iNet.mn дагах

БОЛОВСРОЛБОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ 100 ХОНОГТ…

Засгийн газар бүрдээд 100 хонож байна. Нэг улирлын хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны салбарт хийгдсэн онцлох ажлуудыг нэрлэж байна. 
БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ӨРГӨН БАРИХАД БЭЛЭН БОЛЛОО
Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл хийх нөхцөл бүрдлээ. Боловсролын зорилгоо алсын хараатай тодорхойлж, сургалтын хөтөлбөрийг сургахаас суралцахуй руу чиглүүлж, боловсролын удирдлагын тогтолцоог чадахуйн зарчимд тулгуурлан сайжруулж, шинэ үеийн цахим шилжилтийг хэрэгжүүлж, чанар, үр дүнд чиглэсэн санхүүжилтийг бий болгоход онцгойлон анхаарч хуулийн төслөө боловсруулжээ. 
Мөн багшийн үнэлгээ, урамшуулал, тасралтгүй хөгжлийн цогц систем, дээд боловсролын чанарын баталгаажуулалтын иж бүрэн тогтолцоог бий болгох, насан туршийн суралцахуйн тогтолцоог хөгжүүлэх зэрэг шийдлүүдийг тусгасан байна.   
  БОЛОВСРОЛЫН САЛБАРТ САНХҮҮГИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭХЛҮҮЛЭВ
Боловсрол, шинжлэх ухааны яам болон Сангийн яам хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, салбарын төсөв, санхүүгийн шинэчлэлийн ажлыг эхлүүллээ. Салбарын өнөөгийн санхүүжилт нь үйлчилгээний хүртээмжид хэт анхаарсан, нэг хүүхдийг сургаж буй бодит өртөг зардал ялгаа ихтэй, тэгш бус байгааг өөрчилж боловсролын зорилго, стандартын хэрэгжилтийг хангах суурь нөхцөлийг бүрдүүлж, сургалтын байгууллагын гүйцэтгэл, боловсролын чанар, үнэлгээний үр дүнд чиглэсэн байх зарчмыг хангасан төсөв, санхүүжилтийн тогтолцооны эрх зүйн зохицуулалтыг бий болгож, 2022 оноос эхлэн үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 
Сурлагын ахиц, чанар, үр дүнд чиглэсэн санхүүгийн төлөвлөлтийг бий болгох хүрээнд сургалтын байгууллагын бие даасан буюу эцэг, эх, багш ажилчдын оролцоог хангасан хяналтын тогтолцоонд шилжүүлнэ. Мөн сургалтын хөтөлбөр, хичээл нэг бүрийн бодит өртөгт суурилан санхүүжилтийг олгох замаар нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын санхүүжилтийн аргачлалыг шинэчлэх, ахиц, чанар, үр дүнд чиглэсэн багшийн цалин, урамшууллыг олгох ажлыг хэрэгжүүлнэ. 
ХОЦРОГДОЛ АРИЛГАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ БОЛОВСРУУЛЛАА
“Ковид-19” цар тахлын нөлөөллөөс болж дэлхийн улс орнуудын 90 хувь цахим болон телевизийн сувгийг ашиглаж боловсролын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Манай улсын хувьд үндсэндээ сүүлийн хоёр хичээлийн жилд дунджаар нийт хугацааны 50 орчим хувийг зайн, теле хичээлээр явуулаад байгаа юм. Үүнээс үүдэн нийт 174 мянган хүүхэд хичээлийн бодит хоцрогдолд ороод байна гэсэн судалгаа бий. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас байгуулагдсан ажлын хэсэг тооцоо судалгаанд үндэслэн сурагчдын сурлагын хоцрогдол нөхөх, арилгах /2021-2023 он/ гурван жилийн цогц төлөвлөгөө боловсруулаад байна. 
Цогц төлөвлөгөөнд 3 зорилтыг тусгаад байгаа юм. 
1. “Залгамж холбоог тогтоох” 
2. “Сурлагын хоцрогдлыг нөхөн засах” 
3. “Сурлагын хоцрогдлыг арилгах, тогтворжуулах” 
  ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТТЭЙ ЦАХИМ СУРГАЛТЫН СИСТЕМИЙГ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
Цар тахлын улмаас танхимын сургалтыг бүрэн зогсоосонтой холбоотойгоор теле хичээлүүдийг боловсруулан “E-контент систем” /www.econtent.edu.mn/-ээр дамжуулан сурагчид, олон нийтэд хүргэсэн. Энэхүү платформд сурах бичиг, интерактив, видео болон теле хичээл бүхий нийт 3900 гаруй контентыг байршуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад зориулсан 104 интерактив, цахим контентыг казах, тува болон дохионы хэлний хувилбартайгаар бэлтгэн хүргэж байна. Эдгээр цахим контентыг үнэ төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүлжээ. Мөн интернэт ашиглах боломжгүй хүүхдүүдэд зориулж 30 аудио контент бэлтгэн хүргэв.  
  ТӨРИЙН ӨМЧИТ 6 ИХ СУРГУУЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Төрийн өмчийн 6 их сургууль болох АШУҮИС, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС, СУИС хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Эдгээр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд хөтөлбөрийн давхардалгүй болж, нэг нэгнээ нөхөх зарчим үйлчилж, кредитийг харилцан хүлээн зөвшөөрөх, дундын номын сантай болох, лабораторио хамтарч ашиглах юм. Нийт 40 орчим чиглэлээр хамтарч ажиллаж буй нь дээд боловсролын салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж байна. Төрийн өмчит сургуулиуд ийнхүү хамтарч ажиллаж байгаа нь санхүүгийн нөөцийн зөв хуваарилалт, үр дүнд суурилсан механизмыг хэрэгжүүлэх, хүний нөөцийн оновчтой бодлого, хамтарсан судалгааны төсөл, эрдэм шинжилгээ, сургалт, нийгмийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа уялдуулах давуу талыг бий болгож байгаа юм. 
  БАГА ТӨЛБӨРӨӨР ДЭЛХИЙН БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХ БОЛОМЖИЙГ НЭЭЛЭЭ
Боловсрол, шинжлэх ухааны яам АНУ-ын 3 сургуульд бага төлбөрөөр оюутан сургах боломжийг нээлээ. 
Хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС, Жорж Мейсоны их сургуулиуд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж, зөвхөн монгол оюутнуудад 5000 ам.долларын тэтгэлэг олгохоор болов. Түүнчлэн тухайн оюутан шилжин суралцсан хоёр дахь улирлаас эхлэн сурлагын амжилтаас хамаарч 12 мянга хүртэлх ам.долларын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой болсон.  
Харин АНУ-ын Канзас хотын Миссуригийн их сургуулийн хувьд инженер, шинжлэх ухааны сургуульд монгол оюутнууд 8500 ам.долларын хөнгөлөлттэйгээр суралцах боломжтой боллоо. Тодруулбал, Миссуригийн их сургуулийн гадаад оюутны нэг жилийн дундаж төлбөр 24 мянган ам.доллар байдаг бол инженер, шинжлэх ухааны чиглэлээр магистрт суралцах монгол оюутнууд 8500 ам.доллараар суралцах таатай боломж бүрдэж байна.  
Мөн ХААИС, АНУ-ын Флоридагийн их сургуультай хамтран 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлээд байна. Флоридагийн их сургууль нь АНУ-ын мэдээлэл болон Дэлхийн тайланд АНУ-ын зургаа дахь шилдэг улсын их сургууль гэж нэрлэгдэж, улсын, хувийн хэвшлийн бүх их, дээд сургуулиудын 30 дугаар байранд ордог юм. 
  БАГШИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИНЭ
Багш, сурган хүмүүжүүлэгчид бол боловсролын салбарын үнэт зүйл нь юм. Тэд чадварлаг байх нь боловсролын салбарын ирээдүйд хамгийн чухлаар тавигдах үзүүлэлт гэж хэлж болно. Энэ бүхний эхлэл болгож онцгой амжилт гарган үр дүнтэй ажиллаж буй чадварлаг багш нарыг дэмжих зорилгоор “Багшид ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Сангийн сайдтай хамтран батлав. Коронавируст цар тахлын хүнд үед багш нарынхаа үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллыг бүтэн олгох, хасахгүй байх чиглэлд Засгийн газар анхааран ажиллаж байна. 
Коронавируст цар тахлын хүнд үед боловсролын үйл ажиллагааг тасралтгүй явуулж буй багш, сурагчдыг зөөврийн компьютерээр хангах санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм. Багшийн ажлын чанар, үр дүнг харгалзан урамшуулахаас гадна тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэх, багш нарыг орон сууцжуулах чиглэлээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа юм. 
  ШҮЛСНЭЭС КОРОНАВИРУС ИЛРҮҮЛЭХ ОНОШЛУУР БҮТЭЭЖ, ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛЛЭЭ
Монгол Улс төдийгүй, дэлхий дахин коронавирус цар тахлын хүндхэн үеийг туулж байна. Энэ цаг үед Боловсрол, шинжлэх ухааны яамны санхүүжилтээр АШУҮИС-ийн эрдэмтэд Мюхений технологийн их сургууль болон Японы Каназава их сургуулийн эрдэмтэдтэй хамтран шүлснээс коронавирус илрүүлэх шинэ оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлээд байна. 
Эрдэмтэдээ дэмжиж, хамтарч ажилласны дүнд бид ямар нэгэн зовиургүйгээр, хямд өртөгөөр, богино хугацаанд хариугаа авч, коронавируст халдварыг эрт илрүүлэх шинжилгээндээ хамрагдаж эхэлсэн нь олзуурхууштай. Үүнээс гадна коронавируст халдварын үеийн эрүүл мэндийн салбарын ачааллыг хуваалцах эмнэлзүйн молекул оношилгооны төв байгуулагдлаа. Ийнхүү монгол эрдэмтэд, их сургуулийн дэргэдэх судалгааны байгууллага, хүрээлэнгүүд хамтран хөгжих боломж нээгдэж байна.
  БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Энэхүү шинэчлэлийн хүрээнд шаардлага, сургалтын төлбөр, эргэн төлөлт, хүү, амьжиргааны зардал зэргийг тухайлан зохицуулж өгчээ. Боловсролын зээлийн сангаар суралцагчдад тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр элсэгч, суралцагч байх, захиалгат ажлын байртай байх, шилдэг судалгаа, шинжилгээний ажил, бүтээл хийсэн байх зэрэг шаардлагыг тавих юм. Сургалтын төлбөрийг 100 хувь болон төлбөрийн тодорхой хувийг олгохоос гадна урт хугацаатай эсвэл эргэн төлөлтийн боломжит хувилбарыг сонгох, ажлын байртай болсны дараа шууд төлөлт эхлэх зэргээр уян хатан зохицуулалт хийж өгч байгаа юм. 
  ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛЖ, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛНА
Салбар дундын болон сүлжээ лабораториудын үйл ажиллагааг зохицуулах нийтлэг журмыг боловсруулан батлуулаад байна. Ингэхдээ салбар дундын болон сүлжээ лабораториудыг шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн байгуулах юм. Лабораториудын нэгдсэн мэдээллийн сан үүсгэж тоног төхөөрөмжийн бүртгэлийг хөтлөн, салбар дундын болон сүлжээ лабораториудад хэрэгжих судалгааны төслүүдийг санхүүжүүлэх, гарсан үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, дэд бүтцийг бий болгоно.     
  ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛИЙГ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРААС ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Монгол Улсын хэмжээнд 198 гаруй мянган төрийн албан хаагчид бий. Боловсрол, шинжлэх ухааны салбарт нийт 104 062 буюу төрийн албан хаагчдын 52.4 хувьтай дүйцэх багш, эрдэм шинжилгээний ажилтан, албан хаагчид ажиллаж байна. Иймд энэ салбараас төрийн албаны шинэтгэлийг эхлүүлэх нь угтаа томоохон шинэчлэлийн үндэс болох юм.
Хүний нөөцийн цогц бодлого хэрэгжүүлж, чадварт суурилсан зарчмаар төрийн албан хаагчийн чадавхыг тодорхойлох, хөгжүүлэх, сургах, мэргэжлийн ёс зүйг дээдлэх, аливаа ёс зүйн зөрчлийн мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгож, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлж, төрийн албан хаагчийн мэргэшсэн, тогтвортой байдалд хяналт тавих боломж бүрдэнэ.скачать dle 12.0

Б.Жавхлан: Дулаан, тог, усны төлбөрийн хөнгөлөлтийг долдугаар сарын 1-нээр дуусгана

16/06/2021, 18:50

ЗГ: Наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулах саналыг дэмжлээ

16/06/2021, 18:48

ИРГЭНИЙ ӨНЦӨГХалдвар яагаад БУУРАХГҮЙ байна вэ

16/06/2021, 18:23

Аймгууд Соёлын хэлтэстэй болно

16/06/2021, 18:20

Live УЛС ТӨРЗАСГИЙН ГАЗАР: Улсын наадам цахимаар болж, аймаг, орон нутгийн наадмыг хийхгүй

16/06/2021, 18:18

Ерөнхий боловсролын сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарна

16/06/2021, 18:15

Америк доллароос бусад валютын ханш суларчээ

16/06/2021, 18:12

Коронавируст халдварын 2395 тохиолдол шинээр бүртгэгдлээ

16/06/2021, 18:11

Б.Батцэцэг: Хийн хоолойн төсөл Монгол-Оросын шинэ зууныг төлөөлөх бүтээн байгуулалт болно

16/06/2021, 18:09

“Долоогийн бүлэг” ядуу буурай орнуудад нэг тэрбум тун вакцин хандивлана

14/06/2021, 11:11

Д.Сумъяабазар: Сэлбэ голын ай савд газар олгохгүй

14/06/2021, 11:08

Сонгууль ба Сэтгүүлчид

14/06/2021, 11:07

Энэ сарын хүүхдийн 100 мянган төгрөгийг олгож эхэллээ

3/06/2021, 11:35

С.Энхболд: 12-17 насны хүүхдүүдийг Файзер вакцинд хамруулна

2/06/2021, 13:19

Хил хааснаас хойш 93 орноос 36,145 иргэнээ эх орондоо татан авчээ

2/06/2021, 13:18

Нэр дэвшигч, Монгол Улсын 30, 31 дэхь Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХИЙГ Говь-Алтай аймагт ажиллалаа

2/06/2021, 12:57

Бургасны 300 мянга гаруй суулгац суулгажээ

2/06/2021, 12:54

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийв

2/06/2021, 12:53

ХХААХҮ-ийн салбарынхан төрийн дээд одон, медалиар шагнууллаа

2/06/2021, 12:49

Дэлхийн сүүний өдрийг 50 гаруй оронд тэмдэглэдэг

2/06/2021, 12:48

Коронавируст халдварын 1143 тохиолдол бүртгэгдэв

2/06/2021, 12:47

Э.Даваажамц: Ховд хотоос Улаанбаатар хүртэл 40 орчим хоног гүйнэ

2/06/2021, 12:46

Сэлэнгэ аймагт КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалт зорилтот бүлгийн 94 хувьд хүрчээ

14/05/2021, 17:42

Кофешоп, бялдаржуулах төв, бассейн, сургалтын төвийг маргааш нээнэ

14/05/2021, 17:40

Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

14/05/2021, 17:37

Автобусны буудлын самбарт "Мөнх тэнгэрийн бичиг"-ийг байршуулжээ

13/05/2021, 16:12

Ц.Оюунгэрэл Иргэний оролцооны нэгдэл нам байгуулжээ

13/05/2021, 16:10

Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүллээ

13/05/2021, 16:09

Ахмад гэрэл зурагчин, МУСГЗ Ж.Даваасамбуу тэнгэрт дэвшлээ

13/05/2021, 16:08

АН: Засгийн газар муу ажилласан

10/05/2021, 15:11

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19