iNet.mn дагах

“Дэлхийд алдартай 130 сэтгүүлтэй хамтардаг, 204 орны 500 мянган хэрэглэгчтэй WORLD PLUS”

Энэ удаа бид Woovoo буюу дэлхийн олон хотын дэлгэрэнгүй танилцуулга бүхий контент бүтээгчээс M+ апп платформоор хүрээгээ тэлж, үргэлжлүүлэн дэлхийн зах зээлд World Plus буюу W+ нэрээр технологийн шинэ шийдлүүдээр бахдуулж буй байгууллагын соёлыг сурвалжилав.
СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ЭРИН ҮЕИЙГ НЭЭСЭН МОНГОЛ ЗАЛУУС – ТЭД ЮУ ХИЙДЭГ ВЭ

Гар утсан дээрээ “pdf” өргөтгөл ашиглан сэтгүүл уншиж буйгаа дижитал сэтгүүл хэмээн ойлгодог байсан цаг үеийг халж, World plus платформ зөвхөн Монголдоо бус дэлхий дахинаа интерактив байдал, уншдаг, сонсдог, үздэг шийдлүүдээрээ дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татав. Өнөөг хүртэл дижитал сэтгүүл бүтээгч АНУ-ын томоохон компаниуд 8-10 доллараар нэг сэтгүүлийг үнэлж байсан ч зүгээр л нэг хэвлэлийн формат буюу “zoom” хийж байж бичгүүдийг уншиж, зургийг харах боломжтой, нэг ёсондоо техник технологижсон эрэн үед хоцрогдмол хэвээр л байлаа. Харин World plus нь “user friendly” буюу уншигчид амар хялбар бөгөөд сонирхолтой байдлыг супер шийдэж өгсөн нь дэлхий дахины шинэ шийдэл болов. Тухайлбал, сэтгүүлүүдийн гол орлогоо төвлөрүүлдэг рекламыг өндөр түвшинд шинэчилж, моделийн хувцасыг шууд сольж үзэх боломжтойгоор зогсохгүй, шууд онлайн худалдан авалт хийх боломжийг бүрдүүлж, хийх боломжит үйлдлийн бүх системийг дотор нь төвлөрүүлж байна.   
“Хуучин цагт сэтгүүл хэрэглэгчийнхээ худалдан авалтаар орлогоо бүрдүүлдэг байсан бол энэ цаг үед дотор нь багтсан рекламын тоогоор ашгаа олдог болсон. Иймд, бид хэрэглэгч уншихад маш гоё байх талаас нь ажиллаж, нөгөө талаас “Publishing house” буюу сэтгүүлийн газрууд ашигтай ажиллах үйл явцыг нэг сумаар шийдэж, бэлдэж өгснөөрөө онцлог. Тухайлбал, “London Fashion week”-ийн хувцасыг слайдаар үзэхийн зэрэгцээ хүссэн хувцасаа тэр дор нь онлайнаар худалдан авах боломжийг бүрдүүлж байна. Нэг ёсондоо сэтгүүлийн дараагийн эрэн үеийг бид нээж байна гэсэн үг” гэж World plus-ийн үүсгэн байгуулагч Х.Эрдэнэбаяр ярилаа.  
Одоо World Plus нь дэлхийн 130 томоохон сэтгүүлтэй хамтран ажиллах гэрээ байгуулаад байгаа бөгөөд үүнд, “Harper”, “Bazaar”, “Vogue”, “GQ”, “The Financial Times”, “Top Gear” of BBC, “Cosmopolitan” зэрэг топ сэтгүүлүүд ч багтана.
WORLD PLUS платформыг өнөөдөр 500 мянган хэрэглэгч 204 орноос хэрэглэж байгааг зургаадугаар сарын 01 гэхэд 5 сая хэрэглэгч болгон өсгөж, 1000 сэтгүүлийг өөртөө нэгтгэх өндөр амбицтай урагшилж байна.
Харин Mplus буюу “Монгол нэмэх” гэх агуулгатай апп-ийг Монголын залууст эерэг цэнэг өгөхөөр эхлүүлж, дотор нь муу муухайг огт багтаахгүй байхаар зорьжээ. Эхний ээлжинд бүх сэтгүүлүүдийг үнэгүй уншихаар байршуулж, үргэлжлүүлэн монголын бүх номыг байршуулж, түүнийгээ аудио хэлбэрээр нэмж, залуусын подкастыг ч орхигдуулсангүй. Харин өнгөрсөн долоо хоногт тэд “M Plus Music” цэсийг нэмж, нээсэн даруйдаа монголын бүх л томоохон хамтлаг, дуучид гэрээгээ хийн албан ёсоор цомог, дуунуудаа байршуулжээ. Хамгийн гол нь эдгээр бүх контентыг интернэтэд холбогдсон үедээ татаж аваад, интернэтгүй үедээ унших, сонсох боломжтой юм.
ЗАХИРЛЫН ӨРӨӨ – “ОРЖ, ГАРЧ, КОФЕ УУЖ БАЙГААРАЙ ХӨ”
Х.Эрдэнэбаярыг хамтрагчид болон найз нөхөд нь Эбэ гэж дуудна. Түүний ажлын байр хотын төв дэх оффисын 16 давхарт, хааш хаашаа шилэн цонхоор харах боломжтой цэлгэр өрөөнд байна. Сүхбаатарын талбай руу харсан цонхоор их хотын хөгжил цэцэглэлт хийгээд гэр хорооллын утаа униар бүтэн дүр зургаар харагдана. Энэ нь зурагчдын хувьд диваажин гэж хэлж болохоор…
Өрөөнд нь “Хонхны дуу” пянз тоглуулагч дээр явж, кофений үнэр ханхийнэ. Найз нөхөд, ажил горилогчид, хамтран ажиллагсад нь энэ өрөөнд хүссэн үедээ орж гарах бөгөөд зочиддоо өөрийн гараар цай, кофе хийж өгнө. Ханандаа хадсан шилэн самбарт энэ оны зорилгоо эмх замбараатай бичсэн нь хэнээс ч нуух шаардлагагүй гэж үзсэнийх бололтой. Нөгөөтэйгүүр, энэ бол өөртөө өгсөн даалгавар учраас компьютер эсвэл гар утсан дээрээ шивж үлдээхэд үргэлж нүдэнд харагдахгүй тул төдийлөн үр дүнтэй байдаггүй гэв.
“Манайд захирал гэдэг ойлголт байдаггүй, Эбэ л гэж дуудна шүү дээ” гэж тэр хэлэв. Нээрэн л тэр бүх хүнтэй нөхөрсөг бөгөөд халуун дотно харилцаж, анх уулзсан зочиндоо ч “Хотын төвөөр явж байвал орж, гарч, кофе ууж байгаарай” гэж чин сэтгэлээсээ инээмсэглэн хэлнэ.
Монголын уран бүтээлчдийн гаргасан бүх пянзыг тэр цуглуулдаг аж. Түүний цуглуулгад, “The Colours”, Б.Шарав “Алтан пянз” зэрэг тэргүүн эгнээнд харагдана.
Түүний өрөөнд бас нэг сонирхолтой зүйл байсан нь Япон маягийн сувинер байв. Япончууд ямар нэгэн том төсөл эхлэхдээ үүний баруун нүдийг будаад, хүслээ боддог. Хүсэлдээ хүрч чадсаныхаа дараа зүүн нүдийг нь буддаг аж. Түүнд ажлынхаа байранд энэ сувинерийг байршуул гэдэг даалгаврыг плэйстэйшн, сегаг зохиосон япон хамтрагч нь өгчээ. Залуустайгаа хамт баруун нүдийг нь будсан бөгөөд 5 сая хэрэглэгч, 1000 сэтгүүл гэсэн зорилгодоо хүрсний дараа зүүн нүдийг нь будахаар товложээ.   
Мөн түүний ширээн дээгүүр Япон хэлний сурах бичиг, хуулан бичсэн дэвтрүүд, жижиг дөрвөлжилж хайчилсан япон үсэг, ханзнууд, түүнийх нь ард гараар бичсэн монгол дуудлагууд нь эрийн харагдана. Өглөө 07.30 цагт ирээд ажилчдаа иртэл тэр япон хэлээ сурдаг аж. Бусад цагт дөрвөлжилж хайчилсан үсэгнүүдээ халаасандаа хийчхээд байн байн гаргаж ирж, цээжилсэн эсэхээ шалгах нь тун үр дүнтэй арга гэдгийг тэр хэллээ.
Өнгөрсөн жил тэр 146 нислэг хийсэн нь гурван өдрийн нэгийг нь бусад улс оронд өнгөрүүлсэн гэсэн үг.
БИД ЦОО ШИНЭ ЗАЛУУСЫГ СУРГАЖ АВДАГ
“Монголчууд өмнө ийм зүйл хийж байгаагүй учир өгсөж, уруудаж, асар их зүйлийг даван туулж байна. Гав ганцаар эхэлж, 80 хүнтэй болтлоо зургаан жилийг зарцуулсан байна” Х.Эрдэнэбаяр
-Дэлхийн хэмжээнд ажиллаж байгаа учир алдаа гаргах эрхгүй. Тиймээс боловсон хүчнээ зөв сонгон авах шаардлага хамгийн тулгамдсан асуудлын нэг байх. Та боловсон хүчнээ ямар шаардлагаар шалгаруулж авдаг вэ?
-Тийм, бид алдах эрхгүй. Компани гэдэг хувь хүний соёл, байгууллагын соёл хоёрын нэгдлээс цаашид хэрхэн явах вэ гэдэг шалтгаална. Бид залуусыг анхнаас нь сургаж авдаг. Мэддэг байх нэг хэрэг, хийнэ гэдэг шал өөр нэг хэрэг. Тиймээс аль болох цоо шинэ залуусыг бид авдаг.
-Хүний нөөцөө хүссэнээрээ бүрдүүлэхэд ямар бэрхшээл тулгарч байх шиг санагддаг вэ?
-Бэрхшээл гэвэл их бий. Мэдээж Монгол хүнд маш их давуу тал бий. Гэхдээ энэ удаа сул талыг нь хэлвэл, их сургууль төгсөөд ирсэн залуус тэр мэргэжлээ сураагүй байдаг. Тиймээс дахиж эхнээс нь суралцдаг. Хүмүүжлийн хувьд цаг барьдаггүй, өглөө ажилдаа ирэхдээ олон хүнтэй, багаар ажиллах гэж байж усанд орж, шүдээ угаахгүй ирэхээс эхэлнэ. Муу юм их. Гэхдээ үүнийг засахын тулд бид ажилладаг. Цэвэрхэн айлд орохын тулд хүн гутлаа тайлаад ордог. Заваан айлд шавхаатай байсан ч гуталтайгаа л орно. Энэ компанийг ямар байлгах вэ гэдэг надаас л шалтгаална, яг л ургийн мод шиг. Би анхнаасаа ямар байна, миний доор орж ирсэн хоёр хүн тийм байна. Тэдний доод талын хүн мөн нөгөө хоёроос суралцана. Тиймээс би л сайн байх ёстой. Би ямар ч их ажилтай байсан, ямар ч тохиолдолд ажилчдаасаа өмнө ажилдаа ирдэг. Хэзээ ч тэднээс хойно ирчхээд “Цагтаа ирээч” гэж шаарддаггүй. Мэдээж, маш их ажилтай компанийн захирлууд ч бий.
Нэмж хэлэхэд, би их нөхөрсөг байхыг хүсдэг. Бусад компаниудыг ажиглаж байхад “Чи ажлаасаа хоцорлоо, өвдлөө, дутуу хийлээ” гээд хасах байдлаар асуудлыг шийддэг. Харин би эсрэгээрээ, нэмэх рүү явдаг. Яг л M+, W+ шиг… Манай ажилчид цагтаа ирээд, ажлаа зөв хийгээд явбал гурван сар ажиллаад дөрвөн сарын цалин авдаг. 12 сар ажиллавал 16 сарын цалин авдаг.
ТЭД ӨДӨРТӨӨ РЕСТОРАНЫ ХООЛ 2000 ТӨГРӨГӨӨР ИДДЭГ
Эднийх ажилчдынхаа өдрийн хоолыг үнэгүй өгдөг байв. Хүргэлтээр авдаг энэ хоолыг саяханаас ажилчдаас 2000 төгрөг авч, үлдсэнийг нь байгууллага даадаг болгожээ. “Бүх юмыг үнэгүй болгочихоор утгагүй юм билээ, хүмүүсийг үнэгүй юмыг үнэлэхээ больчихдог. Хамгийн сайн стейк ирсэн ч хогийн сав руу хийхэд бэлэн сууж байдаг. Харин 1000 юмуу 2000 төгрөг өөрөөсөө гаргачихад хаяж чаддаггүй. Монгол хүн өөрийнхөө юманд их хайртай, хүний юманд хайргүй. Мэдээж мөн байгууллага дээр кофе үнэгүй, ярилцангаа уугаад суух талбайтай. Бид компанийн соёлоор дамжуулан энэ залуусаа хүмүүжүүлэх бас нэг зорилготой” гэв.
Өдөр тутамд халуун бөгөөд шинэ хоол яг цагтаа ирэх бөгөөд ажилчид тусгай амралтын өрөөндөө орж, хоолоо идэн амралтаа өнгөрүүлнэ. Ингэхдээ хоол захиалдаг газар нь жирийн нэг гуанз биш алдартай тогоочийн эхлүүлсэн шинэ бизнесийг дэмжиж, нэг сумаар хоёр туулай бууджээ.
ГАДААД БОЛОВСОН ХҮЧИН ДОТООД УУР АМЬСГАЛД НӨЛӨӨЛДӨГ
Цагтаа ирээч, усанд орооч, ажлаа хийгээч, фэйсбүүк битгий ухаач гэж хэлэхийн оронд эдний байгууллагын соёлд нөлөөлсөн бас нэг шийдэл бол гадаад боловсон хүчин байв.
Эбэ: “Би нэг удаа гадагшаа явах гээд онгоцны буудал дээр зогсож байхдаа тамхи татаж, ишийг нь газар руу шидэж, шүлсээ хаяж, чанга чанга инээлдэж байгаа монгол залуусыг харсан. Ямар заваан юм бэ гэж харсан тэр залуус надтай нэг онгоцоор Нарита руу ниссэн. Токиод буугаад тэр залуус үнэхээр тасархай биеэ авч явсан, үнэхээр соёлтой. Ингээд би монгол хүн орчноосоо шалтгаалж биеэ авч явдаг юм байна гэдгийг ойлгосон”
Гэвч нэгэнт бүх ажилчдаа гадагшаа авч яваад тэндэхийн соёлыг суралцуулж чадахгүйгээс хойш гадаад ажилчдыг дотооддоо ажиллуулах чиг шугамыг баримталжээ. Дөрвөн ажилтны дунд нэг гадаад ажилтан буюу нийт 10 ажилтныг урьж авч ирэв. Ингэснээр цагаа барьдаггүй, ажлын цагаар гарч байнга тамхи татдаг ажилтан Дондог Паул, Жессика, Сарагийн хажууд биеэ цэгнэж эхэлжээ.
Харин одоо гадаад ажилтан ажиллуулах боломжгүй болов. Хөдөлмөрийн шинэ хуулийн хүрээнд 20 хүний дунд нэг гадаад ажилтан л байх боломжтой бөгөөд нэг ажилтны цалин, НДШ, ЭМДШ-ийг төлөхөөс гадна 10 гаруй сая төгрөгийг холбогдох яаманд тушаах шаардлагатай. Энэ өндөр зардал байгууллагын соёлд нөлөөлөх шинэ системийг нь нураав.
“PART TIME”, “FULL TIME”-ИЙН АЛЬ АЛИНААР НЬ АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ
80 гаруй ажилтантай энэ байгууллага хэд хэдэн өрөөнд ажилчдаа хуваан суулгана. Эхний өрөөнд M+ болон W+ платформуудын “core” хөгжүүлэгч 14 ажилтан сууна.
Дараагийн өрөөнд 16 контент хөгжүүлэгч сууж байна. Энд ихэвчлэн “Part time” буюу хагас цагийн ажилчид сууна. Тэдний дунд оюутан залуус ихэвчлэн байх бөгөөд хичээлээ тарж ирээд ажилдаа ордог аж. Контент хөгжүүлэлтийн тал дээр бусдыгаа бодвол удаан хугацаанд ажилласан энэ багийнхан хоорондоо ярилцаж төлөвлөгөөгөө боловсруулахын зэрэгцээ, дотоодоосоо хоёр хүнийг сонгон удирдуулна. Энэ нь хэн нэгэн даргын танил, найзаар удирдуулахаас илүүтэй үр дүнтэй байдгийг тэд хэлэв. Нөгөөтэйгүүр, 19-23 насны залууст хичээлийн хажуугаар ажил хийж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгохын зэрэгцээ, бие даах, төлөвлөх чадварыг суулгаж, ирээдүйн боловсон хүчнээ бэлдэж буй байгууллагын бодлого юм.     
Гурав дахь өрөөнд Маркетингийн албаны 10 ажилтан сууна. W+ болон M+ төслүүд дээр давхар ажиллаж байгаа эдний багийнхныг А.Оргил удирдана. Тэрбээр “М+ хоёр жилийнхээ ойг тавдугаар сард тэмдэглэх гэж байна. Woovoo-г эхлүүлснээс хойш дижитал ном, сэтгүүл, аудио ном, подкаст, мюзик зэргүүдийг хэрэглэгчийн эрэлт дээр тулгуурлан санаачилж, хөгжүүлсэн. Компанийн үндсэн зарчим гэж хатуу бодлого бидэнд байдаггүй бөгөөд хүмүүс маань чухам юу хиймээр байгаа, түүнийхээ санааг гаргаж, туршлагатай хүмүүсийнхээ хамтаар хөгжүүлж, зөвлөх зарчмаар ажилладаг. Чи юу хийж чадна, түүнийгээ хий гэх зарчим манайд үйлчилдэг” гэлээ.
Дөрөв дэх өрөөнд мөн 36 контент хөгжүүлэгч сууна. Гэхдээ тэд “Full time”-аар ажиллана. Энд мэргэжлийн бус хүмүүс давамгайлах бөгөөд дунд нь сантехникч, багш, нярав мэргэжилтэй хүмүүс ч бий. Тэдэнд 21 хоногийн сургалт явуулан, өөрийн багийн нэг гишүүн болгож авдаг тул хүсэл тэмүүлэлтэй, тууштаа ажиллах баталгаа нь тэдний ажилд орох үндсэн шалгуур болно.
БИЕ БИЕДЭЭ ХЯНАЛТ ТАВИХ СИСТЕМ
Ажилчдыг төслөөр нь баг болгон хуваах бөгөөд түүн дотроо мобайл болон веб хөгжүүлэгчид зэргээр хуваан, ахин түүнийгээ жижиг баг болгосон нь давхар, давхар хяналт тавих боломжийг бүрдүүлжээ. Хяналт гэхээсээ илүүтэй зохион байгуулалт юм. Тэд ерөнхий төлөвлөгөөгөө ханан дээрээ бичиж наах бөгөөд анализ, асуудлууд, цаанаас ирсэн заавар, шинэчлэл зэргийг ханан дээр наажээ. Тухайлбал, газрын зураг дээр дотоодын серверүүдийн байршлуудаас анхаарах шаардлагатай байгаа хэсгүүдийг тэмдэглэжээ.
Нэг ширээнд нэг багийн дөрвөн залуу сууж, нэг даалгавар авна. Тэдний дундаасаа сонгосон багийн ахлах нь ажлыг тус бүрд нь хуваан өгч хяналт тавина. Хэрэв багийн нэг гишүүн удааширч эхэлбэл багийнхан болон удирдах албан тушаалтан сургалт явуулж, түүнийг дээш татна.
ТҮЛХЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ТАТАХ НЬ ЧУХАЛ
Хоцрогдсон, удааширсан, ажил цалгардуулсан нэг ажилтныг тэд шууд түлхэх, ажлаас халах арга хэмжээ авахыг хүсдэггүй. Түлхэхээс илүүтэй дээш татах нь тэдний баримталдаг үнэт зарчим. Ярилцах, болохгүй зүйлс дээр нь ажиллах, сургалт явуулах, мотивац өгөх ёстой, тэгж байж байгууллын үнэт зүйл болсон ажилтныг өөрийн болгож авч чадна гэж тэд хэллээ.
Хамтдаа лаг буюу хамтлаг болж ажиллах нь чухал болохоос ганцаараа ажлаа маш сайн хийдэг байсан ч дэлхийн оргилд хэзээ ч хүрч чадахгүй гэдгийг тэд хэдийнэ ухамсарлажээ.
Захирал Х.Эрдэнэбаяр ч өмнө хэлсэнчлэн хасах биш нэмэх рүү тэмүүлдэг. “Хэрэв чи ажлаасаа хоцрохгүй, хийх ёстойгоо хийж чадвал гурван сар ажиллаад дөрвөн сарын цалин авна”.   
Технологийн салбарын захирал М.Шинэхүү: Өмнө нь би мэргэжлээрээ 4-5 жил ажилласан. Тухайн үед миний дутагдалтай тал нь ямар нэгэн зорилгогүй, байгууллагын төлөө л ажиллаж байв. Төслөөс төслийн хооронд ажиллах нь ямар нэгэн хөгжил, ирээдүй байхгүй. Энд ирснээр би өөрийгөө олж авсан. Дэлхийн жишигт өрсөлдөж эхэлсэн монгол залуустай хамт дэлхий рүү тэмүүлж байгаа минь миний хувьд хамгийн том амжилт. Манайх маш чадварлаг хамт олноос бүрдсэн. Хэн юу хийх вэ гэдгээ дор бүрнээ маш сайн мэддэг учир удирдлагаас заавал шахалт үзүүлэхгүйгээр төлөвлөсөн ажлаа гүйцэтгэж чаддаг.
АЖЛААСАА ХОЦОРДОГ ХҮН БАЙХГҮЙ
Ажил өглөө 09 цагаас эхлэх бөгөөд ажлаас хоцордог хүн байдаггүй. Харин ч өглөө 08:30 цаг гэхэд ажил дээрээ ирчихсэн сууж байдаг тэдний ажилчид 19-26 насны залуус байна. “Удирдлагаас үл хамааран бид юун түрүүнд цаг барих зарчмыг өөрсдөөсөө шаарддаг” гэж ажилчид хэлэв.
Шинээр орж ирсэн ажилчид 5-10 минут хоцрох нь их. Гэхдээ энэ бол засагдах боломжтой дутагдал. Энэ багт орж ирсэн л бол хоёр долоо хоногийн дараа гэхэд цаг маш сайн барьж чаддаг болдог. Учир нь ганцхан өөрийгөө хоцорч байгааг анзаарч эхэлбэл тэр хүн өөрийн дутагдал дээрээ шууд ажиллаж эхэлдэг байна.
ГУТАЛТАЙГАА ЯВАХГҮЙ ШҮҮ
Зургийн тайлбар: Ажилчдын тоо огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор шүүгээ дүүрсэн байв
Тэдний бүх ажилчид байгууллага дотор гуталтайгаа явдаггүй. Бүгд өөрсдийн хөлд эвтэйхэн углааш, хөнгөн гутлыг авч ирж шүүгээндээ хийжээ. Энэ нь өөрсдийн эрүүл мэндэд нэн тустай бөгөөд ажил дээрээ тухтай сууж, ажлын бүтээмжээ нэмэх нэг арга.
Нөгөөтэйгүүр дулаан, тухлаг, цэвэрхэн, тайван орчинг бүрдүүлж чадсан тул ажилчид зарим үед гэртээ байхаас илүүтэй ажил дээрээ байх нь амралт болдог гэж хэлэв. Нэг ёсондоо ажил бол зовлон биш, амралт мэт кайфыг чаддаг болсон гэлээ.
МЭДДЭГ НЬ МЭДДЭГГҮЙДЭЭ ЗААХ
Ямар ч залуу боловсон хүчин байлаа ч түрүүлж орж ирсэн бол дараагийн хүндээ заах нь түүний нэг үүрэг. Заахын хажуугаар өөрөө суралцах, сайжрах боломжийг энэ систем бүрдүүлдэг. Энэ байгууллагад зөвхөн IT бус бусад чиглэлийн ч хүмүүс ажиллах боломжтой бөгөөд дээрх системийн ачаар тэд богино хугацаанд дадаж чаддаг ажээ. Эднийд ирсэн хүн ихэвчлэн үлдэж ажилладаг бөгөөд ажиллахаар ирсэн хүн буцдаггүй гэдгийг Технологийн салбарын захирал М.Шинэхүү онцлов.
ДОЛОО ХОНОГТ НЭГ УДАА БАЙГУУЛЛАГААРАА ЯРИЛЦАХ, СУРАЛЦАХ
Энэ бол тэдний бас нэг зарчим. Дотоодын уур амьсгалыг дулаахан байлгах үүднээс шинэ, хуучин гэж ялгалгүй өөрийгөө танилцуулахын зэрэгцээ бусдыгаа шинэ мэдээллээр хангах илтгэл, ярилцлага хийнэ. Тэд үүнийгээ “Brain storm” гэж нэрлэнэ. Бүгд нэг газар бөөгнөрч суугаад ярилцах нь байгууллагын уур амьсгалыг сайжруулах үр дүнтэй арга аж.
Үүнээс гадна долоо хоног бүр технологийн сургалт явуулдаг учир мэдэхгүй, чадахгүй зүйлээ шинээр суралцаж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжийг олгоно. Энэ нь хувь хүний хөгжлийг дэмжих суурь алхам. Ингэхдээ залуусын цаашид үргэлжлүүлэн ажиллах салбарыг сонсон, түүнд зориулсан сургалтыг зохион байгуулдаг юм байна. Хувь хүн хүсвэл, хичээвэл бүх зүйл боломжтой гэж тэд үздэг.
“Захирлын олон талт сонирхол бидэнд давуу тал болдог. Чөлөөтэй сэтгэж чаддаг чанар нь манай бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд ч эерэгээр нөлөөлдөг” гэж ажилчид нь ярилаа.
Зургийн тайлбар: Захирлын өрөөний ширээ
Хамгийн сүүлд нь Эбэ захирал бидний дараа ирсэн зочиндоо зориулан цай хийж, хоёр гартаа барьж явснаа цахилгаан шатны товчлуур дээр тохойгоороо дарж өгчхөөд “Энэ нь хурдан явдаг шүү” гэж хэлээд инээмсэглэн цаашлав. Байгууллагын соёл удирдлагаас эхэлнэ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН
Эх сурвалж Eguur.mnскачать dle 12.0

С.Батбаатар: Эдийн засгийг дэмжих 11 арга хэмжээний төслийг УИХ хэлэлцэнэ

Өчигдөр, 17:33

Жалгас Жумаевич Адилбаев: Казахстан, Монгол хоёр хамтран ажиллах нөөц бололцоогоо бүрэн ашиглаагүй

Өчигдөр, 16:31

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултуудад хариулт өглөө

Өчигдөр, 16:27

УИХ-ын хаврын чуулган эхэллээ

Өчигдөр, 16:25

“Говь” ХК 250 ажилтнаа цомхотгожээ

Өчигдөр, 14:03

Монгол сайхан орноороо аялацгаая

Өчигдөр, 12:11

ОХУ-ын ерөнхийлөгчийн гэрээсээ ажиллах хугацааг долоо хоногоор сунгана

Өчигдөр, 12:02

“COVID-19” -өөр халдварласан 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

Өчигдөр, 11:54

Дэлхийн 208 улс, нутаг дэвсгэрт COVID-19 бүртгэгдээд байна

Өчигдөр, 11:50

УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр нээнэ

Өчигдөр, 10:34

Италид өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоо буурлаа

Өчигдөр, 10:33

Нийтийн эзэмшлийн 49.5 мянган м2 талбайг халдваргүйжүүлэв

Өчигдөр, 10:31

Борис Жонсон эмнэлэгт хүргэгджээ

Өчигдөр, 10:30

АНУ иргэддээ амны хаалт зүүх зөвлөмж өгөх эсэхээ хэлэлцэж байна

2/04/2020, 17:36

Исламын шашинтнуудын жил тутмын хаж мөргөл цуцлагдаж магадгүй боллоо

2/04/2020, 17:29

Барилгын материал тээвэрлэдэг авто машины дугуйг ариутгаж, халдваргүйжүүлэх зэрэг үүрэг өгчээ

2/04/2020, 17:28

“ЧИНГИСИЙН ЧУЛУУНЫ БИЧИГ” ХӨШӨӨНИЙ ДУРСГАЛЫН ХУУЛБАР ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2/04/2020, 17:25

“ЧИНГИС ХААН” МУЗЕЙН БАРИЛГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2/04/2020, 16:22

3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт эхэллээ

1/04/2020, 18:36

Д.Нямхүү: Туркийн хоёр иргэнээс коронавирус ИЛЭРЛЭЭ

1/04/2020, 18:30

Эрдэнэтчүүд хотоо бүрэн ариутгалаа

1/04/2020, 18:28

Ханш нээх өдөр 2020 оны 4 дүгээр сарын 4 өдөр тохионо

31/03/2020, 19:09

Арилжааны банкууд онлайнаар зээл хойшлуулах хүсэлт авч эхэллээ

31/03/2020, 17:13

Өвөрмонголын “Гэгээн тал” компани 50 сая төгрөгийн хандив өгчээ

31/03/2020, 17:11

У.ХҮРЭЛСҮХ: ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг цонхоор харж байгаа

31/03/2020, 17:09

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

30/03/2020, 19:37

МУ-ын хоёр иргэн эдгэрсэн тул эмнэлгээс гаргана

30/03/2020, 12:51

Зээл төлөлтийг хойшлуулах хүсэлтийг авч эхэллээ

30/03/2020, 10:42

Дархан-Уул аймаг коронавирус оношлох лабораторитой болов

30/03/2020, 10:40

"Банкны салбарынхан нийгмийн хариуцлагаа ухамсарлан бодитой, бүтээлч санал, санаачилга гаргах цаг болсон"

29/03/2020, 18:20

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

26/09/2018, 10:41

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19