iNet.mn дагах

УИХ-ын дарга М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар нэр бүхий 39 гишүүний өргөн барьсан УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, батлав.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр төрийн удирдах албан тушаалыг үнэлэх замаар сонгуулийн санхүүжилт босгох төлөвлөгөө буюу “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэрэгт нэр холбогдсоныхоо төлөө УИХ-ын даргыг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой хэмээн нэр бүхий 39 гишүүн энэ сарын 25-нд тогтоолын төсөл өргөн барьсан. Уг тогтоолыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, нууцаар санал хураахад 50 хувь нь дэмжээгүй гэдгийг Д.Лүндээжанцан гишүүн танилцуулав.
Хэлэлцүүлгийн үеэр О.Баасанхүү гишүүн өнгөрсөн хугацаанд УИХ-ын дарга М.Энхболдоос томоохон орд газруудыг ашиглах талаар ямар байр суурь баримталж ирснийг тодрууллаа.  Мөн тэрбээр, “Нэгдүгээр сарын 25-ны чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хуулийн байгууллагууд түүнд эрүүгийн хэрэг тохохоор ажиллаж буй талаар мэдлээлсэн. Үүнийгээ нотлох хэрэгтэй” гэв
УИХ-ын дарга М.Энхболд “Тавантолгойн орд газрыг ашиглах талаар үе үеийн Засгийн газар ажиллаж ирсэн. Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойн ордыг ашиглах асуудлыг УИХ-д танилцуулахгүйгээр шийдвэрлэх гэж байхад миний бие тухайн үеийн УИХ-ын дарга болон гишүүдтэй хамтран зогсоож байсан. Засгийн газрын оруулж ирсэн 30 хувийг нь олон улсын зах зээлд гаргахыг дэмжиж, санал өгсөн. Оюутолгойн орд газрын хувьд, 2007 онд Монголд хамгийн ашигтай төсөл боловсруулж УИХ-д оруулж ирсэн ч харамсалтай нь дэмжигдээгүй” гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, “Монгол Улсад сүүлийн 28 жил тогтсон системийг нураахын төлөөх бид ажиллаж байна. Тийнхүү зүтгэж байгаа хэсэг нөхдийг харлуулж гүтгэхийн тулд хэрэг тох хэмээн хуулийн байгууллагад шургуулсан гар хөлдөө үүрэг даалгаврыг өгсөн. Миний гэрт тусгай төхөөрөмж хүртэл байршуулсан байна. Хуулийн байгууллага машин машинаар нь нотлох баримтуудыг жалганд аваачиж шатаасан баримт ч байна” хэмээсэн юм.
Мөн Ё.Баатарбилэг гишүүн, “Нэг намын нөхдүүдийн үл ойлголцол төрийн тогтвортой байдалд нөлөөлсөнд харамсаж байна. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын даргыг огцруулах тэмцлийн үеэр эх орноо хамгаалж байсан цэрэг нас барсан, ханиад томуу дэгдэж, олон хүүхэд нас барсан зэрэг хариуцлагагүй үйлдлүүд дарагдаж үлдэж байна. Энэ бүх асуудлыг нэн даруй шийдвэрлэх хэрэгтэй” хэмээсэн юм.
Түүнчлэн С.Эрдэнэ гишүүн, “Цаашид олонх болсон нам нь хүч түрж, хуульд өөрчлөлт оруулах замаар хүссэн албан тушаалаа өөрчилдөг нөхцөл үүсэх магадлалтай. “60 тэрбум”-ын гэх тодотголтой хэргээр УИХ-ын даргыг огцруулах асуудлын цаана ЖДҮХС-гийн зээлийн асуудал үлдэж байна. Нөгөөтэйгүүр өнөөгийн УИХ-ын гишүүнээр ажиллаж буй МАН-ын гишүүд 2016 онд “60 тэрбумын систем”-ээр дамжиж нэр дэвшиж байсан юм биш үү” гэв.
УИХ-ын дарга М.Энхболд, “60 тэрбумын хэрэг” бол эрүүгийн хэрэг биш гэдгийг Улсын ерөнхий прокурор чуулганы танхимд танилцуулж байсан. Үүнийг хууль, хяналтын байгууллага олон удаа шалгасан. Одоо ч шалгаж байгаа. Шалгалт дууссаны дараа олон нийтэд ил тод мэдээлэх байх. Энэ танхимд сууж байгаа 64 гишүүн миний гарын үсгээр нэр дэвшсэн хүмүүс. Бид, улс төрийн намын хувьд тухайн хүний ажлын туршлага, мэдлэг, боловсролыг нь харж дэвшүүлсэн. Ямар нэгэн хураамж, төлбөр тооцоо аваагүй” гэсэн тайлбар өглөө.
Харин Д.Сарангэрэл гишүүн, “Эрүүл мэндийн салбарыг улс төржилтөөс хол байлгах хэрэгтэй. Томуу, томуу төст өвчний улмаас 7 хүн эндсэн. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд хичээнгүй ажилласны үр дүнд өвчний тархалт буурч байна. Ийм байхад Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон дарга нь хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй. Тиймээс Ё.Баатарбилэг гишүүнийг уучлалт гуйхыг шаардаж байна” гэлээ.
Түүнчлэн Ж.Батзандан гишүүн, “Монголын ард түмэн зөвхөн М.Энхболд гэдэг хүнтэй тэмцээгүй. Цагаан суваргын орд, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ганцхан хүн хулгай хийх боломжгүй. Энэ бүхний ард бүлэглэл бий. Бүлэглэлийг үгүй болгохын төлөө өнөөдөр гишүүд тэмцэж, Сүхбаатарын талбайд иргэд өлсгөлөн зарлаж байна” хэмээв.
УИХ-ын гишүүд тэмцлээ зогсоож, иргэддээ амласан амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай байгааг Ж.Мөнхбат гишүүн дурдаад, “60 тэрбум”-ын хэрэг үнэхээр байсан бол өнөөдөр МАН хууль бусаар төрийн эрхийг барьсан хэрэг болно. Тиймээс гишүүд үг, үйлдлээ бодох хэрэгтэй. Түүнчлэн УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль бол Монгол төрийн босгыг намхан болгож байна” гэлээ.
Мөн Ц.Цогзолмаа, Л.Болд нарын гишүүд УИХ нэг хүнийг албан тушаалаас нь буулгахын төлөө хууль баталдаг байж болохгүй гэдгийг онцлов. Харин Я.Санжмятав, С.Эрдэнэ гишүүн зөвхөн “60 тэрбум”-ын хэргийг ярих бус ЖДҮХС-тай холбоотой асуудлыг ч шийдвэрлэх хэрэгтэй хэмээсэн юм.
Ингээд цахимаар нууц санал хураахад хуралдаанд оролцсон 65 гишүүний 43 нь буюу 66.2 УИХ-ын даргыг чөлөөлөхийг дэмжлээ.


Энэ үеэр УИХ-ын дарга асан М.Энхболд, "2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр хууль тогтоох дээд байгууллагын даргаар сонгогдсон. УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль төрийн хууль, тогтоох дээд байгууллагын дархлааг сулруулсан. Энэ хуулийг дахин ашиглахгүй байх хэрэгтэй юм. Миний бие албан тушаалтай зууралдаагүй. Гагцхүү хуулийн дагуу үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаа юм. УИХ-ын үйл ажиллагаа сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан. Хэлэлцэж баталсан хууль, тогтоолын тоо, ирцээрээ ч өмнөх парламентаас илүү байсан. Бид эдийн засаг хэцүү байхад ажиллаж эхэлсэн. Төрийн албыг шинэчлэх хуулийг баталж,  монгол төр тогтвортой байх, дадлага туршлагатай хүн дэвшиж ажиллах боломжийг бүрдүүлсэн. Улс орны өмнө тулгамдсан, иргэдийн бухимдалтай байгаа олон асуудалд анхаарлаа хандуулж ирлээ. Засгийн газар хийх ёстой ажлаа бүрэн хийж чадахгүй байсан тул УИХ Улаанбаатар хотын агаарын бохирдол, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 51, 49 хувь, Оюутолгой, Тавантолгой төсөлтэй холбоотой ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Иргэдийн амьжиргаа доогуур байгаа тул бидэнд шүүмжлэлтэй хандах нь зөв. Харин энэ бүх жагсаалыг зохион байгуулсан залуу гишүүд 20 гаруй жилийн хугацаанд болсон бүх хэргийг нэг хүнд тохож болдгийг харууллаа. Одоо та бүхэн байгалийн баялгийг ард түмний мэдэлд байлгах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх үүрэг хүлээж байгаа гэдгийг сануулмаар байна. Энэ бүх гүтгэлгийг би даваад гарч чадна. Надад эцэг, эхээс сургасан хүмүүжил, төрд зүтгэх хугацаанд сурсан тэвчээр, хатуужил бий. Би "МАНАН" гэх бүлэглэлийн өмгөөлөгч, хамгаалагч байгаагүй. Одоогоос 13 жилийн өмнө би "МАНАН"-гийн гэх Засгийн газрыг татан буулгаж, "Үндэсний эв нэгдэл"-ийн Засгийн газрыг байгуулж байсан юм. Оюутолгойн орд газрыг ашиглах талаар Монголд хамгийн ашигтай гэрээ, хэлцлийг УИХ-д өргөн барьж байлаа. Тавантолгойн орд газрыг УИХ-д танилцуулахгүйгээр ашиглах гэж байсныг зогсоосон. Би Ерөнхий сайдаар ажиллахдаа эмх замбараагүй олгосон 7200 уул уурхайн тусгай зөвшөөрлийг 3600 болтол буулгасан. "60 тэрбум"-ын гэх хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би УИХ-д нэр дэвшихэд нь дэмжиж, гарын үсэг зурж байсан. Та бидний байгуулсан УИХ бүрэн эрхийнхээ хугацааг гүйцээх ёстой. Мөн хууль зөрчсөн, хуульд үл нийцсэн ямар нэгэн асуудлыг хэлэлцдэггүй байх хэрэгтэй. Мөн ард түмэнд тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж байгаасай гэж хүсэж байна. Мөн парламентын тогтолцоогоо баталгаажуулсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийх ёстой. Түүнлэн Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн тухай, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг батлан, өмнөх алдааг дахин давтахгүй байх нөхцөл, бололцоог бүрдүүлэхийг хүсэж байна" хэмээгээд УИХ-ын даргын тамгыг УИХ-ын дэд дарга О.Энх-Амгаланд гардуулснаар өнөөдрийн чуулган өндөрлөв.


Ийнхүү М.Энхболд хугацаанаас өмнө үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн хоёр дахь УИХ-ын дарга боллоо. Үүний өмнө буюу 2005-2007 онд УИХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Нямдорж гишүүн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байсан юм.скачать dle 12.0

Улаанбаатарт 16-18 хэм дулаан

Өнөөдөр, 09:43

Жүдоч М.Уранцэцэг Токиогийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Өнөөдөр, 09:39

“Армийн тоглолт-2019”-д оролцсон багийг хүндэтгэн хүлээн авав

Өнөөдөр, 09:37

Масаказу Ямамотог Алтан гадас одонгоор шагнав

Өнөөдөр, 09:36

Еcдүгээр сараас даатгалаараа фитнест явж эхэлнэ

22/08/2019, 11:12

"Өнөөдрийн Монгол" хөтөлбөрийн тайлант үзэсгэлэнгээс

22/08/2019, 11:10

Улаанбаатар хотод бүтэн зам бараг үлдсэнгүй

21/08/2019, 10:17

Боао форумын бага хурлын оролцогчдод зориулсан бэсрэг наадам боллоо

21/08/2019, 10:15

Энх тайван цаг ирж буйг сурталчилж дугуйтай эргүүл хийв

21/08/2019, 10:14

Баруун аймгуудыг холбох автозам ашиглалтад орлоо

21/08/2019, 10:13

"Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн" байгуулах төсөлд санал авчээ

20/08/2019, 15:02

Шинээр хадны хөмөг, зоосон зураг илрүүлжээ

20/08/2019, 14:57

Нийтийн тээврийн автобусны тоог 10 хувиар нэмжээ

20/08/2019, 14:56

Нийтийн тээврийн автобусны тоог 10 хувиар нэмжээ

20/08/2019, 14:56

Олон улсын гэрэл зурагчид Аварга тосон нуур орчмын хог цэвэрлэв

20/08/2019, 14:55

Б.Тамир: Монголд ийм хэмжээний олон ангит кино хийгдэж байгаагүй

19/08/2019, 13:56

HUAWEI ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР УЛАМ ХҮЧИРХЭГЖИЖ БАЙНА

19/08/2019, 13:53

Цагдаа, гал сөнөөгчдийн наадмын чөлөөт бөхийн төрөлд зургаан медаль хүртжээ

19/08/2019, 13:47

“Mongolia Today-2019”: Түүхт Халхгол суманд ажиллав

19/08/2019, 13:46

"Наймдугаар сарын сүүлээр нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байна"

19/08/2019, 13:18

Амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийгдэнэ

19/08/2019, 13:13

Гэр, байшингаа дулаалахад зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

16/08/2019, 13:19

Гадаадын зурагчид манай улсад ажиллаж байна

16/08/2019, 13:18

Боловсролын зээлээр суралцаж, гэрээний үүргээ биелүүлсэн 13,000 гаруй иргэний дипломыг олгоно

14/08/2019, 15:25

Ходоодны дуран өвчин тараах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ

14/08/2019, 15:23

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа

14/08/2019, 14:39

Нефтийн үйлдвэрийн ажилчдын 540 айлын орон сууцны барилгын шав тавилаа

14/08/2019, 14:38

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна

14/08/2019, 14:36

Аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийслэл рүү тарваганы мах оруулахыг хориглолоо

13/08/2019, 16:39

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Боао форумын бага хурлын оролцогчдод зориулсан бэсрэг наадам боллоо

21/08/2019, 10:15

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

Түүхэн дэх хамгийн агуу гэрэл зургуудыг хэн, ямар камераар дарсан бэ?

26/07/2019, 13:07

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

9/10/2018, 12:01

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58