iNet.mn дагах

Иогийн багш Б.Туул: Зөв амьсгалж сурсан хүн эрүүл амьдрах боломжтой

“Бадамлянхуа” иога төвийн захирал Б.Туултай ярилцлаа. Тэрээр Хатха иог, Халуун иог, Агаарын иог, Нүүрний иогийн мэргэшсэн багш бөгөөд Английн “Danielle Collins Face Yoga Method”–ын Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж нүүрний иогийн олон улсын эрхтэй багш нарыг бэлтгэж байна.
– Иогийн сургалтын төвүүд болон иогаар хичээллэх сонирхолтой хүмүүс ч олон болж байна. Тэгэхээр иогийн талаарх товчхон ойлголт өгөөч?
– Иог гэдэг нь бие , сэтгэл, сүнсийг нэгтгэх эртний мэдлэг. Сэтгэлийн амар амгаланг олж, аз жаргалтай байх нь иогийн гол зорилго юм. Иогоор хичээллэснээрээ өөрийн мөн чанар, би хэн бэ?, энэ хорвоо ертөнцөд яах гэж мэндэлсэн бэ? амьдрахын утга учир юу вэ? гэх мэт өөрийгөө таньж мэдэж, дотоод ухамсраа сэрээж, өөрийнхөө зорилгыг эрт тодорхойлсноороо амжилтанд хүрэх гол түлхүүр нь болдог. Иог хийснээр хүний биеийн бүхий л хэсгийн мэдрэлүүд сэргэж, цусны урсгал, энергийн урсгал, тунгалагийн урсгал сайжирч энергийн хүрдүүд нээгдэж, хүний гэрлэн бие цэвэрлэгддэг. Ингэснээр хамгийн гол нь стресс бухимдал, сөрөг муу бодолгүй болж, сэтгэлийн амар амгаланг мэдэрдэг бөгөөд амьдралын бүхий л зүйлд хандах хувь хүний хандлагыг өөрчилдөг. Энэ нь зөвхөн дасгал хөдөлгөөнөөр хязгаарлагдахгүй, бясалгал, амьсгалын дасгал, амьдралын зөв хэмнэл, хэвшил нийлж байж жинхэнэ иогийг бүрдүүлнэ.
– Та иогатай хэрхэн холбогдов?
-Би багадаа уран нугараач болох хүсэлтэй, уян хатан сунгалт сайтай охин байсан. Гэсэн хэдий ч циркийн нугараачийн ангид тэнцээгүй. Учир нь намайг жин ихтэй байна гэсэн. Тэгээд энэ хүслээ орхиогүй өөрөө байнгын дасгал, сунгалт хийдэг байсан нь иогоор хичээллэхэд их дөхөм болсон. Анх иога хийж эхлэхэд хүнд дасгалуудыг төвөггүйхэн хийж чадаж байсан нь багш болохоор зорьсон. Харин иогийн багш болсноосоо хойш 4 жилийн хугацаанд иогийн туйлын зорилгыг олох аялалд гарч өөрийгөө хөгжүүлж, улмаар иогийн мэдлэгээ бусадтайгаа хуваалцсаар явна.
– Иогийг бидний ихэнх нь гоолиг болох, жин хасах арга зам гэж ойлгодог. Гэтэл…?
-Иог гэхээр олон цаг завилж суугаад бясалгах эсвэл зөвхөн уран нугаралтын хэмжээний дасгал хөдөлгөөн хийдэг мэтээр боддог. Зарим нь шашинтай ч холбож ойлгодог. Зөвхөн бясалгаад олон цагаар суувал хөдөлгөөн дутагдана, зөвхөн дасгал хөдөлгөөн хийгээд байвал биеийн хөгжил л нэмэгдээд оюун санааны буюу сүнсний хөгжил орхигдоно. Энэ бүхэн хамтдаа байж далд ухамсрыг сэрээж, дээд ухамсартайгаа нэгдэх гүүр нь болдог. Бид биеэ үргэлж л угааж цэвэрлэдэг, харин гэрлэн бие буюу сүнсэн биенийхээ хир буртагийг төдийлөн арилгаж чаддаггүй. Бясалгах бол сүнсэн биеэ цэвэрлэх, үйлийн үрээ нимгэлэх хамгийн төгс арга юм. Иогийн байрлал бүрт бясалгал хамт хийгддэг.
Иогийн багш Б.Туул: Зөв амьсгалж сурсан хүн эрүүл амьдрах боломжтой
-НҮҮРНИЙ ИОГИЙН ҮР ДҮН 14 ХОНОГТ ГАРДАГ-
– Та нэг ярилцлагадаа “Иогоор хичээллэ, ирээд эхлээд үз. Заавал манай дээр ирэх албагүй, иогийн олон төв бий” гэж хэлсэн байсан. “Бадамлянхуа” иогийн төвийн тухайд иогийн ямар ямар төрлөөр хичээллэж болох вэ?
– Манай Бадамлянхуа иога сургалтын төвд эртний Энэтхэгийн уламжлалт хатха иога, агаарын иога, нүүрний иога, жирэмсний иога, ахмадуудад зориулсан зөөлөн иога гэх мэт сургалтууд явагдаж байна. Эдгээр цогц сургалт, хослосон сургалтуудыг өргөн сонголттой цагийн хуваарийн дагуу хичээллүүлэхээс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хатха иога, нүүрний иогийн багшийн эрх олгох сургалтыг тогтмол жилдээ 1-2 удаа зохион байгуулдаг. Манай төвийн сургалт Энэтхэг уламжлалт иог дээр суурилсан байдаг буюу бүх сургалтууд Иогийн онол, Амьсгалын техник, Бясалгал, Бие халаах дасгал, Нүүрний иог, Үндсэн иогийн байрлалууд, Амраах дасгал, Аз жаргалтай байх зөвлөгөөнүүд гэсэн хөтөлбөрөөр явагддаг.
– Жирэмсэн эхчүүд иогоор хичээллэснээр ямар ач тустай вэ?
– Өнөөдөр хүмүүс уушигныхаа багтаамжийн зөвхөн 30 хувийг ашиглан амьсгалж байна. Энэ нь нас биенд хүрсэн хүний хувьд хайран биш гэжүү. Хүн буруу буюу дутуу амьсгалснаас шалтгаалж маш олон төрлийн өвчин эмгэг, сэтгэл зүйн өөрчлөлтөнд өртдөг. Ялангуяа Монголд агаарын бохирдол, хөрсний бохирдол, утаа гамшгийн түвшинд хүрсэн байгаа энэ үед хүн бүр зөв амьсгалж эрүүл мэндээ сайжруулах нь чухал байгаад байна. Амьсгалаар хүн эрч хүч энергийнхээ 80 хүртэлх хувийг, нойр хоолоор 20 хүртэлх хувийг нөхөж авдаг. Тиймээс зөв амьсгалах бол эрүүл байх хамгийн чухал зүйл. Манай жирэмсний сургалтанд амьсгалах арга техникийг түлхүү оруулж өгдөг. Ээж нь дутуу амьсгалж байгаа тохиолдолд ураг ямар хэмжээний хүчилтөрөгчөөр хангагдаж байгаа нь ойлгомжтой. Тиймээс Жирэмсэн эхчүүд иогийн амьсгалын дасгалыг хийснээр урагт хүчилтөрөгчийг хангалттай өгч, ээж өөрөө сэтгэл санаа өөдрөг, амгалан тайван байх боломжтой байдаг. Мөн дасгал хөдөлгөөн хийснээр төрөх явцад бэлдэж аарцагны уян хатан байдлыг сайжруулж, булчингуудын хүчдэлийг нэмэгдүүлж өгнө. Амьсгалаа зөв авч гаргах нь төрөх процест маш их нөлөө үзүүлж, хялбар хүндрэлгүй төрөх боломжийг олгодог юм. Бас иогоор хичээллэснээр хэт их жин нэмэх, хүүхэд хэвлийдээ хэт томорхоос сэргийлдэг. Гэхдээ бид эмчийн зааврын дагуу иогоор хичээллэх боломжтой эхчүүдийг хүлээж авдаг юм.
– Сүүлийн үед охид бүсгүйчүүд маань нүүрний иогийг маш их сонирхох боллоо. Нүүрний иогийн талаарх цогц мэдээлэл өгөөч?
– Нүүрний иог нь шинэ зүйл биш. Эртний Египетийн хатан Клеопатра, эртний Хятадын хатад нүүрнийхээ залуу байдлыг хадгалахын тулд дасгал хийдэг байсан түүхэн баримт бий. 19-р зууны эхээр хүртэл Америкийн алдартай жүжигчид, дуучид өөрсдийн хийдэг нүүрний дасгалаа сонинд хэвлэж олонд хүргэдэг байсан. Бидний нүүрний 57 булчингаас өдөр тутам идэвхитэй ажилладаг 20 гаруй булчин байдаг. Үлдсэн 30 гаруй булчин төдийлөн идэвхитэй ажилладаггүй гэсэн үг. Эдгээр булчин идэвхитэй ажиллахгүй хөшиж суларснаас шалтгаалан нүүрний арьс унжиж, үрчлээ нугалаа үүсэн, хэлбэр төрх нь өөрчлөгддөг. Тиймээс өдөр тутам эдгээр булчингуудыг ажиллуулж дасгалжуулснаар арьс чангарч, хаван хуян арилж, үрчлээсүүд тэнийж, арьсны уян хатан байдлыг сайжирч, арьсны гадаргуу жигд толигор болдог. Нүүрний иогийн үр дүн 14 хоногт гарч ирдэг. Жижиг үрчлээсүүд тэнийх хаван буурах гэх мэтээр илэрнэ. Дараа нь доод зовхины уутанцар, сарвуу үрчлээ, духны үрчлээ, хөмсөг хоорондын босоо үрчлээс арилж завьжны унжсан байдал өргөгдөж сэргэг болно. Нүүрний иогийг 10 хурууны тусламжтай хийх бөгөөд ямарч эрсдэлгүй, тоног төхөөрөмж ашиглахгүйгээр залуу сайхан харагдах боломжтой юм. Биеийн иогийг бодоход цөөн хоногийн сургалттай, гарын авлага (DVD)-аар хангадаг учир гэрийн нөхцөлд бие даагаад өөрийгөө дасгалжуулаад байх боломжтой. Нүүрний иогоор 6-9 сар хичээллэснээр өөрийн байгаа наснаасаа 5-10 насаар залуу харагдах бүрэн боломжтой байдаг.
-Агаарын иог нь монголд сургалтаа явуулаад хэр удаж байгаа вэ, ач тусын талаар сонирхуулбал?
– Энэ иог нь Монголд танигдаад нилээдгүй хугацаа өнгөрч байгаа. Уламжлалт иогийн ихэнх дасгалуудыг амьсгалтай хослуулан тусгай зориулалтын даавуун дээр буюу агаарт хийдгээрээ онцлогтой. Бүх биеийн булчингуудыг жигд хөгжүүлж, уян хатан байдлыг сайжруулж, тэнцвэрийг бий болгох, биеийн ерөнхий тамирыг нэмэгдүүлэх, стресс бууруулах гэхчилэн маш олон талын ашиг тустай. Сүүлийн үед хүмүүс амьдралын буруу хэвшлээс шалтгаалаад нуруу нь их өвддөг болсон. Агаарын иогийн ихэнх дасгалууд нь ертөнцийн хуулийн эсрэг сунгах үйлчлэл үзүүлдэг, зарим нэг дасгал нь физик эмчилгээний эмчилгээтэй (нурууны татлага гэх мэт) ижил төсөөтэй байдаг учир нурууны суулттай, төрөлхөөс уян хатан чанар муутай хүмүүст их сайн нөлөө үзүүлж байгаа. Мөн өсвөр насны залуучуудын өсөлт хөгжилтөнд сайн давуу талтай.
Иогийн багш Б.Туул: Зөв амьсгалж сурсан хүн эрүүл амьдрах боломжтой
-АМЖИЛТ ӨНӨӨДРИЙН ӨӨРИЙГӨӨ ЯЛАН ДИЙЛЭХЭЭС ЭХЭЛДЭГ-
– Иогоор хичээллэж жин хасах хүсэлтэй бүсгүйчүүд маш олон байдаг тухай танай багш ярьж байна. Иога хийж жингээ хассан хүн эргээд таргалах уу?
-Хүний биеийн таван махбодын тэнцвэр алдагдсан тохиолдолд юу ч хэрэглэсэн турж хэвийн хэмжээнд хүрч чадахгүй. Иога эхлээд тэнцвэрийг бий болгож дараа нь аажмаар хүссэн хэмжээнд хүргэдэг. Ихэнх хүмүүс хурдан турах аргыг л хайдаг, сонгодог боловч үр дүнгүй байдаг. Гэтэл иогоор тууштай хичээллэдэг хүмүүс бүгд л их өв тэгш галбирлаг биетэй, булчинлаг байдаг. Хэн ч байсан зорилго тавиад тууштай хичээллэх юмбол иога бол зөвхөн тураагаад зогсохгүй зөв сайхан амьдралыг бий болгодог. 4-6 сар, 1-2 жил. Сонсоход урт хугацаа юм шиг санагдавч бид турнаа гээд 5-6 жилийг хий дэмий өнгөрүүлсэн байдаг шүү дээ. Нэгэнт иогоор хичээллээд дасгал хөдөлгөөн тогтмол хийгээд хэвшчихсэн, амьдралын зөв дадалтай бол эргэж жин нэмэхгүй байх бүрэн боломжтой.
– Иогийн хамгийн хүнд хэлбэрийн дасгал нь ямар дасгал вэ?
– Олон хүнд элементийн байрлал бий. Тэр дундаас толгой дээрээ тулгуургүй тогтох байрлал байдаг юм. Маш их анхаарал, тэнцвэр шаарддаг. Хэрвээ тухайн хүн хормын төдийд анхаарал алдвал амь насаа ч алдах аюултай. Үүнийг байнгын бэлтгэлгүй хүн хийх нь маш өндөр эрсдэлтэй тул туршиж үзэхгүй байхыг хэлмээр байна.
– Иогоор хичээллэж байгаа хүмүүс, багш нар хүрд нээх гэдэг зүйлийг ярьдаг. Үүнийг тодруулбал?
– Бидний бие өөрийнхөө махан биенээс харьцангуй өргөн, том гэрлэн бүрхүүлээр хамгаалагдаж байдаг. Энэ гэрлэн бүрхүүлийг бий болгогч зүйл бол хүний биеийн долоон хүрд буюу Чакра. Чакра гэдэг нь орчуулбал дугуй, диск гэсэн утгатай үг. Эдгээр бүх хүрдүүд мөнхийн эргэлтэнд оршиж бидний гэрлэн бүрхүүл буюу сүнсэн биеийг энергээр хангаж байдаг. Хүний биеийн доод тамирын орноос толгойн орой хүртэл үндсэн 7 хүрд байрладаг. Хүрд тэнцвэртэй байвал хүн илүү эрүүл, аз жаргалтай амьдрах боломжтой байдаг юм. Хэрэв хүрд тэнцвэргүй хэт идэвхижсэн эсвэл хаалттай тохиолдолд энергийн хэвийн урсгал алдагдаж төрөл бүрийн өвчин эмгэг, сэтгэл санааны таагүй байдал үүсдэг. Хүрд бүр өөр өөрийн онцлог мөн чанартай. Жишээ нь Үүдэн хүрд буюу Үндэс хүрд энергийн 70-80 хувийг хариуцдаг. Ахар сүүлэнд байрладаг. Энэ хүрд нээлттэй байвал та амьдралдаа сэтгэл хангалуун байж ажил хэрэг нь бүтэмжтэй, амьдрал дээрээ тэнцвэртэй байна. Яг л байшин барихад суурь сайн тавигдвал байшингийн чанар сайн байдагтай ижилхэн. Үүдэн хүрд байшингийн суурь гэсэн үг юм. Хэрэв хүрд тэнцвэргүй буюу хаалттай бол сул дорой, өөртөө итгэлгүй, амьдралдаа сэтгэл ханамжгүй, сэтгэлийн зовиуртай нэгэн болох жишээтэй. Өвчин эмгэг ч мөн хүрдтэй хамааралтай. Үүдэн хүрд бол нуруу, төв мэдрэлийн систем, хөл, давсаг бөөрийг хариуцаж байдаг. Тиймээс хүрд хаагдсан тохиолдолд эдгээр эрхтнүүдэд өвчлөл үүснэ гэсэн үг. Иогийн байрлал бүр хүрдүүдийг нээж өгөх ач холбогдолтой. Тиймээс иогоор хичээллэснээр эрүүлжиж, сэтгэл санаа амар амгалан , эрч хүчтэй болдогийн хамгийн гол нууц нь үүнд оршино.
– Та манай уншигчдад хандаж юу хэлмээр байна вэ?
Би тарган туранхай, хөгшин залуу, уян хатан биш гэж хана босголгүйгээр өөрөө өөртөө цаг зав гарган 10, 20 жилийн дараах өөрийгөө өнөөдрөөс эхлэн бүтээгээрэй. Болно бүтнэ, чадна гэдэг сэтгэлгээг өөртөө суулгаж итгэлтэй байснаараа хүссэн үр дүн, зорилгодоо хүрээрэй гэж хэлмээр байна. Амжилт гэдэг бол өнөөдрийн өөрийгөө ялан дийлэхээс эхэлдэг юм шүү.
-Танд баяралаа.
https://www.facebook.com/yogastudiobadamlyanhua/
Холбоо барих: 9918-9512, 9993-7200

Эх сурвалж: SERUULEG.MN
скачать dle 12.0

Дуучин Бейонсегийн охин анхны хөгжмийн шагналаа авжээ

Өнөөдөр, 14:29

О.Эгшиглэнт-Од: “Фантастик”-ийн Б.Тамир ах шиг зохиолоо өөрөө бичдэг сайн найруулагч болно

Өнөөдөр, 14:26

Тейлор Свифт анхны “Woman of the Decade” шагналын эзэн болно

Өнөөдөр, 14:20

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дэлхийн соёлын сайд нарын чуулга уулзалтад оролцож байна

Өнөөдөр, 14:18

“Дэлхийн хүүхдийн өдөр” өнөөдөр тохиож байна

Өнөөдөр, 14:16

Иргэдийг 4000 ажлын байранд бүртгэж байна

Өнөөдөр, 14:15

Ц.Нямдорж: ҮАБЗ-өөр Оюутолгойг хэлэлцсэн. Гэрээг зогсоож болохгүй гэсэн байр суурьтай байгаа

Өнөөдөр, 14:12

С.Долоолой: Иргэн Ц.Пүрэвдоржийг үндэслэлгүй гүтгэсэн гэдэг нь худлаа. Бүх зүйл баримттай байгаа

Өнөөдөр, 14:09

Угийн бичиг-Улсын үндэс” үндэсний зөвлөгөөн боллоо

Өнөөдөр, 14:06

Энтерпрайзинг хөгжлийн хөтөлбөрийн 7н долоо хоногийн турш хэрэгжүүлсэн ба хаалтын үйл ажиллагаа боллоо

15/11/2019, 15:34

Сэлфи хийсэн Франц жуулчин Тайландын хүрхрээнээс унаж амиа алджээ

15/11/2019, 15:28

"Монголын үндэсний фронт" нэгдлийн жагсаал болно.

15/11/2019, 13:53

ҮСХ: 2.1 саяын орлоготой өрх 33 мянгаар нэмэгдэв

15/11/2019, 13:06

”ЧИНГИСИЙН ЦОМ” МОНГОЛ ТУУРГАТНЫ ХОЛИМОГ ТУЛААНЫ ” МGL-1 FIGHTING CHAMPIONSHIP 13″ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

15/11/2019, 10:41

Филиппин улс луйврын сүлжээ ажиллуулдаг Хятадын 312 иргэнийг нутаг буцаажээ

15/11/2019, 10:34

Д.Гарди: Монгол Улсад гадаад багш ажиллахаар ирэхдээ 4-5 шалгуурыг давах шаардлагатай

15/11/2019, 10:32

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт батлагдлаа.

14/11/2019, 22:03

Маргаашаас төвийн 6 дүүргийн 27 сургуулийн бага ангийн сурагчдыг автобусаар зөөнө

14/11/2019, 13:23

Японы шинэ эзэн хаан өнөө шөнө Нарны эх дагинатай хамт зоог барьж хононо

14/11/2019, 13:02

Шүүхийн захиргааны 58 албан хаагч тангараг өргөлөө

14/11/2019, 13:01

Хуучирсан автомашиныг дахин боловсруулах эрхзүйг бүрдүүлнэ

14/11/2019, 12:59

Мөнгөө валютаар хадгалахыг сонгож буй иргэдийн тоо өсжээ

14/11/2019, 12:58

BTS хамтлагийн 21 цомог нэгэн зэрэг "iTunes" чартад жагслаа

14/11/2019, 12:50

Питер Пэн хүүхдийн мюзикл жүжиг дахин тоглогдож байна

14/11/2019, 12:47

"Жем Групп"-ийн “Спорт наадам” боллоо

13/11/2019, 16:39

"Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсээ баян, ядуугаар нь ялгахгүй байранд оруулах саналыг тавьж байна"

13/11/2019, 14:37

Сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна

13/11/2019, 14:25

ХАНАН ДУГУЙ буюу магад хамгийн сүүлчийн “МОНГОЛ НҮҮДЭЛЧИД” П.Баттулга

13/11/2019, 14:21

Түүхий нүүрс хадгалж хэрэглэсэн зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ

13/11/2019, 14:20

Үрээ гэсэн ээжийн хайр, тэсвэр тэвчээр бөхийх ёсгүй

13/11/2019, 14:18

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

26/09/2018, 10:41

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

26/09/2018, 10:41

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29