iNet.mn дагах

Олимпын тэнгэрт Монгол Улсынхаа далбааг анх удаа мандуулсан тамирчид

Манай улсад биеийн тамир спорт 1930-аад оноос эрчимтэй хөгжиж гимнастик, хөнгөн атлетик, цана, дугуй, гарбөмбөг, бокс, ширээний теннис, чөлөөт бөх, буудлага зэрэг олон спорт хөгжиж эхэлсэн байдаг.

Хүн төрөлхтөний эв нэгдлийг илэрхийлж дэлхийн улс орнуудын шилдэг тамирчид хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлддөг спортын хамгийн том баяр бол “Олимпын наадам” билээ. Өвөл, зуны олимпын наадам нь 4 жилийн давтамжтай бөгөөд Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны өндөр шалгуур үзүүлэлтээр шигшигдэн сонгогдсон улс, хот 8 жилийн өмнөөс бэлтгэлээ хангаж зохион байгуулдаг гэдгээрээ онцлогтой.

Монгол Улсад 1956 онд Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/ байгуулагдсан бөгөөд 1962 онд ОУОХ-нд гишүүнээр элссэн байна. Харин Монгол Улсын баг тамирчид зун, өвлийн олимпын наадамд 1964 оноос эхлэн оролцсон түүхтэй.
Түүнээс хойш манай улсын баг тамирчид “Мехико-1968”, “Мюнхен-1972”, “Монреал-1976”, “Москва-1980”, “Сөүл-1988”, “Барселон-1992”, “Атланта-1996”, “Сидней-2000”, “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” зуны олимпын наадмуудад оролцоод байна. Мөн “Гренобыль-1968”, “Саппоро-1972”, “Лейк-Плэсид-1980”, “Сараево-1984”, “Калгари-1988”, “Альбервилль-1992”, “Лиллехамер-1994”, “Нагано-1998”, “Солт-Лейк-2002”, “Турин-2006”, “Ванкувер-2010”, “Сочи-2014”, “Пёнчан-2018” олимпын наадамд тус тус баг тамирчдаа илгээжээ. Нийтдээ Монголын баг тамирчид зун, өвлийн тус бүр 13 олимпын наадамд хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлджээ.


Монголын баг тамирчдаас өнгөрсөн энэ хугацаанд өвлийн олимпын наадмаас нэг ч медаль хүртээгүй бол зуны олимпын наадмаас 2 алт, 9 мөнгө, 14 хүрэл медаль нийт 25 медалийг 24 тамирчин хүртсэн байна. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр “Бээжин-2008” олимпын наадмаас алт, “Лондон-2012” олимпоос мөнгөн медаль хүртсэн Монголдоо төдийгүй дэлхийд данстай шилдэг жүдоч юм.



Хамгийн анх 1964 онд Австри улсын Инсбрук хотноо болсон өвлийн олимпын наадам, дараа нь “Токио-1964” зуны олимпын наадамд Монгол баг тамирчид хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн билээ. НҮБ-д гишүүнээр элсээд Бүрэн эрхээ тунхаглаад удаагүй байсан Монгол Улсын баг тамирчид “Инсбрук-1964” өвлийн олимпын IX наадамд оролцсон түүхтэй.



Энэ наадамд гүйлтийн цанаар Б.Дамдинжав, Б.Дашгай, Д.Баадай, Л.Дашдэмбэрэл, С.Нацагдорж, Б.Зундуй, Ж.Жавзандулам, Д.Пүрэвлоов, биатлоны төрлөөр Б.Дамдинжав, Б.Дашгай, Ц.Данзан, гүйлтийн тэшүүрээр Л.Цэнд, Л.Дашням, Ц.Лхамжав нар оролцсон нь олимпын наадамд анх удаагаа хурд, хүчээ сорьсон монгол тамирчид болж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 
Монгол улс ийнхүү "Инсбрук-1964" өвлийн IX олимпын наадамд тэшүүрийн спортын төрөлд 3, цанын спортын төрөлд 11 тамирчнаа илгээсэн нь өвлийн олимпын наадмын түүхэнд хамгийн олон Монгол тамирчин оролцсон тохиолдол юм. Тус наадамд Монголын багийн тугчаар Л.Цэнд /өдгөө гавьяат тамирчин/ оролцсон бол тэшүүрийн спортын төрөлд Ц.Лхамжав /гавьяат тамирчин/ Монголын өвлийн спортын түүхэнд тэшүүрийн төрлөөр оролцсон цорын ганц эмэгтэй тамирчин юм. Мөн биатлоны төрөлд өрсөлдсөн Б.Дамдинжав 14 орны 51 тамирчнаас 38 дугаар байрт орсон нь Монголын өвлийн олимпын наадмын түүхэнд үзүүлсэн хамгийн өндөр амжилт болж үлдсэн.



Харин 1964 оны Токиогийн зуны олимпын XVIII наадамд манай баг тамирчид анх удаа оролцсон түүхийг сөхвөл тус наадам 1964 оны 10 дугаар сарын 10-24-нд Японы Токио хотноо буюу Ази тивд зохион байгуулсан анхны олимп байсан юм.

“Токио-1964” олимпын наадамд манай улс спортын таван төрөлд эрэгтэй 17, эмэгтэй 4 нийт 21 тамирчны бүрэлдэхүүнтэй амжилттай оролцсон байдаг.



Улмаар 1968 онд хоёр дахь удаагаа Мехикогийн зуны олимпынXIXнаадамд оролцохдоо чөлөөт бөхийн 8, спортын гимнастикийн 5, буудлага спортын 3, хөнгөн атлетикийн 2 тамирчин болон дасгалжуулагч, албаны хүмүүсээс бүрдсэн баг Америк тивд очиж байжээ.

Энэхүү "Мехико-1968" олимпын наадмын 10 дугаар сарын 20-ны өдөр чөлөөт бөхийн төрөлд барилдсан Монгол Улсын тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар олимпын хүрэл медаль, Ж.Мөнхбат олимпын наадмын анхны мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын иргэд болсон билээ.
Монголоо алдаршуулсан олимпын баатруудаа олимп тус бүрээр амжилтыг нь багцлан цувралаар танилцуулж байна.
Хагас зуун жилийн тэртээ Мексикийн Мехико хотноо зуны олимпынXIX  наадамд оролцсон Монголын баг тамирчдаас чөлөөт бөхийн төрлөөр Ж.Мөнхбат /мөнгө/, Ч.Дамдиншарав,  Д.Сэрээтэр, Т.Артаг /хүрэл/ нар анх удаа олимпын медаль хүртэж улс орноо дэлхий дахинд таниулсан гавьяатнууд билээ.

"Мехико-1968" олимпын наадмын хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Дамдиншарав 50 жилийн өмнөх Мехикогийн дэвжээндээр хэрхэн хүчээ сорьж байснаа эргэн дурссан юм.




Тэрбээр “Ер нь бид медаль авна гэсэн зорилго тавьж, үүрэг аваагүй юм. Харин Мөнхбат аварга 1967 оны Делигийн ДАШТ-ээс анхны хүрэл медаль авчихсан байв. Энэ удаа бид шагналт байрт орох боломжтой гэж үзэж байлаа. Мехико хот далайн түвшнээс 2000 метрээс дээш өндөр газарт оршдог. Тэгээд бид Отгонтэнгэрийн амралтанд очиж бэлтгэлээ хийсэн маань маш их нөлөөлсөн. Тэнд бэлтгэл хийхэд хүнд байсан хэдий ч өндөр уулын нөхцөлд дасан зохицож огт амьсгаадахгүй, ядрахгүй сайн бэлтгэл болсон. Тэгээд эх орныхоо хөрсөн дээр бэлтгэлээ базааж, тухайн үедээ л хоол унд хангамж нөхцөл нь ч сайн байлаа. Одоо ч би монгол бөхчүүдэд ивээлээ хайрласан Отгонтэнгэр хайрхандаа сүслэж биширч явдаг юм. Отгонтэнгэртээ бэлтгэлээ базаасны үр дүнд Мехикогийн олимпын дэвжээнд гарч бид дөрвөн медаль хүртсэн гэж боддог. Хамгийн эхний хөнгөн жингийн бөхийн хувьд надад бусдынхаа амжилтын салхийг хагалах үүрэг оногдсон. Би долоон тойрог барилдаж тавд нь ялсан. Японы бөх олимп, дэлхийн аварга Наката, Америкийн бөх дэлхийн аварга Сандерс бид гурав үлдсэн. Би хамгийн сүүлд Германы бөхийг ялж хүрэл медаль аваад дэвжээнээс буухад манай нөхөд, чи ёстой бидний салхийг хагаллаа гээд намайг тэвэрч аваад л бөөн баяр болсон. Мөөеө аварга чинь одоо ёстой нэгийгээ үзнэ гээд хана цохиод л, харин Сэрээтэр бол таг чиг, Артагийн хувьд ч дуугүй л түгшсэн хүнд байдалтай байсан. Ямар ч байсан миний медальд хүрсэн амжилт нь ард байгаа гурван бөхдөө ялна, чадна гэсэн их урам зориг өгсөн. Тэгээд ч тэд бүгдээрээ авах гэсэн медальдаа хүрсэн. Хожмын хойно одоо эргээд бодоход би ямар ч байсан нөхөддөө болон хойч үеийнхэндээ олимп, дэлхийн медальд хүрэх урам зориг өгсөндөө бахархдаг” хэмээн ярьсан юм.


Мехикогийн олимпын хүрэл медальт, 1970 оны ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын үндэсний бөхийн Харцага, Ардын багш, МУБИС-ийн БТДС-ийн бөхийн багш, порфессор Данзандаржаагийн Сэрээтэр: “Хамгийн хөнгөн жинд хүч үзсэн Дамдиншаравын барилдаанд шүүгчдээс хавчих тохиолдол ч гарсан. Бас өөрөө олон кг жин хассан болохоор нэлээд ядарсан. Эхний тойргийн нэг барилдаанд гурав торгуулсан. Тэгээд дараагийн тойргуудад өрсөлдөгчөө бүгдийг цэвэр ялах шаардлагатай болсон. Дамдиншарав бүх өрсөлдөгчөө цэвэр ялсаар яваад л шигшээ барилдаанд үлдэж анхны хүрэл медалийг хүртсэн. Тэр үед бүх жингийн бөхчүүд өдөр бүр барилдана, өглөө бүхэн жингээ үзүүлдэг болохоор олон өдөр жингээ барьдаг болохоор мөн ч хүндхэн даваа байж. Тэгээд л бид чинь 1964 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсаас анх удаагаа олимпын гурван хүрэл, нэг мөнгөн медальтан төрж бид бөөн баяр хөөр болсон” хэмээн дурссан юм.


“Мехико-68” XIX зуны олимпын наадмын чөлөөт бөхийн 78 кг-д хүрэл медаль хүртэж Монгол Улсын тамирчдаас олимпын гурав дахь медальтан болж түүхэнд бичигдсэн Монгол Улсын гавьяат тамирчин Төмөрийн Артаг агсан нь 1943 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Тэрбээр олимпын хүрэл медальт, Монгол Улсын начин цолтон, Ази тивийн аварга, манай алтан үеийн шилдэг бөх гэдгээрээ өнөө үеийнхэнд мөнхөрсөн юм. Харамсалтай нь Т.Артагт 23 жилийн дараа буюу 1991 онд Монгол Улсын гавьяат тамирчин цолыг нь олгосон байдаг. Тэрбээр гавьяат болоод хоёрхон жилийн дараа буюу 1993 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Монголын Алтан үеийн бөхчүүд түүнийг хүнлэг сайхан сэтгэлтэй, тун нөхөрсөг, төлөв даруу, шилдэг бөх, дасгалжуулагч багш байсныг нь онцлон дурсдаг юм.

Монгол Улсаас төрсөн олимпын анхны мөнгөн медальт, ДАШТ-ий анхны медальт, монголчуудын бахархал болсон Даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мехикогийн олимпын мөнгөн медальт, ДАШТ-ий хүрэл медальт Жигжидийн Мөнхбат агсан нь 20 дугаар зууны Монгол Улс, Монгол туургатны төдийгүй дэлхийн чөлөөт бөхийн спортын агуу хүчит, домогт алдарт бөх билээ.


Ж.Мөнхбат Мехикогийн олимпын мөнгөн медаль хүртэхдээ тав ялсан юм. Харин Дэлхийн аварга Гуреевич дөрөв ялсан. Токиогийн олимпын аварга Болгарын бөх мөн дөрөв давсан байдаг. Манай бөх Гуреевичтэй хоёр удаа тэнцсэн. Болгарын бөхтэй нэг тэнцээд нэг ялагдчихсан байв. Энэ л түүнд дахин нэг барилдаан үүсгэхэд хүргэжээ. Ингээд Ж.Мөнхбат аварга сугалаагаар Америкийн бөхтэй таарсан байна. Тэр Гуреевичтэй барилдах юм бол  олимпын аварга болох байж. Харин АНУ-ын бөхийг торгуулийн нэг оноогоор ялснаар мөнгөн медаль хүртжээ. Мөн өмнө нь Ардчилсан Германы бөхийг оноогоор биш цэвэр ялсан бол олимпын алт авах байсан гэдэг.


Тухайн үед онооны чанараас их шалтгаалдаг байсан талаар Ж.Мөнхбат аварга Мехикогийн олимпын тухай эргэн дурсахдаа, манай Артаг чинь 1967 оны дэлхийн аварга, Туркийн олимпын аваргатай тэнцэж байж олимпын хүрэл медаль авсан юм. Үүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй юм. Олимпын аваргатай бид хоёр л тэнцсэн түүхтэй хэмээн ярьсан байдаг. Монголын Үндэсний бөхийн Дархан аварга Ж.Мөнхбат нэгэн ярилцлагадаа “Үндэсний бөх бол бүх бөхийн онцлогийг цогцлоосон “Эцэг бөх” хэмээн онцолж байсан бөгөөд тэр чөлөөт бөхөөр дэлхийд танигдсан амжилтын эзэн байсан билээ.
Түүний хүү Мөнхбатын Даваажаргал нь Японы хэдэн зуун жилийн түүхтэй сумо бөхөөр барилдаж сумогийн түүхэнд хамгийн олон буюу 41 түрүүг хүртээд байгаа зэрэг олон олон амжилтаараа эх орныхоо нэрийг мандуулж яваа гавьяатан. Тэрбээр Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал хэмээх нэрээр 21 дүгээр зуунд Японд төдийгүй дэлхий дахинд танил болсон энэ цагийг эзэлсэн Их аварга юм.
скачать dle 12.0

Гэрэл зурагчдын "төв хороо"

Өчигдөр, 17:54

УРАЛДААНЫ ХОЁР ДАХЬ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

Өчигдөр, 17:52

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарахыг уриалав

Өчигдөр, 17:47

“Huawei”-н бүтээгдэхүүнээс татгалзахыг БНСУ-д уриалж байна

Өчигдөр, 17:46

Монголд хог хаягдал боловсруулж эрчим хүч гаргах үйлдвэр байгуулж байна

Өчигдөр, 17:44

“Улаанбаатар номын баяр-2019” төв талбайд эхэллээ

Өчигдөр, 17:32

Цагдаагийнхан “Рапид Архитектур Констракшн”-ийн барилгад гарсан ослыг яагаад нууцлана вэ!!!

Өчигдөр, 12:04

Төмөр замын сэдэвтэй гэрэл зургийн уралдаан зарлажээ

Өчигдөр, 12:02

БАРИЛГЫН САЛБАР БУСДЫН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД ЗАНАЛХИЙЛСЭЭР БАЙХ УУ

Өчигдөр, 11:48

#70_АГШИН_70_ТҮҮХ_УРАЛДААН / ТААВАРТ УРАЛДААНЫ ЗУРАГ- 44

Өчигдөр, 11:01

ЗӨВ ТУСГАЛ: Бидний төсөөлснөөс ч илүү хөгжих боломж хүүхдэд бий

Өчигдөр, 10:58

“Инвескор ББСБ” ХК -ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгын нээлт, цан цохих ёслол боллоо

Өчигдөр, 10:26

МУГЖ Т.Баясгалан Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр шалгарлаа

Өчигдөр, 10:21

Европын нээлттэй өдөрлөг энэ сарын 26-нд болно

Өчигдөр, 10:15

Бүх шатны сургуулийн сурах бичигт эх оронч үзэл, монгол соёл, иргэншлийн агуулгыг тусгах хөтөлбөр батлагдав

Өчигдөр, 10:14

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг Эрдэнэтийн асуудлаар яллагдагчаар татжээ

22/05/2019, 15:34

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Яармагийн гүүрийг нээлээ

22/05/2019, 12:29

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх газрууд

22/05/2019, 12:03

Монгол залуу Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга боллоо

22/05/2019, 12:00

"Өнөр бүл" төвийн багачууд тайлан тоглолтоо хийнэ

22/05/2019, 11:58

Монгол залуу ARNOlD klassik тэмцээний аварга боллоо

22/05/2019, 11:50

"ЗӨВ ТУСГАЛ" аянд дуучин Ука, Thunder нар нэгдэн шинэ дуу бүтээжээ

22/05/2019, 11:48

Сүхбаатар талбайд жолооны эрх сэргээж, автомашин оношилно

22/05/2019, 11:34

М.Ананд аварга тэргүүтэй 3 бөх башёг тэргүүлж байна

22/05/2019, 11:27

АНУ-ын Ерөнхийлөгч Ирланд улсад айлчилна

22/05/2019, 11:25

"Монгол Базальт", "Ай Түүлс”-ийн хувьцааны ханш өндөр өсөлттэй байв

22/05/2019, 11:24

Нөөцийн мах 135 цэгээр борлуулж байна

22/05/2019, 11:22

Путин Францын Ерөнхийлөгч болон Германы Канцлертай утсаар ярьжээ

22/05/2019, 11:20

Засгийн газар хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтыг хэлэлцэнэ

22/05/2019, 11:18

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

26/09/2018, 10:41

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

МГЗНХ-ноос зохион байгуулсан орон нутгийн гэрэл зурагчиддаа зориулсан сургалт амжилттай боллоо

16/05/2019, 11:01

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

АН-ынхан шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

5/04/2019, 16:52

Хаврын баяр наурызаар гал, нар, ураг төрлөө дээдэлдэг

22/03/2019, 16:20

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

Төрийн дуулал зохиогчдын “Төрсөн өдөр” тэмдэглэнэ

12/04/2019, 14:57

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгчөөр Цэрэндоржийн Батбаатар сонгогдлоо

13/05/2019, 17:14

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Адууны дэл, сүүл боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

1/04/2019, 16:46

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

Монгол цэргийн өдрөөр эрчүүдэдээ баярын мэнд хүргээрэй

18/03/2019, 12:49

Хан-Уул дүүргийн 39 багш хуримлав

11/05/2019, 11:11

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

9/10/2018, 12:01

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гэр бүлийн үнэ цэнийг мэдрүүлсэн урлан

26/02/2019, 16:04

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

“ХӨХ СУВД – 2019”

4/03/2019, 12:52

“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо

6/03/2019, 17:19

Өнөөдөр орон даяар гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохио дуугарна

21/03/2019, 12:35

УИХ-ын даргаар Г.Занданшатарыг сонголоо

1/02/2019, 17:51

УНТЭ элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгаагаа амжилттай хийжээ

12/03/2019, 10:23

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг сүүлчийн замд нь үдлээ

11/02/2019, 09:54

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН 2019 ОНЫ ЗАЛУУЧУУДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН

8/04/2019, 13:24

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

АН-ынхан шаардлагаа гардуулж өгснөөр жагсаалаа ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

5/04/2019, 16:52

??? ??????? ????????? ???? ?????? ????????? ?????? ??????? ???

19/09/2018, 14:37

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

26/09/2018, 10:41

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

27/01/2019, 15:43

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25