгууллагаас улс төрийн нам руу ороод ажиллахад тэс өөр, зарим талаараа хүнд байсан. 2005 онд намайг Монголд ирэхэд өвөө маань “Эмэгтэй хүнд улс төр хатуу, ороод хэрэггүй” гэж хэлж байсан нь орой руу орсон. Хэдийгээр өвөөгийнхөө нэрээр намд орсон ч үнэнтэй, өөрөө өөртэйгээ тэмцэх, сорих цаг үе тулсан. Гэхдээ улс төр судлалаар Германд төгссөн учраас бусад улс орны намын байгуулалт, үйл ажиллагаа ямар байдаг талаар мэднэ. 
Би гэхдээ азтай. Намайг дандаа сайхан хүмүүс түшиж байдаг. Намд ажилласан гурван жилд их зүйл сурсан, Монгол Улсын өнцөг булан бүрт очсон. Ард түмнээ сонсъё аян, намын дотоод ажил, эмэгтэйчүүдийн холбоо гэх мэт ажлаар аймаг, сум бүрт очиж ард түмнийхээ амьдралтай танилцаж, тулгамдсан асуудлыг нь сонсч явлаа. Тухайн нутгийнх нь онцлог, үнэт зүйлийг анзаарахад нийгэм судлалын их сургууль төгссөнөөс ялгаагүй болдог юм билээ. 2015 онд МАН-ын Мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулагдахад нарийн бичгийн даргаар нь ажилласан. Улсын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан гэсэн үг шүү дээ.
-2016 онд танай нам бүх шатанд ялалт байгууллаа. Ямар хүлээлт байв, энэ албан тушаалд очъё гэв үү?
-Улс төрийн намын үндсэн гурван чиг үүрэг бий. Энэ нь ээлжит сонгуульд оролцож ялалт байгуулах, мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх, боловсон хүчнээ бэлдэж тухайн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан тушаалд байршуулах юм. Улс төрийн намын үнэт зүйл, хөгжлийн чиг маш тодорхой байх ёстой. МАН зүүний төвийн үзэл баримтлалтай. Улс төрийн намуудын үзэл баримтлал тодорхой хөгжлийн чигүүдтэй. Энэ нь зөвхөн Монгол туулаад байгаа юм биш дэлхий дахинд өрнөж буй үйл явц. Сонгуулийн дараа намууд боловсон хүчнээ төрийн албанд байршуулдаг. Харин манай улсад дээр дооргүй улстөржөөд төрийн мэргэшсэн албан хаагчдын халаа сэлгээ их байгаа нь дутагдал, тогтолцооны алдаа. 
-Танд Статистикийн хорооноос өөр сонголт хийх боломж байсан уу?
-Статистик гэдэг нийгмийн шинжлэх ухаан. Нийгэмд болж байгаа бүхий л үйл явц тоогоор илэрхийлэгддэг. Нийгмийн толь л гэсэн үг. Энэ бүхнийг хараад дүн шинжилгээ хийвэл маргааш юу болох вэ гэдгийг ч хэлнэ. Өчигдрийг баримтжуулаад, өнөөдрийг дүгнээд, маргаашийг зөгнөдөг зүйл нь статистик мэдээлэл. Өвөө, эмээ, ээж маань статистикч. Өвөө маань эмээтэй хамт ОХУ-д сураад МУИС-д Статистикийн тэнхимд багшилж байсан, ээж маань ч ялгаагүй. Өвөө багшилж байгаад 34 настайдаа Статистикийн хорооны орлогч даргаар томилогдож анхны төрийн ажлын гараагаа эхлүүлж байсан түүхтэй. Харин би 36 настайдаа энэ ажилд томилогдох хувь тохиолтой байж. Би өөрийн сонголтоор ийм, тийм ажилд очъё гэх зүйл байхгүй шүү дээ. Тэгэх ч боломжгүй.
-Анх энэ ажлыг авахдаа ямар зорилго өвөртөлж байв, юунд хүрэхийг хичээсэн, түүндээ хүрч чадсан уу?
-2016 оны наймдугаар сарын 1-нд энэ ажлаа авсан. УИХ-ын харьяа, одоо 95 жилийн түүхтэй байгууллага. Дарга нь хуулийн дагуу зургаан жилээр томилогддог, бүрэн эрхийнхээ яг талдаа орж байна гэсэн үг.  Анх статистик дээр ирж байхад “тоогоо засдаг” гэдэг олон нийтийн шүүмжлэл нь хэр үнэн юм бол гэх бодол орж ирж байсан. Яг дотор нь ороод ажиллахад улс төрчид статистикийн мэдээллийг буруу тайлбарлаж, улс төрийн зорилгоор л ашигладаг юм байна. Ялангуяа, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоог нийт ажилгүй хүмүүс мэтээр ярих тохиолдол өмнө нь гарч байсан юм билээ. Гадна байхад статистик хол, хаалттай санагдана, тэгээд ажлаа авангуутаа мэдээллээ сайн хүргэх ёстой гэж үзээд олон нийттэй харилцах хэлтэс байгуулсан. 
Ээжтэй маань нэг ангид сурч байсан, эмээгээр маань хичээл заалгаж, өвөөгийн удирдлагад ажиллаж байсан хүмүүс угтаж авсан учраас халуун дотно дулаан мэдрэмж төрж байсан. Өвөө, эмээ, ээжийг минь мэддэг, таньдаг, хүндэлдэг хүмүүсийн дунд ороход үнэхээр сайхан. Ялангуяа өвөө маань төрийн өндөр алба хашиж байсан хүн гэхэд ард олноосоо тасраагүй эгэл жирийн хүн байсныг төдийгүй төрийн албан хаагчдын дунд маш өндөр нэр хүндтэй, тэдний бахархал болсон хүн байсныг ёстой жинхнээсээ мэдэрсэн дээ.
Монголчууд бид өөрийн нэртэй нь цуг өвөө, эмээ, аав, ээжийнх нь нэр үргэлж хамт явдаг учраас буруу хазгай гишгэхээс эмээдэг. Тэр тусмаа миний хувьд Монгол Улсын статистикийн салбарынхны шүтээн болсон өвөө, эмээгийнхээ нэр төрийг бодож амжилттай эрчтэй ажиллахаас өөр хувилбар байхгүй.
Мэргэжлийн байгууллага хийсэн ажлаа бусдад хүргэж чаддаггүй байгаа юм шиг санагдаад сүүлийн гурван жилд бид цахим хуудсаа шинэчилж, энгийн ойлгомжтой байдлаар статистикийн мэдээллийг олон нийтэд түлхүү хүргэхээр зорьсон. Энэ зорилгыг маань хамт олон маань эхлээд жаахан гайхаж хүлээн авч байсан ч одоо хийсэн ажлаа ингэж олны хүртээл болж байгаад их талархалтай ханддаг болсон шүү. Сайтын маань хандалт өмнөхөөс тав дахин нэмэгдсэн. Дүрсжүүлсэн мэдээллийг хүний тархи текстэн мэдээллээс 60 мянга дахин хурдан хүлээж авдаг. Тэгэхээр статистикийн зузаан номууд гаргаад байх уу инфографиктай хийх үү гэдгийг мэдрэх нь чухал байсан. Хүмүүс 20-30 жилийн өмнө зөвхөн “Цагийн хүрд”-ээ үздэг, “Үнэн” сонин уншдаг, Монголын радио сонсдог байсан бол өнөөдөр гар утасны хэрэглээ их болсон. Тиймээс статистикийн мэдээллийг сошиалаар хүргэхийн тулд хаягуудаа нэлээд идэвхжүүлсэн. 
-Статистикийн хороо дундаж цалинг худлаа гаргадаг гэдэг шүүмжлэл байнга гардаг. Аргачлал нь юу юм бэ?
-Дундаж цалингийн мэдээ ганцхан өгүүлбэрээр дуусдаггүй. Албан ёсны хөдөлмөр эрхэлж байгаа, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 650 мянган ажиллагчдын мэдээллийг бүлэглэнэ. Маш өргөн хүрээнд судалж, тооцоолсноор дундаж цалинг гаргадаг. Мэдээллийг бүрэн гүйцэд хараагүй байж ганц өгүүлбэрээр жишээ татаад шүүмжлээд байвал аль аль талдаа үнэ цэнгүй. Уг нь насанд хүрсэн бүх хүмүүст хамгийн хэрэгцээтэй мэдээлэл. Мэдээллийг ойлгож, ашиглаж сурах нь их чухал. Статистикийн мэдээллийг илүү сайн дүрсжүүлж, энгийн болгож байж бид хүмүүст хүргэхийг зорьж байна. Төрийн албаны тухай хуульд ижил ажил мэргэжилтэй хүний цалин хувийн хэвшил, төрд ажиллаж байгаагаас үл хамааран зөрүү таван хувиас илүү хэтрэхгүй байх заалт бий. Гэтэл хувийн эмнэлгийн эмчийн цалин улсынхаас нэлээд ялгаатай байна.
-Нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг гүнзгийрүүлж судлах чиг үүрэг танайх хүлээдэг үү. Ер нь ямар чиг үүрэгтэй байгууллага вэ гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх шиг?
-Эдийн засаг, нийгмийн амьдралын бүхий л үзэгдлийг гүнзгий судалж, байгаа байдлыг нь мэдээлдэг байгууллага шүү дээ. Энгийнээр жишихэд хүний биеийн халууныг хэмждэг шиг эдийн засаг, нийгмийн амьдралын “халуун”-ыг хэмжиж мэдээлдэг гэсэн утгатай. Манай улс Статистикийн тухай хуультай. ҮСХ энэ хуулийн дагуу тооллого, судалгааг явуулж мэдээлэл цуглуулна, боловсруулна, шинжилгээ судалгаа хийнэ, мэдээллээ тараана. Өрхийн орлого, зарлага, ажиллах хүч, ядуурлын судалгаа, хүн амын болон орон сууцны, мал тооллого явуулна. Бусад байгууллагаас захиргааны мэдээллийг нь авч бусад мэдээлэлтэй уялдуулан хэрэгцээтэй статистикийн үзүүлэлтүүдийг тооцдог. Тодорхой сэдвээр гүнзгийрүүлсэн судалгаа хийнэ. Олон улсын байгууллагуудын захиалгаар том судалгаанууд хийх захиалга ч орж ирдэг. Мэдээж, төрийн байгууллага учраас төсөв, төлөвлөгөөтэй, УИХ-аас эдгээрээ батлуулдаг. 
-Та бүхний гаргасан мэдээллийг төрийн бодлого шийдвэрт хэр тусгадаг юм бэ?
-Бодлого, шийдвэр гаргаж байгаа хүмүүс судалгаанд суурилдаггүй юм уу гэх мэтээр их асууна. Тэгэхээр бодлого, шийдвэр гаргагч гэж яг хэнийг хэлж байгаа юм, зөвхөн УИХ-ын гишүүд юм уу. Үгүй бол бодлого шийдвэр гаргаж байгаа яам, тамгын газрынхан уу. Тэд өөрсдийнхөө салбарын эрхлэх мэдээлэлд үндэслэж бодлогоо тодорхойлж байгаа.  Бидний амьдарч буй энэ дэлхийн улс орнуудын төр засаг, байгууллага, хүн ард нь хөгжлийн бодлогоо, аливаа шийдвэрээ гаргахдаа статистикийн мэдээллийг ашиглан боловсруулж, дүгнэдэг. Өрх, байгууллага, эдийн засгийн үйл ажиллагааны аливаа салбарын захиргааны мэдээлэл нь статистикийн мэдээллийн нэг эх сурвалж болдог. Өндөр хөгжилтэй улс орнууд ийм мэдээллээ нэгтгээд нэгдсэн сан байгуулж ашиглаж байна. Монгол Улсад тулгамдаж байгаа асуудал нь төрийн байгууллагуудын хоорондын мэдээллийн солилцоо. Нэгдсэн мэдээллийн ийм сангүйгээс хүнд суртал бий болж байх жишээтэй. 
-Хүн болгон статистикийн мэдээллийг ойлгох албагүй ч байж магадгүй. Гэхдээ та энэ байгууллагыг толгойлж байх үедээ ямар зорилтод хүргэе гэж бодож байна вэ?
-Статистик мэдээлэл бол МЭДЭЭЛЭЛ гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээлэлд хэн ойрхон байна, тэр амжилтанд хүрнэ гэдэг дээ. Статистикийн мэдээллийг өмнөхөөс нь ойлгомжтой болгохоор ажиллаж байгаа ч чамлалттай зүйлүүд бий. Үүнээс илүү сайн ажиллаж, статистикийн мэдээллийг маш ойлгомжтой болгох шаардлага байсаар байна. Сэтгүүлчдээс эхлээд бодлого шийдвэр гаргаж байгаа яам, тамгын газрууд, намын бүлгийн ажилтнуудад хүргэх хэрэгтэй. Мөн ЕБС-иудын математикийн багш нарт зориулсан статистикийн хичээлийг заах гарын авлага боловсруулж гаргалаа. Статистик хүн хүсэх л юм бол сурдаг шинжлэх ухаан биш. ЕБС-ийн сургуулийн матетатикийн хичээлийн агуулгад орсон байдаг ч гарын авлагагүйгээс нэгдсэн аргачлалгүй байгаа нь учир дутагдалтай байсан. Дунд сургуулиасаа эхлээд статистикийн мэдээллийг зөв ашиглаад сурчихвал өөр өөрсдийнхөө хэмжээнд зөв шийдвэр гаргаад явна. Бид бүгдийн амьдралд хэрэгтэй. 
-Та олон нийтийн сүлжээнд идэвхтэй хүн юм шиг. Нэлээд дээхнэ фэйсбүүкт загварын тэмцээнд орж байсан зургаа нийтэлсэн байсан. Нэлээд хөдөлгөөнтэй хүүхэд байжээ дээ?
-Нээлттэй, авъяастай хүүхэд байсан. Багадаа орос сургуульд сурч байсан, тэнд хүүхдийг маш чөлөөтэй нээлттэй болгодог. Өөртөө итгэлтэй болгож авъяасыг нь задалж өгдөг сайн сургууль. Би өсвөр үеийн загвар өмсөгчийн “Үнсгэлжин” тэмцээнд орж, дэд байрт шалгарч дараа жил нь түрүүлж байсан. Тухайн үедээ “Гоёл” наадамд оролцох эрхийн бичгээр шагнуулсан ч нагац ах маань “Юуны чинь загвар өмсөх вэ. Хичээлээ хий” гэсэн. Тэгээд тэр карьер маань дууссан даа. /инээв./
-Таны ажил цаг наргүй юм. Оройн 19.00 цаг өнгөрч байхад та ажил ихтэй сууж байна. Ар гэрийг тань дааж яваа ханийн тань талаар асуумаар байна?
-Хүүхдүүд маань нэлээд хожуу төрсөн. Монголд ирээд удаагүй байхдаа 2007 онд ханьтайгаа танилцаж гэр бүл болсон, манайх гурван хүүхэдтэй. Нөхөр маань статистикийн тодорхойлолтоор манай гэр бүлийн үнэхээр сайн “өрхийн тэргүүлэгч” /инээв./ Найдвартай, түшигтэй амьдралын ханьдаа үргэлж талархдаг. Миний эзгүйд миний орон зай буюу ар талыг үнэхээр сайн хариуцаж, хүүхдүүдээ хичээл сургуульд нь зөөж, хооллож, асарч халамжилдаг.
-Хүүхдүүдэдээ, гэр бүлдээ цаг зав гаргасангүй гэх зэм хааяа сонсоно биз?
-Үгүй шүү. Удирдлагын түвшинд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн ард сайн хань байдаг. Дэмждэг, бүрэн дүүрэн ойлгож байгаа цагт л амжилтад хүрнэ. Хэрэв нөхөр маань намайг ойлгодоггүй, дэмждэггүй байсан бол би өнөөдөр ингээд сууж чадах байсан уу үгүй юу хэлж мэдэхгүй юм. Хүн ухамсарт “амьтан” учраас хувийн амьдрал, ажил хоёрынхоо зохист харьцааг тэнцвэржүүлэх ёстой. Би өөрийгөө сайн эзэгтэй, ээж гэж боддог. Гэхдээ сайн ээж гэдгийг юугаар үнэлэх вэ гэдэг хүн бүрт өөр. Хүүхдүүдтэйгээ байнга хамт байснаар сайн ээж, муу ээж гэж дүгнэх өрөөсгөл гэж боддог. Гэртээ очоод бусад эмэгтэйгийн адил хоолоо хийж, хувцсаа угаана, гэрээ цэвэрлэнэ. Амжилт хамтдаа байж бий болдог. Сайхан хань ижилтэй - би азтай эмэгтэй.  

скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МӨРТ “ШАР ЦАВ”

Өнөөдөр, 11:56

12 мянган зүрх, эрч хүч, том жишиг-Т.Ариунаа

Өчигдөр, 17:49

​Жагсаалын дараа хошууч генерал Б.Баярмагнай фронтын ажлаас хөндийрч байгаагаа мэдэгдэв

Өчигдөр, 12:14

Б.НОМИНТҮШИГ: Эрүүл нийгмийг хүсэж байгаа хүн бүр хэвлэлтэй эрүүл харилцах ёстой

Өчигдөр, 11:46

Гурван эмнэлгийн гадна тохижилтын ажил дуусжээ

Өчигдөр, 10:25

Дарханы чиглэлд рэйлбус дахин явж байна

Өчигдөр, 10:24

Д.Алтансүх самбо бөхийн Дэлхийн аварга болов

Өчигдөр, 10:23

МУГЖ Т.Ариунаа "Тэнгэр шиг бай" тоглолтоос

Өчигдөр, 10:21

20 МЯНГАН ХҮН ЭВЛЭЛДЭН НЭГДЭЖ НАМ БАЙГУУЛАХ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬД ОРОХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

8/11/2019, 15:02

"Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнөөс "Эх орон дуудаж байна" жагсаал

8/11/2019, 14:55

АМНАТ-ыг хэн устгав буюу цэцийн даргын сүүлчийн шийдвэр

8/11/2019, 14:51

“Б”бүлгийн цустай хүн талх, нарийн боов, жигнэмгийг түлхүү хэрэглэхийг зөвлөж байна

8/11/2019, 14:49

СЗХ-ны дарга, Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлаар завсарлага авлаа

8/11/2019, 14:48

"Мөрөөдлийн усан оргилуур"-ын газрын дээрэм нийслэлд давтагдах юм биш биз?

7/11/2019, 09:52

Гараашаас гаргаж тавьсан машин нь өнхрөн жолоочоо мөргөсний улмаас амиа алджээ

7/11/2019, 09:45

Өмнөд Солонгосын мөрдөн байцаагчид ҮХЦ-ийн даргад 10 хоногийн хилийн хориг тавьжээ

7/11/2019, 09:39

Э.Тэмүүлэн: Барилгажаагүй удсан газруудыг чөлөөлж дахин төлөвлөнө

7/11/2019, 09:35

​Цэцийн дарга Д.Одбаяр буцахдаа Солонгосоор дайрч тайлбар өгнө гэжээ

6/11/2019, 10:22

Морьтоны наадмаас хүүхдийн зургаа онцлов.... Талын түмэн адуу, Хэнтий.Батноров

6/11/2019, 10:07

Б.Болороо: Монголд мөнгөнөөс илүү нэр төрөө эрхэмлэдэг гэр бүл байдгийг харуулна

6/11/2019, 10:01

Харилцаа холбооны дэд бүтэц аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлэн болжээ

6/11/2019, 09:53

Богд хааны ордон музейн дэргэдэх цэцэрлэгт хүрээлэнгийн хөшөөнүүдийг суурилуулж эхэлжээ

5/11/2019, 14:52

300 гаруй иргэний дөрвөн тэрбум төгрөгийн хохирлын асуудлыг анхааралдаа авахыг хүсэв

5/11/2019, 14:06

Төрийн албан хаагчдыг АНУ-д богино хугацааны сургалтанд суралцуулна

5/11/2019, 10:23

У.Хүрэлсүх: Налайхын зам товлосон хугацаандаа ашиглалтад орлоо

5/11/2019, 10:20

Ж.Амарзаяа: Өөрийгөө жаахан голж, эргэлзсэн ч Долгорын дүрээс ер айгаагүй

5/11/2019, 10:16

Б.Баярсайхан: Бусдын баярлахыг харсан хэн ч дахиад л хүн баярлуулахыг хүсдэг

4/11/2019, 17:57

Угаарын хийн хордлогын дуудлага багасжээ

4/11/2019, 14:11

ОХУ-ын баг Олон улсын автоспортын наадамд анх удаа түрүүлжээ

4/11/2019, 14:09

Э.Хүслэн 100 буудалт даамын дэлхийн аварга болов

4/11/2019, 14:08

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29