iNet.mn дагах

“МИАТ”-ын шинэ онгоц эх орондоо газардлаа

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компанийн шинэ онгоц “Вoeing 737-8МАХ” өнөөдөр Улаанбаатарын цагаар 13.05-д Буянт-Ухаа дахь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

АНУ-ын Сиэтл хотоос долоон цаг нисч, 9000 гаруй км, агаарын замыг туулж ирсэн шинэ агаарын хөлгийг УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд Я.Содбаатар, “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, ИНЕГ-ын удирдлага, “МИАТ”-ын ажилтан ажилчид, хамт олон цэцгийн баглаа барин угтаж авлаа.​“Вoeing 737-8МАХ”-ыг жолоодон ирсэн нисэгч Ч.Нямсайхан, Ч.Хурц, хоёрдугаар нисэгч Б.Ганзориг, З.Баянсайхан нар эх орондоо амжилттай бууснаа илтгэн рапорт өгсөн юм.

Шинэ хөлгийн багийн ахлагч, агаарын хөлгийн дарга Ч.Нямсайхантай уулзахад, “Эх орондоо шинэ хөлөг авчирсандаа их баяртай байна. Замдаа ОХУ-ын Краснодорт онгоцоо цэнэглэсэн. Замд агаар жаахан салхитай байсныг эс тооцвол ямар нэг хүндрэлгүй, жолоодоход амар, тохилог шинэ хөлгөөрөө саадгүй нисч ирлээ” гэж байв.
Агаарын шинэ хөлгөө хүлээн авсан ёслол дээр“МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөртэй​уулзлаа.  
-МИАТкомпани агаарын шинэ хөлөгтэй болсноор нислэг болон зорчигчдын тоо хэд хэмжээгээр нэмэгдэх боломжтой болж байна вэ?
-Манай компаниар зорчигчдын тоо 2018 онд өнгөрсөн оныхтой харьцуулахад 16 хувиар нэмэгдсэн. Энэ жил БНСУ-ын хоёрдогч тээвэрлэгч орж ирж өрсөлдөөн бий болох ч зорчигчдын тоо 7 хувиар нэмэгдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-“МИАТ” ХК АНУ-ын “Боинг” компанитай хэдийнээс шууд харилцаж ажиллаж байна. Хамтарч ажиллах шууд гэрээ хийсний давуу тал, онцлог юу вэ?
-Манай компани 2011 онд “Боинг” компанитай шууд гэрээ хийж анх нэг “Боинг В767” болон хоёр ширхэг Боинг В737”, нийт гурван хөлгийг шууд худалдан авснаар бидний хамтын ажиллагаа эхэлсэн. Шууд гэрээний дагуу анхны онгоцуудыг худалдан авч байсан боловч улс орны болон компанийн санхүүгийн хямралаас шалтгаалан дараагийн агаарын хөлгүүдийг түрээсийн гэрээ хийн авч ирсэн юм. Өнөөдрийн шинэ онгоцыг сарын 400 гаруй мянган ам.доллараар мөн түрээсийн гэрээгээр авч байна. Өнөөдөр “МИАТ” компани нийт долоон "Боинг” агаарын хөлөгтэй болж байна. Шууд хамтын ажиллагааны онцлог нь бид түрээсийн төлбөрөө шууд төлж буй. Мөн тухайн сардаа төлж буйгаар онцлогтой юм” гэв.
Тус компани агаарын хөлгийн тоог үе шаттай нэмэгдүүлэх төлөвлөгөөнийхөө дагуу “Боинг”, “Аволон” компанитай гурван талт хэлцэл хийж, дөрвөн ширхэг “Вoeing 737-8МАХ” агаарын хөлөг хүлээн авахаар болсны эхний онгоцоо ийнхүү өнөөдөр хүлээн авлаа.




Ёслолд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдынхэргийг түр хамаарагч ноён МануэльП.Микаллер​оролцож үг хэлсэн юм. Тэрээр, “МИАТ компани “Боинг”-той шууд гэрээ хийн хамтран ажиллаж байгаа нь хоёр орны хооронд тогтсон бат бөх бөгөөд улам өсөн нэмэгдэж буй эдийн засгийн харилцааны нэг тод жишээ болж буй”-г онцлоод “Боинг”-ийн хөлгүүдээс бүх цаг үеийн туршид хамгийн өргөн хэрэглэж буй нь В737 онгоц бөгөөд энэ удаа энэхүү шинэ онгоц нь сүүлийн үеийн Америк технологийн дэвшлийг авчрахын сацуу “Боинг”-гийн хосгүй, найдвартай чанар илүү олон нислэгийн хуваарьт цагтаа саадгүй нисэх нэг ёсны баталгаа болж чадна. Энэ олон цагийн нислэгт АНУ та бүхний хамтрагч байна” гэдгийг тэмдэглэж байлаа.
Тэрээр Монгол Улс шинэ хөлгийг угтан авч буйд баяртай байгаа илэрхийлээд “Хэзээ нэгэн өдөр АНУ, Монгол Улсын хооронд шууд нисч эхлэх хүсэл мөрөөдөлтэй байгаагаа хэлж байв. “Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал ашиглалтанд орсны дараа бид АНУ-ын Холбооны агаарын тээврийн захиргаа болон Тээврийн аюулгүй байдлын газрын байцаагч нарыг Монгол Улсад авчран ажиллана. Бид Монгол Улсыг иргэний агаарын тээврийн олон улсын нэгдүгээр ангиллаар гэрчилгээжүүлэх талаар замын зураг гаргана. Ингэснээр “МИАТ” компанийн хувьд квот хуваах шинэ боломжуудыг нээж, улмаар ашиг орлого нэмэгдэж шинэ ажлын байр бий болно.
Бид Монголын ИНЕГ-тай хамтран Аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын аудитад бэлтгэж эхэлсэн бөгөөд энэхүү хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлж буй Монголын талд талархаж байна. Агаарын аяллын шинэ холбоог бий болгож давтамжийг нэмснээр Монгол Улсын аялал жуулчлал, цаашлаад давхар олон улсын худалдаа хөгжих асар их нөөц боломж нээлттэй болж, дээрх салбаруудыг ийнхүү тэтгэснээр эдийн засгийн төрөлжүүлэх бүхий л хүчин чармайлтыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлнэ” гэдгийг тэмдэглэж байлаа.
Хамгийн сүүлийн үеийн технологиор тоноглосон “Вoeing 737-8МАХ” агаарын хөлөг​нь​ижил төрлийн​онгоцнуудаас​түлшийг 14 хувиар​бага зарцуулдаг, найдвартай байдал, зорчигчдод илүү тав тухтай, байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтайг өнөөдрийн ёслол дээр танилцуулж байлаа.​Мөн зорчигч гар утас, таблетээрээ Wifi сүлжээ ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй холбогдож Hollywood-ийн кино, үзвэрээс сонгон үзэх боломжтой аж. 
“МИАТ” ХК өнөөдөр хүлээн авсан шинэ​онгоцоо 12 жил түрээслэх бөгөөд хоёр дахь онгоцоо ирэх тавдугаар сард хүлээн авах юм.​Ийнхүү​паркаа сүүлийн үеийн агаарын хөлгүүдээр шинэчилснээр​“МИАТ”​ХК  2020 он гэхэд Ази тивдээ хамгийн шинэ онгоцуудтай иргэний агаарын тээвэрлэгч компани болох юм байна.​Агаарын шинэ хөлөгтэй болсон энэ өдөр Монголын нисэгчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн өндөр түвшинд хүрснийг олон хүн дурдаж байв.


“Вoeing 737-8МАХ” шинэ онгоцны давуу талууд:
  • “Боинг-В737NG”загвартай харьцуулахад дуу чимээ 40 хувиар багассан.
  • Агаарт ялгаруулах нүүрс хүчлийн хий харьцангуй бага тул байгальд ээлтэй тээврийн хэрэгсэлд тооцогддог. 
  • Бизнес 12, энгийн 150 суудалтай. Бизнес ангиллын суудал бүр дэлгэцтэйгээс гадна бүх зорчигч өөрийн гар утас, таблетаа ашиглан агаарын хөлгийн үзвэрийн системтэй WiFi сүлжээгээр холбогдсон. Суудал бүр USB-тэй. 

    Их биеийн онцлох өөрчлөлт шинэчлэлтүүд: 
​Хөдөлгүүрийг шинэчлэн CMF LEAP-1B хөдөлгүүртэй болсон ба хөдөлгүүрийн хэмжээ томорсноор хүчин чадал сайжирсан.
  • Сүүл болон далавчны дизайн шинэчлэн сайжирснаар аеродинамик үзүүлэлт нэмэгдсэн. 
  • Нисэгчийн бүхээг доторх хянах самбар дэлгэцүүд дэвшилтэт технологийн дэлгэцээр солигдсон.
  • Дээрх өөрчлөлтүүдийн тусламжтайгаар нислэгийн алслалт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн.
  • Зорчигчдын тав тухыг хангах үүднээс бүхээгний гэрэлтүүлэг Sky Interier дизайнтай хийгдсэн. 
скачать dle 12.0

Сөүлийн их сургуулийн салбарыг Монголд байгуулах санал солилцов

Өчигдөр, 11:49

Сонсголгүй иргэдийн олон улсын өдөр тохиож байна

Өчигдөр, 11:48

Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ дахь Монгол хийдэд зочиллоо

Өчигдөр, 11:46

Улаан шороон дээр босгосон Улаанцав хот

19/09/2019, 13:30

Зочид буудлын 90 хувь нь шаардлага хангахгүй байна

19/09/2019, 13:19

Д.Бумдарь: Парламент өөрөө санал гарган тарвал нийгэм тогтворгүй болж, үймээн самуун руу орно

19/09/2019, 13:04

НӨАТ: Есдүгээр сарын 21-ний 23:59 цагаас өмнө баримтаа бүртгүүлээрэй

19/09/2019, 13:02

Японоор аялсан жуулчдын тоо буурчээ

19/09/2019, 12:48

Амралтын өдрүүдээр Долоон буудлын замыг бүрэн хаана

19/09/2019, 12:44

Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ыг зорилоо

19/09/2019, 12:41

Барак Обама: Ерөнхийлөгч хүн сошиал медиа, зурагтнаас хол байх хэрэгтэй

19/09/2019, 12:30

Төв талбай дээр иргэний үнэмлэхийг өдөрт нь хэвлэх болон жолооны үнэмлэх олгох, солих үйлчилгээ үзүүлж байна

19/09/2019, 12:25

Э.Цэндбаатар ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангав

19/09/2019, 12:21

Өвлийн олимпын наадмын бэлгэ тэмдгийг танилцууллаа

18/09/2019, 13:25

Д.Содном: Ю.Цэдэнбал даргын ажилч зан бидэнд их сургамж болж байсан

18/09/2019, 13:24

Х.Мандахбаяр: Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сэтгүүлчдээ, редакцуудаа хамгаална

18/09/2019, 13:22

"5 буудлаас 7 буудал хүртэлх замыг хоёр хоног хааснаар ирэх онд Чингэлтэй, Сэлбэ дэд төвийн хэрэглэгчидээ дулаанаар хангах болно"

18/09/2019, 13:21

Чөлөөт бөхийн ДАШТ: Э.Сумъяа ялагдлаа

17/09/2019, 21:25

“Дэн Сяопин гуай гараас минь барьсан чигтээ нэг өрөө рүү хөтлөөд орсон”

17/09/2019, 21:21

Сэтгүүлч Ж.Жаргалсайханд тусалцгаая

17/09/2019, 11:40

​Ш.Амартүвшин: Хэн болохоо мэдээгүй байгаа бол дараах гурван асуултыг өөрөөсөө асуу

17/09/2019, 11:36

Авлигыг илчилсэн хүнд 10 хувийн урамшуулал олгох хуулийн төсөл санаачилжээ

17/09/2019, 11:35

Тoyota-н албан ёсны засвар үйлчилгээний төв 30% хөнгөлөлт үзүүлж байна

17/09/2019, 11:33

"70 түүх 70 агшин" гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

17/09/2019, 11:30

Хүн 75 наслахдаа 25 жилийг нь унтаж өнгөрөөдөг!

13/09/2019, 16:19

Сагсан бөмбөгийн ДАШТ: Өнөөдөр хагас шигшээ тоглолтууд болно

13/09/2019, 16:12

Ардчиллаар олдсон үг хэлэх эрх чөлөөгөө хамгаалъя!

13/09/2019, 16:04

“МОНГОЛЫН 1911 ОНЫ ҮНДЭСНИЙ ХУВЬСГАЛ БА ХОШОЙ ЧИН ВАН М. ХАНДДОРЖ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОВ

13/09/2019, 15:52

Дорноос тээсэн гунигт бодлууд

13/09/2019, 15:51

МОНГОЛЫН РОК ПОПЫН ТОМООХОН ТӨЛӨӨЛӨЛ А.МӨНГӨНШАГАЙД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

13/09/2019, 15:47

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Боао форумын бага хурлын оролцогчдод зориулсан бэсрэг наадам боллоо

21/08/2019, 10:15

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54