iNet.mn дагах

Б.Чимидийн нэрэмжит шагналыг гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

 Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойг тохиолдуулан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг гавьяат хуульч Ж.Амарсанаад хүртээв. Шагналыг Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр гардуулсан юм. 

Монгол Улсын Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйлст оруулсан гавьяаг нь үнэлж дээрх шагналыг олгожээ. Тэрбээр, “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн эхийг баригч” зэрэг бүтээлийг туурвисан юм. Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа нь ийнхүү Б.Чимидийн нэрэмжит шагналыг хүртэж буй зургаа дахь эрдэмтэн боллоо.

Шагнал гардуулах үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Одоогоос 28 жилийн өмнө Ардын Их Хурал Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсан. Энэ хуулиар манай оронд ардчилсан ёс, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, шинэ нийгэм байгуулах эрх зүйн үндсийг тогтоосон. Ардчилсан хэмээх тодотголтой шинэ Үндсэн хуулийн эхийг баригчаар Бяраагийн Чимид гуай ажиллаж, төр түмнийхээ өмнө түүхэн гавъяа байгуулсан. Тиймээс түүний хөдөлмөр зүтгэл, алдар гавъяаг мөнхжүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламент судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжихээр энэхүү нэрэмжит шагналыг УИХ-аас бий болгосон. Ж.Амарсанаа нь 44 жил хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээ, хууль зүйн практикын ажил эрхэлж, олон тооны шилдэг бүтээл туурвисан, Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулахад гар бие оролцож, Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан, манай нэрт эрдэмтдийн нэг, төр нийгмийн зүтгэлтэн юм. Ж.Амарсанаагийн туурвисан бүтээлүүд Үндсэн хуульт ёсны үнэт зүйлийг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судлалыг хөгжүүлэх, парламентат ёс, үндэсний эрх зүйн тогтолцоог төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа учраас энэхүү нэр хүндтэй шагналаар шагнаж байна” хэмээсэн юм. 

Доктор, профессор Ж.Амарсанаа, “Нэр хүндтэй энэхүү шагналыг хүртээсэнд гүнээ талархаж байна. Юуны өмнө, УИХ-ын даргын зөвлөл, УИХ-ын дарга Г.Занданшатар танаа талархаж буйгаа хэлье. Түүнчлэн энэ танхимд хүрэлцэн ирсэн Б.Чимид багшийн гэр бүл, шавь нар, хамтран зүтгэж байсан Та бүгддээ баярлалаа. Би 1971 онд МУИС-ийн оюутан болоод анхны хичээлээ Б.Чимид багшаар заалгаж байв. Дараа нь багшийнхаа удирдлага дор, зөвлөмжөөр нь олон жил сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хийж иржээ. Сургалт, эрдэм шинжилгээ, бүтээл туурвил бүрд надад байнга зөвлөж, чиглүүлж ирсэн. Мөн төрийн болон эрдэм шинжилгээ, сургалтын, олон нийтийн байгууллагад хамтран ажиллаж тэр хүний үр өгөөж, ивээл хайрыг хүртэж ирсэн. Өнөөдөр ч гэсэн бараг 50 дахь жилдээ Б.Чимид багшийнхаа ивээл, хайрыг хүртэж байгаадаа маш их баяртай байна” гээд, Монголын ард түмэнд Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ. 


Ташрамд дурдахад, энэхүү хүндтэй шагналыг өмнө нь УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, гавьяат хуульч И.Дашням, доктор, профессор Д.Баярсайхан, Х.Сэлэнгэ, академич Х.Нарангэрэл нар хүртэж байв.
скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. MatthewBrofs

    2020/02/12 05:02:53

    Las causas que provocan la disfunción eréctil son muy diversas y pueden ser tanto de origen psicológico (por factores como ansiedad, estrés, depresión, etc) como de origen orgánico (en este caso puede tratarse de problemas hormonales, vasculares, etc). Comprar viagra generico en farmacia sin receta

Сэтгэгдэл үлдээх

Т.БАДРАЛ:ЦАГААН САРЫН ӨДРҮҮДЭД ШААРДЛАГАТАЙ БОЛ ХОТ РУУ ОРОХ,ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХААНА

Өчигдөр, 11:48

Азийн бөхчүүд олимпын эрхийн төлөө Бишкек хотноо хүч үзнэ

Өчигдөр, 11:29

Туульч А.Балдандоржийг соёлын биет бус өвийн шилдэг уламжлагчаар тодруулав

Өчигдөр, 11:28

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог гуравдугаар сарын 30 хүртэл сунгахаар болжээ

Өчигдөр, 11:26

Н.Энхболд: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 30 хүртэл сунгалаа

Өчигдөр, 11:24

Сүүлийн 24 цагийн дотор 136 хүн коронавирусын халдвараар нас барлаа

Өчигдөр, 11:23

Р.Дагва: Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилтын эзэд нь өнөөдрийн 16-18 настнууд гэдгийг бодолцох ёстой

18/02/2020, 19:10

Б.Болдбаатар: Гэрэл зургийн ертөнц дахь чимээгүй хувьсал буюу гар утасны зураг

18/02/2020, 13:46

Монгол Улсын Засгийн газар хүмүүнлэгийн аян эхлүүллээ

18/02/2020, 13:37

Н.Мандуул: Хүүхэд тань таны “өмч” биш

18/02/2020, 13:33

Л.Нинжжамц: Та бид дэлхий хэмээх нэгэн дээвэр дор хамт амьдардаг

17/02/2020, 18:06

“The Hu” хамтлаг Ирланд улсад аялан тоглолтоо хийлээ

17/02/2020, 18:05

Б.Ганхуяг: Иргэдийн эзэмшилд байгаа 2.2 тэрбум ширхэг хувьцаанд ашиг хуваарилна

17/02/2020, 18:04

Г.Занданшатар: Хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсэхгүй

17/02/2020, 18:02

Ерөнхий сайд У.Хүрэлсүх эмнэлгүүдийн бэлэн байдалтай танилцлаа

17/02/2020, 18:01

Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байхыг уриалав

17/02/2020, 17:59

Үйрмэгний төлөө тэмцэлдэж буй хулгануудын зураг шилдгээр шалгарчээ

13/02/2020, 18:44

Д.ДАМБА-ОЧИР: У.Хүрэлсүх “Сонгуулиар хандив авахгүй” гэсэн нь “Мөнгөтэй хүмүүс, компаниудын барьцаанд орохгүй шүү” гэдгийг л сануулсан х

13/02/2020, 17:57

Манай улс БНХАУ-тай хиллэдэг хилээ маргаашнаас хаахаар боллоо

13/02/2020, 17:51

Эрээн хотод “COVID-19”-ийн халдвар дахин бүртгэгдээгүй

13/02/2020, 15:41

"Алсын хараа-2050" баримт бичгийг улс төрийн есөн намд хүлээлгэн өгөв

13/02/2020, 15:40

Замын-Үүдэд саатуулагдсан 106 хүн гэртээ харихаар боллоо

13/02/2020, 15:39

“Шилдэг-99″ Бизнес эрхлэгч залуучуудыг тодруулах санал асуулга дуусахад цөөхөн хоног үлдлээ

13/02/2020, 15:35

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болов

13/02/2020, 11:11

Цамбагарав зочид буудалд 23 иргэнийг түр хугацаанд тусгаарлав

13/02/2020, 11:10

Д.АРИУНАА: ТАЙВАН ОРЧИНД ЗУРГАА ЗУРАХ ДУРТАЙ

13/02/2020, 11:03

А.Амбасэлмаа: Коронавирусийн халдварыг оношлох 1000 оношлуур хүлээн авлаа

13/02/2020, 10:48

Цахим орчинд ташаа мэдээ тараасан иргэнийг шалгуулна

13/02/2020, 10:44

Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргалаа

12/02/2020, 15:05

"Улаанбаатар гурил" ХХК-ийн гурилнаас хулганы баас гарсан эсэхийг шалгаж байна

12/02/2020, 12:52

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13