iNet.mn дагах

О.Эгшиглэнт-Од: “Фантастик”-ийн Б.Тамир ах шиг зохиолоо өөрөө бичдэг сайн найруулагч болно

Хүүхэд багачуудын үзэх хамгийн дуртай бүтээл болж чадсан, зохиолч, найруулагч Д.Болорцэцэгийн “Том 4 толгой”, “Том 6 толгой” уран сайхны киноны үргэлжлэл III анги болох “Том амжилт” энэ сарын 8-нд Ub Palace-д  нээлтээ хийсан билээ. Энэхүү цуврал киноны гол баатар Золбоогийн дүрээр үзэгч хүүхдүүдийн танил болсон, “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн 7-р ангийн сурагч О.Эгшиглэнт-Одтой ярилцлаа. “Золбоо” маань ярилцлага авахаар очиход сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багийн бэлтгэлээ дуусгаад ээж Д.Мягмарын хамт хүлээж байсан юм.

 
-Сайн байна уу, шинэхэн киноныхоо нээлтийг хийсэнд нь баяр хүргэе. Киноных нь нээлт ямар болсон бэ?
-Баярлалаа. Нээлт гоё болсон. 3,000 гаруй хүүхэд ирсэн. Киногоо үзүүлж, нээлтээ хийснийхээ дараа залгуулаад Бишрэл (Баатараагийн дүр) бид хоёр 11 дуутай цомгоо танилцуулж, анх удаа тоглолтоо хийсэн. Өмнө нь Монголд ийм нээлт болж байгаагүй гэсэн. Маш их баяртай байсан.
-11 дуу нь киноных нь дуу юу?
-Киноны дуу ч байгаа. “Хар сарнай” хамтлагийн “Дуу минь”, “Миний нутаг” болон “Сүнс” хамтлагийн “Чи хуурамч” гэсэн гурван дуунаас бусад нь шинэ дуунууд орсон. Дуунуудын үг, аяыг нь Аранзай ах, Том Жагаа ах (МУГЖ), ZZ, Амармандах, Баяржаргал, Лхагвасүрэн ах нар бичиж өгсөн. Тэр хүмүүстээ маш их баярлаж байгаа.
Тоглолтын төгсгөлд зургуулаа “Том 6 толгой” киноны дуугаа дуулсан. Маш гоё байсан. Бүх хүүхэд дуулаад, утасныхаа гэрэлнүүдээ асааж дэмжсэн.
 
-Анх “Том 4 толгой” кинонд хэрхэн тоглох болсон бэ?
-Би өмнө нь Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангид сурч байсан юм. Нэг өдөр ийм киноны зураг авах шалгаруулалт явагдаж байгаа тухай зар олж хараад ангийнхаа найз Бишрэлтэй хамт очиж шалгуултал хоёулаа тэнцчихсэн. Тэр үед маш их баярласан.
-Тэгвэл чи чинь их олон авьяастай юм байна. Танай гэр урлагийн хүн байдаг уу?
-Манай өвөө кино зурганд явдаг байсан. Талбайн зохион байгуулагчаар ажилладаг байсан. Доржоо гээд ярьсан чинь манай киноны гэрлийн продюсер Сэлэнгэ ахаас эхлээд бүгдээрээ таньж байсан.
Ээж: -Миний хүү таван настай байхдаа “Ээж ээ, би энэ сургуульд шалгалт өгөөд үзвэл яах бол” гээд Хөгжим бүжгийн коллежийн тухай асууж байсан. Тийм жаахан хүүхдээс гарамгүй бодлоо илэрхийлэхэд нь их гайхаж байсан.
Тухайн үед алтан гахай жил гээд маш олон хүүхэд нэгдүгээр ангид орох жил таараад. Хөгжим бүжгийн коллежэд ч угаасаа олон хүүхэд шалгуулаад цөөн хүүхэд тэнцүүлдгийг хэлэх үү, тэр жил 500 гаруй хүүхдээс миний хүү бүх шатанд нь тэцээд ороход хүүгээрээ их бахархаж билээ. Тэгээд л хүүгээ бүх талаар дэмжиж ирсэн.
 
-Тэгвэл яагаад сургуулиасаа гарах болов?
Ээж: -Ер нь эрэгтэй хүүхэд учраас хэл болон ерөнхий боловсролын хичээлд нь анхаарах талаар аавтай нь ярьж байсан юм. Тэгтэл “Том 4 толгой” киноны зураг авалтын үеэр хүүгээ эргэхээр Булган аймагт очсон. Тэр үед жүжигчин Батаагийн охин Б.Гэгээнсар мөн кинонд тоглосон болохоор ээж нь мөн эргэх гэж хамт явсан. Тэр үедээ “Улаанбаатар элит” сургуулийг хэл сайн заадаг, маш гоё уур амьсгалтай сургууль байдаг талаар сонсоод хүүгээ өгөхөөр шийдсэн.
-Хөгжмийн мэргэжлийн сургуулиас англи хэлээр бүх хичээл нь заадаг сургуульд ирэхээр хэцүү байсан уу?
О.Эгшиглэнт-Од: -Эхлээд хэцүү байсан. Бага багаар сайжраад одоо ерөнхийдөө хичээлүүдээ сайн ойлгодог болсон.
 
-Сургуулиа солиод ирэхээр “Улаанбаатар элит” сургууль ямар санагдсан бэ?
-Орчин нь маш их таалагдсан. Яагаад гэвэл хүүхдүүд нь гоё ааштай, эелдэг харьцдаг. Бүгдээрээ хоорондоо англиар яриад. Хичээлүүд нь сонирхолтой. Багш нар хичээлээ маш сонирхолтойгоор ойлгуулдаг. Бас багш нартайгаа чөлөөтэй харьцдаг нь маш их таалагдсан.
Хуучин сургуульдаа гар эвдэрнэ гээд аяга угааж, сагс тоглож болохгүй гэх зэргээр зарим юмыг мэргэжлийн шаардлагаар зөвшөөрдөггүй байсан. Тийм болохоор ихэвчлэн хөлбөмбөг тоглодог байлаа. Харин “Улаанбаатар Элит”-д ороод дуртай спорт болох сагсан бөмбөгөөр хичээллээд, бүр сургуулийнхаа багт орсон. Бас их өндөр болсон.
Гэртээ хийл хөгжмийн хичээл дасгалуудаа үргэлжлүүлдэг. Хөгжим бүжгийн коллежид хийл хөгжим тоглож сурсандаа их баяртай байдаг, цаашид хөгжмөө орхихгүйгээр үргэлжлүүлэн хичээллэнэ гэж бодож байгаа. Шинэ хуучин хоёр сургуулийн багш нартаа их баярлаж байгаа.
Ээж: - Хааяа хүүгээ авах гээд сургууль дээр ирэхээр их гоё санагддаг. Хичээлээ нөхөхөд нь багш нар нь анхаараад, маш их урам хайрладаг. Хүү маань ч гэртээ англиар ярих сонирхолтой болсон. Манайх таван хүүхэдтэй л дээ. Миний хүү дээрээс хоёр дахь, айлын том хүү. Ер нь аливаа зүйлийг түвэггүй, хурдан сурдаг нь давуу тал юм уу гэж хардаг. Гэртээ эгчтэйгээ англиар ярина. Сургуулийн захирал нь хүртэл цаг гаргаж уулзаад, чин сэтгэлээсээ зөвлөгөө өгдөг зэрэг нь их сайхан санагддаг.
Хүү маань тал бүрээр л хөгжиж байна гэж боддог. Бие даах чадвар нь нэмэгдсэн.
 
-Хамгийн дуртай хичээлүүд нь юу вэ?
О.Эгшиглэнт-Од: -Газар зүй, биеийн тамир, математик. Компьютерийн хичээлдээ бас сонирхолтой. Манай сургууль өглөө 08.00 цагт эхэлдэг. Ангидаа ороод эхний 15 минут заавал ном уншдаг нь таалагддаг. Би “Харри Поттер”-ийн эхний бүлгийг уншиж байгаа. Дараагийнх нь бүлгээс эхлээд англи хэл дээр уншина гэж бодож байгаа.
Бас зургаан хэлнээс нэгийг нь сонгон сурдаг. Би хятад хэлийг сонгоод сурч байгаа.
-Олон найзтай болж байна уу?
-Тийм ээ, олон найзтай болсон. Бас Хөгжим бүжгийн ангийхантайгаа байнга уулзаад байхгүй ч үргэлж холбоотой байдаг.
-Кино нь цааш үргэлжлэх үү?
-Ирэх жил “Том аялал” гэдэг анги хийнэ гэж найруулагч хэлсэн. Хүүхдүүд ирээд шалгуулж болно гэдгийг хэлмээр байна.
“Том амжилт” кинон дээр Бишрэл бид хоёр зураг авалтын шалгаруулалтад байж, хүүхдүүд шалгаж авсан. Тийм болохоор хүүхдүүд ирээд шалгуулж болно.
 
-Кинонд тоглоод юу сурч авсан бэ?
-Манай кино ерөнхийдөө хүүхдүүдийг том толгойлж болохгүй гэдгийг ойлгуулах санаатай. Бид кинондоо тоглохын хажуугаар өөрсдөө бас сургамж авч байгаа.
Бас Бишка бид хоёр юмыг хурдан цээжилж чаддаг болсон гэж бодож байна. Манай найруулагч бид хоёрт зохиолоо уншуулдаггүй. Тухайн зураг авалтынхаа үед текстийг нь шууд хэлээд, ийм орчинд ийм зүйл хийнэ гэж хэлдэг. Бид хоёр тэрийг нь сонсоод, цээжилж аваад хийдэг. Зохиол уншсанаас илүү үгээ өөрийнхөөрөө хэлэх нь хүмүүст илүү хүрнэ гэж манай найруулагч хэлдэг.
Ээж: Энэ киноны анги бүр хүүхдүүдэд сургамж болсон агуулгатай. Эхний ангиуд нь хүүхдүүд байгаль дэлхийгээ хайрлах, яаж харьцах тухай гардаг бол "Том амжилт" хэмээх гуравдугаар анги нь өсвөр насны хүүхдүүдийн тухай, зорилготой, мөрөөдөлтэй байх, түүнийхээ төлөө хичээж чармайх ёстой гэдгийг үлгэрлэсэн.
-Том болоод ямар мэргэжилтэй, ямар хүн болно гэж боддог вэ?
-Олон услын сагсны тэмцээнд орох юмсан гэж боддог. Харин миний мөрөөдөл бол алдартай найруулагч болох. Яг “Фантастик”-ийн Б.Тамир ах шиг зохиолоо бичээд, өөрөө найруулна гэж боддог.
-Баярлалаа. Сурлага болон урлагийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.



скачать dle 12.0

Хийн хоолойг дамжуулах чиглэл төмөр замын дагуу байхаар тохиролцлоо

10/12/2019, 13:11

“Нарны хүү, сарны охин” компанид байр захиалж, хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу

10/12/2019, 13:08

Дуучин Ч.Бат-Эрдэнийн шинэ албан тушаал

10/12/2019, 13:05

Иргэдийн нэр барьж шантаажлагсад хэн вэ

10/12/2019, 13:00

Сургуулиудад ус цэвэршүүлэгч суурилуулав

5/12/2019, 14:43

“Facebook” аялал, подкастад зориулсан программ бүтээхээр төлөвлөж байна

5/12/2019, 14:42

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ хийж буй айлчлал

5/12/2019, 14:31

Халаалтын 11 уурын зуухны янданд утаа шүүгч байхгүй байна

4/12/2019, 15:47

Гутлын бизнес эрхлэгчдэд үйлдвэрийн анхдагч үнээр хүссэн гутлаа хийлгүүлэх боломж нээгдлээ

4/12/2019, 15:44

Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, цэцийн гишүүнээс огцрохыг шаардлаа

4/12/2019, 15:41

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурлаа

4/12/2019, 15:38

ОХУ, Монгол Улс эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ байгууллаа

4/12/2019, 15:36

Нийслэлд байшин, орон сууцны тооллого явагдаж байна

4/12/2019, 15:35

CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ “Хөх тэнгэрийн орон” үзэсгэлэн Бээжинд нээлтээ хийлээ

4/12/2019, 15:34

“Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгад ИНЕГ-ын хамт олон нэгдэж, шинжилгээнд хамрагдлаа

2/12/2019, 15:01

Залилангийн гэмт хэрэг үйлдсэн Нигери улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жилийн хорих ял оноолоо

2/12/2019, 14:42

Монгол хийдүүдийн талаар цуврал нийтлэл - Хэрлэнгийн Зүүн хүрээ

2/12/2019, 14:38

Ц.Чинбат: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж мөнгө завшдаг ТББ олширлоо

2/12/2019, 14:16

Баян-Өлгий аймгийн “Даяннуур”-ын мөс цөмөрч ачааны автомашинтай иргэн живжээ

2/12/2019, 14:14

Автозам ашиглалтын хураамжаа Candy-гээрээ төлдөг боллоо

2/12/2019, 14:10

Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат боллоо

2/12/2019, 14:09

Байгаль орчны судалгаа, шинжилгээний төвтэй болов

2/12/2019, 14:05

Оюуны спортын тамирчид багаараа олон улсын холбооны дэлхийн аварга болов

2/12/2019, 14:04

Улсын начин Н.Баярбаатар түрүүлэв

28/11/2019, 11:10

Х.Баттулга: The Hu хамтлаг алтан "Гэрэгэ" адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа

28/11/2019, 11:07

Ш.Батболд: Нийгмийн тодорхой хэсэг "Жокер" киног үзээд өөрийгөө гол дүрээс нь олж харсан байж магадгүй

28/11/2019, 11:04

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслол болов

26/11/2019, 14:41

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг ёсчлон баталгаажуулав

26/11/2019, 14:39

Эртний Монгол ахуйг харуулсан “Өв” үзэсгэлэнг нээв

25/11/2019, 14:02

Б.Шаравын "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд залав

25/11/2019, 13:56

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хөдөлмөрийн баатар Б.Шарав агсны Жаргалтхаан сум дахь гэр урлан

1/10/2019, 11:09