iNet.mn дагах

Н.Нарангэрэл: Монгол хэлээр нийтдээ 10 сая гаруй хүн ярьж байна гэсэн тооцоо бий

Жил бүрийн хоёрдугаар сарын 21-нд Олон улсын эх хэлний өдөр тохиодог. Энэ өдрийг тохиолдуулан олон улсад хүүхэд, залуучуудын дунд эх хэлээ сурталчлах, хэл, соёлын олон талт байдлыг ойлгуулах чиглэлээр чуулга уулзалт, урлагийн тоглолт, сургалт зөвлөгөөн зэрэг өргөн хүрээтэй ажил зохион байгуулдаг. Харин манай улсад эл өдрийг хэрхэн тэмдэглэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэлээс тодрууллаа.
-Олон улсын эх хэлний өдрийг хэрхэн тэмдэглэдэг болсон бэ?
-1999 онд НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага /ЮНЕСКО/ жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг “Олон улсын эх хэлний өдөр” болгон зарлаж, 2000 оноос албан ёсоор тэмдэглэж эхэлсэн. 1952 оны энэ өдөр Бангладешийн Даккагийн их сургуулийн оюутнууд эх хэлээ Зүүн Пакистаны албан ёсны хоёр хэлний нэг болгохоор жагссан. Цагдаа нар тэдний эсрэг гал нээж, таван хүнийг буудан хөнөөсөн. Эх хэлээ аварч, хамгаалахын төлөө тэмцэж байгаад амиа алдсан тэдгээр оюутны дурсгалыг хүндэтгэн ЮНЕСКО-гийн 1999 оны XI сарын 17-ны Ерөнхий хуралдаанаас жил бүрийн энэ өдрийг Oлон улсын эх хэлний өдөр буюу “International Mother Language Day” болгон тунхагласан түүхтэй. ЮНЕСКО-гоос 2019 оныг “Олон улсын уугуул хэлтний жил” болгон зарласан. Энэ жилийн Олон улсын эх хэлний өдрийн сэдэв нь хөгжил, энх тайван, эвлэрлийн нэгэн хүчин зүйл болж буй уугуул хэлийг онцлон ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулэйн мэндчилгээ дэвшүүлсэн.
-Дэлхий дээр нийт хэдэн хэл байдаг вэ. Сүүлийн үеийн судалгаа тоо баримтаас дурдвал?
-2018 оны 7 дугаар сарын байдлаар, дэлхийн хүн ам 7097 хэлээр ярьж байгаа гэсэн судалгаа гарсан. Дэлхийн хүн амын гуравны хоёр нь хамгийн түгээмэл хятад, хинди, англи, испани, араб, орос, франц, герман, португал зэрэг 40-өөд хэлээр ярилцдаг хэмээн үздэг.
Англи, араб, испани, орос, франц, хятад хэл нь НҮБ-ын албан ёсны хэл юм. Англи хэлээр дэлхийн 99 улсад 1.8 тэрбум, испани хэлээр 58 улсад 548 сая,  орос хэлээр 266 сая, франц хэлийг 51 улсад 274 сая, хятад хэлээр 1.3 тэрбум хүн ярьдаг гэсэн сүүлийн үеийн судалгаа бий.
Харин 2010 онд монгол хэлээр нийтдээ 10 450 203 хүн ярьж байна гэсэн тооцоо гарсан байна. Үүнээс Монгол Улсад 2 754 685 хүн, ОХУ-д 647 747 хүн, БНХАУ-д 7 047 771 хүн ярьж байна гэсэн судалгааг нийгмийн хэл шинжээч, профессор Н.Нансалмаа саяхан хэвлэгдсэн номдоо дурдсан. Монгол Улсын хүн ам 2018 оны 10 дугаар  сарын 29-ний өдрийн мэдээгээр 3.225.889 болж өссөн байна.
-Манай улсад энэхүү өдрийг хэзээнээс тэмдэглэж эхэлсэн бэ?
-ЮНЕСКО  Олон улсын эх хэлний өдрийг зарлан тунхагласнаас хойш 20 дахь жилдээ тэмдэглэж байна. ЮНЕСКО-гоос хүн төрөлхтний биет бус өвийн чухал бүрэлдэхүүн хэсгийг хадгалж, бэхжүүлэхийн төлөө хэлний олон төрөл, олон хэлний боловсролыг хөхиүлэн дэмжих чиглэлээр энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн. Манай улсын хувьд 2001 оноос тэмдэглэж эхэлсэн.
-Энэ удаа ямар ажил зохион байгуулах вэ?
-Олон улсын эх хэлний өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл нэг сарын өмнөөс төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж байна. Монгол хэлний тухай хуульд заасны дагуу “Хэлний бодлогын баримт бичиг”-ийг салбарын эрдэмтэн багш нарыг оролцуулан боловсруулж байна.
Олон улсын эх хэлний өдрөөр манай зөвлөл Нийслэлийн боловсролын газар, МҮОНРТ, Монголын Хүүхдийн ордон зэрэг байгууллагатай хамтран нийслэлийн ЕБС-ийн монгол хэл, уран зохиол, түүх нийгэм, анхан шатны боловсролын 700 багш, 100 сэтгүүлч, сэтгүүлчийн ангийн 200 оюутан, нийт 1000 хүнд зориулсан “Монгол хэлний зөв бичих дүрмийн сургалт”-ыг Монголын Хүүхдийн ордонд зохион байгуулна. Сургалтыг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор М.Базаррагчаа удирдан явуулна.
Бид албан байгууллагад албан бичгийн найруулга, монгол хэлний зөв бичих дүрэм, монгол бичгийн чиглэлээр сургалт зохион байгуулж байна. Одоогийн байдлаар, 20 гаруй байгууллагад сургалт явууллаа. Үүнээс гадна “Эх хэлээ дээдэлье” аян өрнүүлж эхэлсэн. Аяны хүрээнд Монголын Хүүхдийн ордны албан хаагчдад монгол бичгийн сургалтыг хоёр сар гаруй хугацаатай явуулж дүгнэх үйл ажлыг өчигдөр зохион байгууллаа.
Мөн ШӨХТГ-тай Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Талууд Монгол хэлний тухай хууль, Монгол улсын хаягийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор санамж бичиг байгуулж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж эхэллээ.
Монгол хэлний хуульд “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна”, уг заалтыг “2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө” хэмээн заасан. Монгол бичгийн урт болон дунд хугацааны хөтөлбөрийг Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУБИС, МУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдыг оролцуулан боловсруулж, саналаа БСШУСЯ-нд хүргүүлсэн. Энэ хүрээнд яаманд ажлын хэсэг гарч төслийг боловсруулж дууссан.
Бид хос бичигтэн улс болох зорилттой учраас үндэсний болон кирилл бичгийг эн зэрэгцүүлэн сургалт, хөтөлбөрийг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллах ёстой. Энэ чиглэлд 21 аймгийн хэлний бодлогын салбар зөвлөл идэвхтэй ажиллаж байна. скачать dle 12.0

Коронавирусийг эмчилж буй эмч Ц.Чинбаяр: Амьдралын эцсийн зогсоолоос аварсан хүнээ аз жаргалтай явааг харах сайхан

Өчигдөр, 15:35

УБТЗ-ын ажилчдын 28 хувь нь ээлжийн амралтаа авчээ

Өчигдөр, 15:05

Манай улсад “COVID-19”-өөр 11-65 насныхан өвджээ

Өчигдөр, 15:04

УБТЗ-ын 23 зүтгүүр “хүйтэн нөөц”-д шилжжээ

Өчигдөр, 14:52

Тавантолгойн цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр барина

Өчигдөр, 14:52

ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ШИНЭ НИСЭХ БУУДАЛД АЖИЛЛАЛАА

Өчигдөр, 14:50

С.Батбаатар: Эдийн засгийг дэмжих 11 арга хэмжээний төслийг УИХ хэлэлцэнэ

6/04/2020, 17:33

Жалгас Жумаевич Адилбаев: Казахстан, Монгол хоёр хамтран ажиллах нөөц бололцоогоо бүрэн ашиглаагүй

6/04/2020, 16:31

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултуудад хариулт өглөө

6/04/2020, 16:27

УИХ-ын хаврын чуулган эхэллээ

6/04/2020, 16:25

“Говь” ХК 250 ажилтнаа цомхотгожээ

6/04/2020, 14:03

Монгол сайхан орноороо аялацгаая

6/04/2020, 12:11

ОХУ-ын ерөнхийлөгчийн гэрээсээ ажиллах хугацааг долоо хоногоор сунгана

6/04/2020, 12:02

“COVID-19” -өөр халдварласан 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

6/04/2020, 11:54

Дэлхийн 208 улс, нутаг дэвсгэрт COVID-19 бүртгэгдээд байна

6/04/2020, 11:50

УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр нээнэ

6/04/2020, 10:34

Италид өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоо буурлаа

6/04/2020, 10:33

Нийтийн эзэмшлийн 49.5 мянган м2 талбайг халдваргүйжүүлэв

6/04/2020, 10:31

Борис Жонсон эмнэлэгт хүргэгджээ

6/04/2020, 10:30

АНУ иргэддээ амны хаалт зүүх зөвлөмж өгөх эсэхээ хэлэлцэж байна

2/04/2020, 17:36

Исламын шашинтнуудын жил тутмын хаж мөргөл цуцлагдаж магадгүй боллоо

2/04/2020, 17:29

Барилгын материал тээвэрлэдэг авто машины дугуйг ариутгаж, халдваргүйжүүлэх зэрэг үүрэг өгчээ

2/04/2020, 17:28

“ЧИНГИСИЙН ЧУЛУУНЫ БИЧИГ” ХӨШӨӨНИЙ ДУРСГАЛЫН ХУУЛБАР ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2/04/2020, 17:25

“ЧИНГИС ХААН” МУЗЕЙН БАРИЛГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2/04/2020, 16:22

3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт эхэллээ

1/04/2020, 18:36

Д.Нямхүү: Туркийн хоёр иргэнээс коронавирус ИЛЭРЛЭЭ

1/04/2020, 18:30

Эрдэнэтчүүд хотоо бүрэн ариутгалаа

1/04/2020, 18:28

Ханш нээх өдөр 2020 оны 4 дүгээр сарын 4 өдөр тохионо

31/03/2020, 19:09

Арилжааны банкууд онлайнаар зээл хойшлуулах хүсэлт авч эхэллээ

31/03/2020, 17:13

Өвөрмонголын “Гэгээн тал” компани 50 сая төгрөгийн хандив өгчээ

31/03/2020, 17:11

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

26/09/2018, 10:41

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19