iNet.mn дагах

Жалгас Жумаевич Адилбаев: Казахстан, Монгол хоёр хамтран ажиллах нөөц бололцоогоо бүрэн ашиглаагүй

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаевтай ярилцлаа.

-Зургаан сарын өмнө Та Монгол Улсад суух Казахстаны Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон  ажилдаа орсон. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?
-Зургаан сар гэдэг даацтай ажил амжуулахад хэтэрхий бага хугацаа. Гэсэн хэдий ч энэ хугацаанд 25 жилийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Нур-Султанд хийсэн албан ёсны айлчлалыг зохион байгуулсан. Энэ бол түүхэн айлчлал байснаас гадна хоёр улсын харилцааг улам идэвхжүүлж дээд хэмжээний айлчлалыг ойр ойрхон хийж байх нь зүйтэй гэдгийг харуулсан.
Энэ айлчлалын үеэр Казахстан-Монголын бизнес форум болж арилжааны 8 баримт бичигт гарын үсэг зурсан.
 Түүнээс гадна соёл болон хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах, тодруулбал Монголд Казахстаны соёлын өдрүүдийг мөн Казахстанд Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулахаас гадна Улаанбаатар хотноо “Абай соёлын төв”-ийг нээх асуудал дээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Монголын  зохих байгууллагууд уг асуудлыг судалж байгаа.

-Эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа гэдэг хоёр улсын харилцааг хөгжүүлэх гол хүчин зүйл болдог. Яг одоогийн байдлаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа ямар байна гэж та үзэж байна?
-Манай хоёр улсын өнөөгийн нийгэм-эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа бололцоогоо бүрэн ашиглахгүй байгаа. Жишээ нь, 2019 онд хоёр улсын бараа эргэлтийн хэмжээ 59.9 сая ам.доллар байснаас Казахстанаас 58.2 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж, харин Казахстанаас хийж буй импорт 1.74 сая ам.доллар болсон.
Түүнээс гадна жил ирэх тусам худалдааны хэмжээ багасах хандлага ажиглагдаж байна. 2018 онд гэхэд хоёр улсын бараа эргэлтийн хэмжээ 67.4 сая ам.доллар байсан бол 2017 онд 74.8 сая ам.доллар болсон жишээтэй. Өөрөөр хэлбэл Монголын гадаад худалдааны хувьд авч үзэх юм бол Казахстан экспортлогч орон хэвээр байна.

-Хоёр улсын эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ямар боломж байна гэж та үзэж байна?
-Манайхаас Монголд голчлон гурилан бүтээгдэхүүн, тамхи, рапсын үр, тослог ургамлын үр болон кофе, шоколад зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүд, хөдөлгүүр, машин тоног төхөөрөмжийг эд ангиуд нийлүүлж ирсэн. Монголоос голчлон  мах, махан бүтээгдэхүүн, шуудангийн марк, үнэт цааснууд, ноолуур, хивс болон ноосон бүтээгдэхүүн экспортолдог.
Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх боломж бий. Тодруулбал арьс, шир боловсруулах, эдгээр барааг дотоодын зах зээлд нэвтрүүлэх. Казахстанаас танай дотоодын зах зээлдгурилан бүтээгдэхүүн, рапс болон  ургамлын зэрэг тос нийлүүлэхэд бэлэн. Манай хоёр улсын байгалийн нөхцөл  төстэй тул  цаг агаарын ямар ч нөхцөлд ажилладаг нийтийн тээврийн хэрэгсэл зэргийг нийлүүлэхэд бэлэн байна.

-Монгол, казахуудад ижил төстэй зүйлүүд нэлээд бий. Гэсэн хэдий ч бид бие биеэ төдийлөн сайн мэддэггүй юмуу гэж санагддаг. Өөрөөр хэлбэл Баян-Өлгийн казахуудыг эс тооцвол төдийлөн харилцан зорчоод байдаггүй. Яагаад ингэдэг юм бол?
-Үнэндээ  бол казах, монголчууд хоёр түүхээрээ холбоотой ард түмнүүд. Монголчууд бол нүүдэлчдийн түүхэнд онцгой байр эзэлдэг ард түмэн. Чингис хааны буюу нүүдэлчдийн эзэнт гүрэнд Хэрэйд, Жалайр, Кипчак, Найман, Хонгирад зэрэг овог багтдаг байсан бөгөөд энэ нь хожим казахуудын үндэс суурь болсон. Нэмж хэлэхэд казах, монгол хэл нь алтайн хэлний бүлэгт багтдаг бөгөөд хоорондоо холбоотой .
Монгол Казахстан хоёр ердөө 40 км нутгаар хязгаарлагддагаас гадна Монголд амьдардаг 120 мянган казах  манай хоёр улсыг холбодог амьд гүүр нь болж өгдөг. Эдгээр хүчин зүйлээс гадна хүн ард, соёлын ижил төстэй зүйлүүд манай хоёр ард түмнүүдийг холбодог хамгийн гол хүчин зүйл нь.
Казахстан, Монгол хоёр нь эдийн засаг, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын салбаруудад хамтран ажиллах нөөц бололцоогоо бүрэн ашиглаагүй. Түүнээс гадна олон жилийн туршид шууд нислэг болон хуурай замын харилцаа холбоо байгаагүй нь харилцаа идэвхтэй бус байх шалтгаан нь болсон. Харин өнөөдрийн байдлаар бол  Казахстан болон Монголын Засгийн газар нь хоёр улсын харилцааг цаашид идэвхжүүлэхэд нэлээд ач холбогдол өгч байгаа. Миний ярьсны нэг тод жишээ бол Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  Нур-Султан хотод хийсэн айлчлалын үеэр  Засгийн газар болон байгууллагууд хамтран ажиллах гэрээ байгуулсан  бөгөөд түүнд зааснаар  Казахстаны шилдэг их, дээд сургуулиудад бакалавр, магистр, докторантурт суралцах оюутнуудын тоог 25 болгон нэмэгдүүлсэн явдал.
Түүнээс гадна 2019 онд анх удаагаа “Казахын кино өдрүүд”-ийг анх удаагаа Улаанбаатарт зохион байгуулсан. Бид цаашдаа ийм үйл ажиллагааг жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Мөн хоёр тал соёл, спортын хамтарсан уралдаан тэмцээн зохион байгуулж  уран бүтээлчид болон эрдэмтдээ харилцан айлчлуулж байх  хэрэгтэй. Миний бодлоор иймэрхүү төслүүдийг хэрэгжүүлэх нь  Казахын ард түмний соёл, уламжлалын талаар монголчуудад тодорхой ойлголт өгөөд зогсохгүй соёлын харилцааг бэхжүүлнэ.

-Хоёр улсын харилцааг идэвхжүүлэхэд дээд хэмжээний айлчлалууд чухал. Сүүлийн жилүүдэд болсон өндөр дээд түвшний айлчлалуудаас онцолбол..?
-Дээд хэмжээний айлчлалыг тогтмол хийх нь хоёр талын харилцаанд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгуулсан гэрээ хэлэлцээрийг хэрэгжүүлэх,  хамтран ажиллах сонирхолтой салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэгт түлхэц болох нь гарцаагүй. Өргөн хүрээг хамарсан харилцан айлчлал нь улс төрийн яриа хэлэлцээг тодорхойлж өгдөг.
Манай хоёр улсын  удирдлага болон улстөрчид  олон улсын хэмжээний үйл ажиллагаанд оролцохдоо байнга уулздаг. Жишээ нь “Ази-Европ” форум, НҮБ, ШХАБ, ДХБ, Азид хамтын ажиллагаа, илтгэлцлийг бэхжүүлэх зэрэг байгууллагуудыг хурал чуулганы үеэр тогтмол уулздаг. Түүнээс гадна манай хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байгаа.
Газар зүйн хувьд бид ойрхон байдаг ч одоогоос 22 жилийн өмнө буюу 1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр албан ёсоор айлчилсан. Өөрөөр хэлбэл 13 жилийн өмнө гэсэн үг.
Казахстаны Ерөнхий сайдын 2016 онд Монгол Улсад ажлын айлчлал хийж 25 жилийн дараа буюу 2019 онд танай Засгийн газрын тэргүүн Нур-Султан хотод айлчилсан.

-Энэ жил төлөвлөсөн албан ёсны айлчлал байгаа юу?
-Байлгүй яахав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 оны 10 дугаар сард хийсэн айлчлал хоёр улсын харилцаанд нэлээд том түлхэц болсон. Энэ жил манай Засгийн газрын тэргүүн А.Мамин танайд айлчлахаар бэлтгэж байгаа. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Ерөнхийлөгч Х.Баттулга Казахстанд айлчлах гэж байгаа талаар бичсэн байсан. Хоёр улсын харилцааг идэвхжүүлэхэд энэ нь чухал холбогдолтой. Тиймээс Казахстаны тал энэ айлчлалд нэлээд ач холбогдол өгч байгаа.
Мөн энэ жил  худалдаа-эдийн засаг, шинжлэх-ухаан техник болон соёлын хамтын ажиллагааны Казахстан-Монголын Засгийн газрын хоорондох комиссын 8 дахь хуралдаан Улаанбаатар хотноо болно.

-Та Элчин сайдаар ажиллахдаа хийхээр төлөвлөсөн ажлаасаа сонирхуулаач. Монгол-Казахстаны харилцааг хөгжүүлэхийн тулд ямар асуудалд түлхүү анхаарна гэж бодож байна?
-Юуны түрүүн Засгийн газрын хоорондын комиссын 8 дахь хуралдааныг зохион байгуулж цаашдын ажлын үндсэн чиг, ирэх хоёр жилд хэрэгжүүлэх гэрээ хэлэлцээг тодорхойлж өгөх хэрэгтэй.Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар  2019 оны аравдугаар сард уулзахдаа  Улаанбаатар-Алматы чиглэлийн нислэг үйлдэхээр тохиролцсон.  Улаанбаатар хотноо зохион байгуулах Казахстаны үйлдвэр эрхлэгч болон худалдаа-эдийн засгийн үйл ажиллагаанд нэлээд анхаарал хандуулж ажиллана. Энэ хоёр арга хэмжээ нь эдийн засаг, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагаанд томоохон түлхэц үзүүлнэ.  Гэрээнд заасны дагуу олт, мөнгө боловсруулах үйлдвэрийг барьж энэ жилийн 12 дугаар сард ашиглалтад оруулах ёстой.  Үйлдвэрийг барих санхүүжилт болон Монголд шинэ технологийг оруулж ирэх асуудал шийдэгдээгүй байна. Санхжүүжилт байхгүйгээс бид зургаан сар алдсан бөгөөд уг асуудлыг хариуцсан компаниуд нь хугацаандаа ажлаа гүйцэтгэнэ гэдгийг төсөөлөхөд хэцүү байна. Хоёр улсын зохих байгууллагууд Тэтгэвэр олгох тухай Монгол, Казахстаны хооронд байгуулсан хэлэлцээрийн төслийн бэлтгэл ажлыг дуусгахад дэмжлэг үзүүлэх. Энэ асуудлаарх ээлжит хэлэлцээр нь 2020 оны эхний хагаст болох ёстой.
Энэ жил Казахстанд  Алтан ордоны улс байгуулагдсаны 750 жил, дундад зууны үед амьдарч байсан агуу сэтгэгч аль-Фарабигийн 1150 ой, Казахын нэрт яруу найрагч Абай Кунанбайевын 175 жилийн ойг, танайд Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэнэ. Үүнтэй холбогдуулан Казахстаны Туркестан хязгаараар жуулчдад зориулсан маршрут гаргах асуудлыг судлуулахаар танай зохиох байгууллагуудад санал хүргүүлсэн. Казахстан бол түүх, соёл, эдийн засгийн хувьд Төв Азийн дөрвөн улстай салшгүй холбоотой бөгөөд энэ нь үүнийг Монголын тал аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ашиглаж болно.
Нур-Султан, Алматы, Туркестан, Актау хотуудаас гадна Монголын жуулчид маршрутаа зөв гаргавал Ташкент, Самарканд, Бухар болон Хиву зэрэг хотыг үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Төв Азиар аялах боломжтой. Ингэхийн тулд Улаанбаатар-Нур-Султан шууд нислэгтэй болох хэрэгтэй бөгөөд энэ нь Монголын жуулчлалд маршрутаа зөв гаргахад давуу тал болно.      
скачать dle 12.0

"Давхар автобус нь баазтайгаа холбогдсон 12 камертай"

Өчигдөр, 17:21

Бид XXI зуунд бурхны шашинтан байх ёстой

Өчигдөр, 17:18

С.ЭРДЭНЭ: ҮНДСЭН ДҮРМИЙН БУС ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ

Өчигдөр, 17:11

Б.Ариун-Эрдэнэ жүдо бөхийн VI даны бүсний эзэн болов

Өчигдөр, 16:41

Жилд 120 гаруй мянган эх, хүүхдэд үйлчлэх эмнэлэг ашиглалтад орлоо

Өчигдөр, 16:38

Шүүхээс Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ял оноов

Өчигдөр, 12:49

Ж.Батбаясгалан:Дугуйн замын ашиглалт, хамгааллын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй

Өчигдөр, 10:52

Зүүн бүсийн сайжруулсан түлшний эхний блок үйлдвэр ашиглалтад орлоо

Өчигдөр, 10:51

Хил хамгаалах байгууллагын 101 алба хаагчид орон сууцны батламж гардууллаа

Өчигдөр, 10:50

2020 оны II улирлын НӨАТ-ын баримтаа бүртгүүлэх хугацаа дуусахад хоёр хоног үлдлээ

Өчигдөр, 10:47

Амралтын өдрүүдэд гурван хүн зам тээврийн ослоор амиа алджээ

Өчигдөр, 10:45

ХАРХОРУМЫН ТҮҮХИЙН ҮРГЭЛЖЛЭЛ

Өчигдөр, 10:44

Коронавируст халдвартай хоёр хүн эдгэрч ажиглалтад шилжив

Өчигдөр, 10:40

БАЯР НААДМЫН ТАЛБАЙД ХУУШУУР ХИЙХ,ХУДАЛДАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ

5/07/2020, 17:59

П.ЦАГААН:АЛТАНХУЯГ АА,БИ ЗЭСИЙН ҮЙЛДВЭРЭЭ,ЧИ ЖУУЛЧНЫ БААЗ, ЧАЦАРГАНЫ ҮЙЛДВЭРЭЭ НЭГЭН ЗЭРЭГ ШАЛГУУЛЬЯ

5/07/2020, 17:58

ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН НИЙСЛЭЛИЙН МЭДЛИЙН 49 ХУВИЙГ 20 ТЭРБУМААР ЗАРНА

5/07/2020, 17:56

С.Одбаяр: Сайншанд хот бусад аймаг, сумаас эртэч, соёлтой үйлчилгээгээр эрс ялгарах ёстой

5/07/2020, 16:29

Япон улсаас 263 иргэн эх орондоо ирлээ

5/07/2020, 16:27

Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг томиллоо

2/07/2020, 16:02

Энэ сард таван тусгай нислэг үйлдэнэ

1/07/2020, 11:05

Лодонгийн Түдэвийн нэрэмжит гудамжтай боллоо

30/06/2020, 19:30

Олон улсын морин цэргийн “Аравт” уралдаан Монголд 2 дахь удаагаа болно

30/06/2020, 19:29

Улсын Их Хурлын найм дахь сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ

30/06/2020, 19:26

Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо

30/06/2020, 19:24

Төмөр замчид төрийн дээд одон медаль хүртэв

29/06/2020, 14:05

Нийслэлд нэг стандартын 800 такси үйлчилгээнд гарлаа

29/06/2020, 14:04

УИХ-ын гишүүний үнэмлэхийг СЕХ-ноос өнөөдөр гардууллаа

29/06/2020, 14:02

САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ ГОМДЛЫН ДАГУУ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

22/06/2020, 19:21

Номын сан, музейн үйл ажиллагааг өнөөдрөөс нээлээ

22/06/2020, 15:48

Энэ сарын 23-25-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдахгүй

22/06/2020, 15:46

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19