iNet.mn дагах

Монголын улс төр өнгөрч буй долоо хоногт

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж, Татварын багц хуулийг баталсан, Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилсөн зэргээр өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд хэд хэдэн үйл явдал өрнөв.Ингээд өнгөрсөн долоо хоногт улс төрд өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэе.


УИХ-ын ээлжит бус чуулганыг нээв
Татварын багц хуулиуд болон төрийн худалдан авах ажиллагааг зохицуулах хууль тогтоомжийг шинэчлэх зэрэг шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ээлжит бус чуулган зарлана гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар 2018 оны намрын ээлжит чуулганы хаалтын үеэр онцолж байв. Энэ дагуу УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, өнгөрч буй долоо хоногийн даваа гараг буюу энэ сарын 18-нд нээлээ.Энэ сарын 29-ныг дуустал 14 хоног үргэлжлэх чуулганаар нийт найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Үүнд, Татварын багц хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай_ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон ЗХЖШ-ын дарга, АТГ-ын дарга, дэд дарга болон Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн санал багтаж буй юм.

Энэ долоо хоногт УИХ-ын чуулган лхагва, пүрэв, баасан гарагт хуралдаж, Татварын багц хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, ЗХЖШ-ын даргаар хошууч генерал А.Ганбатыг томилох Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн.

Харин ирэх долоо хоногт Ашигт малтмалын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээс гадна АТГ-ын дарга, дэд дарга болон Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэх юм.

Татварын багц хуулийн төслийг батлав
УИХ-ын чуулганы энэ сарын 22-ны хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 29-нд өргөн барьсан Татварын багц хуулийг олонхын саналаар батлав. Татварын орчныг боловсронгуй болгох, иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилготой уг багц хуульд Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга багтаж буй юм.

Татварын ерөнхий хууль нь татвар төлөгч болон татварын албаны хооронд үүсдэг маргааныг хянан шийдвэрлэх, одоо үйлчилж байгаа хуулийн хоёрдмол утга санаатай зохицуулалтыг ойлгомжтой болгох, олон улсын татварын шинэлэг зарчмыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, татварын бааз суурийг өргөжүүлэхэд чиглэж байна. Одоо үйлчилж байгаа хуулиар аж ахуйн нэгжийн татварын өр төлөх хугацааг хоёр сараар тогтоосон байна. Харин шинэчилсэн найруулгаар тухайн байгууллагын санхүүгийн тулгамдсан асуудалтай уялдуулан 2 жил хүртэлх хугацаатай болгон сунгаж буй юм.


Харин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль олон улсын татварын шинэлэг зарчмуудыг өөрийн орны нөхцөлд нийцүүлэн нэвтрүүлэх, сүүлийн үед гарч байгаа татвараас зайлсхийх явдлаас хамгаалах, татварын бааз суурийг өргөжүүлэх зорилготой юм. Одоо хэрэгжүүлж буй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг 2006 онд баталсан бөгөөд энэ хугацаанд манай улсын эдийн засаг, санхүүгийн орчин эрс өөрчлөгдөж, олон улсын бизнесийн харилцаанд орж, үндэстэн дамнасан компаниудын ажил идэвхжсэн юм. Иймд хурдацтай өөрчлөгдөж буй нөхцөлтэй уялдуулан орлого, зарлага тооцох зарчим, алдагдал шилжүүлэх хугацаа зэрэг татварын олон харилцааг орчин үеийн жишиг, шаардлагад нийцүүлэн өөрчлөх шаардлага тулгараад байгаа юм. Шинэчилсэн найруулгын төсөлд 50-300 сая төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгж 1 хувь, 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 10 хувийн татвар төлөөд 9 хувийг нь буцаан авдаг байх зохицуулалт тусгасан юм.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад татварын хялбаршуулсан тогтолцоог нэвтрүүлэхээр тусгажээ. Одоогийн мөрдөж буй хуулиар аж ахуйн бүх төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн албан татвараа нэг тайлангийн маягтаар, ижил хугацаанд тайлагнаж, төлдөг байна. Иймд хувиараа бизнес эрхэлдэг хувь хүнийг дэмжих, тэдний татвар төлөхтэй холбоотой зардлыг бууруулах, тайлагнах ажлыг хялбарчлах зорилгоор хялбаршуулсан татварын тайлагнал, төлөлтийн заалтуудыг тусгасан байна. Үүний дагуу 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой хувь хүн орлогынхоо 1 хувьтай тэнцэх татварыг төлж, жилд нэг удаа тайлагнаж болохоор заажээ. Мөн Улаанбаатар хотоос 500 км-ээс хол орон нутгийн хувиараа бизнес эрхлэгч 50 хувь, 1000 км болон түүнээс хол бол 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх заалт оруулав. Түүнчлэн Монгол Улсын иргэн бүр татварын мэдээллийн санд 11 оронтой дугаартай болох бөгөөд ингэснээр хувь хүний орлогыг тогтоох, татвар хураах болон буцаан олголтыг цахимаар хийх боломжийг бүрдүүлэх аж.

“Эрдэнэт үйлдвэр”-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”  хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг нь баталлаа. Ингэснээр дээрх хоёр үйлдвэр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллах болж буй юм.

Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг, Монголын төсвийн орлогыг гол бүрдүүлэгч болж ирсэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувьтай холбоотой маргаан хоёр жил гаруй үргэлжилж байна.

Засгийн газар 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авахаас татгалзаж, “Монголын зэс” корпорац ОХУ-ын “Ростех” компаниас шилжүүлэн авсан. “Монголын зэс” корпорац тус үйлдвэрийг 400.2 сая ам.доллароор худалдан авахдаа мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж, уг хөрөнгийн 72.4 хувийг төрөөс гаргуулсан байх магадлалтай хэмээн хуулийн байгууллага шалгаж буй юм. Тиймээс Засгийн газар уг үйлдвэрт энэ сарын 06-нд онц дэглэм тогтоогоод буй юм.

"Монголын зэс" корпорацийнхан Засгийн газрыг хэлэлцээрийн ширээний ард суухыг энэ сарын 11-нд урьсан. Гэхдээ Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, "Тус үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан санхүүжилтийн схемийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосны дараа Засгийн газар “Монголын зэс" корпорацитай хэлэлцээрийн ширээний ард суух боломжтой” гэж  мэдэгдээд байгаа юм. Тиймээс Засгийн газраас одоогоор "Монголын зэс" корпорацид албан ёсоор хариу өгөөгүй байна.

“Credit Suisse AG” банк ба Сангийн сайд асан
УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох албаныхан энэ сарын 13-14-нд Швейцарийн Холбооны Улсад албан ёсны айлчлал хийх үед, айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Т.Аюурсайхан гишүүн Сангийн сайд асан С.Баярцогтын оффшор данстай холбоотой мэдээлэл авч ирсэн талаар  мэдээлсэн.


Тэрбээр Швейцарын “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын таван дансны хуулгыг лавшруулан шалгавал, Оюунтолгойн гэрээтэй холбоотой асуудалд өөр эзэн холбогдогч илэрч болзошгүй хэмээн мэдэгдсэн юм. Дээрх таван дансны хоёр нь евро, гурав нь ам.долларын данс бөгөөд 2008.09.30 – 2013.11.30 хүртэлх хугацаанд хийсэн бүх гүйлгээний хуулгыг авч иржээ. Энэ үеэр “Credit Suisse AG” банкны удирдлагууд дансны хуулгаас гадна бүх төрлийн нэмэлт мэдээлэл гаргаж өгөхдөө бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Сангийн сайд асан С.Баярцогт ч албан ёсоор хариу тайлбар хийсэн. Тэрбээр, "АТГ-аас 2017 оны дөрөвдүгээр сараас Швейцарын банк дахь миний дансны мэдээллийг авахыг хүссэн юм билээ. Швейцарын прокурорын байгууллага 2017 оны 10 дугаар сард эрүүгийн хэрэг нээж, миний дансны хуулгаас эхлээд шаардлагатай бүх материалыг цуглуулсан байна. Улмаар Швейцарын холбооны прокурорын байгууллага 2018 оны 12 дугаар сард бүх материалыг нэгтгэж Монгол руу явуулах шийдвэр 2018 оны 12 дугаар сард гаргасан. Миний бие хоёр сарын өмнө АТГ-т гэрчийн мэдүүлэг өгөхдөө, өөртөө байсан 700 гаруй хуудас материалыг гаргаж өгсөн. Миний АТГ-т өгсөн материал, Швейцарын прокурорын байгууллагын бүрдүүлсэн материалаар бүрэн батлагдах учраас оффшортой холбоотой гэх асуудал бүрэн цэгцэрч, хэрэг хаагдана гэдэгт би итгэлтэй байна. Энд гэмт хэрэг үйлдсэн ямар ч асуудал байхгүй" гэсэн юм.
скачать dle 12.0

Замын-Үүдэд коронавирусний сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлажээ

Өчигдөр, 12:43

Дэлхийн банкнаас олгох 26.9 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа

Өчигдөр, 12:42

Коронавирусийг эмчилж буй эмч Ц.Чинбаяр: Амьдралын эцсийн зогсоолоос аварсан хүнээ аз жаргалтай явааг харах сайхан

8/04/2020, 15:35

УБТЗ-ын ажилчдын 28 хувь нь ээлжийн амралтаа авчээ

8/04/2020, 15:05

Манай улсад “COVID-19”-өөр 11-65 насныхан өвджээ

8/04/2020, 15:04

УБТЗ-ын 23 зүтгүүр “хүйтэн нөөц”-д шилжжээ

8/04/2020, 14:52

Тавантолгойн цахилгаан станцыг төрийн санхүүжилтээр барина

8/04/2020, 14:52

ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН ШИНЭ НИСЭХ БУУДАЛД АЖИЛЛАЛАА

8/04/2020, 14:50

С.Батбаатар: Эдийн засгийг дэмжих 11 арга хэмжээний төслийг УИХ хэлэлцэнэ

6/04/2020, 17:33

Жалгас Жумаевич Адилбаев: Казахстан, Монгол хоёр хамтран ажиллах нөөц бололцоогоо бүрэн ашиглаагүй

6/04/2020, 16:31

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой түгээмэл асуултуудад хариулт өглөө

6/04/2020, 16:27

УИХ-ын хаврын чуулган эхэллээ

6/04/2020, 16:25

“Говь” ХК 250 ажилтнаа цомхотгожээ

6/04/2020, 14:03

Монгол сайхан орноороо аялацгаая

6/04/2020, 12:11

ОХУ-ын ерөнхийлөгчийн гэрээсээ ажиллах хугацааг долоо хоногоор сунгана

6/04/2020, 12:02

“COVID-19” -өөр халдварласан 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

6/04/2020, 11:54

Дэлхийн 208 улс, нутаг дэвсгэрт COVID-19 бүртгэгдээд байна

6/04/2020, 11:50

УИХ-ын хаврын чуулганыг өнөөдөр нээнэ

6/04/2020, 10:34

Италид өдөрт бүртгэгдсэн нас баралтын тоо буурлаа

6/04/2020, 10:33

Нийтийн эзэмшлийн 49.5 мянган м2 талбайг халдваргүйжүүлэв

6/04/2020, 10:31

Борис Жонсон эмнэлэгт хүргэгджээ

6/04/2020, 10:30

АНУ иргэддээ амны хаалт зүүх зөвлөмж өгөх эсэхээ хэлэлцэж байна

2/04/2020, 17:36

Исламын шашинтнуудын жил тутмын хаж мөргөл цуцлагдаж магадгүй боллоо

2/04/2020, 17:29

Барилгын материал тээвэрлэдэг авто машины дугуйг ариутгаж, халдваргүйжүүлэх зэрэг үүрэг өгчээ

2/04/2020, 17:28

“ЧИНГИСИЙН ЧУЛУУНЫ БИЧИГ” ХӨШӨӨНИЙ ДУРСГАЛЫН ХУУЛБАР ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2/04/2020, 17:25

“ЧИНГИС ХААН” МУЗЕЙН БАРИЛГЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2/04/2020, 16:22

3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт эхэллээ

1/04/2020, 18:36

Д.Нямхүү: Туркийн хоёр иргэнээс коронавирус ИЛЭРЛЭЭ

1/04/2020, 18:30

Эрдэнэтчүүд хотоо бүрэн ариутгалаа

1/04/2020, 18:28

Ханш нээх өдөр 2020 оны 4 дүгээр сарын 4 өдөр тохионо

31/03/2020, 19:09

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

9/10/2018, 12:01

26/09/2018, 10:41

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19