iNet.mn дагах

Ахмад гэрэл зурагчин, МУСГЗ Ж.Даваасамбуу тэнгэрт дэвшлээ

Эрүүл энх, урт нас, өсөн үржих, өрнөн дэлгэрэх, хийморь лундаа, аз жаргал, баяр баясгалангийн билэгдэл Цагаан өвгөн буюу Цэрэндүг бурханы дүртэй, урт цагаан сахалтай буурал зурагчин маань эх нутгийнхаа тэнгэрт шингэсэн тухай уйтай мэдээ гэрэл зурагчид бидний  дунд харуусал дагуулан түглээ. Ухамсарт амьдралынхаа 70 илүү жилийг гэрэл зурагт, хэвлэлд, маркт, үндэсний бөхөд зориулсан, бахархал дүүрэн хүмүүний эгэл хэрнээ бурханлаг дүр төрх бидний зүрх сэтгэлд үүрд орших болно оо. 

Урт буурал сахалтай, зөөлөн дүртэй Цэрэндүг бурхан ууланд амьдардаг хэмээх домог үлгэр бий. Ийм нэгэн бурхан цамын дундуур олон хүүхэд дагуулан гарч ирж, хүрээлсэн олонд чихэр тараадаг даа. Тийм л сайхан зөөлөн, уянгалаг дурсамж улам тодорч байна. Ж.Даваасамбуу гуай маань Өвөр Гүнтийн аманд өвөл зунгүй суух хэрнээ зурагчид цугларсан үйл явдал, хурал хуй, баяр цэнгэл бүхэнд таягаа тулсаар, сахалаа намируулсаар орж ирдэг, аргагүй л олны хүндлэл хүлээсэн, тэр дундаа гэрэл зурагчдынхаа аав нь болсон нэгэн байлаа. Ж.Мөнхбат аварга залуухан, заам задгай халхайтал зогсч байгаа олны танил кадраас эхлээд үл мартагдах, зөвхөн гэрэл зургаар л үлдэж хоцрох өвийг, баримтат түүхийн олон дурсгал, дурсамжийг бидэнд үлдээгээд одлоо.   

Ж.Даваасамбуу 1929 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Зураач, зураг засварчин, гэрэл зурагчин мэргэжилтэй. 1947 оноос гэрэл зураг авч эхэлсэн. 1943-1946 онд Багш нарыг бэлтгэх сургуулийг бага ангийн багш мэргэжлээр, 1943-1946 онд Зураачийн дамжаанд оройгоор суралцаж гуравдугаар зэргийн зураач, 1962-1967 онд УБДС-ийн Зураг, шугам зургийн багшийн ангийг улаан дипломтой, 1952-1953 онд Офсет хэвлэлийн фоторепродукцийн мэргэжлийг Москва хотын үлгэр жишээ нэгдүгээр үйлдвэрт, 1960 онд Гүн хэвлэлийн фоторепродукцийн зураг засварын мэргэжлээр БНАГУ-ын Дрезден хотын “Ард түмний найрамдал” хэвлэх үйлдвэрт тус тус суралцаж төгссөн. 

1947-1952 онд Говь-Алтай аймгийн Дүрслэх урлаг, гэрэл зургийн салбарт зураач, гэрэл зурагчин, 1952-1960 онд Хэвлэлийн комбинатын зургийн цехэд мастер, 1961-1973 онд Гүн хэвлэлийн фоторепродукцийн цехэд бригадын ахлагч, ретушчин, 1973-1976 онд Засгийн газрын хэвлэх үйлдвэрт хэлтсийн дарга, техник редактор, 1976-1982 онд БНМАУ-ын ШУТУХ-ны Байгаль хамгаалах хэлтэст мэргэжилтэн, 1982-1990 онд МБОХН-ийн төв зөвлөлд зааварлагч, 1992-2006 онд Байгаль орчны Улсын байцаагч, “Бөх” сонинд орон тооны бус гэрэл зурагчнаар ажиллаж байв. 1972 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль, 1970 онд “Хэвлэлийн тэргүүний ажилчин” цол тэмдэг, 1981 онд “Алтан гадас” одонгоор, 2019 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнуулжээ. 

Тэрбээр гэрэл зургаараа 1980 онд Москвагийн олимпийн фото уралдаанд /1000 зурагчин оролцсон/ “Эрийн гурван наадам” бүтээлээрээ диплом, мөнгөн медаль, мөн ондоо “Үнэн” сонины гэрэл зургийн уралдааны тэргүүн байрын шагнал хүртэж байсан амжилттай. 1955 оноос ил захидал, шуудангийн маркуудын зургийг авч эхэлсэн байна. 1971 онд “Үндэсний бөх 50 жил”, 1976 онд “Үндэсний бөх 55 жил”, 1991 онд “Үндэсний бөх 70 жил” номуудын гэрэл зургийг бэлтгэн, боловсруулжээ. Мөн “Монгол бөхийн хөгжил”, “Их асарын өмнө”, “Улсын баяр наадам” номуудын гэрэл зураг, 2009 онд “Зууныг эзэгнэсэн бөхчүүдийн зурган намтар”, 2014 онд “Бөхчүүдийн нэвтэрхий толь” 100 зураг орсон, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь-1, Д.Майдар “Памятники истории и культуры Монголии”, Д.Майдар “Графика Монголии” гэрэл зураг макет, Д.Майдар “Шаги стройтельства” гэрэл зургийн макет, М.Туяа “Цвет архитектуры” гэрэл зураг макет, Макс Веллийн “Монголын тухай” номын гэрэл зураг, ЗХУ-ын газар зүйн хэвлэл “Мысль”-д байгалийн зураг, Ю.Цэдэнбал “Социалист хөгжлийн түүхэн замнал” номын техник редактор конструкцийг хийж шилдэг номоор шалгарсан ба Монгол орны анхны “Улаан ном”-ын гар болон гэрэл зургийг бэлтгэн боловсруулсан байна. 2010 онд “Монголын сайхан орон”, 2013 онд Улаанбаатар музейд гар болон гэрэл зургийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж байлаа.

Эх нутгийнхаа амгалан хөх тэнгэр үүрд оршиж, үр хүүхэд, гэрэл зурагчид биднийгээ үргэлжид ивээх болтугай.
2021.05.14
МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО

скачать dle 12.0

Б.Жавхлан: Дулаан, тог, усны төлбөрийн хөнгөлөлтийг долдугаар сарын 1-нээр дуусгана

16/06/2021, 18:50

ЗГ: Наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулах саналыг дэмжлээ

16/06/2021, 18:48

ИРГЭНИЙ ӨНЦӨГХалдвар яагаад БУУРАХГҮЙ байна вэ

16/06/2021, 18:23

Аймгууд Соёлын хэлтэстэй болно

16/06/2021, 18:20

Live УЛС ТӨРЗАСГИЙН ГАЗАР: Улсын наадам цахимаар болж, аймаг, орон нутгийн наадмыг хийхгүй

16/06/2021, 18:18

Ерөнхий боловсролын сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарна

16/06/2021, 18:15

Америк доллароос бусад валютын ханш суларчээ

16/06/2021, 18:12

Коронавируст халдварын 2395 тохиолдол шинээр бүртгэгдлээ

16/06/2021, 18:11

Б.Батцэцэг: Хийн хоолойн төсөл Монгол-Оросын шинэ зууныг төлөөлөх бүтээн байгуулалт болно

16/06/2021, 18:09

“Долоогийн бүлэг” ядуу буурай орнуудад нэг тэрбум тун вакцин хандивлана

14/06/2021, 11:11

Д.Сумъяабазар: Сэлбэ голын ай савд газар олгохгүй

14/06/2021, 11:08

Сонгууль ба Сэтгүүлчид

14/06/2021, 11:07

Энэ сарын хүүхдийн 100 мянган төгрөгийг олгож эхэллээ

3/06/2021, 11:35

С.Энхболд: 12-17 насны хүүхдүүдийг Файзер вакцинд хамруулна

2/06/2021, 13:19

Хил хааснаас хойш 93 орноос 36,145 иргэнээ эх орондоо татан авчээ

2/06/2021, 13:18

Нэр дэвшигч, Монгол Улсын 30, 31 дэхь Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХИЙГ Говь-Алтай аймагт ажиллалаа

2/06/2021, 12:57

Бургасны 300 мянга гаруй суулгац суулгажээ

2/06/2021, 12:54

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийв

2/06/2021, 12:53

ХХААХҮ-ийн салбарынхан төрийн дээд одон, медалиар шагнууллаа

2/06/2021, 12:49

Дэлхийн сүүний өдрийг 50 гаруй оронд тэмдэглэдэг

2/06/2021, 12:48

Коронавируст халдварын 1143 тохиолдол бүртгэгдэв

2/06/2021, 12:47

Э.Даваажамц: Ховд хотоос Улаанбаатар хүртэл 40 орчим хоног гүйнэ

2/06/2021, 12:46

Сэлэнгэ аймагт КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалт зорилтот бүлгийн 94 хувьд хүрчээ

14/05/2021, 17:42

Кофешоп, бялдаржуулах төв, бассейн, сургалтын төвийг маргааш нээнэ

14/05/2021, 17:40

Ерөнхийлөгч Х.Баттулга эрүүл мэндийн салбарынханд төрийн дээд цол, одон, медаль хүртээв

14/05/2021, 17:37

Автобусны буудлын самбарт "Мөнх тэнгэрийн бичиг"-ийг байршуулжээ

13/05/2021, 16:12

Ц.Оюунгэрэл Иргэний оролцооны нэгдэл нам байгуулжээ

13/05/2021, 16:10

Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүллээ

13/05/2021, 16:09

Ахмад гэрэл зурагчин, МУСГЗ Ж.Даваасамбуу тэнгэрт дэвшлээ

13/05/2021, 16:08

АН: Засгийн газар муу ажилласан

10/05/2021, 15:11

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19