iNet.mn дагах

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

 Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын хурал өнөөдөр МУИС-ийн Номын санд боллоо. Энэ үеэр МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит МСНЭ-ийн "Мэдээний шилдэг сурвалжлагч" шагналыг “Гялгар уутгүй монгол” хөдөлгөөнийг санаачлагч, сэтгүүлч М.Бүжинлхам, "TV5" телевизийн сурвалжлагч Г.Бадамлянхуа нарт гардууллаа. 
Тус шагналыг Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг МСНЭ-тэй хамтран 2016 оноос олгож эхэлсэн бөгөөд тухайн жилдээ телевиз радио, сонин сэтгүүл, мэдээллийн сайтыг манлайлан ажилласан 2-3 сэтгүүлчид хүртээдэг. Тус шагналыг "Алтан дүрмийн эзэн" тэмдэг, мөнгөн шагнал дагалддаг юм. 

Цол тэмдэг гардуулах ёслолд МОНЦАМЭ агентлагийн Орлогч дарга Ш.Батболд, Тамгын газрын дарга Д.Отгонбаяр, Ерөнхий редактор Н.Лхагвасүрэн, Л.Батбаяр, МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр нар оролцов. 




Шагнал гардуулах үеэр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Орлогч дарга Ш.Батболд, “Монголын мэдээллийн ууган байгууллагын хувьд "Мэдээний шилдэг сурвалжлагч"-ийг 2016 оноос хойш дөрөвдэх удаагаа шалгаруулж байна. Энэ жилийн шалгаруулалт ихээхэн өвөрмөц байсан. Учир нь цахим ертөнцөд нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүнлэгийн чиглэлээр дуу хоолойгоо хүргэж, тэр нь бодит үр дүнд хүрсэн, өсөж дэвжих ирээдүйтэй залуу үеийн сэтгүүлчдэд урам зориг өгөхийг зорьсон. Тиймээс бэлтгэсэн мэдээ, сурвалжлага нь олны анхааралд байж, зохих эерэг үр дүн, өөрчлөлт авчирч, нийгэмд манлайлал үзүүлсэн дээрх сэтгүүлчдэд энэхүү шагналыг олгохоор болсон юм” хэмээв.



“Гялгар уутгүй монгол” хөдөлгөөнийг санаачлагч, сэтгүүлч М.Бүжинлхам, “Өнгөрсөн хугацаанд ажиллахдаа сэтгүүлч бидэнд нийгмийг эргүүлэх, бүтээх том боломж байгааг олж харсан. Хоёр жил орчмын өмнөөс Гялгар уутгүй монгол ТББ-аа байгуулж, цахим ертөнцөөр гялгар уут, хог хаягдлын хор хөнөөлийг таниулж, давалгаалуулж чадсан юм. Магадгүй би сэтгүүлч байгаагүй бол өнөөдрийн энэ эрхэм хүндтэй шагналыг гардаад зогсохгүй, Засгийн газар нэг удаагийн гялгар уутыг хориглох тогтоол, шийдвэр гаргахгүй байсан гэж боддог. Тийм учраас нийт сэтгүүлч нартаа мэргэжлийнхээ том боломжийг ашиглаад, нийгмийн сайн сайхны дуу хоолой болоорой гэж уриалж байна. Энэ эрхэм хүндтэй шагналыг гардсанд маш их урам авч, улам ихийг бүтээх чин эрмэлзэл төрж байна” гэв.

Тэрбээр “Гялгар уутгүй Монгол хөдөлгөөн” нүүр номын хуудас, өөрийн хувийн эккаунт, зарим хэвлэл мэдээллийн байгууллага, www.ecobujin.com сайтаар хог хаягдлын менежменттэй холбоотой бүх төрлийн мэдээллийг видео, зураг, текст хэлбэрээр хүргэж байгаа юм.



TV5 телевизийн Улс төр мэдээллийн албаны сурвалжлагч Г.Бадамлянхуа, “Өнөөгийн нийгэмд сайн сайхнаас илүү, саар муу мэдээлэл давамгай байна. Тиймээс нийгэмд тулгамдаад буй хурц асуудлыг хөндөхөөс илүү сэтгүүл зүйн салбарын өнгө төрхөнд бага ч болов гэгээ оруулахыг зорьж ажилласан. Ингээд олны нүднээс далд, үйлс бүтээлээрээ үлгэрлэж байгаа хүмүүс, айл өрх, тэдний аз жаргал, баяр баясал, амжилт, гавьяаг олон нийтэд хүргэсэн хөдөлмөрийг маань үнэлж байгаад таатай байна” гэв.

Тэрээр ТВ5 телевизийн Улс төр мэдээллийн албанд 2015 оноос ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд бэлтгэсэн “Ээжийгээ алдаад удаагүй нялх үрс орон гэргүй боллоо” нэртэй сурвалжлага нь олон нийтийг хамарсан хандивын аян өрнүүлэх гол хөшүүрэг болж долоо хоногийн дотор, 90 гаруй сая төгрөг цуглуулан Д.Батмөнхийн гэр бүлд хоёр өрөө байр, хүүхдэд нь жилийн 10 сая төгрөгийн төлбөртэй цэцэрлэгт үнэгүй хамрагдах боломж олгосон юм. Монголын нийгэмд хандив туслалцаа хүссэн олон мэдээ сурвалжлага цацагдаж байсан ч үүн шиг богино хугацаанд олон нийтийг хамарсан тохиолдол ховор аж. 



Дашрамд дурдахад, анх "Алтан дүрмийн эзэн" цол тэмдгээр 2016 онд Gogo.mn цахим сайтын сэтгүүлч Г.Одгарав, "Үндэсний шуудан" сонины сэтгүүлч С.Гандөл, "Eagle" телевизийн сэтгүүлч Э.Наранцэцэг нар тодорч байсан бол, 2017 онд “25" суваг” телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул, мэдээллийн “Itoim” цахим хуудасны сэтгүүлч Г.Улсболд, гэрэл зурагчин Б.Бямба-Очир, 2018 онд NTV телевизийн сэтгүүлч, ахлах редактор М.Батхишиг, "Засгийн газрын мэдээ" сонины сэтгүүлч Б.Баяртогтох, МҮОНР-гийн “Хурд” агентлагийн сэтгүүлч С.Мөнгөнтуяа нар энгэрээ мялааж байв.

Гэрэл зургийг: Б.Чадраабалскачать dle 12.0

Б.Тамир: Монголд ийм хэмжээний олон ангит кино хийгдэж байгаагүй

Өнөөдөр, 13:56

HUAWEI ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР УЛАМ ХҮЧИРХЭГЖИЖ БАЙНА

Өнөөдөр, 13:53

Цагдаа, гал сөнөөгчдийн наадмын чөлөөт бөхийн төрөлд зургаан медаль хүртжээ

Өнөөдөр, 13:47

“Mongolia Today-2019”: Түүхт Халхгол суманд ажиллав

Өнөөдөр, 13:46

"Наймдугаар сарын сүүлээр нойтон цас орж, цочир хүйтрэх төлөвтэй байна"

Өнөөдөр, 13:18

Амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийгдэнэ

Өнөөдөр, 13:13

Гэр, байшингаа дулаалахад зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

16/08/2019, 13:19

Гадаадын зурагчид манай улсад ажиллаж байна

16/08/2019, 13:18

Боловсролын зээлээр суралцаж, гэрээний үүргээ биелүүлсэн 13,000 гаруй иргэний дипломыг олгоно

14/08/2019, 15:25

Ходоодны дуран өвчин тараах эрсдэл өндөр байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ

14/08/2019, 15:23

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа

14/08/2019, 14:39

Нефтийн үйлдвэрийн ажилчдын 540 айлын орон сууцны барилгын шав тавилаа

14/08/2019, 14:38

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 70 хувьтай байна

14/08/2019, 14:36

Аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацаанд нийслэл рүү тарваганы мах оруулахыг хориглолоо

13/08/2019, 16:39

“Торгоны зам-2019” автораллиг зохион байгуулагчдад талархал гардуулав

13/08/2019, 13:18

Халх голын ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэв

13/08/2019, 13:16

Чингэлтэй дүүргийн X хороонд дахин төлөвлөлтөөр барьж буй 234 айлын орон сууц энэ онд ашиглалтад орно

12/08/2019, 19:12

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Гадны хэвлэл мэдээллийн агентлагуудын архив дахь Монгол Улсын тухай түүхэн гэрэл зургийг шинэчилнэ

12/08/2019, 14:37

У.Хүрэлсүх: Энэ ажлыг хийж чадахгүй бол та нар ажлаа өг

12/08/2019, 14:32

Цахимаар хүүхдээ бүртгүүлэх боломжгүй иргэд өнөөдрөөс хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлээрэй

12/08/2019, 14:29

Битлзийн фэнүүд “Abbey Road” гэрэл зургийн 50 жилийн ойг тэмдэглэжээ

9/08/2019, 11:46

Мексикийн хар тамхины картель 19 хүний цогцсыг нийтэд үзүүлжээ

9/08/2019, 11:43

Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцанд орох иргэдийн сонгон шалгаруулалт нээлттэй явагдаж байна

9/08/2019, 11:40

"Аравт" морин цэргийн уралдаанд Монгол Улсын баг түрүүллээ

9/08/2019, 11:38

“Оюу толгой” эхний хагас жилд 107 сая ам.долларын татвар төлжээ

9/08/2019, 11:35

ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайдын айлчлал эхэллээ

8/08/2019, 16:38

Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааны арилжаа эхэллээ

8/08/2019, 16:35

АНУ-ын Батлах хамгаалахын сайд Марк Т.Эспэр манай улсад айлчилж байна

8/08/2019, 16:21

9/10/2018, 12:01

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

"Монгол бахархал" гэрэл зургийн үзэсгэлэнгээс

9/07/2019, 17:06

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хятаны хосгүй үнэт үзмэрүүдийг дэлгэнэ

26/06/2019, 13:30

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Түүхэн дэх хамгийн агуу гэрэл зургуудыг хэн, ямар камераар дарсан бэ?

26/07/2019, 13:07

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Монгол Улс анхны ХУРДНЫ ЗАМАА хүлээж авлаа

5/07/2019, 12:25

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

"Аравт" морин цэргийн анхдугаар уралдаан эхэллээ

5/08/2019, 10:29

МОНГОЛ УЛС АНХНЫ АЧАА ТЭЭВРИЙН БОИНГ 737-300 ОНГОЦТОЙ БОЛЛОО

20/07/2019, 16:46

9/10/2018, 12:01

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

“Ялалт 70” хөшөөнд цэцэг өргөлөө

9/05/2019, 13:29

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

“Бүс ба зам” чуулга уулзалт

28/04/2019, 15:55

“ХИГАШИКАВА ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ”-Д МОНГОЛ СУРАГЧИД ХОЁРДОХ ЖИЛДЭЭ ОРОЛЦОХ ГЭЖ БАЙНА

30/07/2019, 13:58