iNet.mn дагах

Э.Ариунболд:Мүракамийн өгүүллэгүүд задгай, чөлөөт бичлэгтэй нь таалагддаг

"Алтан өд-2018" наадамд орчуулгын төрлөөр тэргүүлсэн орчуулагч Эрдэнэбилэгийн Ариунболдтой уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.
    -Японы зохиолч Мүракамиг чухам яагаад сонгож орчуулав?
    -Ямартай ч, анх англи эхээр нь уншихад ихэд таалагдсан. Өгүүллэг нь бие дааж ном болсныг олж үзсэн. Америкад хэвлүүлснийг нь интернэтээс татаж аваад уншсан. Уншиж дуусуутаа л орчуулж эхэлсэн. 
    -Энэ өгүүллэгүүдийг орчуулахад ямаршуу хугацаа зарцуулсан бэ?
    -Есөн сар орчим нухсан. Эхлээд 6 өгүүллэгийг тус бүрд нь сар гаруйн хугацаанд орчуулсан. Сүүлийн нэг өгүүллэг буюу номоо нэрлэсэн "Эмсгүй эрс" өгүүллэгийг нь харин тав хоногт орчуулчихсан. Ёстой онгод орно гэдэг нь болсон байх. Бусад өгүүллэгийг нь ажлынхаа зав зайгаар орчуулсан.
    -Мүракамийн өгүүллэгийн амин сүнс, онцлог нь юу байв?
    -Миний хувьд, уншихад маш тааламжтай. Түүний энэ ном дахь өгүүллэгүүд тусдаа бичигдсэн боловч, нэг л сэдэвт зангилаа уяатай байдгаараа онцлог. Тухайлбал, эрчүүдийн сэдэв голлоно. Ямар эрчүүд вэ гэхээр, хаягдсан, ганцаардсан, эхнэр нь юм уу найз охин нь амиа хорлосон эмгэнэлт байдалтай дүрүүд юм. Тэдгээр дүрээр дамжуулж, хүний дотоод сэтгэлийн зөрчил, эмэгтэй хүнгүйгээр эрчүүд ямар хөөрхийлөлтэй байдалд ордгийг харуулдаг. Эмэгтэй хүн заримдаа муухай зан араншин гаргалаа ч, эр хүн тэдэнгүйгээр хэн ч биш болдог. Эм хүнгүй байж чадлаа ч, зовлонтой амьдралаар амьдардаг. Үүнийг л Мүраками уран өгүүлэхийг зорьсон нь дээрх өгүүллэгүүдээс амтагдана даа.
    -Номын эхний хоёр өгүүллэгийг сөхөж үзлээ. Өгүүллэгээ дэлхийд нэрд гарсан хамтлагийн дууны нэрээр нэрлэжээ. Өгүүллэгүүдээс нь хөгжим сонсогдох мэт байдаг нь Муракамийн бас нэг гол онцлог. Энэ талаар орчуулагчийн хувьд юу гэж хэлэх вэ?
    - Муракими бол хөгжмийн их донтой хүн л дээ. Цуглуулганд нь 10,000 гаруй пянз байдаг гэсэн. Нэгэн ярилцлагандаа "Авьяас хүрээгүй болохоор би хөгжимчин болж чадаагүй, зохиолч болсон" гэж хэлсэн байдаг. Тийм учраас зохиолдоо хөгжим, дууг их оруулдаг. Өөрөөр хэлбэл, өөрийнхөө зохиож чадаагүй аялгууг зохиолдоо үгээр илэрхийлсэн юм уу гэж бодогдсон. Би зохиолд нь нэр дурдагдсан дуунуудыг сонсонгоо, өгүүллэгүүдийг нь орчуулсан. Тиймээс хүмүүс дуунуудыг нь сонсоод, уншвал бүр илүү мэдрэмж авах байх.
    -Цаашдаа дандаа Мүракамийг сонгож орчуулаад байх уу. Өөр төрлийн ном орчуулах уу?
    - Мүракамийн хоёр гурван зохиолыг орчуулах бодол байгаа. Саявтар хүүхдийн дөрвөн ном орчууллаа. Нэг сонин нь, Мүракамийн хэт задгай, насанд хүрэгчдэд зориулсан буюу Америкийн ном зүйн ёсоор +18  тэмдэглэгээтэй зохиолыг орчуулж байгаад, хүүхдийн гэгээн ертөнцийг харуулсан зохиолыг орчуулахад өдөр шөнө шиг ялгаатай юм билээ. Тиймээс нэг хэсэгтээ, Муракимийг өөрөөсөө "сэгсэрч" хаяхад хүрсэн. Хүүхдийн зохиол орчуулахад бас л сайхан юм билээ.
    -Орчуулах арга барилаасаа сонирхуулж болох уу?
    -Голчлон шөнө сууж орчуулдаг. Өдөр бол ер сэтгэл тогтож, анхаарал төвлөрдөггүй. Орчуулгаа их нухдаг. Олон дахин засч, үгийн сонголтуудаа дахин дахин хянадаг. Бас миний нэг сонин зуршил бий. Яг орчуулга хийхдээ нэлээд тамхисаг болчихдог. Бусад үед тэгдэггүй л дээ. Тийм болохоор, гэрийнхнийхээ тав тухыг бодон угаалгын өрөөндөө олбог дэвсэж байгаад л орчуулгадаа орно шүү дээ. Орчуулгаа дандаа гараар бичиж, засна. Тэгээд гар бичмэлээ өдөр нь компьютертээ шивнэ. Бас шаггүй "хөлс" шавхах хэрэг гардаг даа. 
    -Анх орчуулга руу орох болсон үеэ дурсвал...?
    -Ажлаас даалгавар болгож өгсөн жижиг сажиг зүйлс орчуулж эхэлсэн. Тэгээд аяндаа англи хэлээрх уран зохиолыг  орчуулмаар санагдах болсон. Орчуулга хийе ч гэж шийдсэн. Монголын Орчуулагчдын холбооноос зарласан залуу орчуулагчдын уралдаанд хоёрдугаар байр эзэлж их урам авсан. Тэр уралдаанд Мүракимийн өгүүллэгийг орчуулж оролцсон. Эндээс л Мүракимийн "өвчин" туссан байх. 
    -Одоо хаана ажил эрхэлж байгаа вэ?
    -Нэпко хэвлэлийн газарт редактороор ажиллаж байна. 
    -Яагаад заавал Нэпкотой холбогдох болов?
    -Би  ШУТИС-ийн КТМС-ийн сургуулийн программ хангамжийн мэргэжлээр мэргэшсэн. Энэ мэргэжлийнхээ дагуу компаниудад программ зохиож өгч, гурван жил орчим ажилласан. Тэр үедээ нийтлэлч Баабарын "Шинжлэх ухааныг өмөөрөхүй", "Шашныг өмөөрөхүй"  гэх цуврал нийтлэлийг уншаад л, энэ мундаг үзэл бодолтой хүнтэй хамт ажиллая гэсэн санаа төрсөн. Тэгээд тэдний компанид очоод "Тантай хамт ажиллая" гэж хэлсэн. Мань эр шууд ажилд аваагүй, нэг хоёр орчуулгын материал өгч шалгасан. Тэгээд л тэнцсэн юм байлгүй, намайг ажилд авсан. Өнөөдрийг хүртэл Баабар болон Б.Цэнддоо нарын нэрт нийтлэлч зохиолчдоос өдөр тутам шинийг сурч, мэдлэг, мэдээллээ баяжуулан ажиллаж байна. Орчуулгаа хийж, үгсийн сангаа арвижуулахад дээрх нөхдийн бүтээлүүд нөлөөлдөг. Сая авсан "Алтан өд" шагнал бас  их урам өглөө.
    - "Алтан өд" шагнал аваад юу бодогдов? 
    -Орчуулга бол ганц хүний бүтээл юм шиг атлаа, ном болгоод гаргахад олон хүний гар сэтгэл нийлж бүтдэг. Тиймээс энэ шагнал бол ганц минийх биш, надад тусалж байдаг хамт олон, найз нөхөд, ар гэрийнхний дэмжлэгийн хүч юм гэж бодогдлоо. 
    -Ярилцлага өгсөнд баярлалаа. Шинэ бүтээлийн "ургац" арвин байхыг ерөөе.


 скачать dle 12.0
1 Сэтгэгдэл

1 сэтгэгдэл

  1. yeezy boost 350

    2019/07/20 19:07:39

    You made some respectable points there. I seemed on the web for the problem and located most people will associate with along with your website. yeezy boost 350 yeezy boost 350

    I and my buddies were going through the great tricks from your web site then quickly came up with an awful suspicion I never thanked the website owner for those secrets. My boys happened to be so very interested to see them and have surely been tapping into them. Thanks for turning out to be quite kind as well as for choosing these kinds of useful resources millions of individuals are really wanting to be aware of. My very own sincere regret for not expressing gratitude to sooner. yeezy boost 350 http://www.yeezyboost.com.co

Сэтгэгдэл үлдээх

МОНГОЛ УЛС АНХНЫ АЧАА ТЭЭВРИЙН БОИНГ 737-300 ОНГОЦТОЙ БОЛЛОО

Өчигдөр, 16:46

Аполло 11 хөлгийн програмыг зохиосон эмэгтэйн аварга хөргийг 100,000 толь ашиглан бүтээжээ

Өчигдөр, 12:20

"Их хурд-8" хурдан азарганы уралдаанд Төв аймгийн харъяат Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

Өчигдөр, 12:16

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 69

19/07/2019, 20:45

Өнөө, маргаашдаа дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орно

19/07/2019, 10:07

Молдир Мекенбаева: Би жюү жицүгээс өөр спортоор хичээллэхгүй, энэ бол миний цор ганц сонголт байх болно

19/07/2019, 10:04

ЖДҮХС-гийн зээлийн эхний шатанд 47 иргэн, ААН тэнцжээ

19/07/2019, 10:02

“The Hu” хамтлаг АНУ, Канадад аялан тоглоно

19/07/2019, 10:00

Японы анимэ студид гарсан гал түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 33 болжээ

19/07/2019, 09:59

“IT PARK”-ЫН ЗАХИРЛЫГ МЕРИТ ЗАРЧМААР ТОМИЛОХ ЁСТОЙ

18/07/2019, 15:10

Амралтын өдрүүдээр 180 орчим дуудлага иржээ

18/07/2019, 11:11

Шинэ жолооч нарын эрхийг хязгаарлах журам Британид нэвтрэх гэж байна

18/07/2019, 11:10

А.Туяабаатар: Налайх дүүргийн 700 хүний суудалтай спорт цогцолбор арваннэгдүгээр дүгээр сард ашиглалтад орно

18/07/2019, 11:09

Монгол Улс үндэсний сайн дурын илтгэлээ анх удаа НҮБ-д танилцуулав

18/07/2019, 11:05

Японы хориг арга хэмжээ дэлхийн эдийн засагт хохирол учруулж болзошгүй гэв

18/07/2019, 11:03

Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс

18/07/2019, 11:01

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 68

17/07/2019, 15:40

Наадмын өдрүүдэд 606 эх амаржжээ

17/07/2019, 15:36

Нэгдүгээр сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнэд оноосон ялыг хэвээр үлдээв

17/07/2019, 14:53

Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг хоёр сар хаана

17/07/2019, 14:50

Н.Номтойбаяр: "RFC Mongolia 2019” уралдаанд оролцогчид шавар, ус, уулын оргил зэрэг 16 давааг туулна

17/07/2019, 14:47

Тээврийн хэрэгслийг дахин боловсруулах төв байгуулна

17/07/2019, 14:42

З.Энхболд: Найман дүүрэг аймгийн түвшний засаг захиргааны нэгж болно

17/07/2019, 14:41

Японд сүүлийн 60 орчим жил тохиолдоогүй сэрүүн зун болж байна

17/07/2019, 14:40

Олон нийтээс ирсэн саналуудыг багцалсан Ерөнхийлөгчийн төслийг ОЛОН НИЙТ нь дэмжихгүй байна

17/07/2019, 14:38

Н.Цагаанхүү, Л.Эрдэнэчулуун дарга аа, Нийтийн эзэмшлийн 10-хан алхам газарт барилга бариад байна

17/07/2019, 14:01

Сэтгэл зүйн зөвлөгөө авах ач холбогдол

16/07/2019, 16:30

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 67

16/07/2019, 12:40

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 66

16/07/2019, 12:39

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 65

16/07/2019, 12:37

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Онцгой байдлын алба хаагчид 17 мянган хүний амийг авран хамгаалжээ

20/06/2019, 12:06

"Улаанбаатар төмөр зам"- ын гэрэл зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

6/06/2019, 14:39

МГЗНХ-ноос зохион байгуулсан орон нутгийн гэрэл зурагчиддаа зориулсан сургалт амжилттай боллоо

16/05/2019, 11:01

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Азийн Ардын урлагийн их наадам эхэллээ

13/06/2019, 11:32

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

УНТЭ элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгаагаа амжилттай хийжээ

12/03/2019, 10:23

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55